Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадын шинэ ордууд хийн хоолойг Монголоос ХОЛДУУЛЖ мэднэ

Хятадын шинэ ордууд хийн хоолойг Монголоос ХОЛДУУЛЖ мэднэ

 

-”ПетроЧайна Тарим” компани  байгалийн хийн шинэ ордыг ирэх сараас ашиглаж эхэлнэ-

Улс төр, геополитикт суурилсан тохироо заавал эдийн засгийн үр ашигтай байх шаардлагагүй гэх ойлголт уг нь бий. Гэхдээ  дэлхийн улс орнуудын  өрсөлдөөн хийгээд тохиролцооны суурийг харахад хязгаарлагдмал нөөц баялгийн эдийн засгийн  эргэлтэд хэн нь илүү  хяналт тавих вэ гэдэгт л тухайлан анхаарч, бодлогоо зурах нь давамгайлж байна. Энэ нь Монгол Улсад олон талаар хамааралтайг батлах жишээ олон. Тухайлбал, ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутгаар дамжуулах эсэх асуудал хориод жил яригдсан ч хуучраагүй сэдэв хэвээр байгааг энд тодотгож болно. Хорин жил гэдэг бага хугацаа биш.  Хоёр гүрний эрэлт, нийлүүлэлтийг холбох хийн хоолойн асуудал өнгөрсөн жилүүдэд төр засгийн түвшинд олонтаа яригдаж, нэг нь гараанаас гарч барианд ороход ойртоод буй. Харин манай нутгаар дамжуулж магадгүй байгаа "Сибирийн хүч-2” хийн хоолойн хувьд улс төрийн тохирооноос гадна эдийн засгийн илүү үр ашиг хэнд нь илүү наалдах вэ гэдэг асуудал өнөөдрийн байдлаар эцэслэгдээгүй байна.

 Олон жилийн дундардаггүй сэдэв болох хийн хоолойн асуудлыг өнөөдөр ярьж буй нь цаг үеэ олсон хэрэг гэж элчин сайд асан Л.Хангай хэлсэн байсан.  ОХУ байгалийн хийгээ Европын орнуудад хүргэхэд тээг саадтай  учраад багагүй хугацаа өнгөрч буйн сацуу БНХАУ-ын эрх баригчид эрчим хүчний эрүүл эх үүсвэрийн хэрэглээг улам бүр нэмэгдүүлэх бодлого барьж буй нь Монголын хувьд хийн хоолойн асуудлыг ахисан түвшинд гаргаж тавих, санаачилгатай байх суурь болж буйг хэлж байгаа юм л даа. Тэгвэл  энэ эдийн засгийн агуулгаар нь лавшруулж харвал ОХУ болоод Монгол Улсын төсөөлөл хөрсөн дээр буух хугацааг хойшлуулж мэдэхээр мэдээллүүд бас байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын Газрын тосны корпорацын охин компани "ПетроЧайна Тарим” компани улсынхаа баруун хойд хэсэгт 115.3 тэрбум метр куб байгалийн хий болоод 21.66 сая тонн хийн конденсатын нөөц бүхий талбайгаас ирэх арваннэгдүгээр сараас эхлэн олборлолт хийх болсноо энэ сарын 3-ны өдөр мэдээлээд байна. Энд дурдагдаж буй нөөцийн хэмжээ ОХУ-ын Ковыкта болон Ямалын ордын нөөцтэй харьцуулахад хамаагүй бага  л даа. Гэхдээ Ковыкта ордоос жилдээ дунджаар  25 тэрбум метр куб байгалийн  хий олборлож "Сибирийн хүч” хоолойгоор дамжуулан БНХАУ-ын зах зээлд хүргэх байлаа гэж жишээлж тооцоход лав тав орчим жилийн хугацаанд энэ нийлүүлэлт хүлээлгийн өрөөнд шилжих эсвэл хийн хэмжээг бууруулах нөхцөл байдал үүсэж мэдэхээр байгаа юм.  "Сибирийн хүч -1” дамжуулах хоолойн тухайд БНХАУ-ын зүүн хойд хэсгийн бүс нутагт  хүрч цаашлаад Солонгос, Японы зах зээлд хүрэх зураглалтай. Энэ хоолой ирэх арванхоёрдугаар сард хий дамжуулж эхлэх хүлээлттэй байгаа.

Энд яригдаж буй  "ПетроЧайна  Тарим”  компанийн байгалийн хийн багагүй  нөөц бүхий талбай  БНХАУ-ын баруун хойд хэсэгт байрлах Шинжаан -Уйгарын өөртөө засах орны нутаг дэвсгэр дэх  Таримын сав газарт байрладаг. "ПетроЧайна  Тарим” компани "Бози 9” цооногийн хайгуулын өрөмдлөгийн ажлыг 2017 оны аравдугаар сард анх эхлүүлж байсан бол туршилтыг энэ сарын 2-ны өдөр амжилттай дуусгаж, талбайн нөөцийг мэдэгдээд буй нь энэ юм.  "ПетроЧайна Тарим” компанийн энэ мэдээлэлд  ОХУ-ын хэвлэлүүд илүү анхаарал тавьж буйг дурдах хэрэгтэй. Тэрдундаа БНХАУ руу баруун чиглэлийг барьж хий нийлүүлэх зураглалтай байгаа  "Сибирийн хүч-2” хоолойн асуудлыг хөндөж байна. ОХУ, БНХАУ хоёр арав гаруй жил хэлэлцэж байж 2014 онд "Сибирийн хүч -1” хоолойг байгуулах гэрээг хийсэн. Тохиролцож чадалгүй удсан нь БНХАУ илүү хямд үнэ шаардаж байсантай холбоотойг шинжээчид хэлдэг. Энэ бол цэвэр эдийн засгийн агуулга. Тэгвэл энэ утгаараа "ПетроЧайна Тарим” компанийн илрүүлээд буй нөөц болоод хайгуулын шатанд яваа баталгаажих магадлал өндөртэй нөөцийн хэмжээ өсөөд байх нь Монголоор дайруулан барьж магадгүй гэгдэх "Сибирийн хүч-2” хоолойн асуудлыг дахиад л хойшлуулж мэдэхээр байна.

ОХУ-ын зарим шинжээчид бол "Сибирийн хүч-2” хоолойн хэрэгцээ шаардлага ер нь БНХАУ-д байна уу гэсэн өнцгийг ч барьж бичиж буй харагдана лээ. БНХАУ-ын хувьд өөрийн нөөцөө гамнах, хадгалах бодлого барьж буй ч гэлээ авдар дахь нөөц нь нэмэгдэхийн хэрээр импортоор авах хийн үнийг буулгах саналыг бусдад тавихдаа толгой  гэдгэр байх болов уу. Баруун хойд нутгаасаа илэрч буй нөөцийг төв хэсэгтээ, шаардлагатай үед зүүн хэсэг рүүгээ нийлүүлчихвэл ОХУ, БНХАУ-ын цаасан дээрх тохироо эдийн засгийн хүчин зүйлийн нөлөөллөөр хугацаа хойшилж мэдэхээр.  Ер нь бол манай  газар нутгаар "Сибирийн хүч-2” хоолойг дамжуулах асуудал улс төр, эдийн засгийн бүх түвшинд бүрэн эцэслэгдээгүй байна. БНХАУ-ын байгалийн эрэлт жил ирэх тусам нэмэгдэж байгаа л даа. Жилийн хэрэгцээнийхээ 60-80 хувийг дотоодоосоо хангаж ирсэн сүүлийн жилүүдийн циклтэй. Тус улсын төрөөс хийн салбарт баримталж буй бодлого нь дотоодын хэрэглээний энэ хувь хэмжээнээс бас харагдана. Хорин жилийн дараа гэхэд байгалийн хийн дотоодын үйлдвэрлэлээ гурав дахин нэмэх бодлоготой. Мөн нүүрснээс нийлэг хий үйлдвэрлэх чиглэлд анхаарал хандуулж байгаа гэхчлэн харвал БНХАУ-ын эрэлт ОХУ-ын нийлүүлэлтээс тогтмол хамаарах эсэх нь эргэлзээтэй. Мөн дээрээс нь АНУ-тай худалдааны маргаанаа эв эетэй шийдэж чадвал тэднээс авах шингэн хийн хэмжээгээ өсгөх ая таатай нөхцөл ч үүснэ. АНУ-ын тухайд байгалийн хийн нийлүүлэгчийн хувиар хүртээмжээ тэлэх бодлого баримталж буй нь топ тоглогч байх зорилготой нь нягт холбоотой. Энэ мэтчилэн харахаар ОХУ-аас БНХАУ руу байгалийн хийн нийлүүлэх хоолойг Монголын нутгаар дамжуулах асуудал цааснаас буулгүй хуучрахгүй сэдэв хэвээрээ дахиад багагүй хугацааг үдэж мэдэхээр л байна.

 
Zindaa.mn
 
Хятадын шинэ ордууд хийн хоолойг Монголоос ХОЛДУУЛЖ мэднэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани