Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюу толгойн гэрээ Монголд ашигтай юу?

2018 оны 4-р сард хөгжлийн эдийн засагч (PhD), олон улсын хуульч Ц.Батболдын Дефакто Газет сонинд бичсэн нийтлэлийг энд оруулж байна.

Оюу толгойн гэрээг үнэлж дүгнэхэд анхаарвал зохих эдийн засгийн онолын үндсэн зарчмыг тайлбарлахыг оролдов. 

Рио Тинто бол үндэстэн дамнасан “public” буюу нийтийн компани. Өөрөөр хэлбэл олон сая хувьцаа эзэмшигчийнхээ найдаж өгсөн мөнгийг алдалгүй, аль болох өндөр ашигтай эргэлдүүлэх гол үүрэгтэй бизнес байгууллага. Тийм учраас гаргасан бүх зардлаа нөхөөд зогсохгүй, “normal” буюу хэвийн ашиг өөрөөр хэлбэл бусад оронд хэрэгжүүлж байгаа төслүүдээс олж чадах түвшнээс дутахгүй ашиг гарах нөхцөлд л монголд хөрөнгө оруулна. Тийм ч учраас бусад оронд ашгийн татвараас бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн бүх зардал, түүний дотор зээлийн хүүгийн төлбөр, капиталын элэгдлийн шимтгэлийг чөлөөлж, ашиггүй үеийн алдагдлаа ашигтай дараа үедээ шилжүүлж татвар хасуулахыг зөвшөөрдөг. Жишээ нь АНУ-д ийм “loss carry over” хойшлуулах хугацаа 20 жил байдаг бол уул уурхай ихтэй Австрали, Англи, Канад, Норвеги, Чили, Ботсвана зэрэг оронд хугацаагүй байдаг. Норвегийн нефтийн тусгай татвараас юy ч олоогүй үрэгдсэн хайгуулын зардлыг ч хасаж өгдөг байна. Эцсийн дүнд дээр дурдсан хэвийн ашгаас давсан, ордын чанар, зардлаас шалтгаалдаг хэт ашиг буюу “rent”-ийг л хуваалцах боломжтой. Түүнийг ихэсгэх зорилго хоёр талд адилхан учир булаацалдахаасаа илүү хамтарч ажиллах нь үр дүнтэй. Төслийн бүх эрсдлийг үүрэх уул уурхайн компанийн хувьд зөвхөн зах зээлийн үнэ өсч “rent” нэмэгдсэн үед л ашгаа дахин хуваалцах боломж бүрдэнэ. Тэгвэл өнөөдөр зэсийн үнэ буурч эхэлсэн, Хятад-Америкийн худалдааны дайн үргэлжилвэл бүр унах магадлалтай болчихоод байна. Тийм учраас нэг хоёр жилийн татварын маргаанаар ажил гацааж алдагдал хүлээж байснаас нийт төслийн ерөнхий тооцоонд анхаарч, аль алиндаа ашигтай хамтран ажиллахад анхаарууштай. 

Уул уурхайн салбар нь том хэмжээний хөрөнгө оруулалт хийж, удаан хугацааны дараа зардлаа нөхдөг, эцсийн ашиг нь түүхий эдийн зах зээлийн үнийн хэлбэлзэл, баялагтай орны бодлого, татварын нөхцлөөс хамаардаг тул зөвхөн олон жилээр тогтвортой байх баталгаатай тохиролцооны үндсэн дээр л хөрөнгө босгох, оруулах бололцоотой байдаг. Гэтэл нөгөө талаас “time inconsistency” буюу цаг хугацааны туйлбаргүйдэл гэж, түнш нь нэгэнт хөрөнгөө оруулсны дараа амлалтаасаа буцаж монжих сонирхол эдийн засагт байдаг. “Pacta sunt serventa” буюу байгуулсан гэрээгээ заавал биелүүл гэсэн бизнесийн эрхийн хамгийн эртний зарчим бол түүний сонгодог илрэл ба ийм соёлгүй түнш, төслийн зардал өсгөснийхөө үр дагаврыг, (чиний үүсгэсэн эрсдлийн төлбөр гэж хэлэхгүй ч) хүүгийн “risk premium” нэмэгдэх, дивиденд багасах зэрэг аль нэг хэлбэрээр үүрч таардаг. Уг нь ингэх магадгүй нөхцөлд хөрөнгө оруулагч гэрээ байгуулдаггүй. Анх Нобелийн шагналт Т.Саржент “Төв банк инфляци нам байлгана гэж амлачихаад түүнд нь итгэсэн бизнесүүд цалин, үнээ өсгөхгүй болсны дараа мөнгөний нийлүүлэлтээ нэмэх гэдэг нь мөнгөний бодлогын инфляци барих чадварыг сүйтгэдгийг тайлбарлан нэрлэсэн энэ үзэгдлийн шийдвэр нь “өөрөө гараа уях” буюу туйлбартай байхаас өөр аргагүй механизм олоход оршдог”. 

Ямар ч бизнес, арилжаанд оролцогч талуудын ашиг хонжоо нь хэн хэнийгээ илүү монжиж чадахаар биш, өөрсдийнх нь анхдагч өртөг үнэлгээ нь зах зээлийн (буюу гэрээнд тохирсон) үнэлгээнээс хэр ялгаатай байгаагаар тодорхойлогддог. Жишээ нь анх гадаад худалдаа эхлэж байгаа хоёр орны олох ашиг нь тухайн орон гадаад худалдаагүй байсан үеийн дотоод үнэ олон улсын зах зээлийн үнээс хэр нам байснаас хамааран өөр өөр байдаг. Тэгвэл шаардлагатай технологи, хөрөнгөгүй буурай орны хувьд байгалийн орд нь олж илрүүлж олзворлох асар их зардал шаардсан буюу хасах үнэлгээтэй үхмэл хөрөнгө байдаг ба нарийн мэргэжлийн технологи, санхүү босгож төсөл хэрэгжүүлэх чадвар нь олон улсын цөөн том компанид төвлөрсөн байдаг. Ийм компани тухайн ордыг эдийн засгийн хувьд ашигтайгаар олзворлох бололцоо бүрдсэн нөхцөлд баялаг эргэлтэнд орж, тухайн орон “алтан дээр сандайлсан гуйлгачин” байхаа больж, хөгжлийн шат ахих бололцоо бүрддэг. Уул уурхайн гадаад хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх гол чиглэл нь эдийн засгийн бусад салбартай холбох, орж ирж байгаа дэлхийн түвшний технологи, бизнесийн арга барил, ур чадварыг нутагшуулах, хүмүүсээ сургаж бэлтгэх зэрэг байдаг. Жишээ нь бүтээгдэхүүн гарахтай уралдаж төмөр замаа тавих, цахилгаан станцаа барих, орж ирж байгаа их орлогод дулдуйдаж санхүүгийн зах зээл, жижиг дунд үйлдвэрийн хөгжлийг эрчимжүүлэх зэрэг нь бидний нэн тэргүүний хийх ёстой ажлууд юм. 

Байгалийн баялаг олзворлох нь гадаад дотоод хэнээр ч хийлгэсэн үр дүн адилхан, эдийн засгийн (Hotelling нотолсон) онолын үүднээс бол олон улсын зах зээлийн үнэ наад зах нь мөнгө үржих хүүгийн түвшнээс илүү хурдан өсөхгүй л байгаа бол аль болох түргэн ашиглах хэрэгтэй, хугацаа алдах тусам алдагдсан боломжийн өртөг нь өндөрсөж байдаг. Энэ үүднээс бол, нэгэнт байгуулсан гэрээтэй маргаж Оюу толгойн үйл ажиллагааг удаашруулсан хохирол нь гэрээ өөрчилснөөр олох ашгаас хавьгүй илүү төдийгүй, Таван толгой шиг үнэ нь цаашдаа улам унах нүүрсний ордын тухайд удаашруулж саатуулсан өдөр бүр асар их алдагдал, хохирол болж байна. 

Оюу толгой шиг баялаг олон жилийн томоохон хөрөнгө оруулалт хийж байж эдийн засгийн хувьд ашигтай бүтээгдэхүүн болдог. Орлого нь ирээдүйд өөрчлөгдөж таарах олон хүчин зүйлээс хамааралтай тул санхүүжилт босгохдоо хамгийн харьцангуй өөдрөг төсөөлөл тооцоо хийж, тэр нь цаг өнгөрөх тусам эрсдэл тодорч бодитой болж байдаг. Туйлын үнэн дүн нь зөвхөн уурхай хаах, байгаль сэргээх зэрэг эцсийн зардлууд дууссаны дараа л үлдэх цэвэр ашиг болж тодорно. Ийм нөхцөлд хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлд аль болох бага сөрөг нөлөөтэйгээр баялагаа ашиглаж байгаа оронд урьдчилан тогтвортой ашиг хүртээх нь гэрээний нэг гол зорилго байдаг. Хэрэв нийт төслийн тооцоо үнэн байх өндөр итгэлтэй бол тэр үнээр нь хөрөнгө оруулагчид шууд зарж, бүх эрсдлээ шилжүүлэх нь хамгийн ашигтай хувилбар байдаг. Жишээ нь, нефтийн салбарт 1960-аад он дуустал “risk service contract” буюу эрсдлийн үйлчилгээний гэрээ нэртэй яг тийм арга зонхилж байв. 

Орчин үед уул уурхайн салбарт баялагтай оронд ашиг түрүүлж хуваарилах гол арга нь үйлдвэрлэлийн хэмжээнд үндэслэсэн “royalty” буюу эрдсийн төлбөр, ашигт үндэслэсэн компанийн татвар, хэвийн ашгаас давсан рентнээс хүртэхийн тулд олон улсын үнийн өсөлттэй холбосон хэт ашгийн татвар байдаг. Роялти хамгийн эрт эхэлдэг, илүү баталгаатай орлого боловч хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өргөжилтөд сөрөг нөлөөтэй учир аль болох нам түвшинд, компанийн татвар зах зээлийн гажуудал үүсгэхгүйн тулд бусад салбарынхтай ойролцоо түвшинд тогтоодог. Монголд мөн энэ хэлбэрүүдийг ашиглаж байгаа. Харин “equity” буюу дивиденд хүртэх өмчийн эрх авах нь улс төржилт, баялагийн үндсэрхэлтийг сааруулахад чиглэсэн, эдийн засгийн үүднээс бол ихэнх тохиолдолд ашиг олохоосоо илүү хохирол амсах эрсдэлтэй хэлбэрт тооцогддог. Өмчийн эрхээ нэмэгдүүлэх гэснээсээ болоод ашгаа алдаж, зээлийн өрөнд орсон Нигери зэрэг орны гашуун туршлага байдаг. Баялагийн эзэн гэж байгаад үнэгүй авлаа ч гэсэн төслийн хувьд энэ бол дивидендэд ногдуулах татвартай л адил зүйл бөгөөд амжилттай өргөжиж байгаа компанийн хувьд ашгаа дахин хөрөнгө оруулалтад зарах нь дивиденд хуваарилах буюу зээл авахаас илүү ашигтай байдаг. Тийм учраас гэрээгээ сайжруулж өмчийн эрхийг нэмэгдүүлнэ гэдэг нь харин ч ирээдүйн алдагдлыг илүү хүлээх эрсдэл нэмэх аюултай. 

Уул уурхайн төслөөс тухайн орон хүртэх ашгийн хэмжээ нь төслийн бүхий л үе шатанд гарсан зардал орлогын нийлбэр “Net cash flow” –ийн хэдэн хувь болж байгаагаар хэмжигдэх бөгөөд монголын хувьд энэ харьцаа бусад орны дундажтай ойролцоо, хөгжиж байгаа орнууд дотроо харьцангуй сайн байгааг НҮБ-ын Ази Номхон Далайн комисст ажиллаж байгаа Г.Уянгын саяхан гарсан номонд дурдсан байна. /78-р хуудас/ Энэ нь байгуулсан гэрээ хэрэгжиж дөнгөж эхний үр дүн гарангуут шүүмжилж бужигнуулах биш, гэрээнд хүлээсэн үүргээ хугацаа сааталгүй хариуцлагатай биелүүлэх замаар нийт төслийн үр өгөөжийг хамгаалан арвижуулах нь илүү чухлыг харуулж байна. 

Олон улсын компани ажил үйлчилгээний гэрээнүүдийнхээ үнээр дамжуулан аль татвар багатай оронд ашгаа шилжүүлэх бололцоо ихтэй, түүнийг нь хянах гэсэн орнууд орлогоо алдаад байдаг. Ийм учраас НҮБ-ын Тогтвортой Хөгжлийн Санхүүжилтийн газраас хөгжиж байгаа орнуудад зориулан 2011 онд Хөгжилтэй оронтой байгуулах татварын гэрээний модел, 2012 онд Үнэ шилжүүлэхтэй тэмцэх аргачлалын удирдамж гаргасан ба одоо удахгүй Олзворлох салбарын татварын тухай гарын авлага гаргах гэж байна. Мөн ОУВС-ийн сургалтын институт байгалийн баялагийг яаж ашиглах талаар хоёр сарын нийтэд зориулсан үнэгүй онлайн сургалтхоёр долоо хоногийн өмнө эхэллээ. Эдгээрийг манай улс төрчид, олон нийт сонирхмоор, ялангуяа ОУВС-тай хамтран бусад оронд хийдэг дээрх сургалтыг Оюу толгойн жишээн дээр монголд зохион байгуулах хэрэгтэй санагдлаа. 

Эх сурвалж: baabar.mn

Оюу толгойн гэрээ Монголд ашигтай юу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани