Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засаг орлогын шинэ эх үүсвэрийн эрэлд гарлаа

 

Засаг орлогын шинэ эх үүсвэрийн эрэлд гарлаа

 

•Татварын шинэчлэлийн үр дүн 2020 онд илүү мэдрэгдэнэ

• Төсөвт инфляц, валютын ханшийн эрсдэл мөн л ээлжит сорилт.
• Засгийн газар УИХ-ын гишүүдийг төсвөөр дамжуулан аргалах нь элбэг болсон. Тиймээс төсвийг найр тавин батлах эрсдэл
сонгуулийн өмнө хамгийн өндөр байдаг.
• Орлогоо хэт өндөр тогтоож байж төсвийн алдагдлаа бага харагдуулах гэсэн нүд хуурсан арга гэж дийлэнх эдийн засагч 2020 оны төсвийг үзэж байна. Ийм нөхцөлд үр ашигтай төсөв гэж 2020 оны төсвийг тодотгох боломжгүй аж.

•Орлогыг 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнээс 675.2 тэрбум төгрөгөөр нэмсэн нь хүртэл сонгуультай холбоход хүргэж байгаа юм. Төсвийн орлогоо ийм дэврүүн тооцсон атлаа эдийн засгийн өсөлтөө ирэх жил зургаан хувиар тооцсон нь бас л хачирхалтай. 

Засгийн газар ирэх оны төсвийн орлогоо урьд өмнө байгаагүйгээр тун өөдрөг төсөөлж, 11.8 их наяд төгрөг гэж тооцжээ. Энэ нь ДНБ-ий 29 хувьтай тэнцэж байна. Ийм хэмжээний орлого төвлөрнө гэдэгт эрх баригчид итгэл төгс байгаа бололтой. Сонгуулийн өмнөх жил учраас хамаг нөөц боломжоо тэд тултал нь шавхана гэсэн үг. Хөрөнгө оруулалт руу хамаг байгаа мөнгөө урсгаж таарна. Ингэж байж сонгогчдоос оноо авах, дахин засаглах боломжийг эрх баригч нам эрэлхийлэх нь мэдээж. Эрх мэдлийн төвд нь суугаа хүмүүсийн хийж чадах ажил энэ. Хэн ч байсан ингэх нь дамжиггүй. Гэхдээ төсвийн хүндрэлийг сонгуулийн дараа шинэ Засгийн газар үүрэхээс өнөөдрийн хууччуул хариуцахгүй. УИХ ч эдийн засагт ямар эрсдэл бий болохыг ер тооцоолохгүй. Тэд зөвхөн өөрсдийн тойрогт ахиу мөнгө авахаа л урьтал болгож, төсвийн удирдлагыг зөнд нь орхидог. Тийм болохоор сонгуультай жилүүдэд аль ч засаг төсвөө тэлж, үрэлгэн аашлах нь гэм биш зан болсон. Эргэн сануулахад, 2016 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газар мөн л энэ зуршлыг давтаж байлаа.  2012 онд  С.Батболдын тэргүүлсэн засаг ч эдийн засгийн өндөр өсөлтөд автан улсын төсвийн орлогоо 5.8 их наяд төгрөгөөр тооцоолж байв. Тэр цагаас хойш монголчууд уул уурхайн компанийн хувьцаатай болсон. "Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд хуваарилж, нэг хүнд 1072 ширхэг хувьцаа ногдож байсан нь саяхан. Энэхүү хувьцааны ногдол ашиг өнөө хэр сураггүй байна. Компани ашигтай ажиллаж эхэлсэн ч монгол хүнд баялгийн хувь хишиг гэж наалдсан юм алга аа. Сонгуульд ялахын тулд "бүхнийг фронт руу” гэгчээр байгаагаа бардаг уламжлал манай улсад тогтсон. 2020 оны төсвийн орлого ялгаагүй дээрх жишгээр талийж өгчээ. УИХ-ын зүгээс Засгийн газарт төсвийн орлого, зардлаа эргэж нэг харах, алдагдлыг нь бууруулах, хөрөнгө оруулалтын төслүүдээ чанаржуулах, хүлээгдэж буй өр төлбөр, эдийн засгийн гадаад, дотоод эрсдэлийг "долоо хэмжиж байж нэг огтлох” зарчмаар ажиллах үүрэг даалгавар өгөх эрхтэй. Энэхүү бүрэн эрхээ парламент сонгуулийн өмнө ашиглах нь даанч ховор. Товчхондоо, Засгийн газар УИХ-ын гишүүдийг төсвөөр дамжуулан аргалах нь элбэг болсон. Тиймээс төсвийг найр тавин батлах эрсдэл сонгуулийн өмнө хамгийн өндөр байдаг. Орлогоо хэт өндөр тогтоож байж төсвийн алдагдлаа бага харагдуулах гэсэн нүд хуурсан арга гэж зарим эдийн засагч 2020 оны төсвийг үзэж байна. Ийм нөхцөлд үр ашигтай төсөв гэж 2020 оны төсвийг онцлох боломжгүй аж. Орлогыг 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэлд заасан хэмжээнээс 675.2 тэрбум төгрөгөөр нэмсэн нь хүртэл сонгуультай холбоход хүргэж байгаа юм. Төсвийн орлогоо ийм дэврүүн тооцсон атлаа эдийн засгийн өсөлтөө ирэх жил зургаан хувиар тооцсон нь бас л хачирхалтай хэрэг. Засгийн газар ДНБ-ий өсөлтийн төсөөллөө ирэх жил ялимгүй бууруулжээ. Сонгуультай жилүүдэд бизнес, хөрөнгө оруулалтын орчинд тодорхой бус уур амьсгал бүрдэж, хөрөнгө оруулагчид хүртэл нөхцөл байдлыг харзнаж, улмаар ДНБ-ий өсөлт эрс саардаг талтай. Манай улсын эдийн засаг энэ оны эхний хагаст 7.3 хувиар өссөн бол оны эцэст хүлээлт үүнээс дутуугүй байна. Уул уурхайн голлох таваарын үнэ ирэх жилүүдэд бидний төсөөлж байгаа шиг сайн сайхан байх таамаг үнэндээ харагдахгүй байгаа. Мөнгөний бодлогод учирсан бэрхшээл ч төсөвт хамаарна. Энэ утгаараа төсөвт инфляц, валютын ханшийн эрсдэл мөн л ээлжит сорилт. Орлогыг үнэгүйдүүлэх бодит эрсдэлд эдгээрийг нэрлэдэг. Төсвийн төсөөллөөр экспорт ирэх онд 7.8 тэрбум ам.долларт хүрэх бол импорт үүнээс даруй нэг тэрбум ам.доллараар бага байх нь. Ингэснээр манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 14.5 тэрбум ам.долларт хүрч, энэ оны эхний есөн сартай харьцуулахад дөрөв орчим тэрбум ам.доллараар өсөхөөр байна. Нүүрсний экспорт энэ онд төлөвлөсөнтэй адил түвшинд буюу 42 сая тонныг ирэх онд борлуулахаар байгаа. Гэвч 2019 оны нүүрсний экспортын төлөвлөгөө сайнгүй байна. Засгийн газар орлогыг нэмэгдүүлэх олон эх сурвалжийг хайж буй. Эдгээрээс шинэ  содон нь газрын бүртгэлийг цахим болгож, ил тод байдлыг дээшлүүлэхээр ажиллах юм байна. Тодруулбал, Засгийн газраас бүртгэлийн мэдээллийг ил тод болгох, газрын төлбөр ногдуулалт, төлбөрийг цахимаар явуулах, цахимаар газар эзэмших нөхцөлийг бүрдүүлэх аж. Мөн газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүд газрын төлбөрөө хялбараар төлөх боломжийг бүрдүүлж, газрын төлбөрийн орлогыг бүрэн хураадаг болсноор төсвийн орлогын суваг өргөсөхөөр байна. Газар хамгаалах, нөхөн сэргээхтэй холбоотой үүсэж буй хүндрэлийг сум, дүүрэг нь бие даан шийдвэрлэх боломжийг олгох үүднээс газрын төлбөрийн орлогын 40 хүртэлх хувийг тухайн сум, дүүргийн төсөвт хуваарилах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ. Өмнө нь тэр болгон хийгдэж байгаагүй шинэчлэл энэ удаагийн төсөвт тусгалаа олсон байна. Эдгээрийг үр дүнтэй зохион байгуулж чадвал бэлээхэн орлогын эх үүсвэр газрын харилцаа гэдэг нь маргаангүй. Перугийн алдарт эдийн засагч Эрнандо де Сото манай улсад айлчилж, тэр үеэр иргэдийн газрыг хөрөнгө болгон баталгаажуулах, өөрийн өрийн бичиг гаргаж, иргэдтэйгээ хамтрах тухай дурдаж байлаа. "Капиталын нууц” номоороо дэлхийд алдаршсан тэрбээр газрын харилцааны ач холбогдлыг бидэнд учирлаж байсан. Тэгвэл өнөөдөр засаг төсвийн орлогоо бүрдүүлэх нэг хэрэгсэл нь газрын төлбөр, газартай холбоотой харилцаа болж байна. Эндээс үзэхэд, ирэх жилүүдэд газар, түүний ашиглалттай холбоотой төлбөрийн асуудал томоохон сэдэв болж мэдэх нь. Орлого нэмэх ээлжит хөшүүрэг нь татварын шинэчлэл гэж Засгийн газар үзэж байна. Эдийн засаг, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэгчдийг дэмжих Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдах бусад хуулийн 14 шинэчлэлийг ирэх оноос хэрэгжүүлэхээр байгаа. Татварын шинэчлэлийн хүрээнд татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачаалал буурч, татварыг хялбаршуулсан горим хэрэгжиж эхлэх юм. Ингэснээр татварын бүртгэл, тайлагнал цахим хэлбэрт бүрэн шилжихээр байгаа. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор татварын хялбаршуулсан горимыг нэвтрүүлж, татварын тайлангийн тоог цөөрүүлнэ. Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс бага борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжийн төлсөн татварын 90 хувийг буцаан олгож, 300 сая төгрөгөөс доош борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд нэг хувийн татвар төлөхөөр байна. Татварын энэхүү шинэчлэл нь бизнесийн орчинд эерэг нөлөө үзүүлж, улмаар хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтойг Сангийн сайд тодотгосон удаатай.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Засаг орлогын шинэ эх үүсвэрийн эрэлд гарлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани