Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утаатай холбогдуулан НҮБ Монголд зориулж ЗӨВЛӨМЖ гаргалаа

Утаатай холбогдуулан НҮБ Монголд зориулж ЗӨВЛӨМЖ гаргалаа

 

Монгол Улсын 50 орчим мянган иргэний гарын үсэг бүхий, захидал шаардлага НҮБ-д 2018 оны арванхоёрдугаар сард хүрснийг эхлээд сануулъя. Иргэдийн амьд явах эрхэнд ноцтойгоор халдаж буй утааны эсрэг анхаарал хандуулахыг иргэд НҮБ-аас хүссэн юм. Иргэдийн захидалд НҮБ-аас хариу мэдэгдэл гаргахдаа  олон нийтийн санаачилгыг сайшааж буйгаа мэдэгдсэн. Агаарын бохирдлын эх үүсвэр, хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөөг бууруулахад тогтвортой, урт хугацааны төрийн болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт шаардлагатай  гэж мэдэгдэлдээ тодотгож байв.

Тэгвэл НҮБ-аас Монгол Улс агаарын бохирдлыг бууруулахад 2010-2017 оны хооронд зарцуулсан төсөв хийгээд бодлого зохицуулалтын орчныг судалснаа тайлагнаж байна.

Тухайлбал, Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр (АОББҮХ/2017-2025 он), холбогдох бодлогын бусад баримт бичгүүд, төсвийн зарцуулалт, бодлого зохицуулалтын механизм зэрэгт дүн шинжилгээ хийжээ. НҮБ-ын судалгааны хураангуй тайлангаас хүргэе.

Хот суурин газрын  агаарын бохирдол нь олон нөхцөл байдал, учир шалтгаанаас үүдэлтэй бөгөөд өдгөө Улаанбаатар хотын агаарын бохирдол нь олон улсын хэмжээнд өндөрт тооцогдох түвшинд хүрээд байна. Өнгөрсөн хугацаанд, тухайлбал 2010 оноос хойш уг асуудалд шат шатандаа анхаарал хандуулж ирсэн. Ялангуяа 2017 оноос агаарын бохирдлыг бууруулах хууль эрх зүйн болон бодлогын орчныг сайжруулах ажил хэрэгжсэн хэдий ч гарсан үр дүн төдийлөн хангалтгүй хэвээр байгаа юм.

Цаашид тууштай үр дүнд хүрэхийн тулд төлөвлөлтийг сайжруулах, хэрэгжилтийн үр дүнг хангах зэрэг чухал асуудлуудыг эргэж харах шаардлагатай юм. Агаарын бохирдлын асуудлыг шийдвэрлэхэд үндсэн үүрэг бүхий хоёр яам нь Эрчим хүчний болоод Байгаль орчин, аялал жуулчлалын яамд юм. Түүнээс гадна Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нийслэл хотын агаарын бохирдолтой тэмцэхэд чухал үүрэгтэй оролцдог болно. 1990-ээд оноос хойш орон нутгаас Улаанбаатар хот уруу чиглэсэн их шилжилт хөдөлгөөн, эдийн засгийн хурдацтай хөгжил, гэр хорооллын түүхий нүүрсний хэрэглээ, эдгээрээс арай бага хэмжээгээр боловч тасралтгүй өсөн нэмэгдэж буй тээврийн хэрэгслийн тоо зэрэг нь Улаанбаатар хотын агаарын бохирдолд голлон нөлөөлдөг.

Агаарын бохирдлыг бууруулах ажлын үр дүн сайнгүй байгаа нь төсөв буурснаас үүдэн санхүүжилт тогтворгүй байх эсвэл огцом буурах, цаашлаад хэрэгжилтэд тавих хяналт сул, үйл ажиллагаа хэрэгжсэний дараа хийх үнэлгээний механизм байхгүй зэрэгтэй шууд холбоотой. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ 2015-2016 онд тохиосон макро эдийн засгийн хямралын үеэр нэлээд саарсан нь эргээд эрүүл мэнд, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлxөөг улам нэмэгдүүлсэн байна. Улаанбаатар хотын агаарын бохирдол байвал зохих хэмжээнээс хэд дахин их хэвээр байна. Өвлийн саруудад нэмэгддэг NOx, PM2.5, PM10-ийн түвшин Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын (ДЭМБ) зөвлөсөн хэмжээ болон Монгол Улсын Үндэсний стандартуудаас олон дахин өндөр байна. Хотын захын гэр хороололд амьдардаг хамгийн бага орлоготой өрхүүд дунджаар өрхийн төсвийнхөө 17.5% -ийг өвлийн түлшинд зарцуулдаг гэсэн тооцоо бий. Дулааны эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон орон сууцны хорооллын оршин суугчид татаастай үнээр тооцож дулааны төлбөрөө төлдөг бол хамгийн бага орлоготой гэр хорооллын иргэд ийм хөнгөлөлт эдэлдэггүйн улмаас үнэ хямд, олдоцтой, бохир түлшийг сонгосноор агаарын бохирдлыг нэмэгдүүлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн Газар 2017 оны гуравдугаар сард АОББҮХ-ийг баталсан билээ.

Хөтөлбөрийг 2017-2019 он, 2020- 2025 он гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж, ингэхдээ бохирдлыг 2016 оны суурь түвшинтэй харьцуулахад 80%-иар бууруулахаар зориод байна.

Монгол Улс дан ганц дотоод шалтгаан гэлтгүй Парисын Хэлэлцээрт нэгдэн орсон үүргээ биелүүлэх зэрэг гадаад хүчин зүйлийн улмаас эрчим хүчний талаар төрөөс баримтлах бодлогоо эргэн харах шаардлагатай байгаа юм. Санал болгож буй богино болон урт хугацааны шийдлүүдэд нүүрстөрөгчийн үнийн механизмыг бий болгох, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг дэмжих зорилгоор аажимдаа түүхий нүүрсэнд хориг тавих зэрэг зөвлөмжүүдийг багтаасан байна. Богино болон урт хугацааны шийдлүүдийн аль аль нь сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг түлхүү ашиглах нийтлэг зорилгыг хангахад чиглэсэн байх ёстой гэдгийг тэмдэглэх нь зүйтэй. АОББҮХ-ийн хүрээнд төлөвлөсөн арга хэмжээ, зардал, үр ашигт хийсэн дүн шинжилгээг энэ тайланд багтаасан ба ялангуяа зардал-үр ашгийн шинжилгээ нь цаашид авах арга хэмжээний биелэлтэд багагүй ач холбогдолтой гэж үзэж байна. Үүний зэрэгцээ төлөвлөсөн арга хэмжээний техникийн боломж, хүртээмж, засаглалтай холбоотой асуудлууд, олон нийтийн зүгээс хүлээж авах байдал зэрэг бусад асуудлуудыг анхаарч үзэх нь зүйтэй юм. Эрчим хүчний боломжит хувилбаруудын үр ашгийг харьцуулахдаа Дэлхийн банк (2011) болон Жайка (2017) байгууллагуудын тайлангуудыг ашигласан болно.

Нүүрсийг хийжүүлэх, газрын гүний дулаан, сэргээгдэх эрчим хүч ашиглах боломжуудыг ч мөн судалж үзэв. Бидний дүгнэснээр АОББҮХ нь хэрэгжүүлбэл зохих арга хэмжээг нэгтгэсэн чухал баримт бичиг боловч хамрах хүрээ нь хэт өргөн, тусгагдсан өртөг зардал өндөр, цаашлаад бодит үр дүнд хүрэх санхүүжилт бүрдүүлэх талаасаа анхааран сайжруулах шаардлагатай байна. Илүү үр дүнтэй болгохын тулд АОББҮХ болон уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг шинэчлэх нь зүйтэй гэж бид дүгнэж байгаа юм. Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг зохистой эрэмбэлж, цэгцлэх нь нэн чухал ба хэрэгжүүлэх болон хяналт тавих механизм мөн тодорхой байх шаардлагатай. Бүх үйл ажиллагааны зардлыг бүрэн тооцож, үр ашгийг нь үнэлэх ёстой. Санхүүжилтийн эх үүсвэрүүд байх боломжтой ч хөрөнгө санхүүжилт татахад хамрах хүрээгээ бодитоор тодорхойлж, төлөвлөлтөө нухацтай боловсруулах шаардлага тулгарч байна. Энэхүү тайланд орсон зөвлөмжийн дагуу АОББҮХ-ийн зарим гол арга хэмжээг дорвитой шинэчлэхгүйгээр дунд болон урт хугацаанд амжилттай хэрэгжүүлэх боломжгүй харагдаж байна. Жишээ нь,
 

  • Агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгаралт зэрэг нэмэлт зардлуудыг түлшний зардалд багтаан тооцож эрчим хүчний үнийг өртгөө бүрэн нөхөх байдлаар шинэчлэн тогтоох,
     
  • Засгийн газрын үйл ажиллагааны ил тод байдлыг дэмжсэн үр дүнтэй тогтолцоо, хяналт мониторингийн механизмыг бий болгох хэрэгтэй байна. Агаарын бохирдлыг бууруулахад хувийн хэвшлийн оролцоо зайлшгүй шаардлагатай хэдий ч хэд хэдэн асуудал тулгарч байгаа нь харагдаж байна. Ихэнх тохиолдолд зардлыг нөхөн төлөх нөхцөл боломж бүрддэггүйн улмаас сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний ирээдүйд хөрөнгө оруулалт хийх эрмэлзлийг бууруулдаг. Үүнээс гадна ил тод байдлыг хангах механизм байхгүй байгаа нь хувийн хэвшлийнхний оролцоо бага байх шалтгаан болж байна.


Монгол Улсын Засгийн газар нь агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагааг дэмжихийн тулд хязгаарлагдмал төсвийг үр ашигтай зарцуулж, хууль, эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэн, хяналт мониторинг хийх чадавх бүхий хүчтэй институцийг бий болгох хэрэгтэй байна. Агаарын бохирдолтой тэмцэх төсвийн хуваарилалт жилээс жилд хэлбэлзсээр ирсэн бөгөөд 2015-2016 оны эдийн засгийн хямралын үед мэдэгдэхүйц буурчээ. Хот суурины агаарын бохирдол нь Монгол хүний эрүүл мэнд, сайн сайхан оршихуй хийгээд тогтвортой хөгжлийн хэрэгжилтэд ноцтой нөлөөлөхөөр байгаа тул цаашид тууштай хүчин чармайлт гарган ажиллах шаардлагатай байна. Агаарын бохирдлыг хүний эрүүл мэндэд учрах байгаль орчны эрсдэл (ДЭМБ/WHO) гэж үздэг ба эдийн засгийн ноцтой үр дагавартай (ЭЗХАХБ/ OECD), ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд онц ноцтой нөлөөлдөг (НҮБХС/UNICEF) хэмээжээ. Монгол Улсын хувьд агаарын бохирдолтой холбоотой нийгмийн халамжийн зардал нь ДНБ-ийн 5.3%-тай тэнцэж байна гэсэн тооцоо бий. Үүн дээр төлбөр төлөх бэлэн байдалтай1 холбоотой зардал нэмэгдэж тооцогдох авч энэ чиглэлийн баримт мэдээлэл дутмаг учраас эдийн засгийн өртөг зардлын бүрэн тооцоо Монголд хараахан хийгдээгүй байна. АОББҮХ-ийг эдгээр зөвлөмжүүдийн дагуу шинэчилсэн ч бодит үр дүнд хүрэхийн тулд нэмэлт төсөв шаардагдах болно. Санхүүжилтийн боломжит эх сурвалжуудыг улсын төсвийн хуваарилалтыг эрэмбэлэх, хөнгөлөлттэй зээл, гадаадын буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн дэмжлэг, төр хувийн хэвшлийн түншлэл байх боломжтой хэмээн үзэж байна.

 ДҮГНЭЛТ
 

  • Монгол Улсын Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ хэрэгжүүлснээр эерэг үр дүн багагүй гарсан ба тухайлбал 2012-2015 онд PM тоосонцрын түвшин буурчээ. Гэвч агаарын бохирдлын түвшин үүнээс хойш өссөн ба ДЭМБ-ын зөвлөсөн хэмжээ болон Монгол Улсын Үндэсний стандартуудаас маш олон дахин өндөр хэвээр байна.
  • Улаанбаатар хотын агаарын бохирдол хүний эрүүл мэндэд нөлөөлөх ноцтой асуудлын нэг болоод байна. Агаарын бохирдол нь Монгол Улсад хавсарсан байдлаар нас баралт, хөгжлийн бэрхшээлд хүргэх эрсдэлийн 10 гол хүчин зүйлийн нэг болоод байна.
  • Монгол Улсад агаарын бохирдолтой холбоотой эдийн засгийн зардал жилд 645 сая ам.доллар (ойролцоогоор 1.6 их наяд төгрөг) байна.
  • Одоогоор хэрэглэгчдийн цахилгаан, дулаандаа төлж буй төлбөр нь зардлаа бүрэн нөхөхгүй байна. Энэ нь цэвэр эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах, мөн эрчим хүч хэмнэх сэдлийг төрүүлэхгүй байна.
  • Түлшний үнэтэй холбоотой өөр нэг асуудал бол одоогоор зөвхөн гэр хорооллын оршин суугчид л хэрэглэсэн дулаандаа зах зээлийн үнэ төлдөг байдал юм. Бусад хэрэглэгчдэд олгох татаасны хэмжээ аажмаар буурч байгаа хэдий ч татаастай хэвээрээ байна. Угаасаа орлого багатай өрхүүдэд энэ нь нэмэлт дарамт болдог учраас төр бодлогоор энэхүү тэгш бус байдлыг арилгах алхам хийх нь зүйтэй юм.
  • Бага орлоготой гэр хорооллын өрхүүд үнийн зөрүүнээс гадна нүүрс түлхүү хэрэглэдэг зуухнаас хамааралтай учраас төвийн дулааны сүлжээнд холбогдсон бусад хэрэглэгчдээс илүү зардлаар дулааны хэрэгцээгээ хангах болдог. Энэ мэтчилэн бага орлоготой өрхүүд хамгийн хямд, ихэнхдээ бохир түлш хэрэглэх нөхцөлд хүрдэг. Илүү чанартай, цэвэр түлшний хэрэглээг дэмжсэн нөхөн олговрын бодлого шаардлагатай байна.
  • 2008-2018 онд улсын төсвөөс 147.3 тэрбум төгрөг, 60,7 сая ам.доллартай тэнцэхүйц гадаадын буцалтгүй тусламжийг агаарын бохирдлын эсрэг зарцуулсан бөгөөд энэ хугацаанд агаарын бохирдол тодорхой хэмжээгээр буурч байсан байна.
  • АОББҮХ-ийг хэрэгжүүлэхэд шаардагдах нийт санхүүжилт ойролцоогоор 4.1 тэрбум ам.доллар (9.8 их наяд төгрөг), үүний 86% нь агаарын бохирдлыг бууруулахад шууд холбоотой арга хэмжээнд зарцуулагдах бөгөөд одоогоор энэхүү санхүүжилтийн 80 орчим хувийн эх үүсвэр баталгаажаагүй байна.
     

Энэ бүгдээс харахад шаардагдах санхүүжилт хэт өндөр, бодит бус харагдаж байгаа учраас АОББҮХ-ийн арга хэмжээг илүү эрэмбэлж хэрэгжүүлэх шаардлагатай нь харагдаж байна.
 

  • Богино болон урт хугацааны үйл ажиллагааг хамтад нь хэрэгжүүлэх нь зүйтэй. Тухайлбал гэр хороололд сайжруулсан зуух, түлшийг нэвтрүүлэхийн зэрэгцээ гэр хорооллын орон байрыг дулаалах, орон сууцжуулах шийдлүүд зэрэгцэн хэрэгжих нь зүйтэй. Түүнчлэн урт хугацаанд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг ашиглах туршилтын төслүүд, хувилбаруудыг мөн хэрэгжүүлэх нь зүйтэй юм.
     
  • Гэр хороололд сайжруулсан зуух, түлш нэвтрүүлэх, орон байрыг дулаалах зэрэг богино хугацааны шийдлүүд зайлшгүй үргэлжлэх ёстой. Сайжруулсан зууханд ашиглах түлшний олдоц, зохион байгуулалттай холбоотой асуудлуудаас шалтгаалж сайжруулсан зуухны үр ашигтай байдалд эргэлзээ үүсэж байсан авч энэ нь бодлогын гэхээсээ илүү хэрэгжилтийн явцад гарсан алдаа дутагдал юм. Дэлхийн банк болон ЖАЙКА-н судалгаанд сайжруулсан зуух нь эрчим хүчний урт хугацааны өөр оновчтой шийдлүүдийг олтол агаарын бохирдлыг бууруулахад томоохон хувь нэмэр оруулж байгааг онцолсон байна.
     
  • Монгол Улс нь сэргээгдэх эрчим хүчний нөөцийн хувьд өөрийн дотоод хэрэгцээнээс гадна хөрш орнуудыг эрчим хүчээр хангах асар их нөөц боломжтой.
     
  • Агаарын бохирдлыг бууруулах институцийн орчин нь өөр өөр түвшний хэд хэдэн бүтэцтэй. АОББҮХ-ийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд байгуулсан Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороог бүрэн чадавхжуулахгүй аваас үйл ажиллагааны уялдаа холбоо буурах эрсдэл үүснэ.
     
  • Одоо хэрэгжиж буй гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулах хөтөлбөрүүд нь дунд болон урт хугацаанд Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах гол шийдлийн нэг юм. Харамсалтай нь бага орлоготой гэр хорооллын өрх ипотекийн зээл авахад тавигдах наад захын шаардлагыг хангаж чадахгүй байна. Гэр хорооллын бага орлоготой өрхөд чиглэсэн амьжиргааг дэмжих, ажлын байр бий болгох, ипотекийн зээлийн дэд хөтөлбөрүүд нь дахин төлөвлөлтийн хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөл болох юм.
     
  • Агаарын бохирдлыг бууруулахад чиглэсэн тэргүүлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх санхүүжилтийн хэд хэдэн боломжит арга хэлбэр бий. Эдгээрт төсвийг илүү хяналттайгаар зорилтот үйл ажиллагаанд зарцуулах, эрчим хүчний үнэ тарифыг аажмаар оновчтой болгох, агаарын бохирдлын татварыг нэмэх, ногоон татварыг нэвтрүүлэх, засаглалыг сайжруулж ил тод байдлыг хангах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, түүний дотор гадаадын шууд хөрөнгө оруулалт (ГШХО), төр хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ) зэрэг багтах юм.
     

НҮБ-ААС ДАРААХ ЗӨВЛӨМЖҮҮДИЙГ ӨГЧ БАЙНА
 

1. Бохир эрчим хүчний үйлдвэрлэлд бусад хохирлыг нэмж тооцон эцсийн бүтээгдэхүүнд татвар ногдуулах

2. Хөтөлбөрт багтсан авах арга хэмжээг эрэмбэлэхдээ "Тогтвортой” ба "Бодит байдал” -ын, мөн "Өртөг багатай + үр дүн өндөр байх” зарчмыг баримтлах

3. Агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаа болон гарах үр нөлөөний уялдаа холбоог чухалчлах

4. Холбогдох төрийн байгууллагууд болон бусад оролцогч талуудын хариуцлага, уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зохих арга хэмжээг тусгах

5. Холбогдох төрийн байгууллагууд болон бусад оролцогч талуудад авлигаас ангид байх, өртөгтөө дүйцсэн шийдлүүдийг чухалчилсан үр ашигтай засаглал, хяналт мониторингийн механизмыг бий болгох

6. АОББҮХ-ийн үйл ажиллагааны өртөг зардлыг бүрэн тооцсон байх, хэрэв эдийн засгийн хувьд үр ашигтай байвал богино, дунд, урт хугацааны арга хэмжээнд хувааж төлөвлөх

7. Төлөвлөсөн бүх арга хэмжээг эрэмбэлж, оновчтой дэс дараалалд оруулан "Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг санхүүжүүлэх нэгдсэн бодлого " боловсруулах

8. Агаарын бохирдлын хүний эрүүл мэнд, сайн сайхан аж байдалд үзүүлэх сөрөг нөлөөлөл, бохирдлоос хамгаалах болон бохирдолд өртөх байдлаа бууруулах, цаашлаад хувь хүний болон өрхийн түвшинд агаарын бохирдолтой тэмцэхэд хувь нэмрээ оруулах боломжийн талаар олон нийтийн мэдлэг мэдээллийг сайжруулах нь хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд чухал ач холбогдолтой юм.



БОГИНО ХУГАЦААНЫ ЗӨВЛӨМЖ  (2019/2020)
 

9. АОББҮХ-ийн хэрэгжилтийг дэмжих Агаар, орчны бохирдолтой тэмцэх бодлогын цогц тогтолцоог бий болгох

10. Эрчим хүчний хангамжид зах зээлийн зарчмыг нэвтрүүлэх. Татаасыг аажмаар халж, агаарын бохирдлын татварыг нэмэгдүүлэх

11. Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хуримтлагдсан татварыг зөвхөн зориулалтын дагуу зарцуулагдах нөхцөлийг хангах

12. Сайжруулсан зуух ба түлшийг орон байрны дулаалгатай хамт хэрэгжүүлэх нь богино болон дунд хугацааны бодлогын чухал хэсэг болох ёстой. Төрөөс зуухыг солих, шинэчлэх хөтөлбөрийг үргэлжлүүлэн, орон байрны дулаалгын болон бусад нэмэлт хувилбаруудыг турших нь зүйтэй юм.

13. Сайжруулсан зуухыг дэмжих санхүүжилтийг олгохдоо орлогоос хамаарсан ялгавартай татаас нэвтрүүлэх боломжтой. Татаасыг зөвхөн сайжруулсан зуухны санаачилгыг дэмжихэд ашиглах эсэхийг нягтлах нь зүйтэй.

14. Төрийн байгууллагын ажилтнуудыг түлш, зуухны болон дулаалгын технологийн стандартыг хянах сургалтад хамруулах.

15. Гэр хорооллын өрхүүдэд цахилгаан эрчим хүч түгээх сүлжээний хүчин чадлыг нэмэгдүүлэх, цахилгаан халаагуурын хүртээмжийг дээшлүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх

16. Одоо хэрэгжиж буй орон сууцжуулах, түрээсийн орон сууцны хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжих, эдгээрийг богино, дунд, урт хугацааны арга хэмжээнд хамруулах.

17. Засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаа хамтран агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажиллаж буй хөгжлийн түнш байгууллагуудтай хамтрах боломжийг өргөжүүлэх

18. Засгийн газрын бүх түвшинд үйл ажиллагааны уялдаа холбоог хангахад онцгой анхаарч, агаарын бохирдлын менежментийг бэхжүүлэх

19. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо болон Улаанбаатар хотын захирагчийн албаны чадавхыг бэхжүүлэх

20. АОББҮХ-н хэрэгжилт, үр дүнд хяналт хийх мониторингийн механизмыг бий болгох

21. Хүн амын нутагшил, суурьшлын тухай хуулийн төслийг эцэслэж, УИХ-аар батлуулах

22. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй цахилгаан, дулааны үнэ, тариф, түүний зохицуулалтыг нягтлан, зардлаа нөхөх чиглэлд хэрэгжихүйц төлөвлөгөө боловсруулах

23. Зардлыг бүрэн нөхөхөд цаг хугацааны хувьд нарийвчилсан хуваарьт төлөвлөгөө боловсруулах тусдаа судалгааг хийх

24. Зуух, түлш, барилгын үйлдвэрлэл болон бусад холбогдох салбарт байгаль орчинд ээлтэй стандартуудыг нэвтрүүлэх, байгаа стандартыг цаашид улам боловсронгуй болгох, батлуулах, мөрдүүлэх.



ДУНД ХУГАЦААНД буюу 2020- 2025 ОНД 
 

25. Дулааны цахилгаан станцуудын (ДЦС) үр ашгийг нэмэгдүүлэх, технологийн шинэчлэл хийх

26. ДЦС-уудын болон гэр хорооллын өрхийн үнсний менежментийн арга хэмжээ, түүний дотор зайлуулах, дахин боловсруулах зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэх

27. Орон сууцжуулах, түрээсийн орон сууц хөтөлбөрийг хэрэгжүүлэх тэр дундаа гэр хорооллын орлого багатай өрхүүдэд чиглэсэн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх

28. Гэр хорооллын орлого багатай өрхөд чиглэсэн ажлын байр бий болгох хөтөлбөр бий болгох

29. Эрчим хүчний салбарын мастер төлөвлөгөө байнга шинэчлэгдэж байх нь зүйтэй. Агаарын бохирдлыг бууруулах гол арга зам нь дунд болон урт хугацаанд нүүрсний хэрэглээг бууруулж эрчим хүчний хэрэглээг хангах стратеги юм.

30. Тээврийн хэрэгслийн түлш, түлшний чанарын асуудлаар хуулийн хэрэгжилтийг сайжруулах, холбогдох журмыг шинэчлэх замаар тээврийн салбараас үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэх

31. АОББҮХ-ийн шинээр эрэмбэлсэн дарааллын дагуу санхүүжилтийн хэрэгцээг нөхөх төсвийг ЗГ, Улаанбаатар хотын захиргаанаас бий болгох

32. Агаарын бохирдлыг бууруулах санхүүжилтийн нэгдсэн бодлого” боловсруулж агаарын бохирдлыг бууруулах санхүүжилтийн механизмыг бэхжүүлэх

33. Төсвийн зарцуулалтын үр ашгийн хяналт шинжилгээг тогтмол хийх

34. ЗГ-аас Амьдралын статистик үнэ цэнийг тооцох зарчмыг нэвтрүүлэх

35. ЗГ-аас агаарын бохирдолд холбогдох нийт хохирлыг тооцох судалгааг санаачлан хийх.



УРТ ХУГАЦААНД - 2025 ОН БА ЦААШИД
 

36. Эрчим хүч хэрэглэгчдийн бүх бүлэг, тэдгээрийн орлогод нийцсэн ялгавар бүхий тарифын систем нэвтрүүлж, орлого багатай хэрэглэгчид илүү татаас хүртэх нөхцөл бүрдүүлэн хэрэглэгчдэд нийлүүлсэн эрчим хүчний өртгийг бүрэн нөхөх

37. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн боломжит хувилбаруудыг ашиглах. Сэргээгдэх

эрчим хүчний эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилгоор хувилбаруудыг нарийвчлан судлахаас гадна эрчим хүчний шинэчлэлт хийх стратеги боловсруулах. Мөн сэргээгдэх эрчим хүчний салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах орчныг бүрдүүлэх.

38. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх дараах боломжууд байж болох ба үүнд: усан сангаас эрчим хүч үүсгэх, усны эрчим хүчийг хадгалах байгууламжийг хөгжүүлэх, нягтруулсан агаарын эрчим хүчний хураагуур, үүсгэсэн эрчим хүчийг батарей ашиглан хуримтлуулах зэрэг болно. Нар, салхины эрчим хүч үйлдвэрлэлийг өргөжүүлэх боломжийг давхар судлах нь зүйтэй.

39. ЗГ болон Улаанбаатар хотын захиргаа үйл ажиллагааны ил тод байдлыг хангаж, аливаа зөрчил зүй бус байдлыг арилгах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх

40. Орон сууцжуулах хөтөлбөрийг үе шаттайгаар үргэлжлүүлэн хэрэгжүүлэх

41. Эрчим хүчний хэмнэлтийг сайжруулахын тулд одоо байгаа угсармал орон сууцуудыг дулаалах, хэрэглэгчид ашигласан дулааныхаа хэмжээгээр төлбөрөө (дулааны тоолуур суурилуулах замаар) төлөх нөхцөл бүрдүүлэх зэргийг зөвлөжээ.


Утаатай холбогдуулан НҮБ Монголд зориулж ЗӨВЛӨМЖ гаргалаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани