Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Саарал жагсаалтад орох шалтгаан Оюутолгой байв уу

 

-Шүүх засаглалд тавьсан олон улсын дүн ч гэж хэлж болно-

Эдийн засаг өсөж, зээлжих зэрэглэл ахин, валютын ханш тогтворжсон энэ үед Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага ФАТФ-аас монгол улсыг саарал жагсаалтад орууллаа. Үүнтэй зэрэгцээд амралтын өдрүүдэд валютын ханшид савлагаа үүсэж эхэлсэн. Мөн гадаад гүйлгээнд хяналт тавих нөхцөл байдал үүслээ гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр хөвөрч байна.

Тэгвэл монгол улсыг хяналтдаа оруулсан ч ямар нэгэн эдийн засаг, санхүүгийн хориг арга хэмжээ байхгүй, эрчимтэй хөндлөнгийн хяналт шаардахгүй гэдгийг ФАТФ тайландаа дурджээ. Эдийн засаг өсөлттэй байгаа ч саарал жагсаалтад оруулсан цаад шалтгаан нь Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулна гэж эрх баригчид ярьж эхэлсэнтэй холбоотой гэдгийг зарим эх сурвалж хэлж байна. Манай улс өмнө нь 2013 оны сүүлчээр саарал жагсаалтад багтаж, Ч.Сайханбилэгийн Засгийн газар дубайн гэрээ байгуулахын өмнө гарч байжээ. Харин энэ удаагийн парламент Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг гаргасан дүгнэлтдээ "Оюутолгойн гэрээг зайлшгүй өөрчлөх хэрэгтэй” гээд байгаа юм. Энэ утгаараа УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээс улбаалж Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэх байр суурь шийдвэр гаргах түвшинд хүчтэй яригдах болсон.

Уг гэрээг өөрчлүүлэхгүй байх нь  хөрөнгө оруулагчдад ашигтай учир саарал жагсаалтад оруулахад цаагуураа түлхэц болсон гэх. Гэхдээ манай санхүүгийн механизмын хувьд алдаа байсан уу гэвэл байсан. ФАтФ бол дэлхийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стандартыг тогтоодог Засгийн газар хоорондын байгууллага. Тодруулбал, олон улсын санхүүгийн системд эрсдэл учруулж буй учир дутагдалтай асуудлыг засаж залруулахын тулд тухайн улс орнуудтай хамтран ажилладаг газар. Манай улсын хувьд эдийн засаг өсөлттэй байгаа ч 2015 онд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль баталж, өршөөлөөр 34 их наяд төгрөгийг ил гаргасан нь эдийн засгаасаа давсан мөнгө угаасан явдлыг хуульчилж хамгаалсан гэж үзэх шалтгаан болжээ.

Энэ талаар УИХ-ын эдийн засагч гишүүдийн нэг Б.Жавхлан "саарал жагсаалтад оруулж буй үндэслэлүүдийг уншиж байхад нэгдүгээрт, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулиар манай эдийн засаг руу орж ирж байгаа мөнгө нь манай улсын ДНБ-ээс давсан гэсэн байна билээ. Хоёрдугаарт, 2007 оноос хойш баталсан хуулиудыг амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлсэн, ямар арга хэмжээ авсан нь хангалтгүй байна гэсэн. Гуравдугаарт, арилжааны банкуудаас гадна зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй хяналтгүй мөнгөн урсгалууд багагүй хэмжээнд байна. Үүнийгээ хянадаг бол гэсэн байсан. саарал жагсаалтад орлоо гэхэд богино хугацаанд засаж эдийн засагтаа "шок” авахгүйгээр яаж гарах вэ гэдэг л чухал байна” хэмээн байр сууриа илэрхийлсэн. Эдийн засаг сүүлийн жилүүдэд их тэлж буй. Үүнийг дагаад манайд орж ирж байгаа мөнгөн урсгал нэмэгдэж, тэр хэрээр хяналт сайн тавьж чадаагүй байхыг үгүйсгэхгүй. Энэ хүрээнд ОУВС-гаас манайд хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудад хийсэн актив хөндөгджээ.

Тодруулбал, арилжааны банкууд активаа нотолж чадаагүй нь саарал жагсаалтад орох нэг болзол болсон байна. Арилжааны банкууд 700-гаад тэрбум төгрөгөөр активаа нэмэгдүүлсэн ч 500 тэрбумын эх үүсвэрээ баталж чадаагүй аж. Гэтэл монголбанкны ерөнхийлөгч 700 тэрбум төгрөгийн активын нэмэгдэлд гарын үсэг зурсан байна. манай банк санхүүгийн зах зээл жижиг, савлагаатай, тогтворгүй. Үүнээс улбаалаад банкуудын санхүүгийн зардлыг өсгөж, ашиггүй болж ирсэн учраас гүйлгээ хумигдаж байгаа хэрэг. Энэ нь саарал жагсаалтад орох нэг шалтгаан уу гэвэл мөн. Монгол улс  мөнгө угаах, терроризмтэй тэмцэх хуулийг 2007 онд баталсан. Гэвч гаргасан хуулиа дагаж мөрдөх тал дээр манайх алдсан. өмнө нь бид бас саарал жагсаалтад орох үед яаралтай арга хэмжээ аваад гарч байв.

Түүнээс хойш энэ том асуудлыг чухалчилж ач холбогдол өгөх ёстой байтал жижиг түвшинд анзаарахгүй явж ирснээр өнөөдрийн нөхцөл байдал үүссэн гэж хэлж болно. Маш товчхондоо, 2016 оноос хойш зээлжих зэрэглэл өсөж, эдийн засаг сэргэн дампуурлаас гарсан ч өмнөх үзүүлэлтүүд "гай” дуудлаа. улсаараа, нийтээрээ хохирч байгаа бодит жишээ энэ. Саарал жагсаалтад орохоос урьтаж Үй олноор хөнөөх зэвсэг үл дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг парламент өнгөрсөн долоо хоногт парламент баталсан ч шийдвэр гаргах үйл явцад нөлөөлж чадсангүй. Одоо бид санхүүгийн байгууллага болон санхүүгийн бус бизнес эрхлэгч нарт тавих хяналт шалгалтын механизмыг тодорхой болгох шаардлага үүсэж байна. Мөн мөнгө угаах гэмт хэргийн олон төрлөөр мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байдал хангалтгүй байгааг засаж залруулахыг ФАтФ-ын зөвлөмжид дурджээ.

Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд цаг алдалгүй нэмэлт, өөрчлөлт оруулах ёстой болж байна. Цаашлаад мэдүүлээгүй, хуурамчаар мэдүүлсэн бэлэн мөнгийг хураан авах, битүүмжлэх, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэх, уг хариуцлага нь гаргасан зөрчилтэй нийцсэн, дахин үйлдэгдэхээс сэргийлсэн шинжтэй байх шаардлага үүсжээ. ФАтФ   аас монгол улсад өгсөн даалгавруудыг биелүүлж, энэ мэт зөрчлийг богино хугацаанд арилгаснаар саарал жагсаалтаас бид гарах боломжтой. ФАтФ жил бүрийн хоёр, зургаа, аравдугаар сард хуралддаг. Ирэх жилийн хоёрдугаар сар гэхэд манайх дээрх зөрчлүүдээ арилгавал энэ жагсаалтаас гарах бүрэн боломжтой. 

Ингэхийн тулд эхлээд ирэх оны төсөвт анхаарах ёстой. Засгийн газраас 2020 оны монгол улсын нэгдсэн төсвийн төслийг боловсруулахдаа гол эрсдэлүүдийн нэгээр саарал жагсаалтыг онцолж байсан. Манай улс нэгэнт эрчимтэй хяналтад үлдсэн учраас төсвийн орлого, зарлагаа харах шаардлага үүсэж байна. Дээрээс нь бид саарал жагсаалтад байгаад байвал олон улсын зээлжих зэрэглэл тогтоодог агентлагууд манай зэрэглэлийг бууруулах магадлал өндөр. Энэ нь эргээд гадаад зах зээлээс мөнгө босгоход эрсдэл дагуулах хор урхагтай. Бидэнд хүлээгдэж буй бондуудын төлбөр 2021, 2022, 2023 онд бий учир саарал жагсаалтаас богино хугацаанд гарах чиглэлд монгол улс бодлого,шийдвэрээ чиглүүлж ажиллахаас өөр гарц үлдсэнгүй.


Саарал жагсаалтад орох шалтгаан Оюутолгой байв уу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани