Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“70 жилийн гэрч”- Шинэ Өвөрмонгол орноор зорчсон тэмдэглэл…

“70 жилийн гэрч” Хятад Монголын цахим сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлага энэ сарын 11-ээс эхлэн Зүүн Үзэмчин хошуу, Баруун Үзэмчин хошуу, Тунляо, Жарууд хошуу зэрэг аймаг хотоор аялж, ӨМӨЗО-ны 70 жилийн хөгжил цэцэглэлтийн түүх, эдийн засаг, малчдын амьдрал, амьжиргаа болон түүх соёлын дурсгалт газруудтай танилцлаа.

Найм хоногийн турш үргэлжилсэн уг сурвалжлагад Монголын талаас МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг, МҮСХНХ-ны УЗ-ийн гишүүн, Ажлын албаны дарга Г.Эрдэнэтуяа нараар ахлуулсан МҮСХНХ-ны гишүүн сайтууд, МОСАХ-ны Dorgio.mn, Zindaa.mn Ugluuniishuudan.mn, TV8 телевиз, орон нутгийн хэвлэл мэдээллийн төлөөлөгч, сэтгүүлч, зураглаачдаас бүрдсэн 23 хүний бүрэлдэхүүн багтсан.

Харин БНХАУ-ын талаас ӨМРТ-ийн “Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан тэргүүтэй, мөн радиогийн сэтгүүлч Чинзориг, Хасмөчир, Анхилам,  Синхуа агентлагийн сэтгүүлч Бай Линди,Хятадын төв телевиз- CCTV-ийн монгол сайтын сэтгүүлч Сонор, Өвөр Монголын Өдрийн сонины Солонго мэдээллийн төвийн сэтгүүлч Сүлд, “Одон” ТВ-ийн сэтгүүлч Хөхмөчир, Давхарбаяр, Олон улсын радиогийн сэтгүүлч Болор нар оролцсон юм.

Монголын Цахим сэтгүүлчдийн баг Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор нэвтэрч Зүүн Үзэмчингийн  хийлийн дээс алхсанаар бидний аялал эхлэв. Монголоос ирсэн сэтгүүлч, зочид төлөөлөгчдийг ӨМРТ-ийн Талын дуу хоолой радиогийн Баясгалан захиралтай сэтгүүлчдийн бүрэлдэхүүн ёслол төгөлдөр хүлээн авсныг энд дуулгах нь зүйтэй.

БНХАУ-ын нэгдүгээр зэргийн засаг захиргааны нэгж гэгддэг 1.1 сая хавтгай дөрвөлжин км тэлсэн Өвөр Монголын өөртөө засах орон нь аймгийн дайтай есөн хот, гурван аймагтай.  Сүүлийн жилүүдэд ӨМӨЗО нь шинэ хэлбэрийн аж үйлдвэржилт, хот сууринжил, хөдөө аж ахуйн орчин үеийн бүтээн байгуулалт, чинээлэг хүн амыг бүрдүүлэх, ядуурлаас ангижруулах, экологи, ногоон бүс зэрэгт түлхүү анхаарлаа хандуулснаар эрс хөгжиж байгаа юм.

Бэлчээрийн даацтай холбоотойгоор Өвөр Монголд малын тоог хязгаарладаг бөгөөд тухайн өрх хэдэн гишүүнтэйгээс нь хамааран бэлчээрийн газрын хэмжээг тогтоодог байна. Нэг хүнд 31 га газар ногддог аж. Үүнтэй холбоотойгоор энд ар Монголынхтой адил нүүдэллэн амьдардаг малчид байхгүй болжээ. Одоо зөвхөн жуулчны баазууд л Монгол гэр барьсан харагдана. Энэ жишгээр Өвөрмонголын малчид тохилог сууцанд амьдарч, гачигдах зүйлгүйгээр мал төлөө өсгөн үржүүлж байна. Түүнчлэн газар тариалан мал аж ахуйн салбарт гарч байгаа шинэ ололт амжилтуудыг хэрэгжүүлж шинэ техник технологийг өөрсдийн үйлдвэрлэлд нэвтрүүлж байгаа үзүүлэлт, худалдаа борлуулалтаа сайжруулж чадсанаар нь малчид хөдөлмөрчдөө үнэлж дүгнэдэг гэнэ.

Тунляо хотын  “Чин фэй” үхрийн зах нь Хятадын зах зээл болон хөрш орнуудад үхрийн махыг экспортлон гаргадаг. Тус захад өдөрт 10 мянган үхэр борлуулагддаг байна.

Манайхаар бол Эмээлт захтай төстэй гэмээр уг зах өглөө эртлэн олны хөлд дарагдаж, бужигнаж эхэлнэ. Үхрээ борлуулахаар захиалгаа өгчихөөд явж буй Үхэрчин эмэгтэй…

Адуучин Бөх-Эрдэнийнх 600 гаруй адуутайгаас 200 -нь шарга адуу

Монголчууд эртнээс адуун сүргээ дээдэлж ирсэн ард түмэн. Бөх-Эрдэнийнх малч удмаа алдалгүй, Монгол ёс заншлаа дээдлэн адуун сүргээ өсгөн үржүүлж байгаа нь Монголын сэтгүүлчдэд бахархах сэтгэгдэл төрүүлж байв.  Адуучин Бөх-Эрдэнэ удам дамжсан адуучин бөгөөд 600 гаруй монгол удмын адууг өсгөн үржүүлж байна. Үүнээс 200 гаруй нь шарга адуу. Эднийх мөн “Монгол морины үүлдэр хамгаалах суурин”-г бүтээн байгуулж, цаашдаа адуун сүргээ өсгөх зорилт тавьжээ.

6531Удан талын Батцагаан цэцэрлэгт хүрээлэнтэй танилцсан. Тус хот нь Тунляо хотын 10 том цэцэрлэгт хүлээнгийн нэг ажээ…

Хятад Монголын хэвлэл мэдээллийн уулзалт ярилцлага болов

Хятад Монголын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааны гурав дахь удаагийн уулзалт ярилцлага  ӨМӨЗО-ны Тунляо хотод болов.
Хурлын нээлтэд ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дэд дарга Хань Юншян, ӨМӨЗО-ы Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаадтай харилцах хэлтсийн дарга Үндэсбат, МСНЭ-ийн Хяналтын зөвлөлийн гишүүн С.Алтанцэцэг, Тунляо хотын намын хорооны байнгын гишүүн, ухуулах хэлтсийн дарга Ли Ли нар оролцож, үг хэллээ.

Монголын үндэсний сайтын хөгжлийн нэгдсэн холбоо, Баянхонгор, Хэнтий, Архангай аймгийн МСНЭ-ийн салбарын төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО, мөн орны Алшаа аймаг, Улаан хад, Тунляо аймгийн  адил төрлийн байгууллагуудтай хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурав.

“Талын дуу хоолой” радиогийн захирал Баясгалан: Хамтарсан аялалыг гурав дахь удаагаа зохин байгуулж байна

“Контент солилцож, мэдээллээ хуваалцаж, фото зургийн үзэсгэлэн гаргах зэргээр жилээс жилд Монгол, Хятадын сэтгүүлчдийн хамтын ажиллагаа сайжирч байгаа.  Цаашид ч энэ харилцаа өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.

Хятад Монгол хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан эдийн засаг, соёл боловсрол, хүмүүнлэг зэрэг олон салбарт гарсан хөгжил дэвшлийг үзүүлэхийн зэрэгцээ хоёр орны найрамдалт харилцаа, нөхөрсөг үйл ажиллагааны үр дүнг гүйцэд харуулахаар хоёр орны хэвлэл мэдээллийнхний хамтарсан аялалыг гурав дахь удаагаа цувралаар зохион байгуулж байна” гэлээ.

Автомашины тэнхлэг, обод зэргийг үйлдвэрлэх хөнгөн цагаан хайлуулах үйлдвэр…

Тунляо хотын яс засах уламжлалт эмнэлэг…

Тунляо хот дахь Өвөрмонгол Яс засах эмнэлэгтэй танилцсан. Тус эмнэлэг нь хугарч гэмтсэн ясны бэртлийг уламжлалт аргаар эмчилж иржээ. Үүнд хатуу градустай архиар шавшиж бариа засалтай хавсран давхар тан уулгаж, ховсын аргаар эмчилдэг. Ингэснээр өвчтөний ясны хугарал гэмтлийг багадаа долоо хоногт эдгээж илааршуулдаг байна.

Хорчин зүүн гарын хошууны Манж Чин улсын түүхэнд алдартай Тахимдуу Амарлангуй Гэгээн Сүд хатны Хүрээлэн болон Өвөрмонголын Үндэстний Их Сургуулийн музей зэрэг газруудаар орж, түүх соёл, үйл ажиллагаатай нь танилцав.

Өвөрмонголын Үндэстний Их Сургуулийн музей…

Дуутнуур суурины Улаантуг багт орших Ангус үхэр тэжээх суурингийн малчин Аюур гуайнд зочиллоо

Аюур нь багаас малч хүн бөгөөд үхэр өсгөн үржүүлэхэд түлхүү анхаарч байгаагаа сэтгүүлчдэд ярьсан. Сүүлийн жилүүдэд Улаантуг баг нь хонио цөөрүүлж үхрээ олон болгох шаардлагын дагуу 350  Ангус үхэр оруулсан байна. Уг баг нь мэргэжлийн том хэмжээний төвлөрсөн Ангус үхэр тэжээх суурин газар байгуулснаар бүх улсын хэмжээнд сайн үүлдрийн үхэр тэжээх үлгэр жишээ суурин газар болох, цаашдаа бүтээн байгуулалтыг нэмэгдүүлэх зорилт тавьжээ.

“Хамгийн гоё бүл”-ээр шалгарсан Малчин Цолмонгэрэлийнх дан Цагаан үхэртэй…

Цолмонгэрэлийнх Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны Хоолтын гол балгасны Баянбулаг гацааны малчин өрх юм. Ам бүл тавуулаа. 480 га бэлчээртэй, стандарт бүхий дулаан саравч 21-ийг барьжээ. Жилийн эхэнд малын тоо нь 400 толгойд хүрч, 2018 онд мал аж ахуйн цэвэр орлого нь 650 мянган юань болсон байна. Шилийн гол аймгийн үхэр өсгөх гол өрх болж байжээ.

Зам дагуу тасралтгүй үргэлжилсэн ногоон байгууламж, арчлан тордон ургуулсан модыг хараад энэ нутгийн ард иргэдийн нөр их хөдөлмөр зүтгэлийг бахархаж явлаа. Дэд бүтцийг жинхэнэ утгаар нь, ногоон байгууламжтай цогцоор нь барьж байгуулжээ.

Хамтарсан сурвалжилгын багийн сэтгүүлчид хамтран мэдээ мэдээлэл хүргэж буй нь хоёр орны найрамдал, хоёр ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулах нь дамжиггүй.Энэхүү аяллыг Өвөрмонголын радио телевизийн “Талын дуу хоолой” радиогийн Баясгалан даргатай хамт олон удирдан зохион байгуулсан бөгөөд мэргэжил нэгт, монгол анд нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

“70 жилийн гэрч”- Шинэ Өвөрмонгол орноор зорчсон тэмдэглэл…
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани