Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ОЮУ ТОЛГОЙ | III улирлын тайлангаас онцлох ГУРВАН зүйл

Саарал жагсаалтын өнгө будаг улс төрийн хүчнүүдийн өнгө будагтай сүлэлдэн байгаа энэ өдрүүдэд Монголын хамгийн том төсөл гэгдэх "Оюу Толгой” төсөл гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Саарал жагсаалтын өнгө будагтай адилаар гуравдугаар улирлын тайлан тийм ч базаахгүй байх нь. Бүх үзүүлэлт буурч, гүний уурхайн санхүүжилтээ хайсан дүр зураг том төслийг тойрч байна. Саарал жагсаалт одоохондоо мэдрэгдэхгүй ч хөрөнгө оруулалт хайж эхэлмэгц л мэдэгдэх байх гэсэн айдас сүлдэндээ тэмээ залсан том төслийнхний удирдлагуудад бий. Сөрөг үзүүлэлттэй эерэг хүлээлттэй "Оюу Толгой”-ын гуравдугаар улирлын тайлангаас онцолж харах ёстой гурван зүйлийг та бүхэнд танилцуулъя.

СӨРӨГ ҮЗҮҮЛЭЛТ. ГЭХДЭЭ...

Том төслийн гуравдугаар улирлын тайлан сайн мэдээ дуулгахгүй байх нь. Зэс, алтны олборлолт, боловсруулсан хүдрийн үзүүлэлт, үйлдвэрлэсэн баяжмал, баяжмал дахь зэсийн хэмжээ, баяжмал дахь алтны хэмжээ  бүгд өмнөх улирлынхаас буурсан. Тухайлбал тайлант хугацаанд нийтдээ 28.446 тонн зэс олборлосон нь өмнөх оны мөн үеийнхээс 27.8 хувиар бага байв. Мөн энэ хугацаанд 52.6 мянган унц алт олборлосон нь өмнөх оныхдоо харьцуулахад 66.8 хувиар бага. Үйлдвэрлэсэн зэсийн баяжмалын хэмжээ өмнөх улирлынхаас 27.2 хувиар, баяжмал дахь зэсийн агууламж өмнөх улирлаас 27.4 хувиар, баяжмал дахь алтны хэмжээ өмнөх улирлаас 64.3 хувиар буурчээ.

Зэс, алтны дундаж агуулга буурна гэдгийг компани энэ жилийн урьдчилсан төлөвлөгөө боловсруулахдаа л тооцоолж байж. Учир нь агуулга өндөртэй олборлолтын үе шат болох 4А олборлолт дуусаж, төлөвлөгөөний дагуу 4В үе шат буюу бага агуулгатай овоолгын хүдрийг олборлож эхэлсэн нь гол шалтгаа аж. Түүнчлэн аравдугаар сард хийх ёстой басан баяжуулах үйлдвэрийн түр зогсолтыг есдүгээр сард хийсэнтэй болсонтой холбогдуулж дээрх үзүүлэлт буурчээ.

"Ийм зүйл болно гэдгийг тооцоолж байсан. Ил уурхайн ажиллагаа 4А-4В болж шилжсэнтэй холбоотойгоор зэс, алтны гарц ирэх оны гуравдугаар улирал хүртэл буурах төлөвтэй” гэж "Оюу Толгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес ярьсан юм.

ГҮНИЙ УУРХАЙ "ЯВЖ Л БАЙНА”

Өнгөрсөн зургаадугаар сард гүний уурхай төлөвлөсөн хугацаанаасаа хойшилно гэдгээ албан ёсоор зарласнаас хойш гүний уурхайн бүтээн байгуулалт үргэлжилж буй аж. Тэртээ тэргүй хойшилсон юм чинь гээд зүгээр суугаагүй гэдгийг гуравдугаар улирлын тайлангаас харж болохоор байна. Өнгөрсөн хугацаанд гүний уурхайн хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажлыг хийж албан ёсоор дуусгаад байна. Зөвхөн үүнээс гадна дулаан хангамжийн бүтэц, бутлуурын систем болон чулуулаг тээвэрлэх дамжуургыг ч суурилуулаад байна.

Гуравдугаар улирлын тайлант хугацаанд тэр дундаа есдүгээр сард нийт 1385 метр хөндлөн малталт хийжээ. Гүний уурхайг хөрс, чулуулгийн байдлын судалгааг эрчимтэй хийж, олон улсын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байгаа аж. Ойрын хугацаанд тайлан мэдээ гарах бөгөөд тэр даруйд нь олон нийтэд мэдээлнэ гэлээ.

"Анх өрөмдлөг хийхэд хүдрийн биежилт болон геотехникийн үнэлгээ тодорхой болдоггүй. Аль нэг хэмжээ хүртэл ухаад үйл ажиллагаа хийгээд, агуулга өндөртэй хэсэгт хүрээд ирэхээ геотехникийн үнэгээ тодорхой болдог. Бид ч мөн адил энэ замаар явж байна. Одоогоор геотехникийн 1000 дээж цуглуулаад байна. Үүнийг дэлхийн шилдэг мэргэжилтнүүдээр шинжлүүлнэ. Судалгааны ажил яг одоо үргэлжилж байгаа” гэж Армандо Торрес ярьсан юм.

Бүтээн байгуулалтын ажил хойшлогдож магадгүй тул анх тооцоолсон зардал нэмэгдэх хандлагатай байна. Өнгөрсөн хугацаанд "Оюу Толгой” компанийн борлуулалтын орлогоос 1.2 тэрбум ам.доллар, хөрөнгө оруулалтаас 735 сая ам.доллар, хувьцааны арилжаанаас 515 сая ам.долларыг гүний уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтад төвлөрүүлжээ. 

Өнгөрсөн есдүгээр сард "Канакорд” санхүүгийн судалгааны хүрээлэнгийн ажлын хэсэг "Оюу Толгой”-н үйл ажиллагаатай танилцсан. Уг ажлын хэсэг Зээлийн нөхцөл, цаашид ажиллах нөхцөл байдлын шинжилгээ хийсэн энэ байгууллага нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж үзээд байна.

СААРАЛ ЖАГСААЛТАД ОРСОН НЬ НӨЛӨӨЛЖ МАГАДГҮЙ

Яг одоогоор бол саарал жагсаалтад багтсан эсэх нь компанийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлөөгүй байна. "Оюу Толгой” төслийн хамгийн чухал, хүлээгдэж буй хэсэг болох гүний уурхай хойшилсонтой холбоотойгоор баталгаажсан хөрөнгө оруулалт 5.3 тэрбум ам.доллар болсон. Гэхдээ тухайн үедээ хөрөнгө оруулагчдаас 4.4 тэрбум ам.долларыг босгож чадсан юм. Үлдсэн хэсгийг нь одоо босгох шаардлага бий. Чухамдаа хөрөнгө оруулагчдаас "мөнгө гуйхад” л саарал жагсаалтын саар нөлөө мэдрэгдэж эхлэх хандлагатай байна.

"Энэ бол хувьцаа эзэмшигчдийн шийдэх асуудал учраас тодорхой байр суурь илэрхийлэх боломжгүй. Гэхдээ хөрөнгө оруулалтын үлдсэн хэсгийг босгох үйл ажиллагааны явцад л саар нөлөө юу, эерэг нөлөө үзүүлэх нь үү гэдэг нь мэдэгдэх байх. Яг одоо хувьцаа эзэмшигчид үлдсэн хөрөнгө оруулалтаа хэрхэн босгох талаар ярилцаж байгаа” гэж Армандо Торрес ярьсан юм.

Гуравдугаар улирлын тайлан мэдээг танилцуулахаас өмнөх долоо хоногт Австралийн санхүүгийн салбарын "Financial Review” сэтгүүл Монгол Улс саарал жагсаалтад орсон нь гол хөрөнгө оруулагч Рио Тинто хөрөнгө оруулахдаа санхүүгийн сахилга батыг сахих ёстой гэх агуулга бүхий мэдээлэл нийтэлсэн. Монгол Улсын дотоодын зах зээл нь мөнгө угаалтыг дэмжсэн, терроризмыг санхүүжүүлж байх эрсдэлтэй тул "Оюу Толгой” төслийн хөрөнгө оруулалтыг ч чангатгах ёстой гэж хатуу байр суурийг уг нийтлэлд тусгасан байсан билээ.

Жич: "Оюу Толгой” компани 2019 оны гуравдугаар улирлын байдлаар 161 сая ам.долларыг төсөвт, 85.5 сая ам.долларыг харилцагчдын НӨАТ-д тус тус төлжээ.

Рио Тинто компани өнгөрсөн долоо хоногт гуравдугаар улирлын тайлангаа танилцуулахад "Оюу Толгой” төслийн зэсийн баяжмалын гарц 28 хувиар унасан гэдгийг мэдээлж байлаа. Энэ мэдээлэл цацагдсан даруйд хөрөнгө оруулагчид яаралтай хуралдаж төслийн ирээдүйн талаар хэлэлцсэн билээ. Өнгөрсөн есдүгээр сард "Канакорд” санхүүгийн судалгааны хүрээлэнгийн ажлын хэсэг "Оюу Толгой”-н үйл ажиллагаатай танилцсан. Уг ажлын хэсэг Зээлийн нөхцөл, цаашид ажиллах нөхцөл байдлын шинжилгээ хийсэн энэ байгууллага нэмэлт судалгаа хийх шаардлагатай гэж үзээд байна. шинжилгээнээс харвал дараах хэд, хэдэн асуудал урган гарсан юм. Төслийн нэмэлт санхүүжилтийн хэмжээ өссөн нь эргэлзээтэй байгаагаас гадна Монгол Улсын Засгийн газар байгуулсан хэлэлцээрийг дэмжин ажиллах итгэлцэл дутмаг гэж дүгнэжээ.  Үүнээс Рио Тинтод ч, Монголын Засгийн газарт ч асуудал байгааг нь харагдаж буй тул итгэлцлээ нэмэгдүүлэх ёстойг Канакортын шинжээчид онцолжээ.

"Яг одоогийн байдлаар 3.4 тэрбум долларын өр (төслийн санхүүжилт болон цахилгаан станцын дэд бүтцийн санхүүжилт), 500 сая ам.долларын хөрөнгийн санхүүжилт гэж бид тооцоолж байгаа” гэж Канакорд судалгааны төвийн шинжээч Далтон Барретто ярьжээ.

Том төслийн тайлан туйлын базаахгүй байгаа ч бүх зүйлийг төлөвлөсөн. Төлөвлөсөн учир эерэг үзүүлэлт тийш хөтөлж буйг "Оюу Толгой”-н удирдлагууд тайлбарлалаа. Гүний уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилсон ч гэсэн хийх ёстой гүйцэтгэлийн ажлууд төлөвлөгөөний дагуу явж байгааг сануулсан юм. Эдийн засгийн хүнд үед хөрөнгө оруулалт татахаар хөрөнгө оруулагчид хэлэлцэж байна. Ойрын хугацаанд шийд гарна.

Б.Болорсүх   

Эх сурвалж: Zindaa.mn

ОЮУ ТОЛГОЙ | III улирлын тайлангаас онцлох ГУРВАН зүйл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өнөөдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани