Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уурхайн хөлд нэрвэгдсэн "Бичигтийн боомтын зам"

Өнгө халиурсан намар цагийн сэрүү татсан нэг өдөр Өмнөд улсыг зорихоор Улаанбаатараас Сүхбаатарын Бичигтийн боомт хүртэл засмал, шороо ээлжилсэн замаар давхилаа. Сүхбаатар аймгаас цааш Бичигтийн боомт хүрэх замд хааяа таарах тээврийн тэрэгнүүд тэнхээ мэдэн дуу хадаасаар ойж буун зөрнө.

Жилийн дөрвөн улиралд иргэдийн, тээврийн цуваа тасардаггүй  энэ замын элэгдэл хорогдол эцэсттээ тулжээ.  Энэхүү зэрэмдэглэсэн замаар давхисаар Хятадын хилийг давж ажлаа амжуулчихаад буцаж ирэх замдаа Бичигт боомтод байрлах цайны газар түр саатав. Хоол цай хүлээж суух зуур гуанзаар холхих нүүрсний нарийн ширхэгний тоосонд дарагдсан бараан өнгөтэй тээврийн жолоочдын яриаг чагнаж суун ийн ганц нэг яриа өрнүүлсэн билээ.

Сүхбаатар аймгаас Бичигт боомт руу чиглэх "сайжруулсан” нэртэй нэг л зам бий. Тэр нь хуссаар байгаад 30-40-өөд см доошилж явах аргаггүй болсныг жолоочид ам уралдан ярьж байв.  Уг нь жил бүр хусаж янзалж, тэгшилдэг гэнэ. Хичнээн сайхан хусаж янзаллаа ч бороо, цас, удаа дараагийн машины явалт зэргээс үүдэж тэр дороо эвдэрчихдэг байна. Эвдрэлд орсон зам иргэдэд сайн сайхныг дагуулахгүй нь ойлгомжтой. Машин тэрэгний эвдрэл, хугацаа алдалт гээд харин ч нэг сөрөг талыг ар араасаа дагуулж өгнө. Энэ бүхнээс болж энэ замаар тээвэрлэлт хийдэг жолооч нар багагүй хохирол амсдаг байна. Дээд доод шатандаа замын асуудал хөндөгддөг ч он жил дамнасаар ямар ч өөрчлөлт үгүй.

Энэ нь УИХ-д өрсөлдсөн хүн бүр танай замыг хар зам болгоно оо гэж амладагтай холбоотой аж. Нэлээд хэдэн гишүүнийг бүс нутгаасаа гаргасан ч өнөөдөр зам нь бахь байдгаараа л байна.  Хүн ардаа бодож, нөхцөл байдлыг нь сайжруулан эдийн засаг, цаг хугацааны хэмнэлт гаргах ганцхан гарц нь хатуу хучиллтай хар замтай болох гэж уулзсан хүн нэг бүр учирлан ярьж байсныг тэмдэглэн хэлэхийг хүслээ.

Ингээд байгаа нөхцөл байдлын талаар жолооч З.Зоригтбаатартай хийсэн ярилцлагыг тоймлон хүргэе.

З.Зоригтбаатар: Бичигтийн боомтын замын эвдэрлээс болж өнгөрсөн жил нэг жолооч газар дээрээ амиа алдсан

-Сайн байна уу. Сая та бүхний яриаг чих тавин сонслоо, уучлаарай. Юуны өмнө өөрийгөө танилцуулахгүй юу. Замын асуудалд нэлээд шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Энэ талаар яриагаа эхлэх үү. 

- Өөрөө сурвалжлагч уу. Дуртайяа ярилцлага өгмөөр байна. Учир нь манай Бичигтийн боомт хавийн эргэн тойронд өрнөж байгаа бодит байдлыг дээшээ төр засагт уламжлаад өгөх албан тушаалтан ховор шүү дээ. /инээв/ Намайг З.Зоригтбаатар гэдэг. Гурван жил нүүрс тээвэрлэлтийн жолоочоор явж байна. Жолооч бид нарт хамгийн түрүүнд замын асуудал хөндөгддөг. Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг долоон уул уурхайн компани бий.  Сүхбаатар сумын  наах нь Төхөмийн уурхай гэж бий. Бичигт боомтоос Төхөмийн уурхай хүртэл талдаа 210 километр явна. Мөн 80 километрийн зайд "Далай булаг”-ийн уурхай гэж бий. Компаниуд нь замаа тавьж өгдөггүй. Дээрх уурхайнуудаас тээвэрлэлт хийж байгаа жолооч нар бүгд нэг замтай нийлж Бичигтийн боомтоор хил давдаг. Нийлсэн зам нь 200-аад километр үргэлжилдэг. Сайжруулсан зам нэртэй ч стандарт шаардлага хангадаггүй. Уг нь жил болгон нэг компани ирж засч байна гэх нэрийдлээр хусч янзлаад алга болдог. Хусаад сайжруулчихсан үед нь 2-3 хоног л явна. Бензин шатахуун, элэгдэл хорогдол, машины техникийн эвдрэл гээд асуудал их гарна.  Түвшнээсээ доошоо их сууснаас болж өвөл цас хунгарлаж зарим газартаа машин суудаг. Нэг нэгнээ татах, ухах гээд жолооч нарт хүндрэл байнга учруулдаг. Зам харгуй муугаас болж хугацаа их алдаж байна. Энэ замыг засмал болгочихвол бид ч цаг хугаацаа алдахгүй амар байна. Замын асуудал үнэхээр хүнд байна.

-Замын хүндэрлээс болж аваар осол хэр гарч байна? 

-Гаралгүй яахав. Том машинууд нэг далийвал тэр чигтээ явчихдаг. Том машин битгий хэл дунд зэргийн машин ойчих тохиолдол бий. Саяхан гэхэд манай нэг машин уначихсан. Одоо урагшаа нүүрсээ оруулж чадахгүй саатаад байна. Уг нь зам заслаа гэж ярьдаг юм. Өнгөрсөн жил өндөр чиргүүлтэй том машин эргэхэд хэцүү замыг ковшоор тэгшилсэн болоод орхисон. Эргээд хэд хонолгүй ухагдчихдаг юм билээ.  Зам засах нэрийн дор гүйцэтгэж байгаа компаниуд нь мөнгө кармалаад алга болдог гэж иргэд ярих юм билээ.

-Танай машины жолоочийн бие нь гайгүй юу?

- Жолооч зүгээр байгаа. Өнгөрсөн жил Бичигтийн боомтын замаар яг замаараа явж байгаад нэг газар хоёр машин унасан. Нэг жолооч нь газар дээрээ нас барсан. Үүнээс үүдэж уурхайнууд замаа засмаар аядсан. Зам ч гэж дээ чулуу ихтэй, явах арга бхйгүй. Аймгийн зам мөн чулуу, дэржигнүүр ихтэй. Шалгалт ирэх сургаар засна гээд самосвал машинаар шавар асгаад, ковшоор тэгшилсэн болоод орхичихдог. Уг нь Сүхбаатар-Бичигт боомтын зам Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт хамаардаг. Зам засахад бас нэг хүндрэл нь Эрдэнэцагаан сумаас шороо өгдөггүй гэсэн.

-Бичигтийн боомт, Замын-Үүд, Алтанбулагийн хил шиг олны хөлд дарагдах нь бага юм. Үүнийгээ дагаад хөгжил тун тааруу санагдлаа. Тээврийн жолооч нарт ер нь асуудал мундахгүй их гэдэг. Замын асуудлаас гадна тулгарч байгаа бэрхшээл бий байх. 

-Энэ боомт дээр ажиллаж, амьдарлаа залгуулж байгаа ажилчид, тэдний бага насны хүүхдүүд гээд бий.  Гэтэл хүн амьдрах нөхцөл үнэхээр муу. Усанд орох газар байхгүй, наад зах нь утасны сүлжээ муу гээд тоочоод байвал асуудал их. Аваар осол гарах, жолооч гэмтэж бэртэх, хүний бие муудлаа гэхэд эмч, эмлэнэлэг, аптек гээд анхан шатны тусламж үзүүлэх газар байхгүй.  Бид нар кабиндаа унтдаг. Саяхан Эрдэнэцагаан сумын Засаг дарга солигдох болоод хурлын үеэр жолооч нараа төлөөлж үг хэлсэн. "Тэнд хүн амьдрах нөхцөл алга. Монгол болон Хятадын гааль хоёулаа сүлжээ муу” гэхчлэн асуудлуудаа хэлсэн. Одоог хүртэл шийдэгдсэн юмгүй л байна. Ер нь энэ боомт руу анхаарч байгаа удирдагууд алга.

-Бичигтийн боомтоор тээвэр хийгдэж байгаа уурхайн компаниуд ихэнх нь Хятадын компани гэж сонссон. Монгол талын уурхай бий юу. 

-Хятадын хөрөнгө оруулалттай тав, Монгол талын хоёр байсан, нэг нь татан буугдсан. Эдгээр уурхайнууд бүгд нүүрсний уурхай. Жолооч нар нүүрсээ Хятадын хил давуулж хүлээлгэж өгнө. Хятадын хил гарангуут төмөр зам байдаг.  Жолооч нар өөрсдөө нүүрсээ буулгадаг. Хаалгаа барьж байгаад ковшоо түлхэж буулгана. Битүү нүүрс тортог л болдог доо. Тэнд нүүрсээ буулгаад цааш нь галт тэргээр тээврэлдэг юм билээ.

-Компаниудын зүгээс жолооч нарын аюулгүй байдал, хангамж зэрэгт хэр анхаардаг вэ. Нууц биш бол цалин хөлсөндөө сэтгэл хангалуун байж чаддаг уу? 

-Хангамж гэх юм байхгүй ээ. Наад зах нь маск ч өгдөггүй. Хөдөлмөрийн аюулгүй байдал бол яриад ч хэрэггүй. Шинэ компани орж ирж байгаа тохиолдолд Монгол талыг хариуцсан мэргэжилтэнтэй байх ёстой. Автын инженер, Хөдөлмөрийн аюулгүй байдлын инженер гэх зэрэг.  Тэр мэргэжилтэнгүүд нь жолооч нарын аюулгүй байдлын төлөө ядаж маск, нормын хувцас зэргийг нь хангах үүрэгтэй. Гэтэл зарим компанид тийм зүйл байдаггүй. Цалин мөнгөний хувьд хангалтгүй ээ.

-Гэрээсээ хол, ийм нөхцөлд удаан амьдрах хүсэх зүйл биш байж таарна. Өөр ажил төрөл эрхлэх бодол төрдөг үү?

-Байнга хээрээр гэр хийж, машинд амьдарч, халуунд халж, хүйтэнд хөрнө гэдэг хүсэх зүйл биш. Гэвч биднийг нас шүд заахгүй, арай ахиу таван цаас өгч байгаа нь энэ газар шүү дээ. Гэр орондоо ойр ажиллая гэхээр бидэнд тохирох ажил олдохгүй юм. Тиймээс ямар ч байсан тэсэж байгаад хэдэн жил болно гэж боддог.

 -Ярилцсанд баярлалаа. 

Манайхан Бичигтийн боомтоор урд хөршийн Улаанхад нэртэй муж руу нэвтэрч ихэвчлэн барилгын материал татна. Бараа материалаа Бичигтийн боомтоор оруулж ирэхэд 100 гаруй км бол Замын-Үүдийн боомтоор нэвтрүүлэхэд 300 гаруй км зам туулахад хүрдэг. Тиймээс Бичигтийн боомтоор дамжуулан тээвэрлэлт хийх нь зардал хэмнэх боломжтой.

Гэтэл үнэхээр бодлого үгүй удирдлагуудтай, хууль үгүй ардууд хуйларч байна тэнд. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд нэг замын сүлжээтэй болох нь бүү хэл нэг нийтийн жорлон барьж, нэг усанд орох газраа шийдэж чадалгүй сууцгаана тэд. Уул уурхайгаа дагаж хөгжөөгүй, уул уурхайн хөлд нэрвэгдсэн, бодлого дутсан бор суурингийн иргэдийн эрүүл мэндийн тухай бүр ч ярилтгүй болжээ.

75-100 тонн нүүрс ачсан хүнд даацын автомашинууд бартаат замаар янцаглан довтолгож үнэт цагийг мартсан мэт тайвуухан урагшлана. Тэдний зам үнэхээр машин тэргийг нь эвдэж, явгалах хэмжээнд хүрчээ. Бичигтийн боомт руу тээвэрлэлт хийдэг уул уурхайн компаниудад Сүхбаатар аймгийн удирдлагын зүгээс зам засварлах ажлыг жил бүр үүрэг болгодог гэх. Нутгийн удирдлагууд, уурхай эрхлэгч компаниудтайгаа хамтран хөрөнгөө гаргаж, ядаж аймгийн төв, Бичигтийн боомтыг хатуу хучилттай замаар холбочихвол хэдэн хүний амь нас, цаг зав нааштайгаар шийдэгдэх бол.

ЭХ СУРВАЛЖ: У.МАНДАХ, FACT.MN


Уурхайн хөлд нэрвэгдсэн "Бичигтийн боомтын зам"
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Шинэ Зеланд уул уурхайн салбарт баримтлах бодлогоо өөрчиллөө

 Шинэ Зеланд улсын Засгийн газар 2019-2029 онд баримтлах уул уурхайн ...

Өнөөдөр, 18:01
Тавантолгойд төмөр зам ашиглалтад орсноор 37 орд эдийн засгийн эргэлтэд орно

 Монголчуудын өөрсдийн нөөц бололцоогоор барьж буй үндэсний томоохон ...

Өнөөдөр, 17:56
Ховор төрлийн хөх алмаазыг 14.9 сая ам.доллароор худалджээ

Энэ оны есдүгээр сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад олборлосон 20.08 ...

Өнөөдөр, 17:51
Хятадууд үүдээ түр “хааж”, Монголын нүүрсний экспорт ДОЛОО орчим сая тонноор тасалдах нь

 Хятадууд дахиад гэдийвэл, Монголын нүүрсний экспорт тасалдах эрсдэл ...

Өнөөдөр, 17:26
Монгол Улсыг төлөөлөх эрхгүй этгээдүүд Рио Тинтогийнхонд ашигтай байдал үүсгэжээ

 -Өмгөөлөөгч Г.Батбаяр Монгол Улсыг 24 тэрбум. ам долларын өрнөөс ...

Өнөөдөр, 16:47
Ц.Нямдорж: "Оюутолгой"-н зогсоож болохгүй

“Оюутолгой”-н гэрээг цуцлах асуудал сүүлийн үед яригдаж ...

Өнөөдөр, 15:40
Ираны цөмийн байгууламжийн эсрэг хориг арга хэмжээг сэргээнэ

 ВАШИНГТОН. /TASS/.Фордо дахь Ираны уран баяжуулах байгууламжид ...

Өнөөдөр, 15:29
“Turquoise Hill Resources” компани мэдэгдэл гаргажээ

 ОТТАВА./Turquoise Hill/."Дархан Монгол Ногоон Нэгдэл” төрийн бус ...

Өнөөдөр, 14:41
Өнөөдөр, 14:33
Rio Tinto, TRQ: “Оюутолгой”-н гүний уурхайн төлөвлөгөө хууль зөрчөөгүй

 Монгол Улсад орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй ...

Өнөөдөр, 14:19
“Монголыг төлөөлөх эрхгүй хүмүүс Дубайн гэрээг байгуулсан”

   С.САРУУЛ   Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны ...

Өнөөдөр, 14:04
Шинжээч: Оюутолгой говийн усыг шавхаж, малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна

   Б.ДАМДИН-ОЧИР   НҮБ-ын гадаад өр, хүний эрхийн ...

Өнөөдөр, 13:47
“Бичигт” боомтыг АХБ-ны хөнгөлөлттэй зээлээр шинэчлэх шийдвэр гаргажээ

Засгийн газрын хуралдаанаас Бичигт хилийн боомтыг шинэчлэх тухай шийдвэр ...

Өнөөдөр, 12:18
Өнөөдөр, 12:11
Өнөөдөр, 12:06
Bloomberg: Рио Тинто төсөлд дахин цохилт өглөө

Rio Tinto Group Монголд дахин нэг толгойн өвчинтэй тулгарсан бөгөөд учир ...

Өнөөдөр, 11:35
Өчигдөр, 19:41
Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгчид дуугарч эхэллээ

Тодруулбал, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Цолмон, Улсын дээд шүүхийн шүүгч ...

Өчигдөр, 18:36
Ховорт тооцогдох хөх очир эрдэнийг 15 сая ам.доллароор худалджээ

 Энэ оны есдүгээр сард Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад олборлосон ...

Өчигдөр, 16:19
Иранд шатахууны үнийн өсөлтөөс болж хохирсон хүмүүст нөхөн төлбөр олгоно

 Иранд бензин шатахууны үнийн өсөлтөөс болж хохирсон иргэдэд нөхөн ...

Өчигдөр, 12:38
Цацраг идэвхт усыг далайд хаях нь асуудалгүй гэж үзэж байна

 Японы Засгийн газар Фүкүшима-1 атомын цахилгаан станцаас гарах бага ...

Өчигдөр, 12:33
“Оюунтолгой”-н далд уурхай зогсвол...

 -"Оюутолгой"-н гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой Ажлын хэсгийн ...

Өчигдөр, 11:37
"Дубайн гэрээ" дуусаагүй, гэхдээ...

Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүх өчигдөр /2019.11.19/ эсрэг тэсрэгийн ...

Өчигдөр, 11:37
Шинжээч: Оюутолгой говийн усыг шавхаж, малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна

 НҮБ-ын гадаад өр, хүний эрхийн асуудлаарх хараат бус шинжээч Хуан ...

Өчигдөр, 10:12
МАН-ын бүлэг Оюутолгойтой холбоотой асуудлыг хэлэлцжээ

   Т.САЙХАН   МАН-ын бүлэг өнөөдөр /11.18/хуралдаж, ...

2019 оны 11 сарын 18, 18 цаг 27 минут
Зэсийн үнэ буурах төлөвтэй байна

Лондоны металын бирж дээр энэ сарын 14-ний байдлаар нэг тонн зэсийн ...

2019 оны 11 сарын 18, 14 цаг 44 минут
Хятадын “Жин Тай Хэ” компани химийн хорт бодис хадгалж байсныг тагнуул ирлүүлжээ

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын нутаг дэвсгэрт байрлах Хятадын 100 хувь ...

2019 оны 11 сарын 18, 13 цаг 15 минут
Нефть боловсруулах үйлдвэр барихад Энэтхэгээс дахин 236 сая ам.доллар зээлнэ

 Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн ...

2019 оны 11 сарын 18, 08 цаг 25 минут
Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

Орос улсад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулан ...

2019 оны 11 сарын 15, 14 цаг 08 минут
Төрийн тахилгат уул Сутай хайрхан

Сутай хайрхан уулын ихэнх нь Говь-Алтай аймгийн Тонхил сумын нутагт оршдог ...

2019 оны 11 сарын 15, 13 цаг 00 минут
Эрдэнэт үйлдвэрлэлийн үндсэн үзүүлэлтүүд бүгд биелжээ

 Баялгийг бүтээгч Эрдэнэт үйлдвэрийн хамт олон  11-р сарын эхний ...

2019 оны 11 сарын 15, 12 цаг 18 минут
Б.Чойжилсүрэнгийн дүү Б.Балдорж хууль бусаар баяжуулах үйлдвэр барих гээд улайрч байна

 Дорноговь аймгийн Даланжаргал сумын нутаг бараг тэр чигээрээ ашигт ...

2019 оны 11 сарын 15, 11 цаг 50 минут
Нефтийн ханш нэг хувиар өсөхөд манай улсын ДНБ 0.1 хувиар буурдаг

Дэлхийн газрын тосны эрэлт 2025 он гэхэд өнгөрсөн онтой харьцуулахад 6.8 ...

2019 оны 11 сарын 15, 11 цаг 34 минут
Хятадын нүүрсний импорт он дуустал удааширч болзошгүй

2019 оны эхний арван сарын байдлаар Хятад улс 276.24 сая тонн нүүрс ...

2019 оны 11 сарын 15, 11 цаг 27 минут
Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

 Орос улсад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулан ...

2019 оны 11 сарын 15, 10 цаг 39 минут
УИХ-ын гишүүд уурхайг хянуулахаас жийрхсэн үү

Эрдэс баялгийн салбарын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай ...

2019 оны 11 сарын 15, 10 цаг 02 минут
2019 оны 11 сарын 14, 16 цаг 07 минут
Дэлхийн зах зээлд байгалийн ШИНГЭРҮҮЛСЭН ХИЙН илүүдэл үүсжээ

Байгалийн шингэрүүлсэн хийг түлшний ирээдүйтэй, өртөг өндөр төрөл хэмээн ...

2019 оны 11 сарын 14, 15 цаг 54 минут
Төмөр замын хэрэг буюу аудитын дүгнэлт

 Үндэсний аудитын газраас Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн ...

2019 оны 11 сарын 14, 13 цаг 04 минут
Тавантолгой түлш ХХК-ийн авто бааз нээлтээ хийлээ

Тавантолгой түлш ХХК-ийн авто баазын нээлт өнөөдөр боллоо. Тус компани ...

2019 оны 11 сарын 14, 11 цаг 45 минут
Боловсруулах үйлдвэрээ дэмжих бус сөхрүүлэх төлбөрт “баяртай” гэж хэлье

 ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ИХ СУУДЛЫН ХУРАЛДААНЫ ШИЙДВЭР АЛДАГДАЛ НЬ ХОЁР ...

2019 оны 11 сарын 14, 10 цаг 54 минут
Дэлхийд огт амьдралгүй газар бий

Дэлхийн хаана ч амьдрал бий, микробууд хаана ч амьдраад сурчихсан гэж ...

2019 оны 11 сарын 13, 16 цаг 33 минут
Монголд алмазын орд байдаг уу?

 Алмазын эх орон нь  Энэтхэг улс гэдгийг бид мэднэ. Гэхдээ Өмнөд ...

2019 оны 11 сарын 13, 16 цаг 25 минут
Газрын тосны үйлдвэрийн нэмэлт 236 сая ам.долларыг 20 жил төлнө

Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмэлт 236 сая ам.доллар ...

2019 оны 11 сарын 13, 15 цаг 34 минут
Рашаан булаг ширгэхийн хэрээр амины ус ховордоно

Уулын бэл, хяр зэрэг өндөрлөг хэсэгт буусан хур тунадасны ус газрын ан ...

2019 оны 11 сарын 13, 15 цаг 29 минут
Орон нутгийн зарим зам хаагдахыг анхааруулж байна

Ихэнх нутгаар цасан шуурга шуурч, хүйтрэх тул халтиргаа гулгаа ихэсч, зам, ...

2019 оны 11 сарын 13, 15 цаг 15 минут
ОХУ-тай байгуулах иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг батлах хуулийн төслийг өргөн барина

Монгол Улс, ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэл байгуулах гэрээнд хоёр ...

2019 оны 11 сарын 13, 13 цаг 27 минут
Нүүрсний экспорт 10 сая орчим тонноор дутах нь

Манай улсаас урд хөрш рүү экспортолсон нүүрсний хэмжээ эхний хагас жилийн ...

2019 оны 11 сарын 13, 11 цаг 52 минут
Жоншны уурхайгаас цогцос олджээ

 Энэ сарын 7-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт Дундговь аймгийн ...

2019 оны 11 сарын 12, 19 цаг 44 минут
Асад: Газрын тос дээрэмдэж байгаа нь АНУ-ын түрэмгий бодлогын жишээ

 АНУ тэргүүтэй олон улсын эвсэл иргэний дайны хөлд нэрвэгдсэн Сирид ...

2019 оны 11 сарын 12, 19 цаг 23 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани