Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Т.Алтанхуяг: Бид үйлдвэрлэсэн эрчим хүчээ Эрдэнэт үйлдвэрт нийлүүлнэ

Энэ удаагийн "Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа Орхон аймгийн Засаг даргын зөвлөх Т.Алтанхуягийг урьж ярилцлаа.

Тэрбээр Улаанбаатар хотноо энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохиогдож буй "Энержи Монголиа-2014” олон улсын чуулга уулзалтад, шинэ санал, санаачилгаа танилцуулахаар иржээ.

Тодруулбал, Орхон аймгийн удирдлагууд Эрдэнэт хот болон үйлдвэрийг сэргээгдэх эрчим хүчээр хангах, төсөл боловсруулсан бөгөөд үүнийг нь Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам талархан хүлээн авсан байна.

-"Энержи Монголиа-2014” олон улсын чуулга уулзалт өмнөхөөсөө илүү өргөн цар хүрээг хамарсан харагдаж байна. Гадаадын 10 гаруй орны төлөөлөгчид илтгэл тавьж, саналаа хэлцгээлээ. Таны хувьд энэ уулзалтад ямар зорилготой оролцож байна вэ?
-Монгол Улсын өнөөгийн эрчим хүчний хэрэгцээ, шаардлага, үнэ тарифын асуудал, олон улсын туршлага гээд маш олон сэдвийг хамарсан, өргөн цар хүрээтэй чуулга уулзалт болж байна. Гадаадын олон орны төлөөлөгчид оролцож, туршлагаасаа хуваалцаж байгаа нь сайшаалтай. Ер нь энэ чуулга уулзалт нь Монгол Улсын эрчим хүчний хэрэгцээнд гадны хөрөнгө оруулалтыг татах зорилготой зохион байгуулагдаж байгаа шүү дээ.

Би Эрдэнэ хотоос Чех-Словакийн хамтарсан багтай ирсэн. Яагаад Чех-Словакийн хамтарсан баг энэ удаагийн чуулга уулзалтад оролцох болсон бэ гэхээр Эрдэнэт хот өөрөө ОХУ-аас хоногт 180 мВт эрчим хүчийг худалдаж авдаг байхгүй юу. Үүнийгээ ашиглачихаад хэрэгцээ нь багасаад ирэхээр үлдсэнийг нь ОХУ-д буцааж өгдөг юм. Ингэхдээ нэг квт-ыг нь 0.9 центээр худалдаж аваад 0.2 центээр буцааж өгдөг.

Тэгэхээр 180 мВт эрчим хүчийг гаднаас импортлохгүй ямар арга байна вэ гэдгийг эрэлхийлж, бодсон юм. Улмаар бодож олсон арга нь юу вэ гэхээр усан хуримтлуурт цахилгаан станц. Тодруулбал, 100 гаруй мянган хүн амтай Эрдэнэт хотын цэвэрлэх байгууламжид хоногт 20 мянган м/куб бохир ус ирж байгаа юм.

Бид саарал усыг ашиглаж, 100 мВт-ын хүчин чадалтай усан хуримтлуурт цахилгаан станц барихаар төслийнхөө нэгжийг бэлэн болгоод байна. Ер нь бидний үйлдвэрлэл амжилттай болвол 100 мВт эрчим хүчээ Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэхээр төлөвлөж байгаа.

Тэр бохир усаа анхан шатны боловсруулалт хийж цэвэрлэсний дараа хоёр дахь шатны техникийн боловсруулалт хийсний дараа Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн зэсийн баяжмалаа угаасан усаа хаядаг нуур руу сул хаячихдаг юм. Энэ сул хаяж байгаа усыг хуримтлал бий болгож, ашиглаж, түүнээсээ эрчим хүч үйлдвэрлэх санаачлагыг гаргаад, төслөө боловсруулсан. Түүнийгээ Монгол Улсын Засгийн газар, Эрчим хүчний яам болон бусад холбогдох газруудад нь танилцуулсан. Асуудлыг нааштайгаар хүлээж аваад биднийг дэмжээд ажиллаж байна.

Ер нь дэлхийд усан хуримтлуурт цахилгаан станц барьж, ашигласан маш олон туршлага бий. Түүний нэг нь Чех, Словак гэх орнууд юм. Учир нь Европын томоохон улсуудыг дамжин урсч, Хар тэнгист цутгадаг  Дунай гэж том мөрөн бий.  Түүний нэгээхэн хэсгийг салаалуулж, усан хуримтлуурт цахилгаан станцыг барьж, байгуулсан байдаг юм билээ.

-Хэдэн мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар төлөвлөсөн бэ. Саарал ус ашиглана гэхээр хямд зардлаар эрчим хүч үйлдвэрлэх нь тийм үү?
-Тийм. Бид саарал усыг ашиглаж, 100 мВт-ын хүчин чадалтай усан хуримтлуурт цахилгаан станц барихаар төслийнхөө нэгжийг бэлэн болгоод байна. Ер нь бидний үйлдвэрлэл амжилттай болвол 100 мВт эрчим хүчээ Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэхээр төлөвлөж байгаа. Өөрөөр хэлбэл, эрчим хүчээ үйлдвэрлэчихвэл худалдан авагч нь бэлэн байна гэсэн үг. Эрдэнэт хоногтоо 250-иас доошгүй мВт эрчим хүч ашигладаг.

Үүнийхээ 180-ыг нь ОХУ-аас өдөр бүр авдаг байхгүй юу. Үүнийх нь ядаж 100-г нь дотооддоо үйлдвэрлэж, импортыг орлох юм бол эдийн засгийн хувьд ч өндөр үр өгөөжтэй. Нөгөөтэйгүүр саарал усыг дахин боловсруулж байгаа гэдэг утгаараа маш хямд зардлаар эрчим хүч үйлдвэрлэж байгаагаараа давуу талтай. Тиймээс ч "Энержи Монголиа-2014” олон улсын чуулга уулзалтад оролцохоор Орхон аймгаас зорьж ирлээ.

-Төслийн санхүүжилтийг ямар замаар шийдэж байгаа вэ. Эрчим хүчний яамны зүгээс хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах бодлого баримталж байгаа тухайгаа хэлсэн. Тэгэхээр та бүхэнд ийм боломж, бололцоо байна уу?
-Үүнд мэдээж Засгийн газар оролцохгүй. Салбар хариуцсан яамны зүгээс ч хувийн хэвшлийн санхүүжилтийг татах бодлого баримталж байна. Ер нь бол 200-300 сая ам.доллар гаргаад цахилгаан станц барина гэдэг бол Монголын компаниудын хувьд мэдээж хүнд тусна. Тэгэхээр бид энэ асуудлыг яаж шийдсэн бэ гэхээр Чех-Словакийн хамтарсан баг маань цахилгаан станцыг бариад 10-20 жил ажиллаж, өртгөө нөхсний эцэст, монголчуудад үнэ төлбөргүй хүлээлгэж өгөх, концессийн гэрээ маягаар зохицуулж байна.

Энэ нь улсад ч тэр, хувийн хэвшилд ч тэр аль аль алинд нь ашигтай. Харин эцсийн үр дүндээ иргэдэд илүү ашигтай юм шүү дээ. Энэ цахилгаан станцыг цаашид 50-60 жил тэр ч бүү хэл хэчнээн зуун жил ч ашиглах боломжтой. Ингэхээр Монгол Улсад ашигтай болж байгаа юм. Мэдээж Эрдэнэт хотын хүн ам өсөн, нэмэгдэхийн хэрээр эрчим хүчний хэрэглээ дагаад өсөх нь ойлгомжтой. Одоо ч тасралтгүй өсөн нэмэгдэж байна.

Тэр хэрээрээ олон барилга байгууламж, үйлдвэр, аж ахуйн нэгж баригдаж байгаа. Энэ бүхэн эрчим хүч ашиглана шүү дээ. Тиймээс ч эрчим хүчний асуудал маш чухал. Францын Засгийн газар хоногт 20 мянган м/куб бохир ус цэвэрлэх хүчин чадалтай станц барьж байна. Ингэхээр хоногт 40 мянган м/куб бохир ус  цэвэрлэх хүчин чадалтай болж байна гэсэн үг. Ингэхээр үйлдвэрлэх эрчим хүч маань цаашид өсөн нэмэгдэх боломжтой.

-Тэгэхээр Эрдэнэт хотод баригдах усан цахилгаан станц хэзээ ашиглалтад орох юм бэ?
-Ер нь Эрдэнэтэд ус өндөр үнэтэй байдаг юм. Учир нь 60 км-ийн цаанаас байгалийн цэвэр усыг татаж, хүн амаа ундалж, үйлдвэрийнхээ баяжмалыг угаадаг байхгүй юу. Тиймээс маш өндөр үнэтэй ус хэрэглэдэг. Харамсалтай нь энэ усаа ашиглачихаад хаячихаж байгаа юм.

Саарал усаар эрчим хүч үйлдвэрлэх нь хамгийн чухал. Эрдэнэт үйлдвэрт ч тэр, иргэдэд ч тэр эрчим хүчний хэрэгцээ, шаардлага байна. Тиймээс энэ бол ирээдүйтэй, ашигтай бизнес болно гэж тооцоолж байгаа. Эрдэнэт хотод Аж үйлдвэрийн парк байгуулж байгаа. Аж үйлдвэрийн паркийг дагаад олон жижиг үйлдвэр ашиглалтад орно. Тиймээс ч эрчим хүчний хэрэглээ тасралтгүй өсөн, нэмэгдэх дүр зураг харагдаж байгаа юм. Харин үүнийг шийдвэрлэх боломж байгаа гэдэгт найдаж байна. Бид үүнд л зорьж байгаа.

Энэ онд үндсэндээ судалгааныхаа ажлыг хийж, ТЭЗҮ-ээ боловсруулаад, зураг төслөө бэлэн болгочихно. Ингээд 2015-2016 онд барьж, ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Дөрвөн турбин тавигдана. Түүнчлэн байгаль орчиндоо ээлтэй технологи ашиглаж, тунелийн систем ашиглана. Өөрөөр хэлбэл, дээд болон доод нуур байгуулаад хооронд нь тунелээр дээш, доошоо ирж, очдог байх юм. Ингэснээрээ хөрс эвдрэхгүй зэрэг байгальд ээлтэй станц байгуулах юм.

-Үйлдвэрлэсэн эрчим хүчээ зах зээлд ямар үнэ тарифаар нийлүүлэх вэ?
-Сэргээгдэх эрчим хүчний тухайд төвийн эрчим хүчнээс арай өөр. Үүнийг зохицуулах хууль, тогтоомж бий. Гэхдээ хууль нь батлагдсан боловч хуулиа дагаж, мөрдөх журам нь батлагдаагүй байгаа нь харамсалтай. Харин энэ удаагийн чуулганаар эрчим хүчний үнэ тарифийн асуудлыг нэлээд хөндөж, хэлэлцлээ. Ер нь цаашид эрчим хүчний үнийг чөлөөлөх асуудал яригдаж байгаа шүү дээ. Миний хувьд үүнийг зөв гэж бодож байна.

-Орон нутгийн удирдлагууд Эрчим хүчний сайд М.Сономпилтэй санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ тухай манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөхгүй юу?
-Найман аймагт дулааны цахилгаан станц барих санамж бичигт орон нутгийн удирдлагууд гарын үсэг зурлаа. Энэ нь эрчим хүчний биш дулааны цахилгаан станц юм. Манайхан уурын зуух гэж ярьдаг шүү дээ. Тэгвэл энэ удаад баригдах дулааны станцыг уурын зуухтай харьцуулж ойлгож болохгүй. Хүчин чадлын хувьд өндөр, зарим аймаг, сумдыг холбож, хангах дулааны станц баригдах юм. Дулааны станцаа түшиглээд эрчим хүчний хосолсон станц болгож болдог давуу талтай. Тэгэхээр эхлээд дулааны станцаа барьчихна.

Үргэлжлүүлээд турбин гэдэг зүйлээ тавьчихаар эрчим хүч үйлдвэрлэх боломжтой болчихож байгаа юм. Манай Эрдэнэтийн дулааны цахилгаан станц 30 мВт-ын хүчин чадалтай. Түүнийгээ төвийн шугамд нийлүүлдэг. Бид энэ онд багтааж хүчин чадлаа 70 мВт-д хүргэхийг зорьж байна. Үүнтэй холбогдуулан Чех улсын дэмжлэгтэйгээр төсөл хэрэгжиж байгаа. Энэ ондоо эхлүүлж, ирэх ондоо ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гэхдээ Орхон аймагт Эрчим хүчний яамны дэмжлэгтэйгээр дулааны станц баригдахгүй.

Ер нь эрчим хүчний яамны зүгээс сэргээгдэх эрчим хүч тэр тусмаа усан хуримтлуурт цахилгаан станцыг барьж, байгуулах ажлыг илүү дэмжих бодлого баримтална гэж ойлголоо. Тэр нь зөв.

Учир нь дулааны цахилгаан станц байхгүй олон аймаг бий. Тухайлбал, өнгөрсөн онд Хөвсгөл, Сүхбаатар зэрэг дөрвөн аймагт дулааны станц барьсан шүү дээ. Одоо дахиад найман аймагт дулааны станц барих гэж байна. Өмнө нь уурын зуухаар тухайн орон нутгийн цөөхөн хэдхэн албан байгууллага, айл өрхөд халаалт өгдөг байсан шүү дээ. Тэгвэл орон нутагт өндөр хүчин чадал бүхий дулааны станц ашиглалтад орсноор бүх өрх, айл, аж ахуйн нэгжийг дулаанаар хангах юм. Нэгдүгээрт баригдах аймаг нь тодорхой болчихсон, хоёрдугаарт төсөл нь бэлэн болчихсон, гуравдугаарт гүйцэтгэгч компаниудтайгаа гэрээ байгуулж байгаа байхгүй юу.

Тэгэхээр тухайн хувийн хэвшлийн байгууллага дулааны станцыг барьж, ашиглалтад оруулна. Харин дараа нь өөрсдөө ажиллуулж, ашиг орлогоо нөхөх боломжийг бүрдүүлж байгаа юм. Тэгэхээр Засгийн газар, Эрчим хүчний яамны зүгээс барихад тодорхой дэмжлэх үзүүлнэ гэж ойлгох хэрэгтэй. Тухайлбал, НӨАТ, татвар гэдэг ч юм уу олон зүйлд хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж болно. Ингэснээрээ тухайн аж ахуйн нэгжид ашигтай тусч байгаа юм. Түүнээс гадна дулааны цахилгаан станцын дэргэдэх өргөтгөлийн ажлыг яамны зүгээс дэмжиж техник, эдийн засгийн үзүүлэлт зэрэг бүх зүйл нь хийгдээд, эхний санхүүжилтийг яам тодорхой хэмжээгээр зохицуулаад ажиллаж байна.

-Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний хувьд Монгол орон маш их нөөцтэй гэгддэг шүү дээ. Харин Монголын нөхцөлд нар, ус, салхины аль нь хамгийн тохиромжтой юм бэ?
-Би эрчим хүчний инженер хүн биш. Барилгын инженер мэргэжилтэй. Гэхдээ ажиглаж байхад ус хамгийн тохиромжтой нь юм байна гэдэг нь харагдсан. Монголд нар бол бий. Гэхдээ нарны цахилгаан станцад үүл гэж нэг айхтар аюул бий. Нарны эрчим хүчийг халхалж, шүхэрлэдэг.

Хоёрдугаарт, монгол орон хангалттай салхитай. Гэхдээ салхи тогтворгүй, нэг салхилахдаа маш хүчтэй салхилдаг зэрэг бэрхшээлтэй зүйлс байдаг юм билээ. Тэгэхээр Монголд хамгийн тохиромжтой нь усан хуримтлуурт цахилгаан станц. Ердийн урсгалт голыг шууд өөр дээр нь цахилгаан үйлдвэрлэх станц байгуулж болно. Би Чехийн усан хуримтлуурт станцыг очиж үзсэн. Ойр орчим нь маш сайхан байгальтай, тунелийн системтэй. Байгаль орчинд хохирол учруулахгүйгээр 745 мВт эрчим хүч үйлдвэрлж байна, тэнд. Тэр ч бүү хэл 1400 мВт эрчим хүч үйлдвэрлэдэг цахилгаан станц ч байна.

Энэ мэтчилэн гайхалтай станцууд барьж, байгуулсан байна л даа. Ер нь Монголд яагаад ийм хүчин чадалтай цахилгаан станц барьж, байгуулж болохгүй гэж. Манайх хангалттай ус, гол, мөрөнтэй. Говийн бүс нутгаас бусдад нь усан цахилгаан станц барьж байгуулах бүрэн боломж бий. Тухайлбал, Архангайд усан хуримтлуурт цахилгаан станц барих нөөц, бололцоо бүрэн байна. Нөгөөтэйгүүр монголчууд эх оронч биш гол, мөрөн гэж ярьдаг шүү дээ. Манай улсаар дайрч урсдаг, гол мөрөнг хэлж байгаа хэрэг.

Тэгвэл ядаж эдгээр гол, мөрөнгөөс  эрчим хүчээ үйлдвэрлэж аваад гадагш нь урсгадаг байя. Ер нь эрчим хүчний яамны зүгээс сэргээгдэх эрчим хүч тэр тусмаа усан хуримтлуурт цахилгаан станцыг барьж, байгуулах ажлыг илүү дэмжих бодлого баримтална гэж ойлголоо. Тэр нь зөв.

Х.Өнөржаргал

Т.Алтанхуяг: Бид үйлдвэрлэсэн эрчим хүчээ Эрдэнэт үйлдвэрт нийлүүлнэ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Ираныг бөмбөгдсөний улмаас нефтийн үнэ өсч эхэллээ

  АНУ Иран дахь цөмийн гурван байгууламжид агаараас цохилт өгсний ...

Өнөөдөр, 11:09
“Rio Tinto” Оюу толгойн төслийн улмаас $138.75 саяын нөхөн төлбөр өгөхөөр тохиролцжээ

 "Rio Tinto” компани Оюу толгойн зэс-алтны уурхайн өргөтгөлийн ажил ...

2025 оны 06 сарын 20, 08 цаг 48 минут
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

2025 оны 06 сарын 17, 17 цаг 15 минут
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

2025 оны 06 сарын 17, 10 цаг 01 минут
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

2025 оны 06 сарын 17, 09 цаг 47 минут
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани