Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гутайн ордыг ашиглах гээд голуудыг газрын зургаас хассан байв

Гутайн ордыг ашиглах гээд голуудыг газрын зургаас хассан байв

 

Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутгийг дамнан оршдог Гутайн даваа орчмын газар нутаг нь Чингисийн үеийн түүхэн дурсгалт газруудаас гадна, нэн ховордсон ан амьтан, эмийн өвс ургамал зэргээрээ алдартай билээ. Гачлантай нь тэндэхийн хөрсөндоор байгаа шар, цагаан алтыг ухаж авах гэсэн гадаад, дотоодын шуналтангууд тэр хавийн байгаль орчныг юу ч үгүй болтол сүйтгэсээр байна. Уг нь өнгөрсөн хавар, зунаар УИХ-д Хэнтий аймгийн иргэдийг төлөөлж суугаа Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар очиж, тэрхүү сүйтгэлийг нь нүдээрээ хараад "Гутайн даваа болон энэ хавийн газрыг тусгай хамгаалалтад авна. Алтны компаниудын лицензийг цуцлана” хэмээн том дуугарч байгаад буцсан байв. Хэрвээ Гутайг ингэж  унаган төрхөөр  нь хамгаалан авч үлдэж чадвал  Онон мөрнөөс ундаалж буйАмар мөрөн хүртэлх Монгол, Оросын дал гаруй сая иргэд болон онгон тансаг байгаалиа бүхэлд нь хамгаална гэсэн үг юм. Гэвч өнөөгийн төр засгийнхан тэнд алт ухаж байгаа "Ю Энд Би”, "Айвуун тэс”, "Гутайн даваа” буюу хожим "Пегматит манинг”  гэж нэрээ өөрчилсөн компаниудын эзэдтэй хуйвалдан Онон голын эх ундарга болсон  Гутайн даваа, түүний дэргэдүүр урсаад Онон мөрөнд нийлдэг Гутай, Арангат, Шургадагийн голуудын газрын зургийг Монгол улсын гол мөрнүүдийн мэдээллийн сангаас устгаж хаяад луйврын ажлаа үргэлжүүлсээр байгаа ажээ.

Гутайн давааны алтны ордыг анх ерөнийлөгч асан П.Очирбат эзэшиж байгаад бусдад худалдсан гэдэг боловч зарим иргэдийн ярьж байгаагаар мань хүн ард нь "муур багш” үлгэрийн баатар болоод сууж байдаг гэнэ. Олны үг ортой гэдэг. Энэ үнэн болов уу. Түүнчлэн Монголын Уул уурхайн ассоциацийн тэргүүнээр ажиллаж байсан Дамба гэгч нь тэдгээр компаниудаас хувь эзэмшин, хууль бус малталт хийж,  Онон мөрөнд цутгадаг тэдгээр голуудын ай савын ой модыг хайр найргүй хяргуулахдаа бүхэл бүтэн уулын бэл, энгэрийг тэр чигт нь ухаад хаячихжээ. Мөн Шургадагийн голын урсгалыг өөрчлөн, хажууд нь байгаа нутгийн айлуудын хадлангийн газрыг хүртэл ухсан байх юм. Ер нь сүүлийн арваад жилийн турш нутгийн иргэд нь алтны төлөө ийнхүү улангасан дайрч буй хүмүстэй тэмцээд дийлэхгүй байгаа аж. Тэд Онон мөрнийг хамгаалахын төлөө төр засагт дуу өөрсдийн хоолойгоо хүргэсээр ирсэн байна.

Ер нь хуулийн дагуу ойн сантай давхцалтай алтны ордуудын лицензийг цуцлах нь зүйн хэрэг юм. Харамсалтай нь дээрх компаниудын захирлууд  ихэвчлэн байгалиас хулгай хийж баяжсан, урьд нь нэг бус удаа эрүүгийн хэргээр ял сонсож явсан, одоо ч бас хашрахгүй Батширээт сумын "Уяачдын холбоо, "Үндэсний бөхийн холбоо” зэрэг төрийн бус байгууллага, дарга даамлууд болон иргэдэд  өнгөрсөн оноос хойш дор хаяж арваас хорин сая төгрөг өгч хахуульдан байгаль орчны үнэлгээ болон лицензтэй холбоотой бусад  баримт бичгүүдээ хуурамчаар дахин бүрдүүлээд Уул уурхайн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Ашигт малтмал, газрын тосны газар зэрэгт хүргүүлж амжсан байна. Тэр бүү хэл Д.Ганхуяг гэгч нь Батширээт сумын иргэдэд нэг тэрбум төгрөг өгнө гэж амлан Гутайн  ордын лиценцийг хуйвалдаанаар авч үлдэхдээ тус сумын Онон багийн иргэдийн  хурлын зөвшөөрлийн бичгийг хуурамчаар хийлгүүлж, баахан хүмүүсээр гарын үсэг зуруулсан байв. Мөн төрийн яам, тамгын газруудад нь ч түүний гар хөл бологсод  мундахгүй олон байдаг юм байна.  Жишээлэхэд, Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж байсан Г.Нямдаваа нарын зэрэг хүмүүс нь  "Пегматит манинг” компанийн 51 хувийг эзэмшдэг Д.Ганхуяг болон түүний төрсөн ах Д.Ганболд нартай илэрхий хуйвалдан лиценз  олгоход "Татгалзах зүйлгүй” гэсэн бичиг хийж өгсөн нь одоо бүр гай болоод ажээ. Д.Ганхуягийн эхнэр Г.Ариунзаяа, ах Д.Ганхуяг нар нь хоёр жилийн өмнө Хятад руу хулгайн аргаар 133 тонн самар гаргах гэж байгаад хил гаалийн цагдаа, тангуулынханд гардуулан, ял сонсож байсныг зарим нь санаж байгаа байх. Гэвч тэд дээд шатны шүүхээр зарга хийж явсаар сүүлдээ торгуулсан болоод өнгөрчээ. Харин тэгвэл одоо тэд  Гутайн даваанаас хүнд даацын машинаар их хэмжээний алттай шороо ачин Багахангай руу зөөсөн хэргээр Хэнтий аймгийн цагдаад мөрдөгдөж эхлээд байна.

Харин ийм үл бүтэх эрүүгийн элементүүдийг хаацайлж хамгаалсан эрх мэдэлтэнгүүд нь саяхан Гутайн давааны алтны ордын лиценцийг хураахын оронд тэнд комисс томилж ажиллуулах нэрээр хуйвалдан алт олборлох үйл ажиллагааг нь дэмжсэн шийдвэр гаргасан нь олон түмний дургүйцлийг төрүүлээд байгаа аж. Уг нь хэдхэн сарын өмнө Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Биндэр суманд очоод иргэдэд "Богдын хишиг” маягаар баахан чихэр тараахдаа "Гутайн давааны лицензийг цуцлана. Та бүхэн санаа зовох юмгүй” хэмээн малилзаж байсансан. Мөн түүний дараагаар удалгүй Байгаль орчин аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат нь "Гутайн даваа болон түүний хажууд алт ухуулахгүй. Лицензийг нь цуцлах шийдвэр гаргаж байгаа” гэж сүртэй нь аргаггүй мэдэгдэж байв. Гэтэл сүүлдээ У.Хүрэлсүх, Н.Цэрэнбат нарын  ам, ажил хоёр нь алд дэлэм зөрж, Онон мөрөн урьдын адил бохирдох аюултай тулгарах болжээ. Энэ бүгдээс үзэхэд өнөөх үхэхээс айдаггүй У.Хүрэлсүх болон түүний албатууд  нь Д.Ганболд, Д.Ганхуяг мэтийн эрүүгийн хүнд гаруудаас айгаад яаж ч чадахаа больсон юм шиг байна.

О.Баяр

Шуурхай.мн 


Гутайн ордыг ашиглах гээд голуудыг газрын зургаас хассан байв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани