Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр

 

Бид ҮХЦ-ийн дарга Д.Одбаярын өгзөг базсан асуудлыг сошиалд маазруулахаас илүүтэй түүний Солонгос явахаасаа өмнөх өдөр Үндсэн Хуулийн Цэц дээр алх цохиж, Монголчуудыг байгалийн баялгийнх нь эзэн биш болгосон ноцтой асуудлыг илүү анхаарах ёстой юм. Солонгос хууль чангатай улс, Одбаярт буруу зүйл хийснийх нь өвдөлтийг өөрийнх нь өгзөгөнд хангалттай мэдрүүлнэ.

Манайд бол улс төрчид нь өгзөг базах нь битгий хэл хулгай, луйвар, хүчин, авилга, мөнгө угаасан ч ял эдлэхгүй, хөөн хэлэлцэх хугацаагаар хаачихна. Ямар сайндаа л саарал жагсаалтанд орж булай болоховдээ.

Хамгийн гол нь Цэцийн даргын ёс бус үйлдэл, Цэц дээрх гаргасан буруу шийдвэрийнх нь горыг Монголчууд нийтээрээ амсах болсон нь харамсалтай. Ингээд Цэцийн шийдвэрээр 2020 онд улсын төсөв 1.3 их наяд төгрөгөөр тасарч, багш, эмч, цагдаа гээд бүх төрийн албан хаагчид цалингүй, ахмадууд тэтгэвэрээ авч чадахгүй байдалд орох эрсдэлтэй боллоо. Алдааг нь засах эрх УИХ-д одоо есхөн хоног байна. Олон нийт "өгзөг” Одбаярыг огцруулж, хариуцлага тооцохыг шаардаж эхэлмэгц нэгэн муур гарч ирсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар Одбаярыг өгзөг базаагүй гэж мэлзсэн ч Солонгосын ТВ-үүд өдөр бүр телевизээрээ мэдээлж байна. Гэхдээ Одбаярыг үнэндээ өмгөөлөх муур нь Занданшатар биш юм. Жинхэнэ "хумсаа нуусан муур” тэр өдөр өөрөө гарч ирж мэдэгдэл хийх нь тэр. Энэ бол Цэцийн шийдвэрийг зөвтгөсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд байлаа.

ХУДАЛЧ МУУР

Одбаяр "Өгзөг” Баярмаагаас цолыг нь булааж авсан тэр өдөр З.Энхболд засгийн газрын ордонд сэтгүүлчдийг цуглуулж, нэгэн мэдэгдэл хийв. Тэрбээр "Ч.Хүрэлбаатар гэж нэг нөхөр дандаа худал хэлдэг. Цэц зөв шийдсэн, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ-аас улс хэзээ ч 1,3 их наяд төгрөг олж байгаагүй, өнгөрсөн жил 700 орчим тэрбум төгрөг олж байсан байналээ гээд Хятадын импортлогчдыг дэмжсэн АМНАТ байхгүй болох нь зөв” гэх утгатай зүйл ярив. Юу гэсэн үг вэ? З.Энхболд тэгээд 700 тэрбум төгрөгийг АМНАТ-аас чөлөөлөх нь окэй, асуудал биш гэж хэлээд байгаа юм уу? Хариултыг нь Сангийн сайд татварын ерөнхий газраас лавлагаа авч твиттерээр нийтэд мэдээлжээ.

Тайланг үзвэл АМНАТ-аар 2018 онд 1 их наяд 46 тэрбум 900 сая төгрөг, 2019 оны эхний 9 сард 1 их наяд, 94 тэрбум 500 сая төгрөг улсад орж байжээ. 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 1.3 их наядад хүрэх боломжтой гэсэн үг. Ийм учраас Сангийн яам АМНАТ-аас 2020 онд 1,3 их наяд төгрөгийг улсын төсөвт оруулна гэж тооцжээ. З.Энхболд ингээд худалч муур болов.

Сангийн сайд шуурхай арга хэмжээ авч, яаралтай горимоор хуулийн төсөл санаачлан Цэцийн алдааг засахаар засгийн газрын хуралдаанд оруулж, одоо их хурал дээр хэлэлцэх гэж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамныхан Сангийн сайдтай санал зөрүүтэй байгаа тул маргаан дараагийн өдрүүдэд хөврөх бололтой. Ямартай ч 11-р сарын 15-аас өмнө төсөвөө батлуулж чадахгүй бол зөвхөн Хүрэлбаатар ч биш засгийн газар бүхэлдээ огцорч төсвийн ажилчид цалингүй, бүтээн байгуулалтын төслүүд гацах эрсдэл бий болно.

МУУР ИЛ ГАРЧ ИРЭХ ШАЛТГААН ЮУ БАЙВ?

З.Энхболдод ажил үүргийнх нь хувьд өөрт нь хамааралгүй асуудал буюу АМНАТ дээр ингэж чичирж гарч ирэх шалтгаан баймааргүй. Баримт сөхвөл бас ингэж чичрэх шалтгаан байсан аж. Нэгт өөрийн төрсөн дүү З.Хишигтогтохтой Браунрок, Инфра-Инженеринг гэх компаниудыг хамтран эзэмшдэг Ачитсайханы Баттүшигийн Страто (Хятадын хөрөнгө оруулалттай) компанийг АМНАТ-аас чөлөөлөх, хоёрт уул уурхайн компаниуд Цэцийг лоббидож АМНАТ-ыг байхгүй болгосон гэж гөрдөх, олон түмний анхаарлыг ингэж сатааруулж байгаад араар нь Зүүн баянгийн төмөр замыг Оросуудад бэлэглэх, улмаар Страто уруу Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг хямдаар, их хэмжээгээр урсгах, гуравт төрийн бүх институтийг чадамжгүй харагдуулж, нийгэмд уур бухимдал үүсгэж, үймээн самуун дэгдээх, улмаар Ерөнхийлөгчийн засаглал уруу чирж Ардчиллыг устгах. З.Энхболд энэ адын хүслээ биелүүлэх хангалттай хумстай.

Муурын хумс Үндсэн хуулийн цэц, УИХ, Засгийн газар, Шүүх, Прокурор, АТГ тэр ч бүү хэл Эрдэнэс Тавантолгойд гүн шигджээ. Энэ нь сүүлийн өдрүүдэд болж буй үйл явцыг баримтад тулгуурлан логиг дүгнэлтээр харахад ойлгогдож байна. Муур хумсаа нууж чадсангүй, өөрөө ч нуугдаж чадсангүй чичрээд гараад ирлээ. Муурын хумснууд ч захаасаа ил болж байна. Өнөөдөртөө Стратогийн баримтуудыг дэлгэе. Дараагийн бичвэрүүдээр муурын бусад хумсыг ил гаргана.

БАРИМТ-1: СТРАТО БА З.ЭНХБОЛД

Burtgel.mn сайтаас хайлт хийхэд Зандаахүүгийн Энхболдын төрсөн дүү Зандаахүүгийн Хишигтогтох, Стратогийн гүйцэтгэх захирал Ачитсайханы Баттүшиг нар нь Браунрок ХХК, Инфра-Инженеринг зэрэг компаниудыг хамтран эзэмшдэг байна. А.Баттүшиг нь Браунрок ХХК-ийн нь гүйцэтгэх захирлаар бүртгэгджээ. Тэгэхээр З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохын компани болон Страто нь А.Баттүшиг гэх нэг гүйцэтгэх захиралтай болж байна. Страто нь жилд 1.5 сая тонн нүүрс угаан баяжуулах үйлдвэр барьж байгуулан, Шивээ овоогийн уурхайн ойролцоо үйл ажиллагаа явуулдаг.

Эрдэнэс Тавантолгойгоос нүүрсээ шороон замаар өдөр шөнөгүй зөөж овоолсон байгаа нь доорх зургаас харагдана. Тэд үйлдвэрээ томруулж жилд 4.5 сая тонн нүүрс угаахаар зэхэж байгаа. Энэ үйлдвэр уруу Эрдэнэс Тавантолгойн 1072 хувьцааны ногдол ашгаар ирэх байсан мөнгөөр Зүүн баянгийн төмөр замыг барьж байна. Өчигдөр шөнө Зам Тээврийн хөгжлийн яамны mrtd.gov.mn цахим хуудсанд ОХУ-ын "Оросын төмөр замууд” НХН гэх компани Зүүн баянгийн төмөр замд ажил гүйцэтгэж, менежментийг нь авч явах тухай санал тавьсан мэдээлэл гарчээ. Монголын төмөр замыг гацааж, Тувагийн нүүрсийг Хятадын зах зээлд транзитаар гаргах төсөл яригдаж байхад энэ ч жижиг асуудал биздээ муурын нүдээр.

БАРИМТ-2: СТРАТОГИЙН ОФФИС БА ЗАНДААХҮҮГИЙН ХИШИГТОГТОХ

Стратогийн төв оффис нь Зандаахүүгийн Хишигтогтохын Болдсофт компанийн хуучин оффист үйл ажиллагаа явуулдаг. Хаяг нь "New Century Plaza” буюу NCP –ийн 2-р давхар. Одоо З.Хишигтогтох, А.Баттүшиг 2 нэг өрөөнд ажиллаж байна. Энэ тухайгаа А.Баттүшиг нь хэвлэлд ярьсан байдаг. Болдсофтын тухайд хэдэн жилийн өмнө Эрдэнэтэд өндөр үнээр программ хангамж шахсан гэх дуулиан хэвлэлээр гарч байгаад нам дарагдсан. Burtgel.mn лавлагаагаар харахад Болдсофт нь одоогоор татан буугдсан байна. Харин Болдсофтын өрөөнд Стратогийн бизнес үргэлжилж байна.

БАРИМТ-3: СТРАТО ХЯТАДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТТАЙ КОМПАНИ БОЛОХ НЬ

Страто компанийн 37%-ийг Ачитсайханы Баттүшиг, 50%-ийг Хятадын "Шаньдун Шенхан Жиеэ Эдийн Засгийн Худалдааны ХХК” эзэмшдэг, Монгол улсын өөр хоёр иргэн бусад хувийг нь эзэмшиж байна. Стратогийн Гүйцэтгэх захирлаар А.Баттүшигийг томилжээ. Энэ мэдээллийг би З.Энхболдоос танай дүү чинь Стратотой нэг оффист сууж ажилладаг нь ямар учиртай юм бэ гэж твиттер хаягаараа асуугаад зөрчлийн хэргээр цагдаад байцаалт өгч, хэд хоног шалгуулсны дараа хавтаст хэргийн материалтай танилцаж мэдсэн юм. Зөрчлийн цагдаа намайг буруутган яллах үндэслэл олж чадаагүй. Хэрэг прокурорт хянагдаж буй тул одоохондоо илүү мэдээлэл өгөх боломжгүй байна.

БАРИМТ-4: СТРАТО БА ТАТВАРЫН МАРГААН

Страто нь 2018 оны эцэст ТЭЗҮ буюу Техник-Эдийн засгийн үндэслэлийн тайлангаа батлуулжээ. ТЭЗҮ батлагдахаас өмнө үйлдвэрийн барилгын ажлаа эхлүүлж, хууль зөрчсөн асуудлыг энэ удаад орхие. Страто нь нүүрсний ямар нэгэн орд, уурхай эзэмшдэггүй. ТЭЗҮ-гээ батлуулахдаа Эрдэнэс Тавантолгойн нүүрсийг угааж өгсөн үйлчилгээний орлогоор бизнесийн үйл ажиллагаа явуулна гэж зөвшөөрөл авсан байна. Иймд Стратог орд эзэмшдэггүй, нүүрсээ баяжуулаад цааш зарж ашиг олохгүй гэж итгэсэн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл ТЭЗҮ-г нь хүлээн авч баталжээ.

Страто нь үйлдвэрийнхээ нээлтийг 2019 оны 5 сард хийж, баяжуулсан нүүрсээ экспортолж эхэлсэн тул МАК, Өсөх зоос зэрэг баяжуулах үйлдвэртэй компаниудын адилаар нөөцийн төлбөр төлөхийг татварын байгууллагаас шаарджээ. Гэвч Страто татварын маргаан үүсгэв. Үүнтэй зэрэгцэн С.Баярмаа гэх үл таних бүсгүй гарч ирж, Цэцэд гомдол мэдүүлснээр АМНАТ тэглэгдэх нь тэр. Хятадын хөрөнгө оруулалттай Стратог татвараас чөлөөлүүлэх ажиллагаа хойноосоо 1.3 их наяд төгрөгийн татварын орлого үгүй хийнэ гэж хэн санахав.

Ямар өчүүхэн ашиг сонирхлоор улсаа ингэж хорлож чаддаг байнаа. Үндэсний хөгжлийн газраас Стратотой нууцаар татварын тогтворжуулалтын гэрээ байгуулсан гэх мэдээлэл сошиалд бас гарч байна. Үнэн бол ганцхан АМНАТ ч биш НӨАТ, Гааль, аж ахуйн нэгжийн ашгийн гэх зэрэг татварын асуудал ч гарч ирж ирнэ гэсэн үг. Гэрээг нь ил болгохыг бүгдээрээ шаардъя.

АМНАТ БУЮУ НӨӨЦИЙН ТӨЛБӨР ГЭЖ ЮУ ВЭ?

АМНАТ-ыг дэлхийн бүх улсад ашигт малтмалыг олборлож, баяжуулан худалдсан л бол төлдөг зарчимтай. Харин эцсийн хэрэглэгч бол төлөхгүй. Жишээ нь Багануурын нүүрсийг авч, цахилгаан үйлдвэрлэсэн станцууд төлөхгүй, кокс нүүрс худалдан авч ган хайлуулсан бол төлөхгүй. Байгалийн баялгийг түмэнд АМНАТ-өөр дамжуулж хүртээх энэ хэлбэр зөвхөн нүүрсэн дээр ч бус алт, зэс, төмрийн хүдэр гээд бүхий л ашигт малтмалын хувьд олон улсад жишиг болон тогтсон зүйл.

Жишээ нь Автралид түүхий нүүрс зарвал 7%-ийн АМНАТ авна. Баяжуулж зарвал 5% -иар тооцно, 2%-ийг нь хасаж баяжуулах үйлдвэрүүдээ дэмждэг. Энэ талаар Жэймс Отто нарын 8 эрдэмтэний хийсэн "Mining Royalties A Global Study of Their Impact on Investors, Government, and Civil Society” гэх судалгааны тайлангаас харж болно. Энэ судалгаа дэлхийн банкны веб сайт дээр нээлттэй байгаа. Цэцийн байхгүй болгосон АМТХ-ын 47.1-р заалт яг Асвтралийн хуулийн утга агуулгатай байсан нь legalinfo.mn цахим хуудаснаас харагдаж байна.

АМТХ-ын 74.1-т энэ хэсэгт "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон” гэжээ.

СТРАТО БА УУЛ УУРХАЙН БУСАД КОМПАНИЙН ЭРХ АШИГ

Цэц Стратог даврааж, АМТХ-ын 74.1-р заалтыг бүхэлд нь цуцалсанаар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүх үйлдвэрүүд татваргүй болов. Өдийд ууг нь муур багшийн хүссэнээр уул уурхайн компаниуд алга ташин Цэцийн шийдвэрийг дэмжиж, татвараас хөнгөлүүлсэндээ байртай гэгч нь суух байлаа. Ард түмэн ч уурсан босож баялгийг нь дээрэмдсэн уул уурхайн компаниудын эздийг хараан зүхэж, жагсах ёстой байв. Гэвч муурын хүссэнээр тийм зүйл болсонгүй. Харин ч иргэд мэдээлэлтэй болж, муурын хумсыг харж чаддаг болжээ.

Сайн зүйл нь үндсэн хуулинд заасан байгалийн баялаг бол ард түмний өмч гэснийг ноцтой зөрчсөн Цэцийг зөвтгөж, Хятадын хөрөнгө оруулалттай Стратог өмөөрөн суугаа Муур багшаа таньж авцгаалаа. Тэд муур багшдаа уурлаж байна. Уул уурхайн компаниуд ч гайхаж, мэдэгдэл гаргажээ. Уул уурхайн Үндэсний Ассоциаци, Монгол Нүүрс Ассоциаци зэрэг уул уурхайн татвар төлөгчдөөс бүрддэг томоохон холбоодоос Цэцийн шийдвэрийг буруутгаж, АМНАТ-аа төлмөөр байна, хуулийн зохицуулалтаа гаргаж өгнө үү гэж хүссэнийг энд хавсаргалаа. Уул уурхайнхан татвараа төлье гэж байхад З.Энхболд авахгүй гээд улсаа хорлож суух нь нэн хачирхалтай бөгөөд харамсалтай. Муур ил гарлаа. Дараагийн баримтуудаар уулзъя.

Эх сурвалж: Уул уурхайн инженер-эдийн засагч Л.Наранбаатарын фэйж хуудас

АМНАТ-ыг хэн устгав буюу цэцийн даргын сүүлчийн шийдвэр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
2025 оны 05 сарын 14, 11 цаг 08 минут
ТАНИЛЦ | Төрийн эзэмшил 50 хүртэлх хувь байх боломжтой ОРДУУД

 Үндэсний Баялгийн сангийн тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй ...

2025 оны 05 сарын 13, 12 цаг 18 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани