Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМНАТ-ийн талцлаас өдөрт гурван сая доллар алдаж байна

 

АМНАТ-ийн талцлаас өдөрт гурван сая доллар алдаж байна

 

АМНАТ-ийн нэмэлт төлбөрийг тухайн ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх үнээс хамаарч тооцдог.

Ц.МЯГМАРБАЯР

Ашигт малтмалын тухай хуулийн 74.1-т "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд … нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын бор­луу­лалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө” гэснийг Үндсэн хуулийн цэцийн 2019 оны арав­дугаар сарын 30-ны өдрийн 04 дүгээр тог­тоолоор хүчингүй болгосон. Энэхүү шийд­вэрээс болж  АМНАТ-ийг хэр­хэх тухайд УИХ-аас Эдийн засгийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.Энэ асуудлыг яаралтай нэг тийш болгох талаар УИХ-ын дарга үүрэг болгосон. Гэвч өнгөрсөн долоо хоногт салбарын сайдууд өөр, өөр байр суурь илэрхийлсэнээс болж энэ асуудал байнгын хорооны хурлаар ороогүй хойшилсон юм. Энэ долоо хоногт байнгын хороогоор оруулж шийдвэрлэхгүй бол төсөвт  уул уурхайгаас орж ирэх орлого тасраад байгаа билээ. Уул уурхай, хүнд үйлд­вэрийн сайд Д.Сумьяабазар " А” зөв­шөө­рөлтэй компани АМНАТ төлнө. Харин бусад нэмүү өртөг шингээн тээ­вэр­лэж, баяжуулж, борлуулж байгаа компани төлөхгүй” гэж байр сууриа илэр­хийл­сэн.  Харин Сангийн сайд ги­шүү­дэд  "Дотоодын баяжуулах үйлд­вэрүүд дөрвөн хувийн  АМНАТ төлж байгаа” гэж худал мэдээлэл өгч байна хэмээн  судлаач, эдийн засагчид хэлээд байгаа юм. Үүнийгээ нэгэн компаниар  жишээ татаж тайлбарласан. Гэвч энэ компанитай Үндэсний хөгжлийн газар  татварын тогтворжуулалтын гэрээ байгуулсан байх магадлалыг Ерөнхийлөгчийн зөвлөх З.Энхболдын Сангийн сайдыг буруутгаж Цэцийн шийдвэрийг хамгаалсан мэдэгдэлээс харагдаж байна гэх мэтээр хардлага төрүүлээд байгаа юм. Уул уурхайн баяжуулалтын инженер, доктор У.Соёл-Эрдэнэ хэлэхдээ "Хүрэлбаатар сайдын яриад байгаа "ЭрдэнэсТавантолгой”-н төлж байгаа долоон хувь нь дөрвөн ам.доллар, дотоодын баяжуулах үйлдвэрийн төлж байгаа дөрвөн хувь нь 6.66 ам доллар болж байна. Энэ бодит тооноос харахад "Чалко” өндөр хувьтай хэрнээ бага төлж, Монгол компани бага хувьтай харагдаж байгаа боловч их төлж байгаа нь хөдөлшгүй бодитой баримт юм. Иймээс сайд бодит мэдээллийг УИХ-ын гишүүд болон иргэдэд өгөх хэрэгтэй” гэж бусад хэвлэлээр ярьжээ. Энэ талаар Сангийн сайдаас байр сууриа илэрхийлэхийг хүссэн боловч МАН-ын бүлгийн хурал дээр ярих учраас өгөх боломжгүй гэсэн хариултыг өгсөн юм.

 

АМНАТ-өөс төсөвт төвлөрөх орлого 33 сая ам.доллараар тасарч байна

 

Ямартай ч АМНАТ-ийг байхгүй болгосон Цэцийн  шийдвэр "Ашигт малтмалын тухай хууль”-ийн 47.1 дэх заалтыг дотоодод нэмүү өртөг шингээж буй баяжуулах үйлдвэрээ хөгжүүлэх, тэдэнд ашигтай байдлаар шийдвэрлэх замаар орлогоо тасалдуулахгүй байх шийдвэрийг ажлын хэсэг яаралтай боловсруулж УИХ-д өргөн барьж батлуулах хүлээлт байна. Улсын төсөвт АМНАТ-өөс төвлөрүүлсэн орлогыг Сангийн сайд танилцуулсан. Тухайлбал, 2016 онд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс 260, нэмэлт төлбөрөөс 28.7, нийт 288.7 тэрбум төгрөг, 2017 онд 555.6, нэмэлт төлбөрөөс  292.2, нийт 847.8 тэрбум, 2018 онд 689, нэмэлтээр 357.9, нийт нэг их наяд 47 тэрбум төгрөг, 2019 онд АМНАТ-өөс 854.5, нэмэлт төлбөрөөс 410.5, нийт нэг их наяд 265 тэрбум төгрөг  тус тус төвлөрсөн байна. 2020 онд нэг их наяд 293.6 тэрбум төгрөг орж ирэхээр байгаа юм.  Нэмэлт төлбөрийг тухайн ашигт малтмалын дэлхийн зах зээл дээрх үнээс хамаарч тооцдог. Энэ тооцооноос өдөрт орж ирэх орлого нь гурван сая ам. доллар болж байгаа юм. Тэгэхээр АМНАТ-ийг байхгүй болгосон Цэцийн шийдвэр өнгөрсөн сарын 30-ны өдөр гарсан. Энэ өдрөөс өнөөдрийг хүртэл тооцох юм бол одоогоор төсөвт орж ирэх АМНАТ-ийг  11 хоногоор үржүүлэхэд 33 орчим сая ам.доллараар тасарч байна. Харин 2020 онд АМНАТ-өөс орох орлогыг задалбал, зэсээс 493, нүүрснээс 594, алтнаас 126, цайраас 29, төмрөөс 27, бусад ашигт малтмалаас 24, нийт 1.3 их наяд төгрөг оруулж ирэхээр тооцжээ. Энэ төлбөрийг дэлхийн бүх улсад ашигт малтмалыг олборлож, баяжуулан худалдсан л бол төлдөг зарчимтай. Харин эцсийн хэрэглэгч бол төлөхгүй. Жишээ нь Багануурын нүүрсийг авч, цахилгаан үйлдвэрлэсэн станцууд төлөхгүй, кокс нүүрс худалдан авч ган хайлуулсан бол төлөхгүй. Байгалийн баялгийг түмэнд АМНАТ-өөр дамжуулж хүртээх энэ хэлбэр зөвхөн нүүрсэн дээр ч бус алт, зэс, төмрийн хүдэр гээд бүхий л ашигт малтмалын хувьд олон улсад жишиг болон тогтсон зүйл ажээ. Жишээлбэл, Австралид түүхий нүүрс зарвал долоон хувийн АМНАТ авдаг бол баяжуулж зарвал таван хувиар тооцож хоёр хувийг нь хасаж баяжуулах үйлдвэрүүдээ дэмждэг гэж нүүрс судлаач, эдийн засагч Л.Наранбаатар онцолсон байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


АМНАТ-ийн талцлаас өдөрт гурван сая доллар алдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Иран, Израилын мөргөлдөөнөөс хойш ОХУ-ын газрын тосны үнэ 15 хувиар өсжээ

  ОХУ-ын улсын төсөв болон дайны санхүүжилтэд гол хувь нэмэр оруулдаг ...

Өчигдөр, 17:15
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өчигдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өчигдөр, 09:47
2025 оны 06 сарын 16, 19 цаг 47 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани