Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголд алмазын орд байдаг уу?

 

Монголд алмазын орд байдаг уу?

 

Алмазын эх орон нь  Энэтхэг улс гэдгийг бид мэднэ. Гэхдээ Өмнөд Африк тэргүүтэй дэлхийн 20 оронд том цэнхэр алмаз олдсон  байдаг. Түүний зэрэгцээ "Монгол баян орон юм чинь алмазын орд байж л таарна” гэсэн нэхэл  байсаар. Сүүлийн үеийн мэдээллээс үзэхэд   2012, 2015, 2017 онд сэтгүүлчид алмазын тухай багагүй ярьж, бичиж байв.
 
 
Монголд  алмазын дархан гурав  байдгийг мэдээлж, нэгийг нь олж ярилцлага хийсэн нь ч бий. Тэрээр "Алмаз мэр сэр орж ирдэг. Гэхдээ ихээр биш” гэсэн нь  Монголд алмаз байгаагийн баталгаа. Харин өөр нэгэн эх сурвалж "Засч  хэлбэрт оруулаагүй алмаз нүдэнд тусаад байдаггүй.  Ченжүүдийн гараар гадагшаа  гарч байж болзошгүй” гэсэн байдаг.
 
Гадны эх сурвалж сөхвөл "Их Британийн найман геологич  Сахар, Урал, Энэтхэг, Өвөрмонголоор явсны эцэст 1922 онд Якутаас  Ар Монголоор дамжин  Бээжин хүрэхээр явах замдаа 2.5 каратын улбар алмаз олсон”  гэж  Их Британийн геологич Фрэд Куин тэмдэглэн үлдээжээ.  Харин  манай   геологийн судалгааны  ном товхимолд  энэ талаар огт дурдагдсангүй. Тэгвэл Оюутолгой компани болон Тавантолгойд  гаднаас оруулж ирж буй  техник, тоног төхөөрөмж дотор хатуу чулууг зүсэх багаж орж ирдэг. Түүнээс үүдэн  тэр хавьд   алмазын орд  байгаа юм биш биз гэсэн хардлага төрүүлж буй тухай аман яриа  дуулдаад өнгөрч байснаас бус  баталсан хүн үгүй.  Тухайн үед "Занаду Майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стьюартын  "алмаазан өрөмдлөг хийхээр төлөвлөж байна”  гэсэн мэдэгдлийг  "Хармагтайгаас алмаазны илэрц хайна гэсэн утгатай юу, эсвэл мэргэжлийн хэллэг үү” гэдгийг хэвлэлүүд  сонирхоход  Уул уурхайн ассоциацийн тэргүүн Н.Алгаа  "Зэс, алтны орд дээр алмазын судал илрэх боломжгүй. Тэгэхээр энэ нь алмазан хошуутай өрмөөр өрөмдлөг хийх тухай ярьж байгаа болов уу. Мэргэжлийн хэллэгийг зарим хүн буруу ойлгоод байна. Ер нь бол алмаз нь газрын гүнд  140-190 км-т  үүсдэг гэж үздэг. Манайд алмазын илэрц олдох боломжгүй ” хэмээн тайлбарлаж  байв. Гэтэл алмаз хэмээх хатуу эрдсийг л алмазаар зүсдэг. Тиймээс алмазан хошуут өрмийг юунд ашиглаж байгааг хэн ч шалгаж тогтоосонгүй. Өнөөдрийг хүртэл асуулт хэвээр байна.
 
Өнгөрсөн хавар "Монголд алмаз байна уу” гэх асуултын  хариу болох нэгэн мэдээллийг  ШУА-ийн ерөнхийлөгч  Д.Рэгдэл  дуулгасан нь Архангай, Сүхбаатар аймгийн нутагт хийсэн судалгааны явцад маш  жижиг, цөөн тооны алмаз олдсон. Түүний зэрэгцээ  Хэнтий, Төв, Увс, Завхан аймгийн нутгаас техникийн алмазын илэрц байгааг   дуулгасан юм. Тэрээр Монголд алмаз байгаа гэдгийг  дэлхий нийтэд зарлахын тулд дахин нарийн судлах хэрэгтэйг  онцолсноос хойш сураг алдрав.
 
Ер нь бол Монголд алмаз байгааг  доктор  Д.Доржнамжаа анх ажиглан, гурван газарт   илэрц байгааг тогтоосон бөгөөд газрын гүнд  том хэмжээний орд байхыг таашгүй. Эсвэл алмазын  судал төдий байж ч болох. Ямартай ч одоогоор томруулагч шилээр л харж болох тэрхүү  жижиг  талстаас томхон бөгөөд их хэмжээгээр  олдож гэмээ нь   дэлхийн хэмжээний нээлт болох нь дамжиггүй. Дээр нь эдийн засгийн ач холбогдол нь хэмжээлшгүй юм.
 
Мэргэжилтнүүдийн  хэлж байгаагаар бол манай улсад алмаз байгааг  1970 онд  анх мэдсэн.  Зөвлөлтийн геологчид Архангай, Хэнтий аймгаас алмаз олсон ч  тэр нь гоёл чимэглэлд ашиглахуйц хэмжээнийх биш байж. Харин техникийн алмазын багагүй  нөөцтэй ордыг  Архангай аймгаас илрүүлжээ. Мөн Завхан, Увс, Төв, Сүхбаатар аймгаас ч техникийн алмаз олдсон байна. Тухайн  үед Завханаас техникийн алмаз олборлон ЗХУ руу хэсэг хугацаанд нийлүүлсэн ч Сибирь, Якут, Камчаткад асар том ордтой хойд хөршийнхөнд Монголоос нийлүүлж буй багахан алмаз тийм ч хэрэгтэй байгаагүй тул тэгсхийгээд экспортыг зогсоожээ.  Гэхдээ тэд  тайландаа "Монголын алмазын нөөц Африк, Якутынх шиг их биш ч дэлхийд нэлээд дээгүүрт орно” гэж дурджээ.
 
 
Монголын  анхны геологчийн нэг доктор, профессор Ж.Лхамсүрэн алмазын нөөц, илэрцийн тухайд "Зарим нутагт бий. Нүдэнд үзэгдэх төдий урт судлууд бий. Нарийн судлууд нь газрын гадарга дээр гараад ирсэн. Алмаз газрын гүнээс гаралтай эрдэнэ. Гэхдээ ямар ч айл авдартаа байгаа хамаг хатуу эдээ хүнд тоочоод байдаггүй. Цаг нь болохоор гаргах биз” гэсэн нь бий.
 
Үндэсний стандартчлал хэмжил зүйн төвийн Сорьцын хяналтын хэлтсийн эрдэнийн чулуу шинжээч, Улсын байцаагч Ш.Бямбасүрэн хэлэхдээ  "Монголд 1960 оноос үнэт чулууны хайгуулын шинжилгээний анги байгуулагдаж, 1980 он хүртэл ажилласан. Монголын нутгаас 160 гаруй хагас үнэт эрдэнийн чулууны орд нээж илрүүлсэн.Үүнээс 20 гаруй ордын чулууг нь авч ашигласан байдаг. Ер нь бол, олон улсын жишигт геологийн салбарын хөгжил нь уул уурхайн салбараасаа 25 жилийн өмнө явдаг. Ингэснээр геологийн салбар хайгуул хийж орд илрүүлсний дараа уул уурхайн салбар нь ашигт малтмалыг авч ашигладаг. Монгол эсрэгээрээ өмнө нээсэн ордуудыг ашиглах зориулалтаар Уул уурхайн яам байгуулчихсан. Өнөөдрийн байдлаар, геологийн салбарын хайгуул шинжилгээний ажил уналтад орсон. Миний бодлоор дэлхийд байдаг бүх төрлийн эрдэс баялаг химийн элемент Монголд байх боломжтой” хэмээн онцолж байв. Эндээс үзэхэд Монголд эрдэнийн чулууны эрэл хайгуулын ажил мухардмал байсаар иржээ.
 
ЭКСПЕРТИЙН ҮГ
 
Ч.Хурц / Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологийн яамны сайд асан/: Монголд том хэмжээний алмаз байхгүй
 
-Алмазын илэрц, нөөцийн судалгаа манайд хэр үр дүнтэй явж ирсэн бэ?
 
– Архангай аймгийн нутаг, Хоргын тогоо орчим Шаврын царам гэдэг газарт 1971-1972 оны үед галт уулын бөмбөг гэж бөөрөнхий хэлбэртэй, ногоон өнгийн бөмбөлөг маягийн зүйл байсан. Тэр нь газрын доороос 60 км гүнээс оргилж гарч ирсэн чулуу. Тэр чулууг Монголын геологиор нэвтэрхий толь болсон Н.А.Маринов гэж ЗХУ-ын эрдэмтэнд өгч алмазын лабораторид шинжлүүлсэн. Түүнээс 72 ширхэг алмаз гарсан. Тэгээд тэнд алмаз байна гэж хайгуулын ажил хийж бүхэл бүтэн анги гарсан ч том алмаз олоогүй. Хамгийн том нь нэг мм хэртэй, зарим нь нүдэнд үл үзэгдэх хэмжээтэй байсан. Тэгэхээр Монголын нутаг алмазтай. Яг Албанийн тавцан дахь Шит гэдэг чулуулагт байдаг шиг тийм баян Сибирийн алмаз шиг нь олдохгүй. Ингээд 1986 оны үед хайгуулын ажил зогссон. Гол нь саран чулууны төрлийн гоёлын чулууг нэлээдийг нээж байгаад орхисон. Ер нь бол алмазын эрэл хайгуулын ажил асар их зардал хөрөнгө шаардана. Тэр үед манайд тийм хөрөнгө, хүч байгаагүй. Хэдийгээр мэргэжлийн геологчид энэ чиглэлд туршлагажсан ч алмаз олоогүй. Эртний хэт суурьлаг чулуулгыг дагасан зургаан төрлийн чулуу бол бий. Тэрийг дагасан платен байдаг. Тэрийг өөр орчинд үүсэх нь үү гэсэн эрлийн ажлыг 1990-ээд он хүртэл хийсэн ч олигтой юм олдоогүй. Орд нээж чадаагүй. Хөвсгөл, Завханаас платен олдсон, ирээдүй бий. Цааш судлах, эсэх нь геологийн ажлыг зогсоосонтой холбогдоод өөрийн эх орны эрдэс баялгаа Монголын 4500 геологич нь хайх эрхгүй болж, 13 том экследиц маань хаагдаж, бүх барилга байшинг хувьчилж дуусаад үндэсний геологийн алба маань 30 жилийн дараа буюу энэ онд байгуулагдах шинжтэй байна. Тэр тохиолдолд Монголын геологичид урьдынхтай адил судалгаа, хайгуул хийхгүй байх.
 
 
Ч.Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Монголд алмазын орд байдаг уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани