Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?

Орос улсад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулан тооцоход 42-44 доллар/баррель болж байна. Ийм тооцоог Саудын Аравийн Saudi Aramco төрийн өмчийн компанийн захиалгаар шинжээчид хийжээ. Энэ нь Саудын Аравид олборлож буй түүхий газрын тосны өртгөөс даруй 2 дахин өндөр гэсэн үг юм. Ийм тооцоо үнэхээр бодитой юу, нефтийн үнэ 40 доллароос доошилбол нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөх вэ? 

Saudi Aramco компани дэлхийн янз бүрийн улс орнууд дахь нефтийн шинэ ордуудад олборлож буй нефтийн өөрийн өртөг нь татварыг оролцуулаад хэд орчим долларт хэлбэлзэж  байгаа талаарх судалгааг захиалгаар хийлгэсэн байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлдэг IHS Markit компани хувьцаагаа анх удаагаа олон нийтэд санал болгох гэж буй Saudi Aramco-гийн хүсэлтээр дээрх тооцоог хийжээ.

Олборлолтын өөрийн өртөг гэдэг нь төслийн явцад олборлолтыг ашигтай байлгах нефтийн хамгийн доод үнэ юм. Саудын Арави, Кувейтэд нэг баррель газрын тос олборлох өртөг 17 доллар байгаа нь дэлхий дээрх хамгийн доогуур үзүүлэлт юм. Харин хуурай газарт хятадуудын хэрэгжүүлж буй төсөл, Венесуэль болон Азербайжанд эргээс зайдуу газарт /оффшор/ хэрэгжүүлж буй төслүүдийн хувьд нэг баррель газрын тос олборлох өртөг 60 гаруй доллар байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. 

Сафания-Хафжи орд дахь Saudi Aramco компанийн нефтийн цооног 

Гэтэл Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг 42-44 долларын хооронд хэлбэлзэж байгаа нь бодит байдалд нийцэхээр үнэлгээ мөн үү?

25 доллар+татвар

Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг нь дараах зардлуудаас бүрддэг. Үүнд: үйл ажиллагааны зардал 3-10 доллар, хөрөнгө оруулалтын зардал 5-10 доллар, тээвэрлэлтийн зардал 5 доллар байдаг аж. Энэ тухай Оросын Эрчим хүчний орлогч сайд Павел Сорокин ярьж байсан юм. Түүний хийсэн тооцоогоор, татварыг оролцуулахгүйгээр олборлолтын ашиг нь 25 доллар болж байна.

Ашгийн үзүүлэлтээр Орос улс Саудын Арави, Кувейт хоёроос нэлээд хоцорч байгаа нь үнэн. Энэ нь нөөц хомсодсон, нефтийн ордууд нь борлуулалтын гол зах зээлүүдээс алс хол оршдог гэх мэт хүчин зүйлүүдээс шалтгаалж байгааг Fitch Ratings компанийн хэлтсийн захирал Дмитрий Маринченко онцлон дурдлаа.  Үүний сацуу Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг нь АНУ, Европ болон Латин Америкийн ихэнх улсынхтай харьцуулахад нэлээд доогуур гэдгийг тэрбээр хэллээ. 

Янз бүрийн бүс нутагт олборлож буй газрын тосны өөрийн өртөг 

Өөрийн өртгийг тооцохдоо түүнд татварыг шингээх нь оновчтой биш хэмээн Маринченко үзэж байна. “Татварын тогтолцоо нь улс орон бүрт өөр өөр байдаг. Зарим улсад төр өөрт ногдох ашгийг тухайн компанийн ногдол ашгаас хүртдэг байх жишээтэй. Тухайлбал, саяхан Саудын Аравид нефтийн салбарт ногдуулдаг татварыг эрс бууруулсны зэрэгцээ Saudi Aramco компани илүү их хэмжээний ногдол ашиг төлөхөөр болсон” гэж тэрбээр ярилаа.  

Нефтийн салбарынхан ярихдаа, Орост олборлож буй нефтийн өөрийн өртөг 3 доллар буюу дэлхий дээр хамгийн бага байдаг гэцгээдэг. Тухайлбал, энэ талаар “Роснефть”-ийн захирал Игорь Сечин энэ оны 2 дугаар сард ярьж байсан билээ. Гэхдээ энэ бол lifting cost буюу үйл ажиллагааны зардал /дэд сайд Сорокины хэлснээр 3-10 доллар/ ажээ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын зардал, тээвэрлэлтийн зардал ба татварыг тооцоогүй гэсэн үг. 

Татварын хэмжээ нь олборлолт өсөхөд саад болдог

Saudi Aramco-гийн судалгааг үнэн гэж үзэх аваас, 17-19 долларын татвар шингэснээр Оросын нефтийн өөрийн өртөг 42-44 долларт хүрдэг байна. Үүнд олборлолтын шинэ төслүүд, тодруулбал, ашиглахад хүндрэлтэй ордуудын нефтийн өөрийн өртгийг хамааруулжээ. 

Оросын нефть олборлодог компаниудад ногдуулж буй татварын ачаалал нь дэлхий дээр хамгийн өндөрт тооцогддог бөгөөд ашгийн 68-70 хувьд хүрдэг гэдгийг Эрчим хүчний сайд А.Новак Ройтерс агентлагт ярилцлага өгөх үеэрээ дурдаж байсан юм.

Олборлолт явуулахад хүндрэлтэй Баруун Сибирь дахь ордууд дахь татварын ачаалал 85 хувьд хүрдэг болохыг сайд дурдаад, уг ачааллыг бууруулахын тулд төрөөс нефтийн компаниудад татварын хөнгөлөлт үзүүлдэг болохыг онцоллоо.

ОХУ-ын Холбооны татварын албаны мэдээллээр, нүүрс, газрын тос, байгалийн хий зэрэг ашигт малтмалд ногдуулах татварын хэмжээ 2018 оны байдлаар ашгийн 52,5 хувийг эзэлж байв.

Татварын ачаалал их байна гэдэгтэй шинжээчид мөн адил санал нийлж байгаа юм. 2018 онд улсын дунджаар авч үзвэл татварын ачаалал 60 хувьтай байсныг “Сколково” удирдлагын ухааны сургуулийн Эрчим хүчний төвийн судлаач Екатерина Грушевенко дурдлаа. 

Татварын хэмжээ ийм өндөр байгаа үед нефтийн нөөц ордуудын тал хувь нь олборлолт явуулахад ашиггүй байх болно гэж сайд Новак ярьсан юм. “Хэрвээ татварын тогтолцоог өөрчлөх замаар Баруун Сибирь, Арктикийн ордууд дахь олборлолтыг урамшуулан дэмжихгүй байх аваас хэдхэн жилийн дараа олборлолтын түвшинг өнөөдрийн хэмжээнд барьж чадахгүйд хүрнэ” гэдгийг тэрбээр хэллээ. 

Шадар сайд Дмитрий Козак-ийн үзэж байгаагаар, нефтийн төслүүдэд ногдуулах татварын хэмжээнд ялгавартай хандах хэрэгтэй байна. Гэхдээ эрх баригчид одоо ашиглагдаж буй ордуудын хувьд татварын нөхцлийг өөрчлөх бодолгүй байгаа аж. 

“Манай улс нефтийн асар их нөөцтэй, олборлолтын өөрийн өртөг нь бага учраас л бид өнөөдөр их орлого олж байна. Гэхдээ олборлоход хялбар ордуудын нөөц шавхагдаж, ашиггүй гэх шалтгаанаар олон орд газар хаягдаж байна” гэж Д.Козак өнгөрсөн оны 9 дүгээр сард ярьж байсан юм.

Ийм учраас засгийн газар нефтийн ордуудын тооллого явуулж байгаа бөгөөд цаашдаа олборлолт явуулахад хүндрэлтэй ордуудад хэрэгжих төслүүдэд татварын хөнгөлөлттэй нөхцлийг олгох ажээ.

Хэрвээ нөхцөл байдлыг өөрчлөхгүйгээр зөнд нь орхих аваас 2035 он гэхэд, өөдрөгөөр төсөөллөө гэхэд Оросын нефть олборлолт 2 дахин буурна, харин гутранги төсөөллөөр бол 4 дахин багасна гэж Козак хэллээ.

Үнэ унавал яах вэ?

Түүхий эдийн үнэ өөрийн өртгөөс доогуур байх нь Орос улсад нефть олборлолтын салбар алдагдалд орно гэсэн үг биш гэдгийг шинжээчид дурдаж байна.

“Үнэ 40 доллар болж доошилсон ч гэсэн тухайн компанийн хэрэгжүүлж буй төсөл болон улсын төсвийн орлогод нөлөөлөхгүй, одоогоор яг ийм үнийг төсөвт тооцон суулгасан байгаа” гэж Е.Грушевенко ярьж байна.

Харин үнэ 30 доллароос доошилсон тохиолдолд улсын төсөвт орох мөнгөний хэмжээ багасах бол Оросын татварын тогтолцооны онцлогоос шалтгаалан энэ нь компаниудад төдийлөн нөлөөлөхгүй гэдгийг шинжээч хэллээ.

“Үнэ өргөн хүрээнд хэлбэлзэж байсан ч гэсэн Оросын нефть олборлох салбар ашигтай ажиллаж чадна. Үүний сацуу рублийн ханш сулрах нь бизнес эрхлэгчид болон улсын төсвийн хувьд үнийн уналтын үр дагаврыг саармагжуулахад нөлөөлдөг” гэж шинжээч В.Танурков ярьж байна.   

Шинжээч Маринченко-гийн хэлснээр бол “Оросын татварын тогтолцоо нь нефтийн үнэ унах үед “нефть-хийн бялуу”-наас төрийн хүртэх хувь хэмжээ багасч, харин компаниудын хүртэх хувь нэмэгдэхээр зохицуулагдсан байдаг” ажээ. Иймээс нефтийн үнэ унах үед төр татвараа өсгөх боломжтой. Одоогийн мөрдөж татвар бол үнэ 40-50 долларын хооронд хэлбэлзэж байгаа үед нефтийн салбарынхны хувьд тохиромжтой хувь хэмжээ юм. 

Ер нь бол, нефть олборлогчид татвар нэмэгдүүлэхийн эсрэг байдаг. Тус салбарын лоббичид олборлолт явуулахад түвэгтэй ордуудыг ашиглах төслүүдэд татварын нөхцлийг нь хөнгөвчилж өгөхийг идэвхтэй дэмжиж байгаа юм.

Харин эрх баригчдын хувьд, бизнесийнхэнд таатай нөхцөл олгох арга хэрэгсэл бий гэж хөрөнгө оруулалтын “Иволга Капитал” компанийн шинжээч Илья Григорьев үзэж байна. “Ашигт малтмалын олборлолтод ногдуулдаг “хөвөгч” татвараас гадна зарим төслүүд, тэр дундаа олборлолтын шинэ төслүүдийн хувьд татварыг дүйцүүлэн бууруулах итгэлцүүрийг ашигладаг” болохыг шинжээч хэллээ.

Б.Адъяахүү

Эх сурвалж: https://www.bbc.com/russian/news-50392407

МОНГОЛЫН МЭДЭЭ ТОЙМ

Орост нефтийн өөрийн өртөг 40 доллароос давсан нь хэр бодитой тоо вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Байгаль орчны салбарт 210 гомдол шалгаж, 235 сая төгрөгийн нөхөн төлбөр ногдуулжээ

  2026 оны дөрөвдүгээр сард байгаль орчны салбарын хэмжээнд иргэдээс ...

Өнөөдөр, 10:06
Нефтийн үнэ 126 доллароос давжээ

  Брент маркийн түүхий газрын тосны үнэ 126 доллароос давснаар ...

Өнөөдөр, 09:49
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани