Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шинжээч: Оюутолгой говийн усыг шавхаж, малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна

Шинжээч: Оюутолгой говийн усыг шавхаж, малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна

 

НҮБ-ын гадаад өр, хүний эрхийн асуудлаарх хараат бус шинжээч Хуан Пабло Бохославски 2019 оны есдүгээр сарын 2-11-нд манай улсад ажилласан. Энэ талаар "Зууны мэдээ” сонин өмнө нь мэдээлж байв. Аргентин гаралтай ноён Хуан Бохославски нь 2014 оны тавдугаар сарын 8-нд НҮБ-ын Гадаад өр, хүний эрхийн асуудал хариуцсан хараат бус шинжээчээр томилогджээ. Тэрээр өмнө нь НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын (НҮБХХБХ) Төрийн өрийн шинжээчээр ажиллаж байсан. Төрийн хариуцлагатай зээл олголт, зээлжилтийн асуудал хариуцсан шинжээчдийн группын үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн туршлагатай. Бохославски нь аливаа Засгийн газар, байгууллагаас хараат бусаар хувь хүнийхээ хувьд үйлчилгээ үзүүлдэг шинжээч юм байна.
 
Тэрээр Монгол Улсын өр, макро эдийн засгийн бодлогыг хүний эрхийн үүднээс үнэлэх, ашигт малтмалын үр шимээ нийгэм, байгаль орчны хүртээмжтэй цогц бодлогод хэр хэмжээнд шингээж буй, улмаар хүний эрх болон тогтвортой хөгжлийг эрчимтэй хангахад оруулж буй хувь нэмрийг ойлгох , хууль бус санхүүгийн урсгалаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлээр гаргаж буй Засгийн газрын зарим хүчин чармайлт, түүнээс хүний эрхэд үзүүлж буй нөлөөллийг судлах, дэд бүтэц, уул уурхайн төслүүдэд олгосон зээл болон гадаадын шууд хөрөнгө оруулалтыг хүний эрхийн үүднээс авч үзэх зэрэг дөрвөн чиглэлээр ажиллахаар ирсэн байгаа юм.
 
Энэ хүрээндээ  Засгийн газрын найман яам, УЕПГ, Монголбанк, Татварын ерөнхий газар, АТГ, Санхүүгийн зохицуулах хороо, Хөгжлийн банк, Үндэсний хөгжлийн газрын удирдлагууд, УИХ-ын нэр бүхий гишүүд, ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисс, хамтын ажиллагааны байгууллагууд, дипломат төлөөлөгчийн газар, иргэний нийгмийн төлөөлөлтэй уулзалтууд хийсэн байна. Түүнчлэн Оюутолгойн уурхайд биечлэн очиж, "Оюутолгой” ХХК, "Эрдэнэс Оюутолгой” ХХК, Ханбогд сумын Засаг дарга, нутгийн иргэдтэй ч уулзаад амжжээ.
Ингэж арваад хоног ажилласны дараа Хуан Пабло Бохославски хэд хэдэн дүгнэлт, зөвлөмжийг өгчээ. Эдгээрээс "Оюутолгой” компанийн усны хэрэглээний талаарх дүгнэлт анхаарал татаж буй юм.
 
Тэрээр "…Байгалийн баялгаас хэт хамаарах нь эдийн засгийн боломж, мөн сорилт авчирдгийг дэлхийн олон улс орон батлан харуулсан. Нөөц баялаг ихтэй байх нь нэг талаар ерөөл хэдий ч энэ нь хөгжлийн үйл явцад бүтцийн, мөнгөний болон бодлогын хана хэрэм босгон өсөлтөд саад учруулах хэлбэрээр хараал болж хувирах нь ч бий” гээд зөвлөмждөө Оюутолгойн ашиглаж буй усны асуудал нутгийн малчдын бүлгүүд 2012-2013 онд Дэлхийн банкны Омбудсмены газарт уг уурхайн 2004 оны нүүлгэн шилжүүлэлтийн төлөвлөгөө, 2011 оны эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговрын хөтөлбөрийн талаар гомдол гаргасан тухай дурджээ. Тэдний гомдолд малчид Оюутолгойн уурхайн үйл ажиллагаа нь ирээдүйд усны нөөцийн хомсдолд хүргэх, бэлчээрийг доройтуулах, нутгийн иргэдийн өв соёл,уламжлалд аюул занал учруулахтай холбоотой асуудлаар санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Тэд мөн хангалттай хэмжээнд нөхөн олговор олгогдсон эсэхэд эргэлзэж байна хэмээснийг дурджээ.
 
 
Ингээд "…Оюутолгой нь ашигласан газрын гүний усныхаа 80 хувийг цэвэршүүлээд эргүүлэн ашиглаж буй хэдий ч маш их ус шаарддаг уурхай юм. Малчид, нутгийн иргэд, Ханбогд сумын засаг захиргаа Оюутолгойн төсөл эхэлснээс хойш худаг,булаг шанд хэрхэн аажмаар ширгэж байгаад ихээхэн санаа зовниж буйгаа илэрхийлж байв. Мэдээжийн хэрэг, усны хангамж нь говь цөл нутгийн нүүдэлчин иргэдийн хувьд чандмань эрдэнэ, тэдний амьжиргааны эх үндэс шүү дээ. Мега төслүүд нь усны эх үүсвэр, хүртээмж,  чанартай холбоотой хүний эрхэд олон тооны нөлөөлөл үзүүлж болно. Энэ хүрээнд Оюутолгой нь малчдыг гүний худгийн усаар хангах хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Гэсэн хэдий ч энэхүү шийдэл нь зарим хүндрэлтэй учирчээ.
 
 
Нэгд, энэхүү шийдэл бэлчээрийн усгүйдлээс сэргийлж чадахгүй бөгөөд говь цөл нутгийн биологийн олон янз байдалд эргэлт буцалтгүй үр дагавар бий болгохоор байна.
Хоёрт, малчид цөлд байгуулсан гүний худгаас ус авахын тулд моторт насос ашиглах шаардлагатай болсон байна. Гэтэл малчид бүгд насос ашиглах эдийн засгийн боломжгүй. Энэхүү бодит нөхцөл байдал нь тэднийг мал аж ахуйгаа эрхлэхэд сөрөг нөлөө үзүүлж байна. Мөн цөл дэх газрын гүний ус нь туйлын эмзэг. Маш бага хэмжээгээр нөхөн сэргээгддэг. Тиймээс гүн рүү явах тусмаа усны хүртээмж багасч, усан хангамж илүү хүндрэлтэй байх болно.
Гуравт, усан хангамж хүндрэлтэй болох тусам цөөн хэдэн гүний худгаас хамааралтай болсон. Үүнээс болж малчдын малаа тууж оторлон нүүдэллэх хэв маягт ихээхэн өөрчлөлт орсон байна. Өвөг дээдсээс уламжилж ирсэн дадал заншил өөрчлөгдсөөр байна.
 
Түүнчлэн ашиглагдаж эхлээгүй байгаа гүний уурхай нь уг төслийн хамгийн том үе шат тул гүний уурхайн хүний эрх болон нийгмийн нөлөөллийн үнэлгээ, нэн ялангуяа малчдад үзүүлэх нөлөөллийн үнэлгээг хийх замаар нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах, болзошгүй үр дагаврыг арилгах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Уг нь бол энэхүү нөлөөллийн үнэлгээ аль хэдийнээ хийгдчихсэн байх ёстой байв. Миний бие түүнчлэн, хөрөнгө оруулагчдын үүрэг, хариуцлагын тухай асуудлыг энд цохон тэмдэглэмээр байна.
Богино хугацаанд Оюутолгой компани нь нутгийн иргэдтэй хийх яриа хэлцлээ олон улсын хүний эрхийн стандартын дагуу бүхий л талуудын шаардлагыг хангасан шийдэлд хүрэх хүртэл үргэлжлүүлэх эсхүл төслийг үргэлжлүүлэхэд шаардлагатай усны хангамжийн бусад хувилбарыг авч үзэх хэрэгтэй гэж зөвлөе” гэжээ. Өөрөөр хэлбэл, НҮБ-ын хараат бус шинжээч ноён Хуан Пабло Бохославски Оюутолгой говийн усыг шавхаж, нутгийн малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна хэмээн дүгнэсэн байна. Эрхэм таныг үүнийг уншиж байхад ч говийн гүний усыг шавхагдсаар л байгаа гэсэн үг.
 
 
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин 
Шинжээч: Оюутолгой говийн усыг шавхаж, малчдын нүүдэлчин ахуйг устгаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

Өчигдөр, 17:59
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

Өчигдөр, 12:16
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

Өчигдөр, 11:55
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани