Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюунтолгой”-н далд уурхай зогсвол...

“Оюунтолгой”-н далд уурхай зогсвол...

 

-"Оюутолгой"-н гэрээнд өөрчлөлт оруулахтай холбоотой Ажлын хэсгийн тогтоолын төслийг МАН-ын бүлэг УИХ-ын чуулганд танилцуулахаар зэхэж байна. Тэгвэл үүнтэй зэрэгцээд нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулан гаргасан Ерөнхий сайдын 2015 оны 27, 99, 123 дугаар бүхий захирамжуудыг хүчингүй болгов.

-С.Асланбек: Гэрээ хүчингүй болохыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй

-"Оюутолгой”-д өнөөдөр 14 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажилтны 54 хувийг гүний уурхайн төслийн ажилчид эзэлдэг.

Манай улсад жилд орж ирж буй гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг "Оюутолгой” төслийн хоёр дахь шатны санхүүжилт дангаар бүрдүүлж байгаа. 2010 оноос хойш энэ оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад нийт гурван тэрбум ам.долларыг энэхүү төсөл зарцуулжээ. "Оюутолгой”-д өнөөдөр 14 мянган хүн ажиллаж байгаа бөгөөд нийт ажилтны 54 хувийг гүний уурхайн төслийн ажилчид эзэлдэг. Эндээс уг төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөж, цар хүрээг баримжаалж болох юм. Төслийн хөрөнгө оруулалтын гэрээг албан ёсоор баталсны 10 жилийн ой энэ онд тохиож байна. Гуравдагч орны хөрөнгө оруулалт татсан 10 жилийн босгон дээр нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн даваа гарагийн хуралдаанаар "Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөтэй холбогдуулан гаргасан Ерөнхий сайдын 2015 оны 27, 99, 123 дугаар бүхий захирамжуудыг хүчингүй болголоо. Анхан шатны шүүхээс гаргасан энэхүү шийдвэртэй холбогдуулан "Оюутолгой” болон "Эрдэнэс Оюутолгой” компаниас тодруулсан боловч албан ёсны шүүхийн шийдвэртэй танилцаагүй байгаагаас гадна дээрх мэдээллийг албан бусаар дөнгөж хүлээн аваад байгаагаа хэллээ. Тиймээс албан ёсны байр суурь илэрхийлэх боломжгүй байгаагаа тайлбарласан юм. "Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагаас тухайн үеийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дээрх захирамжууд нь илт хууль зөрчсөн гэж үзэж, хүчингүй болгуулахаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад байсан юм. Шүүх хурал удаа дараа хойшилж байсан ч өчигдөр шүүхээс тус төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ хэмээн өөрийн цахим сайтдаа мэдээлжээ. Шүүхийн мэдээлэлд дурдсанаар "Дархан монгол ногоон нэгдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлийн шаардлагад,

1. "Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор төслийн ажилд шаардагдах нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилтийн асуудлаар хэлэлцээ хийх, холбогдох төлөвлөгөө боловсруулах /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 27 дугаар захирамж/,

2. "Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурах эрхийг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрсөн Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 99 дүгээр захирамж,

3. Монгол Улсын Засгийн газар буюу хувь нийлүүлэгчийг төлөөлж "Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөө”-нд гарын үсэг зурахыг "Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Ганболд нарт зөвшөөрснийг /Монгол Улсын Ерөнхий сайдын 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаар захирамжийг /тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд хандсаныг шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв” гэсэн байна. Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар "Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд түүхэн үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг Дубайн гэрээнд хууль бусаар гарын үсэг зурсан болж, улмаар энэхүү гэрээ хүчинтэй эсэх тухай асуудал хөндөгдөж байна. Гэхдээ Засгийн газар шүүхийн шийдвэрийг давж заалдах эрхтэй. Энэхүү гэрээг байгуулахад оролцсон Ч.Сайханбилэгийн Засгийн газартай өнөөдөр хариуцлага тооцох боломжгүй, Дубайн гэрээ олон улсын гэрээ учраас олон улсын Арбиртаар шийдэх, төрийн бус байгууллагын нэхэмжлэл хэр үндэслэл байсан, шүүхийн шийдвэр ямар дүгнэлт, мэдээлэл дээр үндэслэсэн гээд олон асуулт хариулт нэхэж байна. Өмнө нь энэ хэрэг дээр ажиллаж байсан "Эрдэнэс Монгол” компанийн хуулийн мэргэжилтэн С.Асланбек "Гэрээ хүчингүй болохыг Захиргааны хэргийн шүүх шийддэггүй, хуулийн хувьд гэрээг хүчингүй болгоно ч гэх ойлголт байдаггүй. Гэрээг "Хүчин төгөлдөр бус" гэж эсвэл "Хүчин төгөлдөр бусад тооцуулах" тухай ойлголт байдаг. Гэрээг ямар тохиолдолд дуусгавар болох, цуцлах, татгалзах, хүчин төгөлдөр бус гэж үзэхийг тухайн гэрээний өөрт эсвэл тухайн гэрээтэй холбоотой гарсан маргаанд талуудын хэрэглэхээр тохиролцсон хуулийн дагуу тайлбарладаг. Дубайн гэрээ гээд байгааг тус гэрээнд заасны дагуу ямар тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзэх вэ. Түүнтэй холбоотой маргааныг аль улсын шүүх, арбитраар аль улсын хуулийг хэрэглэж шийдэх эсэхээс хамаарч гэрээний хүчин төгөлдөр бус, эсвэл дуусгавар болох зэрэг асуудал яригдана” хэмээн нүүр номын хуудсандаа бичжээ. "Оюутолгой” төслийн гүний уурхайн бүтээн байгуулалт эхэлснээр манай улсын эдийн засаг жилд 6-7 хувиар өсөж буй. Энэ оны хувьд ДНБ-ий өсөлт зургаан хувиас буурахгүй гэж олон улсын байгууллагууд онцолсон. Энэхүү өсөлтийн хөрс суурь нь "Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт болж байгааг тэмдэглэж байгаа юм. Эргэн сануулахад, энэ гэрээг 2015 оны тавдугаар сард байгуулсан бөгөөд Улаанбаатар, Өмнөговь аймаг, Сингапур, Лондон хотод хэлэлцээрүүд үргэлжилж Дубай хотод "Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөнд гарын үсэг зурсан билээ. Үүгээр 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээг огт хөндөөгүй бөгөөд зөвхөн далд уурхайн бүтээн байгуулалтыг яаралтай эхлүүлэхээр хоёр тал тохиролцсон юм. Хоёр жил, хоёр сар царцаад байсан далд уурхайн төсөл Дубайн гэрээгээр урагшилж, өнөөдрийн бүтээн байгуулалт, эдийн засгийн сэргэлт бий болсныг эдийн засагчид онцолж буй.

Б.Баяртогтох
ЗГМ
 
“Оюунтолгой”-н далд уурхай зогсвол...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани