Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Толгой нэхэхийн учир

Манайхан эдийн засаг сүйрлээ, муудлаа гэж орилцгоож байна. Тэгэхгүй яадаг юм ?! Толгойгүй юм чинь. Тэр "толгой” чинь тэгээд хаана байна ?! Байхгүй. Яасан юм ?! Устгачихсан юм. Юу ?! Тийм ээ, устгачихсан юм. Юу гэдэг байсан юм ?! Улсын Төлөвлөгөөний Комисс гэдэг байсан юм…Та нэг сайн яриад өгөөч…

Василий Леонтьевын тухай

"Эрт урьд цагт” Василий Леонтьев гэж нэг мундаг орос байжээ. Тэр 1905 онд Оросын Санкт-Петербургт төрж тэндээ 1925 онд Их Сургуулийн эдийн засгийн анги төгсжээ. Берлинд докторын зэрэг хамгаалжээ. Тэнд Ф.Кенэ, Л.Вальрас нарын статистик загвартай танилцаж, түүнийг боловсронгуй болгох боломжийг олж харсан байна. Гэтэл түүнийг Орост ч, Германд ч тоогоогүй аж. Гэхдээ л тэр 22 настайдаа докторын зэрэг хамгаалжээ.

Ингээд Килийн Их Сургуулийн дэргэдэх Дэлхийн Эдийн засгийн Институтэд эрдэм шинжилгээний ажилтан болжээ. Мөн жил гаруй Хятад дахь Төмөр замын яамны зөвлөхийн ажил хийжээ. 1931 онд Леонтьевыг АНУ-ын Эдийн Засгийн судалгааны Үндэсний Хүрээлэнд ажиллахыг урьжээ. Энд ирээдүйн Нобелийн шагналт Милтон Фридман нарын шилдэг мэргэжилтнүүд ажиллаж байв.

Залуу, эрч хүчтэй Леонтьев бие даасан судалгаа явуулна гэж зүтгэсэн ч дэмжлэг олоогүй юм. Удалгүй түүнийг Харвардын Их Сургуулийн Эдийн засгийн факультетаас урьжээ. Энд тэр "зардал-гаргалт” гэсэн хүснэгтийг АНУ-д хийж өгнө гэсэн өргөдлөө өгсөн гэдэг. Үүнийг профессорууд нэлээд их зантай, тоомжиргүй хүлээж авсан гэдэг. Ингээд нэг ажилтны нэг жилийн хөлс 1400 доллар түүнд өгөхөөр комисс шийдвэрлэжээ.

Ингээд В.Леонтьев үйлдвэрлэл, таваарын урсгал, орлогын хуваарилалт, хэрэглээ болон хөрөнгө оруулалтын бүтцийн талаарх асар их материалыг засгийн газрын албад, хувийн фирм, банкуудаас цуглуулж эхэлжээ. Ёстой үйл тамаа үзсэн гэдэг.

Ингээд 1919 оны хувийн болон улсын хэрэглээ, хөрөнгө оруулалт, экспорт, импортыг багтаасан эцсийн бүтээгдэхүүнийг ашиглаж буй байдал, түүнчлэн элэгдэл хорогдол, цалин хөлс, ашиг, рент зэргийг тооцсон нэмэгдсэн өртгийг багтаасан 44 салбарыг хамарсан "зардал-гаргалтын” хүснэгтийг гаргаж чадсан байна.

В.Леонтьев энэхүү бодит өгөгдлийн суурин дээр салбар хоорондын холбоо харилцааны тэгшитгэлийн системийг тооцоолох нөр их ажилд шамдан оржээ. Тэр анх удаа янз бүрийн салбарын улс ардын аж ахуйн бүрэн зардлын үндсэн дээр тооцоолол хийсэн байна. Энэ бол дэлхийн эдийн засгийн аналитик ажлын түүхэнд эргэлт гарсан туурвил байсан юм.

Тухайн үеийн тооцоолох төхөөрөмж 10-аас илүү шугаман тэгшитгэл бодож чаддаггүй байжээ. Иймээс В.Леонтьев 44 салбарын хүснэгтээ 10х10 хэмжээтэй матрицад шилжүүлжээ. Тэр тооцоолон бодохынхонтой уулзаж "машинаа сайжруулах” талаар хүртэл зөвлөгөө өгч байжээ.

Дайн дөхөөд ирмэгц В.Леонтьевын загвар бүр хэрэгтэй болов. Яагаад гэвэл дайны үед эдийн засгийн салбаруудыг хамгийн үр ашигтайгаар уялдуулан зохицуулах шаардлага асар их өсөх нь мэдээж хэрэг. Дайны үед В.Леонтьев Вашингтон дахь АНУ-ын Стратегийн Албаны Оросын эдийн засгийн хэлтсийн удирдагчаар ажиллаж, ЗХУ-д "ленд-лиз”-ээр нийлүүлэх бүтээгдэхүүнийг төлөвлөж байв. Ухаантай хүн харь газар байсан ч эх орондоо тусалж чаддаг аж.

1948 онд В.Леонтьев Харвардын Их Сургуульд Эдийн засгийн судалгааны лаборатори байгуулж, тэр нь "зардал-гаргалт” аргыг боловсруулах, практикт хэрэглэх эрдэм шинжилгээний төв болсон байна.

Бараг бүх улс орон "зардал-гаргалт” аргыг төлөвлөлт, прогноз, нийгэм-эдийн засгийн хөгжлийн хөтөлбөр хийхдээ ашиглах болжээ. Тухайлбал, Франц, Нидерланд, Норвег, Итали, Япон зэрэг орнууд хамгийн түрүүнд авч нэвтрүүлжээ. Ер нь бол төрийн зохицуулалт, төлөвлөлт сайтай бүх орнуудад энэ арга практик үйл хэрэг болсон байна.

В.Леонтьев арга нээгээд зогссонгүй, эдийн засгийн динамик, хөрөнгө оруулалтын процесс, эдийн засаг хийгээд хүрээлэн буй орчны харилцан нөлөөлөл, бүс нутаг хоорондын болон гадаад эдийн засгийн холбоо харилцаа, зэвсэглэл ба конверсийн эдийн засаг, ажил эрхлэлтэд автоматжуулалтын нөлөө, эдийн засгийн бүтэц зэрэг чиглэлээр салбар хоорондын анализ хийх арга зүй боловсруулсан юм.

Ингээд 1973 онд В.Леонтьевт "Зардал-гаргалт” аргыг хөгжүүлж, түүнийг эдийг засгийн чухал асуудлуудад хэрэглэсэн” учир Нобелийн шагнал олгосон билээ.
Түүний загварыг НҮБ-ын Нарийн Бичгийн дарга нарын Газраас "Дэлхийн эдийн засгийн ирээдүй” төсөл болгож, дэлхийн хөгжилд 2000 он хүртэлх даяар шинжилгээ хийх захиалгыг В.Леонтьев тэргүүтэй эрдэмтдэд өгсөн юм. 15 бүс нутаг, 45 салбарыг хамарсан энэ аварга том загварыг В.Леонтьев нэр төртэй хийж гүйцэтгэсэн билээ.

Түүний санаачлагаар "Зардал-гаргалт” судлаачдын олон улсын Холбоо (The International Input-Output Association) ажилладаг, мөн "Эдийн засгийн системийн судалгаа” (Economic Systems Research) сэтгүүл гардаг. Эдийн засгийн бүх сурах бичигт "Леонтьевийн парадокс” орсон байдаг.

Зөвлөлтөд

1950-иад оны сүүлээр төлөвлөгөөт эдийн засаг бүхий социалист орнууд салбар хоорондын энэ аргыг өргөн хэрэглэх болсон юм. Мэдээж хэрэг үзэл суртлын өрсөлдөөнөөс болоод "доод” түвшинд барууны гэдгийг хэлж байгаагүй. Харин мэргэжлийн болон дээд түвшинд нууж байгаагүйг би сайн мэдэх юм.

Эхлээд онолын ном бүтээлүүдийг нь орчуулав. Хамгийн эхлээд академич В.С.Немчинов түүнийг 1959 онд Зөвлөлтөд урьсан юм. Одоо бол "зардал-гаргалт” арга биш, "салбар хоорондын балансын арга” гэж нэрлэх болов. Түүний "Америкийн эдийн засгийн бүтцийн шинжилгээ” ном Зөвлөлтөд жинхэнэ сенсаци болсон юм. В.Леонтьев Оросуудын төлөвлөлтийн шинжлэх ухааны баазыг өндөр үнэлж байсан нь талаар хэрэг биш байв.

Ердөө л тэр 1959 ондоо ЗХУ-ын Статистикийн Төв Газар 83 салбарыг өртгөөр нь хамарсан салбар хоорондын тайлан баланс гаргах нь тэр. Энэ нь 257 бүтээгдэхүүнийг биет байдлаар илэрхийлсэн дэлхийд анхны салбар хоорондын баланс байсан юм.

Үүнтэй зэрэгцэн Улсын Төлөвлөгөөний Хороо, Улсын Эдийн Засгийн Зөвлөл болон тэдгээрийн харъяа эрдэм шинжилгээний байгууллагуудад салбар хоорондын балансаар хавсарга ажил өрнүүлэв. Хавсарга ажил гэдэг нь нөр их ажил юм. Ингээд ЗХУ өртгөөр болон биет байдлаар илэрхийлсэн салбар хоорондын төлөвлөгөөт балансад 1962 он гэхэд бүрэн шилжив.

Үүнээс цааш 2 жил хүрэхгүй хугацаанд ЗХУ-ын бүх холбооны улс, эдийн засгийн бүх бүс нутаг салбар хоорондын балансад шилжиж дуусав. Салбар хоорондын балансаар зөвлөлтийн лут лут эрдэмтэд, төлөвлөгчид төрөн гарч, төлөвлөлтийн "орос школ” тэр үед бий болсон юм. Орос далайц гэж үүнийг хэлдэг юм.

Манайд

Манайд Төлөвлөгөөний Комисс гэж нэг мундаг толгой байв. Яг Зөвлөлтийн жишгээр байгуулсан юм. Дэлхийн хэмжээний, дэлхийн зиндааны гэж хэлж болох цорын ганц газар байсан юм. Монголд байсан хоёрхон тооцоолон бодох машины нэг нь Төлөвлөгөөний Комисст, нөгөө нь Статистикийн Төв Газарт байсан юм.

Тэгэхлээр "тоо боддог, толгой нь ажилладаг” хоёрхон газар Монголд байсан хэрэг болж таарч байгаа юм. УТК-ыг манай урдаа барьдаг ланжгарууд Жагварал Ю.Цэдэнбал, Д.Майдар, Л.Цэнд, Д.Моломжамц Т.Рагчаа, Б.Ринчинпэлжээ, Д.Содном, П. Жасрай нар удирдаж байлаа.

УТК-ын Нэгдсэн төлөвлөлтийн хэлстсийн дарга асан доктор Ж.Нэргүйн дүгнэж хэлснээр: "…Улсын төлөвлөгөөний комисс 1965-1966 онд…Улс ардын аж ахуй соёлыг хөгжүүлэх төлөвлөгөөг том бодлогын төвшинд боловсруулах өндөр зиндаанд хүрч очсон” байжээ. Энэ бол туйлын үнэн зөв дүгнэлт гэж би үзэж байна.

Оросын дээр дурдсан төлөвлөлтийн ид үе манай Орост мэргэжилтэн бэлтгэсэн үетэй яг таарч байгаа юм. Ингээд манайд ч гэсэн төлөвлөлт үнэхээр сайн хөгжсөн юм. Бусад орноос ялгаатай нь "хоосон газраас” эхэлж байгаа болохоор арай амар байсан биз. Зөвлөлтийн төлөвлөгөөний хороонд Монгол, Вьетнам, Куба улсыг хариуцсан тасаг ажиллаж манайтай үйл ажиллагаагаа байнга уялдуулж, туслалцаа үзүүлж ажилладаг байжээ.

1970-аад онд УТК-ын дэргэд Үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын хүрээлэн байгуулсан бөгөөд энэ суурь дээр "БНМАУ-ын үйлдвэрлэх хүчний хөгжил байршлын Ерөнхий схемийг” Зөвлөлтийн эрдэмтэд мэргэжилтнүүдийн оролцоотойгоор боловсруулсан. Энэ бол төлөвлөлтийн гайхамшиг байсан юм.

Яагаад ингэж хэлээд байна гэхээр энэхүү "Ерөнхий Схемийн” олон зүйлийг одоо болтол хэрэглээд яваад байдагт байгаа юм. Хамгийн хачирхалтай нь социализмын үед оросуудын тусламжтайгаар хийсэн гэдгийг тас нуудаг юм.

Ямар ч гэсэн Монгол Улсын үндэсний эдийн засаг чиглэсэн зорилготой, алсыг харсан, дэс дараатай, эмх цэгцтэй, эрэмбэ дараатай, хатуу зохион байгуулалттай, сахилга баттай байсан нь бодит баримт юм. Товчоор бол шинжлэх ухааны үндэстэй төлөвлөгөөтэй хөгжиж байлаа.

Миний л мэдэхээр УТК-т ёстой ажил хийнэ, ажилд нухална гэдгийг ёстой нэг үзүүлээд өгдөг байсан. Гаднаас нь харсан хүний дүгнэлт шүү дээ. Одоо бодоход тэнд "хүнийг хүн болгодог” байсан юм. Би энд тэнхийн яам тамгын үе тэнгийн олон залуу хүнтэй үерхэж нөхөрлөж явлаа. Гэхдээ би л лав Төлөвлөгөөний Комиссоос усан тэнэг, залхуу хойрго, ажилдаа хайнга ханддаг хүн нэгийг ч үзээгүй юмдаг. Тэнд манай нийгмийн соруудыг ажиллуулдаг байсан гэхэд эндүүрэл болохгүй гэж санана.

Улмаар төлөвлөлт манайд хэвийн үзэгдэл болсон юм. Дээд сургуулийн эдийн засгийн ангиудад "Улс ардын аж ахуйн төлөвлөлт” хичээл орно. Эдийн засгийн сургуульд тийм тэнхим байсан юм. Лав л манайд тэр хичээлийг Ц.Нямзагд багш орно. Хичээлээ үнэн гоё заана. Салбар хоорондын статик баланс, динамик баланс гээд самбар дээр нэлийсэн хүснэгт зурж буй багш минь одоо ч нүдэнд тодхон. Одоо бодоход Леонтьевын хүснэгт байж л дээ…

Толгойгоо авч хаясан нь

1990 он болмогц төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийг устгах юм болов. Зах зээлийн эдийн засаг болохоор төлөвлөөгүй, бодлогогүй, уялдаагүй хөгжих ёстой юм гэнэ. Ингээд Монголын эдийн засгийн толгой болж байсан Төлөвлөгөөний Комиссийг устгав.

Төлөвлөгөөний Комисстой нэг зиндаанд зохирон ажиллаж байсан Гадаадтай Эдийн Засгийн талаар Харилцан Улсын Хороо, Үнэ Чанар, Стандартын Улсын Хороо зэргийн системийг устгав. Ураа, толгой болж сэтгэж чадах болгоныг устгаад бай. Оронд нь намууд толгой болов. Намуудын толгойд усан тэнэг толгойнууд гарч ирэв. Үр дүн нь гайхамшигтай. Монголын эдийн засгийг сүйрүүлэв. Одоо болсон хойно АН, МАН хоёр бие, биенийхээ муу муухайг дуудалдав.

Сүүл хэрдээ толгойгүй болсноо нэг муухан ухаарсан юм. Ингээд Үндэсний Хөгжил шинэтгэлийн хороо байгуулж даргаар нь нэг эдийн засагч залууг тавив. Онол ном сайтай залуу хүнийг улс төрөөр шахаад ямар ч ажил хийлгэсэнгүй. Ингээд Үндэсний Хөгжил Шинэтгэлийнхээ Хороог устгав. Тэнэг улсууд толгойгүй явсан нь хамаагүй дээр үзэв.

Ингээд хачин хөгийн бодлого үйлдэл хийх болов. Энэ нь эдийн засгийн гэхээсээ хошин урлаг юмуу, эмгэнэлт урлагийн төрөлд орох байх. Чухам ямар төрөлд орохыг урлаг судлаачид, эсвэл гэмт хэрэг судлаачид л судлаж байж тодорхойлох байх. Тухайлбал С.Баярцогтоос эхлээд 20 мянган хувсагч бодсон гэх мэтчилэн солиорч эхлэв. Өөрөө усан тэнэг болохоороо бусдыг тэнэг гэж боддог бололтой юм. Засгийн Газар Y цахилгаан станц барих газраа сонгож чадахгүй шийдвэрээ 2 жилийн дотор 7 удаа өөрчлөв. Энэ бол "жижиг сажиг” явдал юм. "Том” нь гэвэл бүр ч шог.

Нэг орчуулагч гарч ирээд Монголын газрын зураг дээр хөндлөн тууш хоёр чагт зурангуутаа "мянганы зам” гэнгүүт хөөрдөг усан тэнэг ард түмэн байдаг. Тэр нь Монгол. Тэр тэнэг орчуулагч улам даварч "бүсчилсэн хөгжил” гэж аймгийн төвүүдийн заримийг "тулгуур төв” гэж баадуудав. Ийм үг хийгээд ойлголт монгол хэлний үгсийн санд байхгүй. Гэтэл "дарга аймаг” болох гэдэг усан тэнэг аймгууд байдаг. Тэр нь Монголд л байдаг.

Бас нэг микробиологич гарч ирээд Монголын газрын зургийг 4 хуваагаад зураад хаясан чинь дарга царайлсан эргүүнүүд нь өрөөндөө өлгөөд сүйд. Засаг захиргааныхаа хуваарийг ямар ч тооцоо судалгаагүй жирийн нэг микробиологичоор хийлгэдэг улс байдаг. Тэр нь Монгол.

Бас нэг сэтгүүлч нөхөр гарч ирээд "ногоон хувьсгал” гэнгүүт хөөрнө. "Хар хориныг жишиг хот болгоно” гэнгүүт хөөрнө. "Хятадууд цагаан хэрэм барьсан, бид ногоон хэрэм барина” гэнгүүт нь хөөрнө. "Нүүх үү, үлдэх үү” гэхэд нь "нүүнэ” гэнэ. Тэр нөхрийг дагаад бараг бүгдээрээ зүрхний хийтэй болчихсон мэт. Одоо "ухаалаг төртэй” болох гээд жигтэйхэн. Ёстой "ухаалаг” болж харагдаач.

Төлөвлөлт ор тас байхгүйгээс Улаанбаатар бол хот биш, зүгээр л "асгасан шагай” юм. Э.Бат-Үүл бол шагай тоглож буй "маанаг хүүхэд” юм. Энэ мэтчилэн үй олон онигооны жишээ дурдаж болно.

Монгол Улс эрх мэдэлд хүрсэн авантюристуудын тоглоом болж гүйцэж. Эсвэл санаатайгаар ингэж хорлон сүйтгэдэг байх. Аль ч тохиолдолд үндэсний язгуур эрх ашигт харшилж байна.

Улсынхаа төсвийг хийчихэж чадахгүй жилд 2-3 удаа тодотгож байж ямар үхснээрээ хэтийн төлөвлөгөө ярих юм ?! Орос, Хятад хоёр том хөрштэйгээ 20 гаруй жил худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааны олигтой гэрээ хийчихэж чадахгүй байж ямар элэнцгээрээ эдийн засгийн тогтвортой байдал ярих юм ?! Би Монголд ганц ч эдийн засагч байхгүй гэдэг үгээ дахин хэлж байна. Монголын гадаад яаманд наймаачид байж болох боловч эдийн засаг мэддэг ганц ч хүн байхгүй. Монголын төр засагт "толгойтой болъё” гэсэн хүн бас л ганц ч байхгүй.

Ухаандаа бага ангийн хүүхдэд газрын зураг, харандаа, шугам өгчихөөд төмөр зам зураадах гэвэл өлхөн чадна. Манай аваргууд хүн болгон төмөр зам "зурчихаад” эдийн засаг, улс төр гэвэл лөөлөө л байна. Тэрийг нь чинь "тоо бодож” хийдэг юм. Тэр тоог нь "Леонтьевын матриц” гэдэг юм. Хэдэн хувьсагчтай байхыг С.Баярцогт мэт олох гэвэл толгой нь зад үсэрдэг юм…

Ийм арчаагүй болохоор чинь би Та нараас "толгой нэхээд” байгаа юм. Өдөр болгон "бодлого алга”, "төрийн бодлого алга” гэж орилно. Толгойгүй юм чинь бодлого хаанаасаа гарах билээ !!!

Манай хэдийн "хийдэг ажил” балчир хүүхдийн эртний тоглоомыг санагдуулна:

- Мангас гуай, мангас гуай унгас (Уг ноос юм, "мөнгө” гээд ойлгосон ч болно-Х.Д.Г.) өгөөч !
- Унгасаар яахнэв ? (Шал дэмий олон юм ярина. Дуусна гэж байхгүй…)
- (Нум сум хийж) Мангасын толгойг хага харвая…

Ингэхээр чинь яаж мөнгөтэй болох юм. Эхлээд өөрөө ухаан сууж толгойтой болох ёстой л доо…

Судлаач Х.Д.Ганхуяг.

Толгой нэхэхийн учир
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани