Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Жижиг улсын том төсөл “Оюутолгой”-н зовлон

 

Жижиг улсын том төсөл “Оюутолгой”-н зовлон

 

"Оюутолгой”-гоо тойрч хэчнээн жил хэрэлдэв дээ, бид. Энэ төсөл хэрэгжих сураг гарсан үеэс эхлээд арав гаруй жил сэгэн дээр цугласан хэрээ шиг бархиралдлаа. Тэгээд сайжирсан, муужирсныг бүү мэд. Ямартай ч олон нийт аль нь зөв, аль нь бурууг ялгахаа байж, улстөрчдийг энэ талаар чанга дуугараад эхлэхээр "Мөнгө хэрэг болж дээ” гэх юм уу, "Сонгуулийн мөнгөө эндээс босгох нь, золиг чинь” гэсхийгээд сууж байдаг болжээ. Эцэстээ "Оюутолгой”-н гэрээ тойрсон асуудал хэзээ ч үнэн, мөн нь ялгарахгүй, яг тийм байна гээд хэлчих зүйлгүй, улстөрчдийн дуртай бөгөөд хэрэгтэй үедээ гаргаж ирж ярьдаг, С.Зоригийн хэрэгтэй адил зүйл болж хувирах гээд байх шиг.

Монголд хэрэгжиж буй хуруу дарам мега төслийн нэг нь "Оюутолгой”. Жижиг улсын том төсөл байхын зовлонг тэднийх л ганцаараа үүрч байгаа гэхэд хилсдэхгүй. Тэдний зовлонгийн шалтгаан нь улстөржилт, улстөрчдийн шунал байдаг. "Оюутолгой”-н гэрээ мэдээж төгс сайн эд биш, алдаа оноо бий. Гэхдээ түүнийг тойрсон хэл ам, хэрүүл тэмцэл "Оюутолгой” руу шүлсээ үсчүүлсэн олонх тохиолдол улс төрийн зорилготой, улстөрчдийн тоглолт байдаг учраас л энэ асуудал эцэслэгддэггүй, муу нь сайжирдаггүй, алдаа нь засагддаггүй биз. УИХ, Засгийн газраас "Оюутолгой”-д байсхийгээд л шалгалт оруулдаг. Тэр нь хэсэг улстөрчид попорч попорч, подхийж аваад дуугүй болох боломж олгодог жишиг тогтоод удаж буй.
Асуудал гээндээ ч бий, гоондоо ч бий. Манайхны урагшгүйг "Рио Тинто” мэтийн долоо буудуулсан чоно шиг хашир, олон улсад ажиллах туршлагатай компани өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхтэйгээ байлгүй яах вэ.  Тэднийд хийсэн шалгалтын дараа хэн ч сонссон бухимдмаар тоо, мэдээллүүд нэг хэсэгтээ хөвөрдөг. Өнгөрсөн парламентын үед л гэхэд Д.Тэрбишдагва Шадар сайдаар ажиллаж байхдаа Сангийн сайд, Уул уурхайн сайдтай хамтарсан тушаал гаргаж, "Оюутолгой”-н вант улсад санхүүгийн шалгалт оруулсан. Сангийн яам, Мэргэжлийн хяналтын газар зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулсан 24 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж, "Оюутолгой”-гоос 3.2 тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн гэдэг. Харин "Оюутолгой” үүнийг хүлээн зөвшөөрдөггүй, аргачлалын зөрүү хэмээн тайлбарладаг. Мөн энэ шалгалтаар тус компанийг гадаадаас өндөр хүүтэй зээл авч урсгал зардал, хөрөнгө оруулалтаа хийдэг, тоног төхөөрөмжийн 50 гаруй хувийг ганц компани дангаараа нийлүүлдэг, томоохон худалдан авалтад монголчуудын оролцоо бараг байдаггүй, дарга нарын цалин хөлс, зочид буудлын зардал, үр хүүхдийнх нь сургалтын төлбөрийг хүртэл тэр өндөр хүүтэй зээлээс төлсөн зэрэг зөрчлүүдийг илрүүлсэн гэж ажлын хэсгийнхэн хэлж байв.
Энэ парламентаас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэд ч хэцүүхэн зүйлс их бий. Монголын тал "Оюутолгой”-н 34 хувийг эзэмшигч бөгөөд Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу анхны хөрөнгө оруулалтын 34 хувийг гаргах үүрэг хүлээсэн. Тоолоод гаргах бэлэн мөнгөгүй хойно үүнийгээ "нэр дээрээ бичүүлж” зээл аваад явж буй. Уг мөнгийг хөрөнгө оруулагч талаас жилийн есөн хувийн хүүтэй зээлсэн бөгөөд өнөөгийн үнэ цэнээр өр төлбөр зургаан тэрбум ам.долларт хүрсэн, зөвхөн зээлийн хүүгийн төлбөрт жилдээ хагас тэрбум орчим ам.доллар зарцуулж байгаа талаар уржигдар хуралдсан УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр ярьж, энэ төсөл манайд хэрэгтэй, хэрэггүй талаар гишүүд хоёр тал болон маргалджээ. Уг хурлаар ажлын хэсгийн дүгнэлтээс гадна АТГ-аас ирүүлсэн ноцтой материалын талаар ч ярьсан гэх мэдээллийг эх сурвалж өгсөн.

ЗАСГИЙН ГАЗАР ДАВЖ ЗААЛДАХ УУ

Даваа гаргийн өглөө УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар уг асуудал ийнхүү нухацтай яригдсан бол орой нь нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс "Дубайн гэрээ” буюу "Оюутолгой” төслийн далд уурхайн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөг батлахтай холбогдуулж гаргасан Ерөнхий сайдын захирамжуудыг хүчингүй болгосон. Энэ нь санаандгүй давхцал байв уу, эсвэл... гэсэн асуулт ургаж байгаа ч одоохондоо хариулт алга.
"Дубайн гэрээ” буюу "Оюутолгой” төслийн далд уурхайн байгуулалтын ажлын санхүүжилтийн төлөвлөгөөг Захиргааны хэргийн шүүх хүчингүй болголоо” гэсэн мэдээллийг олон нийтийн сүлжээгээр уржигдраас эхлээд хүчтэй тараасан. Угтаа Дубайн гэрээг хүчингүй болгоогүй, тэгэх чадамж нь ч Захиргааны хэргийн шүүхэд байхгүй гэж хуульч тайлбарлаж буй.
"Эрдэнэс Монгол” компанийн хуулийн мэргэжилтэн "Уг гэрээг хийхтэй холбогдуулж тухайн үед УИХ-ын гурван тогтоол, Ерөнхий сайдын дөрвөн захирамж гарсан. Ерөнхий сайдын дөрвөн захирамжийн хоёроор нь уг гэрээг байгуулах эрх олгосон, үлдсэн хоёр захирамжаар гэрээтэй холбогдуулан ажлын хэсэг байгуулж, тэдний ажиллах удирдамжийг баталсан.
Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан төрийн бус байгууллага "Ерөнхий сайдын дээрх дөрвөн захирамж нь тухайн үед гарахдаа Засгийн газрын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль зөрчсөн учир хууль бусад тооцуулах нэхэмжлэлийг нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Энэ нэхэмжлэлээр дээрх дөрвөн захирамжийг хууль бусад тооцуулсан шийдвэр гарсан шиг байна. Энэ нь гэрээтэй холбоотой маргаан биш бөгөөд захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагаа хууль зөрчсөн уу, үгүй юу гэдэг тухай л маргаан. Дээрх захирамжуудыг хууль бус гэж шүүх тогтоолоо гээд гэрээ хүчингүй болохгүй” хэмээн тайлбарласан.
Гэвч асуудал түүний тайлбарлаж буй шиг амархан бөгөөд энгийн биш гэдгийг өчигдөр орой зарлагдсан ҮАБЗ-ийн хурал хэлээд өглөө. Уг хурлаар "Оюутолгой”-н талаар хэлэлцсэн нь асуудал тун өндөрт гарч, хурцадсаны илрэл билээ. Эх сурвалжийн хэлж буйгаар Засгийн газар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг давж заалдах, эсэхээс үйл явдал хэрхэн өрнөх нь шалтгаалах бөгөөд Засгийн газар хэрхэхээ хараахан шийдээгүй байгаа аж.

"ДУБАЙН ГЭРЭЭ”-Г ХҮЧИНГҮЙ БОЛГОХ САНАЛТАЙ ГИШҮҮН ОЛОН БАЙНА

Ийнхүү "Оюутолгой” төслийн хувь заяа тун бүрхэг болж ирэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар олонхын бүлгийнхэн "Оюутолгой” төслийг зогсоохгүй гэдэгт санал нэгтэй байгаа боловч "Дубайн гэрээ”-г хүчингүй болгох ёстой, төсөл гацсан ч хамаагүй зориг гаргаад асуудлыг нэг талд гаргая гэх хүн цөөнгүй байгаа гэнэ.
"Дубайн гэрээ”-гээр "Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалтад "Рио тинто” 4.2 тэрбум ам.долларын зээл авч, түүнийгээ "Оюутолгой” руу дамжуулсан. Ингэснээр төслийн анхны хөрөнгө оруулалт 11 тэрбум ам.долларт хүрч, монголчуудын ногдол ашиг авахаар тооцсон хугацаа олон жилээр хойшилсон. Үүнийг гишүүд буруутгаж байгаа юм.
Бас "Бид 34 хувь эзэмшиж, энэ маягаараа яваад хэзээ ч "Оюутолгой”-гоос ашиг олохгүй нь. Ингэж байснаас 34 хувиа зарж, төслөөс гараад, татвар, төлбөрөө аваад явъя” гэсэн санал ч гараад буй аж. 

УИХ, Засгийн газраас "Оюутолгой”-д байсхийгээд л шалгалт оруулдаг. Тэр нь хэсэг улстөрчид попорч попорч, подхийж аваад дуугүй болох боломж олгодог жишиг тогтоод удаж буй.

Хэрэв асуудал хурцдаж, гэрээ цуцлахдаа хүрвэл "Рио Тинто” арбитрт хандаж, төслийг гацаах нь тодорхой. Бид "Оюутолгой” төслийг гацааж үзсэн улс. "Оюутолгой” төслийн анхны хөрөнгө оруулалтын хэмжээ хоёр тэрбумаар хэтэрч, долоон тэрбум ам.долларт хүрсэн гэх мэтийн асуудлууд 2012 оноос яригдаж, тухайн үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Н.Алтанхуяг гүний уурхайн бүтээн байгуулалтыг зогсоон, шалгалт оруулж байв. Тэгээд юу өөрчлөгдсөн бэ. Ярьж байсан асуудлууд нь яг байрандаа үлдэж, харин ам.долларын ханш 1400 төгрөгөөс 2500 хүрсэн билээ.
Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болоод "Рио тинто”-той "Оюутолгой”-г гацаанаас гаргахын тулд хэлэлцээрийн ширээний ард сууж, Засгийн газрын гишүүддээ ч мэдэгдэлгүйгээр Дубай явсан хэмээн өдгөө буруутгагдаад буй. Тэрбээр тухайн үед "Оюутолгой” компанийн хувьцааны 34 хувийг эзэмшигч "Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, "Эрдэнэс Оюутолгой”-н гүйцэтгэх захирал Да.Ганболд тэргүүтэй "Оюутолгой” ХХК-ийн удирдлагуудыг дагуулан Арабын Нэгдсэн Эмират Улс руу нисэж, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэх төлөвлөгөөнд гарын үсэг зурсан. Хэлэлцээрийн ширээний нөгөө талд "Туркойз Хилл Ресурс” "Рио Тинто” компани байв. Тэндээс ирэхдээ Ч.Сайханбилэг "Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд буунгуутаа хэвлэлийн хурал зарлаж "Өнөөдрөөс эхлээд "Оюутолгой” Засгийн газрынх биш, улс төрийнх биш, эдийн засаг, компани хоорондын асуудал болсон. Тиймээс улстөрчид энэ асуудалтай хутгалдахгүй байхыг хүсье” гэж байсныг санаж байна. Гэвч "Оюутолгой” өнөөг хүртэл улс төрийн, улстөрчдийн асуудал байсаар байгаа билээ.

Олонхын бүлгийнхэн "Оюутолгой” төслийг зогсоохгүй гэдэгт санал нэгтэй байгаа боловч "Дубайн гэрээ”-г хүчингүй болгох ёстой, төсөл гацсан ч хамаагүй зориг гаргаад асуудлыг нэг талд гаргая гэх хүн цөөнгүй байгаа гэнэ.

ТУРКОЙЗ ХИЛЛ РЕСУРС: ГЭРЭЭНҮҮД ХУУЛЬ БУС ГЭСЭН НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ БОЛОХЫГ БАТТАЙ НОТОЛНО

"Туркойз Хилл Ресурс” нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор зах зээлд дараах агуулга бүхий мэдэгдлийг гаргасан байна. "Захиргааны хэргийн анхан шатны шүүх "Дархан Монгол ногоон нэгдэл” ТББ Монгол Улсын Засгийн газрын Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг эцэслэхтэй холбоотой үйл ажиллагаанд хамаарах гомдлыг анхан шатны шүүхэд гаргасныг шүүх хянан хэлэлцээд, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тухай мэдээлэл авсан. Шүүхийн шийдвэрийн албан хувилбар ойрын хэдэн долоо хоногт гарах хүлээлттэй байна. "Оюутолгой”-н далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, түүнчлэн "Оюутолгой”-н бусад суурь гэрээнүүдийг хууль бус гэсэн асуудал үндэслэлгүй болохыг "Туркойз Хилл Ресурс” баттай нотлон хэлнэ. Хөрөнгө оруулалтын гэрээ, НӨОДТХНГ болон Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний зарчмуудыг даган мөрдсөнөөр Монгол Улсын ард иргэдийн урт хугацаанд хүртэх үр өгөөж өсөлттэй байхаар "Оюутолгой”-н уурхайн бүтээн байгуулалт өрнөж байна” гэжээ.

 
Үндэсний шуудан
 
Жижиг улсын том төсөл “Оюутолгой”-н зовлон
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани