Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Б.Отгонбаатарын “Азаргын гол чонот” компанийг дагасан ил сүлжээ

“Эрдэнэт”-ийн оффшорын хэргээр баривчлагдсан тус үйлдвэрийн ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн, “Азаргын гол чонот” компанийн эзэн “Хар” Б.Отгонбаатар нарыг цагдан хорих 30 хоногийн хугацаа дуусч байна.

Ер нь сар шахмын өмнө болсон энэ баривчилгаанаас өмнө  “Азаргын гол чонот” ХХК-ийг элдэв шалдав яриа хөөрөө их л гардаг байв. Тухайлбал, “…Булганы Тэшигт Азарган голыг хэдэн км ухаж алт олборлоод нөхөн сэргээлтийг огт хийгээгүй “Азарган гол чонот” ХХК-ийн Баасанжавын Отгонбаатар бол цагдаа, прокурор, АТГ, шүүхийг тэр чигээр нь атгаж байгаа. Ц.Элбэгдоржийн үед бүх томилгоог энэ нөхөр хийдэг байсан гэж ойлгож болно. Эрдэнэтийн захирлууд байсан Даваацэрэн, Даваасамбуу нарыг шууд удирдаж 2016 оны сонгуулиар маш их шахаа “Эрдэнэт үйлдвэр”-т хийсэн. Манай ТББ анх 2017 оны наймдугаар сард Булганы иргэдийн мэдээллийн дагуу Тэшигт хилийн бүсэд очиж “Азарган гол чонот” ХХК-ийн Б.Отгонбаатар яаж ухаж сэндийлгээд гольдролыг сольж намаг болгосоныг нотлоод дүрс бичлэг, гомдлыг АТГ, ЦЕГ-т гаргаж өгөөд шалгалтыг эхлүүлж чадсан. Булганы Цагдаагийн газрын мөрдөн байцаагч нар газар дээр нь манай мэдээллийг нотлоод ирсэн. Тэгээд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Байгаль орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагч нар тэр Б.Отгонбаатарыг байцаасан тайлбар нь “…Хилийн бүсэд хайгуул хийж олборлоод эхлүүлэх гэсэн чинь төр дархан цаазтай газар болгох шийдвэрлэсэн учраас төрөөс нөхөн төлбөр нэхнэ” гэсэн байгаа юм. Тэшигийн иргэдийн мэдээлээр “Азарган гол чонот” ХХК нь өдөрт 100-600 гр алт олборлоод хэдэн жил болсон байхад цагдаагийнхан энэ мэдээлийг нотлож чадаагүйгаас прокурор хэргийг нь хаажээ. Тэгэхээр цагдаа, прокурор, АТГ, шүүхийг өөрчлөхгүй бол энэ хэрэг үнэн мөнөөр шийдэгдэхгүй” гэж “Хууль бусаар олборлосон алтыг Монгол Улсад буцаах” ТББ-ынхан мэдээлсэн.

Ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах чиглэл бүхий энэхүү “Азаргын гол чонот” ХХК-ийг Б.Отгонбаатар 2006 оны арваннэгдүгээр сарын 20-нд үүсгэн байгуулсан. Улмаар арван жилийн дараа буюу 2016 оны аравдугаар сарын 26-нд Довжидын Түвшинжаргалын нэр дээр 100 хувь шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл, компанийн хувьцаа шилжсэнээс хойш Д.Түвшинжаргал нь “Азаргын гол чонот” ХХКийн захирлын албан тушаалыг хашиж буй юм.

Эндээс бас сонирхолтой “олс” хөвөрнө. Д.Түвшинжаргалын 100 хувь эзэмшилд “Альтаиргоулд” ХХК  байдаг. 2008 оны аравдугаар сарын 30-нд ашигт малтмалын хайгуул, ашиглалт, гадаад худалдааны үйл ажиллагааны чиглэлтэйгээр байгуулагдсан. Үүсгэн байгуулагч нарынх нь дунд ОХУ-ын иргэн Волохин Вечяслав гэж бий. Бас нэг сонирхолтой хүн гарч ирдэг нь ЦЕГ-ын тэргүүн дэд дарга асан, цагдаагийн хурандаа Цамбасүрэнгийн Батсүх юм. Тэрээр 2016 оны арваннэгдүгээр сарын 9-нөөс “Альтаиргоулд” ХХК-ийн  Гүйцэтгэх захирлаар ажиллаж эхэлсэн байна. Түүх сөхөхөд, таван жилийн өмнө Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас агцруулахын төлөө тухайн үеийн Зохион байгууллалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Батсүх, Мөрдөн байцаах газрын дарга, ЭЦГ-ын дарга нар хуйвалдсан гэх яриа бичлэг цахим сүлжээнд тарж байсан юм.

Б.Отгонбаатараас “Азаргын гол чонот” ХХК-ийг шилжүүлэн авсан Д.Түвшинжаргалын 100 хувийн эзэмшилд байдаг бас нэг компани нь “Бүтээл” ХХК юм. Энэ компанийг 2005 оны арваннэгдүгээр сарын 21-нд гадаад, дотоод худалдаа зуучлал, Металл хийцийн үйлдвэрлэл, тоног төхөөрөмж, машин механизмын засвар үйлчилгээ, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний чиглэлээр байгуулжээ. “Бүтээл” ХХК-ийг УУХҮЯ-ны Хүнд үйлддвэрийн бодлогын газрын даргаар 2015-2016 онд ажиллаж байсан Бандийн Баатарсүх, “Эрдэнэт-Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Гомбожавын Баярцогт, тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа Дагвадоржийн Сандуйрагчаа нар юм.

Энэхүү “Бүтээл” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”-тэй машид ойр ажилладаг. “Эрдэнэт үйлдвэр”ийн Баяжуулах фабрикийн хаягдлын аж ахуйд ашиглагддаг хаягдал зайлуулагч 1200 мм-ийн диаметртэй төмөр хоолойн доторлоог ОХУ, Чехэд үйлдвэрлэсэн базальтан хавтанг ашиглаж хийх технологийг судалж, үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн. Мөн 2018 оны дөрөвдүгээр сарын 17-нд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ЭҮХХХК/201804159 Булинга хоолой Ф-1200 №2-ын их засвар буюу уг хоолойн 450 метрийг базальтаар доторлох ажлын 2.500.000.000 төгрөгийн тендерт 2.498.760.000 төгрөгөөр шалгарсан байдаг.

Б.Отгонбаатар 2006 онд байгуулсан “Азаргын гол чонот” компаниа арван жилийн дараа Д.Түвшинжаргалд шилжүүлсэн. Энэ компани Д.Түшинжаргалд очоод гурван жил болж байна. Ингэлээ гээд “Хар” Б.Отгонбаатар “Азаргын гол чонот” ХХК-иасаа салчихсан хэрэг биш ажээ. Тэд хамтарч ажилласаар л байгаа гэхэд болно. Өнгөрсөн 2018 онд л гэхэд “Хар” Б.Отгонбаатараас Д.Түвшинжаргалын эхнэрт 4656 УНК улсын дугаартай PORSCHE CAYENNE автомашин өгч байжээ.

Эрэн сурвалжлах алба

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

Б.Отгонбаатарын “Азаргын гол чонот” компанийг дагасан ил сүлжээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Хөгжилгүй гэсэн гайхшралд өгөх нэг тайлбар

Дэлхийн эдийн засгаас баахан тоо баримт үзлээ. 2019 оны Нобелийн эдийн ...

Өчигдөр, 12:17
Шуурхай: “Эко Алтан заамар”-т дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ

Өнгөрсөн өвөл  “Эко Алтан Заамар” компанийн буруутай ...

2019 оны 12 сарын 06, 17 цаг 43 минут
2019 оны 12 сарын 06, 17 цаг 28 минут
Байгалийн хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх боломжийг үнэлэхүй

1. Байгалийн хийн ач холбогдол хийгээд эрэлтийн хандлага Байгалийн хий бол ...

2019 оны 12 сарын 06, 16 цаг 41 минут
Тавантолгойгоос их хэмжээний тонн нүүрс хулгайлагдсан уу?

Таван толгой ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал: Хууль шүүхийн ...

2019 оны 12 сарын 06, 16 цаг 24 минут
"Эрдэнэт" үйлдвэр "Росгеологи" компанитай хамтарч гүний хайгуул хийнэ

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа ...

2019 оны 12 сарын 06, 15 цаг 54 минут
"Газпром" Монголоор дайрах хийн хоолойн маршрутыг хагас жилийн дотор гаргах ёстой

Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-д хий нийлүүлэх хоолойн шинэ ...

2019 оны 12 сарын 06, 11 цаг 40 минут
Энэ оны эхний 10 сарын хугацаанд Хятадаас Монголд $662 саяын цахилгаан эрчим хүч нийлүүлжээ

Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах орон энэ оны эхний 10 сарын хугацаанд ...

2019 оны 12 сарын 05, 14 цаг 23 минут
ОХУ-тай уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд ...

2019 оны 12 сарын 05, 11 цаг 24 минут
2019 оны 12 сарын 04, 18 цаг 27 минут
“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн уурхайн машин техникийг шинэчлэхээр тохиролцлоо

ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ...

2019 оны 12 сарын 04, 17 цаг 11 минут
The Wall Street Journal: Орос, Хятадын түншлэл АНУ-д сорилт болж байна

ОХУ-аас БНХАУ руу хоёр орны 30 жилийн хугацаат гэрээний дагуу хий ...

2019 оны 12 сарын 04, 16 цаг 26 минут
Ил уурхайд 32,3 тэрбум төгрөгийн техникийн шинэчлэл хийжээ

 Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн хүнд даацын машин механизмын парк ...

2019 оны 12 сарын 04, 15 цаг 07 минут
Хилийн боомт шинээр нээхийг Өмнөговьчууд эсэргүүцлээ

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын нутагт Цагаан дэл уул хилийн боомт нээхтэй ...

2019 оны 12 сарын 04, 11 цаг 42 минут
Монгол орон Венесуэль шиг болчихвий гэж санаа зовж байна

Венесуэл найзын минь ин ярьсан юм. Түүнийг Камела гэдэг бөгөөд хорин ...

2019 оны 12 сарын 04, 11 цаг 25 минут
"Байгалийн хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлыг ОХУ дэмжиж буйд баяртай байна"

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-д албан ёсны айлчлал хийж байгаа ...

2019 оны 12 сарын 04, 11 цаг 03 минут
АТГ: Ч.Сайханбилэгийг оргон зайлсан гэж үзэн эрэн сурвалжилж эхэлсэн

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг интерполоор эрэн сурвалжилж буй ...

2019 оны 12 сарын 03, 16 цаг 41 минут
Дэлхийн хамгийн урт “байгалийн хий дамжуулах хоолой” ашиглалтад орох ёслол болов

ХТРТ-ийн мэдээ: 2-нд Хятад улсын дарга Ши Жиньпин ОХУ-ын ерөнхийлөгч ...

2019 оны 12 сарын 03, 16 цаг 19 минут
Хийн хоолойг Монголоор дайруулбал 1500 орчим байнгын ажлын байр бий болно

    Манайд тэрбум орчим ам.долларын орлого орно гэж ...

2019 оны 12 сарын 03, 15 цаг 02 минут
Оюутолгойн гэрээнээс монголчууд ашиг хүртэх үү, үгүй юу?

  Монголчуудын нийтлэг эрх ашиг, улс орны тусгаар тогтнол, үндэсний ...

2019 оны 12 сарын 03, 14 цаг 45 минут
Уул уурхай ба татвар

 Аливаа нэгэн уул уурхайн төсөлд хөрөнгө оруулагч хөрөнгөө ...

2019 оны 12 сарын 03, 11 цаг 40 минут
Монголбанкан дахь алт тушаалт 24% буурав

Монголбанк 2019 оны эхний 11 сард 14.4 тонн үнэт металл худалдан авсан нь ...

2019 оны 12 сарын 03, 11 цаг 28 минут
Хүннүгийн үеийн булшийг ухаж авсан эд зүйлээ зарах гэж байсан этгээдүүдийг баривчилжээ

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрт эртний Хүннүгийн ...

2019 оны 12 сарын 03, 11 цаг 23 минут
Бүсээ чангалах зургаан жил эхэллээ

 Шинэ он солигдоход ганцхан сарын хугацаа үлдлээ. Салбар бүрт хийж ...

2019 оны 12 сарын 03, 10 цаг 53 минут
Хараат бус болох харгуй замын эхэнд

Манай улс түлш, шатахуунаар Оросоос үеийн үед хамааралтай явж ирлээ. Улс ...

2019 оны 12 сарын 03, 10 цаг 53 минут
"Рио Тинто" Оюу толгой төсөл дээр Монголчуудад “Гэзэг ороох” арга хэрэглэсэн...

 Судлаач, профессор Д.Чулуунжавын бичсэн нэгэн бэсрэг өгүүллийг ...

2019 оны 12 сарын 03, 10 цаг 38 минут
“Рио Тинто” Монголын хуулийг уландаа гишгэж, УИХ, Засгийн газрын гишүүдийг басамжилж байна-2

“Рио Тинто” компани Монголын талтай Дубайн гэрээг ямар нэг ...

2019 оны 12 сарын 03, 10 цаг 38 минут
Цагаан хаданд 100 хлорфенамин “Итгэл” эмийн сангаас авч амиа хорлохыг оролдсон хэрэг гарчээ

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн Цагаан хаданд ...

2019 оны 12 сарын 02, 17 цаг 44 минут
Салхитын ордны хэрэгт татагдах дараагийн шүүгчид хэн бэ

 Салхитын мөнгөний ордны хэрэгт холбогдсон гэх 17 шүүгчийн бүрэн ...

2019 оны 12 сарын 02, 15 цаг 30 минут
Сайжруулсан түлшийг картгүйгээр борлуулахгүй

Монгол Улсын Ерѳнхий сайдын зѳвлѳх Л.Алтангэрэл, Улаанбаатар хотын ...

2019 оны 12 сарын 02, 13 цаг 47 минут
Монголын итэлгэн цахлай Оманы хоолойд өвөлждөгийг тогтоожээ

Итэлгэн цахлай хэмээх гоёмсог бөгөөд том биетэй нэгэн цахлайн зүйл манай ...

2019 оны 12 сарын 02, 12 цаг 52 минут
Өнгөрсөн шөнө 18 иргэн угаарын хийнд хордсон гэх дуудлага өгчээ

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сайжруулсан түлштэй холбоотой цаг ...

2019 оны 12 сарын 02, 12 цаг 42 минут
Уул уурхай ба татвар

Аливаа нэгэн уул уурхайн төсөлд хөрөнгө оруулагч хөрөнгөө зарцуулаад, ...

2019 оны 12 сарын 02, 12 цаг 34 минут
Хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их байна

  Хир халдаахгүй хамгаалахын оронд шахмал түлшний ...

2019 оны 12 сарын 02, 12 цаг 29 минут
"Эрдэнэс-Тавантолгой" ХК нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлох боломжтой боллоо

 "Эрдэнэс-Тавантолгой” ХК "Их говийн илч” ХХК-тай хамтран сайн ...

2019 оны 12 сарын 02, 11 цаг 52 минут
Жүжигчин ДиКаприо мөнгө төлж Амазоны ширэнгийг шатаалгаж байна гэж Бразилын ерөнхийлөгч мэдэгдэв

Амазоны ширэнгэд шатаж буй гал түймрийг Холливүүдийн нэрт жүжигчин ...

2019 оны 12 сарын 02, 11 цаг 14 минут
“Рио Тинто” Монголын хуулийг уландаа гишгэж, Засгийн газар, УИХ-ын гишүүдийг басамжилж байна

 "Оюутолгой” зэсийн нөөцөөрөө дэлхийд гуравдугаарт ордог, Монголыг ...

2019 оны 11 сарын 29, 19 цаг 15 минут
Oюутолгойн гэрээнээс ‘’хишиг’’ хүртсэн 40 улс төрч хэн бэ?

Өнөөдөр мөнгө хүүлдэг илбэчидийн оргил орлого нь Оюутолгойн гэрээ ...

2019 оны 11 сарын 29, 17 цаг 38 минут
Баавгайг улс үндэстнийг нь хамгийн сайн төлөөлж чадах амьтан гэж Оросуудын ихэнх нь үзжээ

Оросын Олон Нийтийн Санааг судлах Сан саяхан нэгэн сонирхолтой судалгааг ...

2019 оны 11 сарын 29, 15 цаг 42 минут
Уурхай, уулын үйлдвэрлэл эрхэлж буй аж ахуйн нэгжийн анхааралд…!

 Уул уурхайн аврах анги нь аж ахуйн нэгжийн "Аюулын үед хэрэгжүүлэх ...

2019 оны 11 сарын 29, 15 цаг 39 минут
Нефтийн үйлдвэрийн ажилчдын хотхонд шаардлагатай импортын барааг татвараас чөлөөлнө

УИХ-ын чуулганы  хуралдаанаар Гаалийн албан татварыг хөнгөлж, буцааж ...

2019 оны 11 сарын 29, 15 цаг 30 минут
Хамгийн их алт нөөцөлсөн улсууд

Төв банкууд сүүлийн 50 жилд хамгийн их хэмжээний алтыг 2018 онд худалдан ...

2019 оны 11 сарын 29, 15 цаг 27 минут
УИХ-ын чуулганаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэхээр болов

УИХ-ын өчигдрийн чуулганаар Усны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт ...

2019 оны 11 сарын 29, 14 цаг 01 минут
Манай толгой улстөрчид Оюутолгойн өөдөөс сэлэм сугалахаа больж ширээ түлхэх боллоо

Манай улс төрийн хүрээний дээд хэсэг /Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий ...

2019 оны 11 сарын 29, 13 цаг 22 минут
Блүүмбэрг: Эрчим хүчний салбарын дүр зургийг “Сибирийн хүч” өөрчилнө

 Орос улс эрчим хүчний бизнесээ дорно зүг рүү чиглүүлэн өөрчилж ...

2019 оны 11 сарын 29, 13 цаг 22 минут
Л.Элдэв-Очир: Засгийн газрын ажлын хэсэг Оюу толгойн гэрээнд өөрчлөлт оруулахаар хэлцэл хийж байгаа

УИХ-ын гишүүн Л. Элдэв-Очиртой ярилцлаа. -Гурван парламент дамжсан Үндсэн ...

2019 оны 11 сарын 29, 12 цаг 21 минут
Гвинейн иргэд уух усныхаа төлөө "Рио Тинто"-той тэмцэнэ

-Рио Тинтогийн хөрөнгө оруулалттай Гвинейн бокситын компанийн үйл ...

2019 оны 11 сарын 29, 12 цаг 14 минут
Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Өмнөд Солонгос улс нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаа түр хаана

Өвлийн улиралд нэмэгддэг агаарын бохирдлыг бууруулах зорилгоор Өмнөд ...

2019 оны 11 сарын 29, 12 цаг 08 минут
2019 оны 11 сарын 29, 11 цаг 28 минут
Оросын нүүрсний орон зай тэлсээр

 Орос улс нүүрсний нийлүүлэлтээ огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа ...

2019 оны 11 сарын 29, 10 цаг 55 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани