Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оросын нүүрсний орон зай тэлсээр

Оросын нүүрсний орон зай тэлсээр

 

Орос улс нүүрсний нийлүүлэлтээ огцом нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа нь бусад экспортлогч орнуудын хувьд нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ. Хямд үнийн болон логистикийн давуу талуудаа ашиглан Орос улс 2035 он гэхэд дэлхийн хамгийн том нүүрс экспортлогч болох төлөвтэй байна. Ийм дүгнэлтийг Австралийн "Сидней Морнинг Херальд” болон Польшийн "Gazeta Wyborcza” сонины тоймчид хийжээ.
 
The Sydney Morning Herald: Оросууд нүүрсний зах зээлээс Австралийг шахаж байна
 
Далайгаар нүүрс тээвэрлэн дэлхийн зах зээлд борлуулах тал дээр Орос улс Индонез, Австралийн дараа орох гуравдахь том нийлүүлэгч болжээ. Оросууд газарзүйн байрлалын давуу талаа ашиглан Атлантын далай ба Номхон далайн бүс нутгийн улс орнууд руу чиглэсэн нүүрсний экспортоо нэмэгдүүлэх зорилго тавиад байна. 
Энэ долоо хоногт Лиссабонд болсон World Coal Leaders буюу Нүүрсний салбарт тэргүүлэгч орнуудын бага хуралд оролцсон Орос улсын төлөөлөгчид ирээдүйг ихэд өөдрөгөөр төсөөлөн харж байлаа.  
 
Европ ба Алс Дорнодын зах зээлийн тодорхой хэсгийг өөрийн болгох тал дээр тэд яагаад өөдрөг шийдэмгий байсны учрыг ойлгоход хэцүү биш ээ.
Эхлээд Европыг аваад үзье. Оросын экспортлогчид Балтийн тэнгис, Хар тэнгисээр болон төмөр замаар нүүрсээ нийлүүлэх боломжтой байгаа нь баруун хойд ба Газар Дундын тэнгисийн зах зээлүүдэд нэвтрэхэд эдийн засгийн хувьд илүү ашигтай тусна. Хэдийгээр Европын нүүрсний /ДЦС-ад ашигладаг/ зах зээлийн багтаамж хумигдаж байгаа боловч Орос улс энэ бүс нутаг руу хамгийн хямд үнээр нүүрс нийлүүлэгч гэсэн бай суурийг нэгэнт олоод авчихжээ.
 
Орост нэг тонн нүүрс олборлох өөрийн өртөг 7-11 доллар байдаг бол түүнийг Балтийн тэнгисийн бүс нутаг руу тээвэрлэх зардал нь 24 долл/тн болдог. Үүн дээр боомтын төлбөр болох 10 долларыг нэмж тооцвоос оросууд эрчим хүчний нүүрсээ франко-борт нөхцлөөр нэг тонныг нь 41-45 доллароор борлуулах боломжтой.
Колумб, АНУ, ӨАБНУ-тай харьцуулахад нүүрсийг далайгаар тээвэрлэх зардал нь Оросын хувьд харьцангуй бага байдаг учраас тус улсын нүүрс олборлогчид илүү тааламжтай үнийг худалдан авагчдад санал болгож, өрсөлдөгчдийнхөө байр суурийг сулруулж чадна. 
Түүнчлэн 2020 оны 1 дүгээр сараас түлш шатахууны салбарт тавих шинэ дүрэм журам /IMO 2020/ хэрэгжиж эхэлснээр далайгаар тээвэрлэх өртөг нэмэгдэх бөгөөд энэ нь оросуудын хувьд тээвэрлэлтийн зай богино байдаг давуу талыг нь улам бататгаж өгнө.  
 
 
Хүхрийн агууламж багатай түлш шатахуунд шилжих нь юунд хүргэх вэ гэдэг нь одоохондоо тодорхойгүй байгаа боловч энэ нь ямартаа ч тээврийн зардлыг өсгөх нь тодорхой. Учир нь, хүхрийн хий шүүгч төхөөрөмжийг суурилуулах, хөлөг онгоцуудыг илүү цэвэр дизель түлшинд шилжүүлэх зэрэг нь өртөг зардал өндөртэй билээ.
 
 
Оросоос Европ руу далайгаар тээвэрлэн импортолсон нүүрсний хэмжээ энэ оны эхний 9 сарын хугацаанд 31,9 сая тонн болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад /32,9 сая тонн/ яльгүй бага байгаа юм. Гэхдээ энэхүү бага зэргийн бууралтыг Оросын өрсөлдөгчдийн нийлүүлэлт эрс буурсантай харьцуулах нь зүйтэй. Жишээлбэл, АНУ-ын нүүрсний экспорт 23,9 сая тн-оос 21,5 сая тн, Колумбийн экспорт 29,8 саяас 20,9 сая хүртлээ буурсан байна.
Оросоос Алс Дорнодын бүс нутаг руу чиглэсэн экспорт нэмэгдэж, тодруулбал, Азийн орнууд руу далайгаар тээвэрлэн хүргэсэн нүүрсний хэмжээ энэ оны эхний 9 сард 71,2 сая тн-д хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн үзүүлэлт юм.  Тухайлбал, Хятадад экспортолсон нүүрсний хэмжээ 16,1 саяас 20,5 сая тн болж өссөн бол Японд 10,4 сая тн-ыг /өнгөрсөн онд 9,1 сая тн/ нийлүүлжээ.
 
Хэдийгээр Индонез улсаас Азийн орнуудад нийлүүлсэн нүүрсний хэмжээ энэ оны эхний 9 сарын хугацаанд 9,9 хувиар, Австралийн экспорт 4,4 хувиар өссөн боловч Орос улс экспортын өсөлтийн хурдаар илт давамгайлж байна. Ер нь бол, Индонезийнхоос илүү чанартай нүүрс олборлодог Оросоос Австралийн экспортлогчид болгоомжлоход хүрэх нь.
Оросын олборлогчид Алс Дорнод руу нүүрсээ тээвэрлэхдээ тонн тутамд 28 доллар төлдөг, үүний сацуу "Восточный” боомтоос гол худалдан авагчид болох Хятад, Японд хүрэхэд ердөө 2-хон хоногийн хугацаа хэрэгтэй. Гэтэл Австралийн нийлүүлэгчид үүнд 14 хоног зарцуулж байна.  
 
Алс Дорнод руу хийж буй экспортоо Орос улс нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд хамгийн том экспортлогч болох "Carbo One” компани 2020 онд "Восточный” боомтын хүчин чадлыг 29 сая тонноос 40 сая тоннд хүргэхээр төлөвлөж байгаа юм.  Олборлолтын өртөг бага, төрөөс татаас авдаг төмөр замын сүлжээ, боомтын хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа болон далайгаар тээвэрлэх өртөг бага зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан Азид нийлүүлж буй Оросын нүүрс нь Австралийнхаас илүү өрсөлдөх чадвартай болж байна.
 
Австралийн Ньюкасл боомт 
 
Гэтэл Ньюкасл боомт дахь нүүрсний долоо хоногийн дундаж үнэ 65,69 доллар байгаагаас харвал Австралийн олборлогчид асуудалтай тулгарч мэдэх нь. Үнэ ийм байгаа нөхцөлд Оросын нүүрсийг худалдан авах нь илүү ашигтай бөгөөд Австралийн нүүрс олборлогчид нийлүүлэлтээ өсгөхөөс аргагүйд хүрнэ.
 
Gazeta Wyborcza: Оросууд "нүүрсний тэлэлт” хийхээр бэлтгэж байна
 
Энэ оны 9 дүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нүүрс олборлогч бүс нутгуудын захирагч нартай уулзах үеэр Эрчим хүчний сайд Александр Новак хэлэхдээ "засгийн газраас нүүрс олборлолтын салбарыг 2035 он хүртэлх хугацаанд хөгжүүлэх шинэ стратегийн бодлогыг батлахаар төлөвлөж байгаа тухай” мэдээлсэн байна.
Төсөлд тусгаснаар, жилд олборлох нүүрсний хэмжээг 440 сая тн-оос 550 сая тн, улмаар 670 сая тн-д хүргэх аж. Эрчим хүчний сайд ихэд өөдрөг таамаглал дэвшүүлж байгаагийн учир нь, сүүлийн жилүүдэд Орос улс олборлолтоо жилд 20 орчим сая тн-оор нэмэгдүүлж байгаатай холбоотой.
 
 
Путиний хэлснээр, өнгөрсөн онд Оросын нүүрсний хэрэглээ 180 сая тн байсан бол экспортод 210 сая тн-ыг гаргажээ. Нүүрсний зах зээлээ тэлэх бодлогыг хэрэгжүүлснээр 2035 он гэхэд ОХУ дэлхийн нүүрсний зах зээл дэх хамгийн том экспортлогч болох боломжтой аж. 
 
Оросууд дулааны цахилгаан станцууддаа /ДЦС/ нүүрс түлдэг учраас байгалийн хийгээ дотоодын зах зээлийнхээс хэд дахин илүү үнээр гадаадад борлуулдаг. Үүний зэрэгцээ нүүрсний хэрэглээ юуны түрүүнд Ази тивд өсч буй боломжийг Орос улс ашиглахаар төлөвлөжээ.
Тус улсын Эрчим хүчний яамны мэдээлэлд дурдсанаар, дэлхийн зах зээл дэх нүүрсний арилжаанд Оросын эзлэх хэмжээ 14 хувьтай байгаа бөгөөд эл үзүүлэлтээр Австрали, Индонез хоёрын дараа орж байгаа юм. Польш улс гэхэд өнгөрсөн онд Оросоос 13,5 сая нүүрс худалдан авсан байна.   
Оросын шинжээчдийн таамаглаж байгаагаар, Азийн орнуудын хөгжил түргэсэхийн хэрээр тус тивд нүүрсний эрэлт хэрэгцээ цаашид өссөөр байх аж. 15 жилийн дараа гэхэд нийт эрчим хүчний үйлдвэрлэлд нүүрсний эзлэх хувь хэмжээ багасах хэдий ч бодит хэмжээгээрээ одоогийнхоос нэмэгдэнэ.
 
 
Путин хэлэхдээ "дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзлээс үүдэн нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд эрсдэл учирч болзошгүй” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Оросын гол өрсөлдөгчид болох Австрали болон Индонез нь логистикийн илүү сайн бүтэцтэй болохыг тэрбээр дурдаад "төлөвлөгөөг боловсруулахдаа энэ бүхнийг харгалзан үзэх ёстой” гэдгийг сануулсан байна.
 
Сайд А.Новак үүний хариуд хэлэхдээ, Эрчим хүчний яам нүүрсний экспортын дэд бүтцийг хөгжүүлэх талаарх төлөвлөгөөг боловсруулахдаа "Оросын төмөр замууд" /РЖД/ НХН-тэй үйл ажиллагаагаа уялдуулан зохицуулна гэдгийг онцоллоо. Юуны өмнө Байгал-Амарын болон ТрансСибирийн төмөр замын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр 2025 он гэхэд Азийн орнуудад нийлүүлж буй нүүрсний хэмжээг жилд 195 сая тн-д хүргэхээр төлөвлөж байгаа аж.   
 
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: Монцамэ агентлаг https://inosmi.ru/economic/20191024/246101147.html
 
Оросын нүүрсний орон зай тэлсээр
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани