Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их байна

 
 

Хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их байна

 

  • Хир халдаахгүй хамгаалахын оронд шахмал түлшний үйлдвэрлэлд хяналт тавьж, стандарт мөрдүүлсэн тайлангаа тавибал дээрсэн

1955 онд Японы Аж үйлдвэрийн яам эрчим хүчний эх үүсвэрийг нүүрснээс газрын тос руу шилжүүлэх шийдвэр гаргаж, Ёккайчи мужид үйлдвэр байгуулах шийдвэр гаргажээ. Гэтэл үйлдвэрийг ажиллуулах явцад хүхэрлэг хий маш ихээр ялгарч эхэлсэн байна.1956 онд үйлдвэрийн анхны цогцолбор нээсний дараахнаас уушгины архаг бөглөрөлт өвчин, архаг бронхит, уушгины эмфизем, гуурсан хоолойн багтраа зэрэг өвчин нутгийн иргэдийн дунд маш хурдан өсөв. Улмаар 1972 онд хоёр хувийн хүхрийн нэгдлүүд хотын дээр цагаан өнгийн утаат манан тогтоох хэмжээнд хүрсэн ч төрийн зүгээс шийдвэртэй алхам хийхгүй л байв. Японы агаарын бохирдлын улмаас үүдсэн дөрвөн гол өвчний нэг болох Ёккайчи багтраа хэмээн нэрлэгдэж үлдсэн хүхрийн хийн хордлогод өртсөн иргэд эсэргүүцэн тэмцэж, шүүхэд хандсан үйл ажиллагаа арав гаруй жилийн турш үргэлжилсэн гашуун түүх бий. Тэмцлийн үр дүнд утааг хоргүйжүүлэх арга хэмжээ авснаар иргэдийн эрүүл мэнд сайжирсан аж. 2008 онд эрдэмтдийн хийсэн судалгаанд Ёккайчигийн хүхрийн хийн улмаас астма өвчнөөр нас баралтын түвшин 10-20 дахин нэмэгдсэн тухай дурдсан байдаг. 50 жилийн тэртээ хүхрийн хийн хордлогод нийтээрээ автсан Японы Ёккайчи мужийн эмгэнэлт түүх өнөөгийн Улаанбатарт давтагдах магадлал тун өндөр болоод буй нь эрхгүй айдас төрүүлнэ. 

Харагдах утаа багассан ч хүхэрлэг хийн хэмжээ тасралтгүй өсөж байна 
Улаанбаатарын утаа буурч, өглөө оройд өмнөх зам харагддаггүй байсан гамшиг ариллаа. Харин гэр хорооллын зарим иргэд үе үе хуванцар, эсвэл газ шиг үнэр үнэртэж, толгой өвддөг тухай гомдоллож, салж өгдөггүй ханиадны талаар хатаж хуурайшдаг хоолойгоо засан байж ярьсаар. Шалтгааныг нь тогтоохоор ажиллаж буй эрдэмтдийн судалгааны эхний үр дүн дор хаяж жилийн дараа гарна, цаашлаад 3-5 жил "нухаж байж” бодитой дүгнэлт гаргана гэсэн хүлээлттэй байна. Өнөөдөр харагдах утаа буурсан ч агаарын найрлага дахь хорт бодисын хэмжээ нэмэгдсэнийг Цаг уур орчны шинжилгээний газар (ЦУОШГ)-аас долоо хоног бүр гаргадаг агаарын чанарын тайлангаас харж болно. Тухайлбал, 2019 оны 11 дүгээр сарын 18-24-ний өдрүүдэд PM 2.5 тоосонцрын стандартаас давсан тохиолдол 75 хувиар буурсан бол хүхэрлэг хий 65 хувиар өсжээ. Агаар бохирдуулагч тоосонцор эрс багассан хэдий ч агаарын чанарын стандартаас 2.8 дахин их, харин хүхэрлэг хий энэ стандартаас бүр 6.6 дахин их байгааг уг тайланд дурджээ. Улаанбаатар хотын 12 байршил дахь олон улсын сүлжээнд хол-богдсон хэмжигч багаж ийнхүү үнэнийг мэдээлсээр байгаа ч мэр гэжлийн болон төрийн байгуул лагынхан шахмал түлш-тэй холбоогүй, хүний эрүүл мэндэд нөлөөгүй гэж зүтгэсээр байна. Тодруулбал, 11 дүгээр сарын 21-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр нийс лэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек "Нарийн ширхэгт тоосонцор PM 2.5 бол галлагаанаас үүдэлтэй, хүхэр нь түлшний найрлагаас хамааралтай. Галлагаа хийгээгүй зуны нөхцөлд ч хүхрийн хий 2018 оныхтой харьцуулахад 2-3 дахин их байгаа юм. Энэ хэв шинж өвлийн улиралд давтагдаж байгаа тул автомашины утаа, чанар муу бензин түлштэй холбоотой гэж бид үзэж байна. Хүхрийн давхар исэл өссөн шалтгаан нь шахмал түлштэй ямар ч холбоогүй” гэж тайлбарласан. Түүнчлэн, "Хүхэрлэг хийн хэмжээ нэг шоо метрт 46 мкг байгаа нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй. Энэ нь өмнөх оны мөн үеэс 13 нэгжээр илүү” гэж нүүрний ч хувиралгүй "залж орхив”. Тухайн өдрийн өмнөх долоо хоногт хүхэрлэг хий 46 мкг/м3 биш, 329 мкг/м3 (хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их) байсан. Харамсалтай нь эдгээр тоо Агаарын бохирдолтой тэмцэх газрынханд стандартаас бага, хүний эрүүл мэндэд аюулгүй гэж уншигддаг аж. Мөн зуны улиралд ноднин 30 мкг/м3 байсан хүхэрлэг хий энэ зун 41 мкг/м3 болсныг "хоёр дахин их” гэж хөөсрүүлэх ямар хэрэг байв...Хир халдаахгүй хамгаалахын оронд шахмал түлшний үйлд-вэр лэлд хяналт тавьж, стандарт мөр дүүлсэн тайлангаа тавибал дээрсэн. 

Зөвлөх инженерийн батлуулсан стандартыг мөрдөхгүй байна гэв 
Х.Галымбек даргын үгэнд нэг үнэн байсан нь хүхэрлэг хий нь түлшний найрлагаас хамаардаг гэх ойлголт. Тавантолгойн коксжих нүүрс өмнө нь хэрэглэдэг байсан хүрэн нүүрснээс хүхрийн агууламж өндөр. Тиймээс шохой болон цементийн эрдсүүд нэмэх ёстойг "Тавантолгой түлш” ХХК-ийн зөвлөх инженер, доктор, профессор Г.Бадамхатан онцолж байсан. Тэрбээр манай сонины есдүгээр сарын 10-ны дугаарт өгсөн ярилцлагадаа "Сайжруулсан шахмал түлшний 95 хувийг милдинг буюу Ухаахудагийн угааж баяжуулсан эрчим хүчний нүүрс эзэлдэг. Үүнийгээ 0.5 мм хүртэл нунтаглаад шахмал түлш болгодог юм. Нунтаг нүүрсэн дээр 3-4 төрлийн бодис нэмдэг. Барьцалдуулагч SB-1 хэмээх шаргал өнгөтэй бодис, шаталтыг дэмжиж, тортог багас гадаг БНСУ-аас оруулж ирсэн Soot free гэх шингэн, мөн хүхрийн агууламжийг бууруулах зорилготой эх орны шохой, цементийн эрдсийн нэмэлтүүд хийдэг. Яг хэдэн хувиар хийх нь компанийн эзэмшдэг техно логитой холбоотой тул тодорхой хэлж болохгүй байна” хэмээсэн юм. Тэгвэл аравдугаар сарын сүүлээр MNB телевизийн "Монгол инженер” нэвтрүүлгийнхэн түлш хэрхэн хийдгийг үйлд-вэрээс нь сурвалжлахад зөвлөхийн хэлсэн найрлага тэс өөр болсон байлаа. "Тавантолгой түлш” ХХК-ийн технологич Э.Тулга сайжруулсан шахмал түлш хийх явцыг тайлбарлахдаа, "Манайх эцсийн бүтээгдэхүүн хийдэг найрлагадаа зөвхөн цавуу, ус хийж байгаа. Үндсэн тэжээл Тавантолгойгоос ирдэг. Түүнийгээ бутлаад тодорхой хэмжээний ширхэглэгт оруулаад цуглуулах пункерт хийдэг юм. Пункерээс гарч ирэх үед шнекээс цавуу унаж ирнэ. Энэ найрлага холигч руу ороход ус хийдэг. Цавуу, үндсэн тэжээл нь усаар зуурагдаад хэвлэгч рүү орж, шахмал түлш гарч ирж байгаа юм” гэсэн юм. Олон удаагийн туршилт, Азийн орнуудын лабораториор шинжлүүлж байж яамны зөвлөлөөр батлуулсан шахмал түлшний стандартыг ёсчлон мөрдөж чадаж байна уу гэдэгт хэн хяналт тавих вэ. Улсын нийт хүн амын талаас илүү нь амьдардаг хотын агаарын чанарт шууд нөлөөтэй түлш үйлдвэрлэж байгаа стратегийн үйлдвэр атлаа дэргэдээ лаборатори ч үгүй үйл ажиллагаагаа явуулсаар байх уу. Угаартсан хүнээ тоолж суухын оронд эдгээр асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Хүхэрлэг хийн нөлөө шууд газар дээр нь үхүүлэхгүй ч хэдэн жилийн дараа амьсгалын замын архаг өвчтэй болгодог нь Япон зэрэг бусад орны туршлага, туулсан зовлонгоос нотлогдсоор байхад бид биеэр туршиж батлах гэж хүлээх нь хэр зохистой вэ. Өнөөдөр дөнгөж сургуульд орсон хүүхдээ ид өсөх насанд нь уушгины архаг өвчтэй нэгэн болгоод, мөрөөдлийг нь нураан эмнэлгийн орон дээр сахиж суухыг хэн хүсэх билээ. Дарга цэрэг, баян ядуу хэн ч бай нэг л агаараар амьсгалдаг. Шахмал түлшинд шохойгоо холино уу, өөр технолги туршина уу, хамаагүй, хорт бодисын хэмжээг бууруулахад анхаарлаа хандуулаач гэж дахин сануулъя.

Э.Батцэцэг
Засгийн газрын мэдээ
 
Хүхэрлэг хий хүлцэх хэмжээнээс 6.6 дахин их байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 05 сарын 01, 18 цаг 13 минут
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани