Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Рио Тинто” Монголын хуулийг уландаа гишгэж, УИХ, Засгийн газрын гишүүдийг басамжилж байна-2

“Рио Тинто” компани Монголын талтай Дубайн гэрээг ямар нэг аргаар байгуулахын тулд 2015 онд ТЭЗҮ15(x1)  ТЭЗҮ(x2) гэгч баримт бичиг боловсруулжээ. Энэ баримт бичигт ТЭЗҮ10-д тусгагдсан хөрөнгө оруулалтын хэмжээ цэвэр өнөөгийн үнэ цэнээр 2-12, ашиглалтын нийт хугацаанд 2-25, далд уурхайн хэсэг 3-4 дахин өссөн байна.
Дубайн гэгдээд буй Ч.Сайхан­билэгийн Засгийн газрын байгуулсан Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөөг 2015 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр “Гарын үсэг зурах эрх олгох тухай” 99 дүгээр захирамж болон 2015 оны тавдугаар сарын 15-ны 123 дугаар захирамжаар эрх олгосны дагуу “Эрдэнэс Монгол”, “Эрдэнэс Оюутолгой” компанийн захирал нар гэрээнд гарын үсэг зуржээ. 
Гэтэл гарын үсэг зурсан өдрөө тус төлөвлөгөөнд нэмэлт оруулж, “Оюутолгойн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө” гэх баримт бичгийг хамт үйлдэж, хавсралтаар “Менежментийн гэрээ”-ний загварыг баталгаажуулсан байна. Үүгээр “Рио Тинто” компанийн хамааралтай этгээдийг “Оюутолгой” ХХК-ийн “Менежментийн баг”-аас томилохоор тогтжээ. Энэ нь Оюутолгойн ордын нөөц “Рио Тинто” компанийн мэдүүлснээс ихээхэн зөрүүтэй байгааг шалгахад хүргэж буй баримт юм.
Оюутолгой ордын эдийн засгийн үр ашигтай үйлдвэрлэлийн нөөц 2009 онд 25.3 сая тонн байсан бол 2014 онд 31.2 сая болж өсжээ. Ашигт малтмал газрын тосны газрын нөөцийн улсын бүртгэлд бүртгэгдсэн нөөцийн хэмжээ, “Рио Тинто” компанийн 2017 оны санхүүгийн тайланд тусгасан нөөцийн хэмжээнээс их зөрүүтэй байна. Дээрээс нь төсөл хэрэгжих хугацаа уртассантай холбоотойгоор хөрөнгө оруулалтын хэмжээ өснө. Тодруулбал, хөрөнгө оруулалтын бүтцээс далд уурхайн хөрөнгө оруулалт 3.5 дахин өссөн үзүүлэлтэй байгаа аж.   
“Рио Тинто”-гийнхны боловсруулсан ТЭЗҮ15(x1)  ТЭЗҮ(x2) гэгч баримт бичгээр хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд үндэслэл, нотолгоогүйгээр ордын ашиглах хугацааг 29 жилээр нэмэгдүүлсэн байна. Гэтэл баяжуулах фабрикт жил тутам боловсруулах хүдрийн хэмжээг тооцохдоо ил уурхайгаас олборлох хүдрийг 2019 оноос таван сая тонн хүртэл бууруулж, харин далд уурхайгаас 30 сая тонн олборлохоор тооцсон явдал ордын ашиглалтын хугацааг уртасгах бус богиносгохоор харагдаж буй юм.  

ДАЛД УУРХАЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЗАРДАЛ ЯАГААД ӨСӨВ

-Үйлдвэрлэлийн нөөцийн хэмжээ 2010 оны ТЭЗҮ-д 375 сая тн байсан бол 2015 оныхт 499 сая тн болж өссөн. 
-Төслийн хүчин чадал 2010 оны ТЭЗҮ-д 75 мян.тн/өдөр байсан бол 2015 оныхт 95 мян.тн/өдөр болж өсжээ.
-Далд уурхайн малталт 89 км байснаас 203 км болж өссөн.
-Босоо ам гурав байснаа тав болж нэмэгдсэн.
-Агааржуулалтын хоолойн талбайн хэмжээ 1250 байснаа 2282 болж өссөн.
-2010 оны ТЭЗҮ-д далд уурхайгаас хүдрийн вагон тээвэрлэж хоёр болон гуравдугаар босоо гол амаар тээвэрлэж байсан бол 2015 оны ТЭЗҮ-д налуу амаар конвейрээр тээвэрлэхээр шийдвэрлэжээ. 
2014 онд ил уурхайн гуравдугаар үе шатны олборлолтын технологийн зам нь ил уурхайгаар олборлолт хийх, “Оюут” ордыг зүүн хойноос баруун урагш дамнан тогтсон байршил бүхий газрын гүнийн дээд ирмэгт давхцал үүссэнээс болж, анхны төлөвлөсөн уурхайн дизайныг өөрчлөхөөс өөр нөхцөлгүй болсон гэж үзэхээр байгаа аж. Үүнээс үүдэн гуравдугаар үе шатны нөөцийг олборлох боломжгүй болсон бөгөөд төлөвлөгөөнд тусгаагүй нэмэлт хөрөнгийн эх үүсвэрийг гаргаж, дөрөвдүгээр үе шатны нөөцийг ашиглахын тулд ордын зүүн хойд талд шинээр хөрс хуулж, олборлолтыг үргэлжлүүлсэн байна.
Энэ нь далд уурхайн олборлолтыг эрчимжүүлж, агуулга өндөртэй, үнэ цэнтэй хүдрийн биетийг богино хугацаанд олборлох зорилгоор далд уурхайн хөрөнгө оруулалтыг гурав дахин нэмэгдүүлж, түүнийг Дубайн гэрээгээр баталгаажуулсан аж. 

ДУБАЙН ГЭРЭЭТЭЙ ХОЛБООТОЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГЭРЭЭГ ИНГЭЖ ӨӨРЧИЛЖЭЭ

ТЭЗҮ 2010-ын тайлбар хэсгээс харахад тооцооллыг 100 хувь хувьцааны санхүүжилт байхаар хийсэн байна. Харин бодит байдалд “Оюутолгой” ХХК-ийн санхүүжилтийн 25 хувь нь хувьцаа, үлдсэн 75 хувь нь зээл байв. Үүнээс үүдэлтэйгээр талуудын хүртэх өгөөжид ихээхэн хэмжээний өөрчлөлт гарахаар болсон байна. Тиймээс ТЭЗҮ 2010-д дурдсаны дагуу Өмнөд Оюугийн ил уурхайгаас бүрдүүлэх орлогын эх үүсвэр нь гүний уурхайг ашиглалтад оруулах их хэмжээний хөрөнгө оруулалтад бус хувь нийлүүлэгчдийн зээл, зээлийн хүүгийн төлбөрт зарцуулагдсан байна. Санхүүжилтийн бүтэц нь одоогийн байгаа хэлбэрээр үргэлжилбэл цаашид уурхайн үе шат бүрт “Оюутолгой” ХХК-ийн чөлөөт мөнгөн хөрөнгийн үлдэгдэл нь хувь нийлүүлэгчдийн зээл ба түүний хүүнд зарцуулагдахаар байгаа аж. 
Оюутолгой ордыг ашигласны үр дүнд Засгийн газар татвар, хураамжийн хэлбэрээр орлого олно. Үүний дийлэнх хэсэг нь ААНОАТ, АМНАТ юм. Төслийн хүрээнд Монгол Улсад 5.1 тэрбум ам.доллар орж ирэхээр тооцжээ.  
Дубайн гэрээ найман бүлэгтэй, 12 хуудас баримт бичиг байна. Үүнд:
1.    Нэр томъёоны тодорхойлолт 
2. Ерөнхий зүйл (Энэ бүлэгт Хөрөнгө оруулалтын гэрээ болон НӨОДТХНГ-(Нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон хувь нийлүүлэгчдийн гэрээний заалт, нөхцөлүүдийг дагаж мөрдөхөө дахин нотолж, “Оюутолгой” төслийн эдийн засгийн үр ашгийн хуваарилалт нь 2010 оны ТЭЗҮ-тэй нийцсэн, Монгол Улсын Засгийн газар төсөл хэрэгжих нийт хугацаанд төслийн үр ашгийн 53 хувийг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр авахаар тусгажээ)
Гэвч “Оюутолгой” төслөөс Монголын талд ногдох өгөөжийг 2015 оны шинэчилсэн ТЭЗҮ-д хэрхэн тусгасан, хөрөнгө оруулагч талын нийт өгөөжийг ямар үзүүлэлтээр илэрхийлэх, хэрхэн тооцох, зээлийн хүүгийн орлогыг оруулж тооцох эсэх нь тодорхойгүй байна. 
3. Дотоодын эдийн засагт үзүүлэх нөлөө (Энэ бүлэгт Далд уурхайн үе шатны бүтээн байгуулалт, үйл ажиллагааны зардал, үүнээс Монгол Улсын нутаг дэвсгэрт зарцуулагдах зардлын тооцоо зэрэг багтжээ. Тодруулбал, хөрөнгө оруулалтын зардлын тооцоо болон Монгол Улсын дотор зарцуулагдах мөнгөн дүнгийн хэмжээг хөрөнгө оруулалтын эхний долоон жилээр тооцсон боловч энэ бүлэгт Монголын талын болон Хөрөнгө оруулагч талын хүтэх өгөөжийн харьцааг тусгаагүй.
Мөн Зэс хайлуулах үйлдвэрийг Монгол Улсад барьж байгуулах, ажиллуулах эдийн засгийн боломжийн талаарх судалгааны тайланг “Оюутолгой” ХХК 2016 оны есдүгээр сараас өмнө боловсруулахаар тодруулж заасан байна. Тус компани заасан хугацаанд боловсруулж, Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн яаманд хүргүүлсэн ч судалгааны бүх хувилбарт Монгол Улсад хайлуулах үйлдвэр барих, үйл ажиллагаа явуулахад хөрөнгө оруулалт болон үйл ажиллагааны зардлыг нөхөх боломжгүй, хүхрийн хүчлийн тээвэрлэлтийн зардал өндөр болохыг дурджээ.
4. Далд уурхайн бүтээн байгуулалт (ТЭЗҮ-г тодорхойгүй, магадлашгүй хүчин зүйлсээс хамаарч өөрчлөгдөж болзошгүй төсөөллүүдэд тулгуурласан, бодит гүйцэтгэл нь ТЭЗҮ-д зааснаас өөр гарч болох тооцооллуудаас бүрдэх бөгөөд эрх зүйн хувьд заавал мөрдөх баримт бичиг биш болохыг Талууд хүлээн зөвшөөрөв гэжээ)
Түүнчлэн 2010, 2011, 2012, 2013, 2014 оны санхүүгийн тайланг Сангийн яам хүлээж авч, баталгаажуулах үүрэг хүлээхээр болсон байна. 
5. Далд уурхайн үе шатны санхүүжилтийн талаарх тохиролцоо (Энэ бүлэгт Далд уурхайн санхүүжилтийн шийдвэрийг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ гаргахдаа санал нэгтэй байхаар тусгасан байна. Төслийн санхүүжилтээс орж ирэх бүх хөрөнгө болон үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогыг нэн тэргүүнд Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээл, хуримтлагдсан хүү, өрийн үндсэн дүнгийн үлдэгдлийг эргэн төлөхөд зарцуулахаар заажээ.)
6. Монгол Улсын хууль, олон улсын жишигт тулгуурласан АМНАТ (Энэ бүлэгт АМНАТ-ыг хуульд зааснаар тооцох бөгөөд бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээг ямар зарчмаар тогтоохыг заасан байна.)
7. Нэмэлт зүйл (Энэ бүлэгт НӨОДТХНГ-нд заасны дагуу “Эрдэнэс Оюутолгой” компаниас шаардсан мөнгөн хөрөнгийг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нийлүүлэхийг “Туркойс Хилл” компани зөвшөөрснийг тусгажээ.)
8. Бусад зүйл (Энэ бүлэгт НӨОДТХНГ-ний Маргаан шийдвэрлэх журмыг энэхүү төлөвлөгөөнд хамаарахаар тусгасан байна. Энэ төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахдаа бүх талууд гарын үсэг зурж баталгаажуулахаар заажээ)
Энэ төлөвлөгөө нэртэй гэрээг байгуулснаар хөрөнгө оруулалтын үндэслэлгүй хэтрэлтийг Монголын Засгийн газраар баталгаажуулах үндсэн зорилгоо “Рио Тинто” бүрэн биелүүлжээ. Дээрээс нь “Оюутолгой” ХХК “Рио Тинто” компанийг менежрээр томилж, улмаар “Рио Тинто” компаниар стратегийн үйл ажиллагааны гэсэн хоёр үндсэн чиглэлийн ажил гүйцэтгүүлэхээр тохирсон байна. Үүнтэй холбоотой менежментийн баг Монголын талд бус өөрсдөдөө ашигтай байхаар олон зүйл заалтаар баталгаажуулж өгчээ. Мөн татвартай холбоотой маргаан ч өнөө хэр арилаагүй байгаа юм.
Үргэлжлэл бий...

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин

“Рио Тинто” Монголын хуулийг уландаа гишгэж, УИХ, Засгийн газрын гишүүдийг басамжилж байна-2
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг гарьд “Aspire Mining” дахь эзэмшлээ 52.5 хувь болгон ДАХИН ӨСГӨЛӨӨ

 Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Aspire Mining” компанийн ...

Өнөөдөр, 18:02
Рио Тинто компани Өмнөд Африк дахь уурхайгаа түр хаалаа

 Өмнөд Африкт байрлах Рио Тинтогийн хөрөнгө оруулалтай "RBM” компани ...

Өнөөдөр, 17:51
Дэлхийн хамгийн том мөсөн арал хурдтай хайлж байна

 Дэлхийн хамгийн том мөсөн арал Гринландын мөс 1990-ээд оны үетэй ...

Өнөөдөр, 17:36
Өнөөдөр, 16:55
Өнөөдөр, 14:31
Гол мөрөн дээгүүр зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа

Арванхоёрдугаар сарын эхний арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол ...

Өнөөдөр, 13:31
Аз дууддаг гэх нэн ховор цагаан цаа бугын тухай...

Норвегийн нэгэн зурагчин найзуудтайгаа ууланд аялж яваад авсан цагаан ...

Өнөөдөр, 12:38
1.2 их наяд төгрөг төсөвт авчрах үүрэгтэй ЗЭСИЙН ханш Хятадаас хамаарна

 Зэс Монгол Улсын төсвийн орлогод жин дарах нөлөөтэй учраас эл ...

Өчигдөр, 14:26
Өвөр Монголын нүүрсний үнэ сарын дотор бага хэмжээнд буурав

 Арван нэгдүгээр сард Өвөр Монголын нүүрсний үнэ бага хэмжээгээр ...

Өчигдөр, 13:39
Засгийн газар чөмгөө дундалж, ясаа цайтал ажиллах л хэрэгтэй боллоо доо

У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлал тэгэхээр хоёр талд, тэр тусмаа Монгол ...

Өчигдөр, 12:55
Ц.Элбэгдорж: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулах тухай төслийг Оросууд “судалъя” гэвэл “үгүй” гэсэн үг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 5-ны үдэш Улаанбаатарынхаар 21.00 цагт ...

2019 оны 12 сарын 11, 16 цаг 16 минут
Оюутолгойн ирээдүйд дайх дөрвөн “бодол”

“Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардал хоёр тэрбум ...

2019 оны 12 сарын 11, 09 цаг 34 минут
Н.Алгаа: Уул уурхайд Таван толгойгоос өөр хөрөнгө оруулалт татах төсөл алга

Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч асан, “ДАТ ...

2019 оны 12 сарын 10, 15 цаг 37 минут
ЭЦА-ны дэд дарга Ц.Ням-Очирыг “Салхитын мөнгөний ордын авлигалын мөнгийг зөөсөн” мэдээллийг шалгаж байна

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт байрлах Салхитын мөнгөний ордын ...

2019 оны 12 сарын 10, 14 цаг 48 минут
“Салхитын мөнгөний орд”-оос хичнээн ам.доллар авлигад хийссэн бол?

 Эдүгээ хууль, цагдаа, шүүхийн шинжилгээний хүрээлэн, шүүгчдийг ...

2019 оны 12 сарын 10, 14 цаг 29 минут
34,8 сая тн нүүрс экспортод гаргажээ

 Монгол Улсын нүүрсний экспортын орлогын өсөлт энэ оны 11 сарын ...

2019 оны 12 сарын 10, 14 цаг 25 минут
БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Улаанбаатарын цаг агаарын нөхцөл утаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү нь хот, хотожсон газар амьдарч байна. ...

2019 оны 12 сарын 10, 14 цаг 12 минут
Хийн хоолойд баярлах болоогүй...

 Хийн хоолойг монголын нутгаар барина тавина гэж монголчууд бид ...

2019 оны 12 сарын 10, 14 цаг 08 минут
Дорноговьд 500 гаруй ногтруу толгой, далавч нь тасарсан байдалтай үхжээ

Дорноговь аймгийн Даланжаргалан сумд энэ сарын эхээр 500 гаруй ногтруу ...

2019 оны 12 сарын 10, 13 цаг 59 минут
1072 хувьцаанд "ногдол ашиг олгох уу"....

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс ...

2019 оны 12 сарын 10, 13 цаг 14 минут
Хэрэв бүх мөс хайлвал Дэлхий хэрхэн харагдах вэ

 Дэлхийн дулаарал явагдаж дэлхийн мөс хайлж далайн түвшин хурдацтай ...

2019 оны 12 сарын 10, 12 цаг 54 минут
Хийн хоолойг ОХУ-ын тал судлахаар боллоо

  Харилцан ойлголцлын санамж бичиг нь бизнесийг хамтран явуулах ...

2019 оны 12 сарын 10, 12 цаг 50 минут
Санкт-Петербургт хадгалагдаж байгаа “Чингисийн чулууны бичиг”-ийг Улаанбаатарт хадгалана

Монголын уран бичлэгийн калиграфийн монгол бичгээр бичиж үлдээсэн хамгийн ...

2019 оны 12 сарын 10, 12 цаг 38 минут
Ундны усаа үр хүүхэд шигээ хайрлая хүмүүс ээ

 Нийслэлийн Байгаль орчны газраас санаачлан нийслэлийн төсвөөр ...

2019 оны 12 сарын 10, 12 цаг 38 минут
Шинэ Зеландад галт уул дэлбэрчээ

 Шинэ Зеландын Цагаан аралд галт уул дэлбэрсний улмаас таван хүн амь ...

2019 оны 12 сарын 10, 11 цаг 58 минут
2019 оны 12 сарын 10, 11 цаг 02 минут
Ноён уулын Ялалт

 Ерээд оны эхэн үед "Монэл" нэртэй өнгөт зурагт гарч тухайн үедээ ...

2019 оны 12 сарын 10, 10 цаг 52 минут
“Петро Матад” компанийг Сүхбаатар аймгаас гаргажээ

 Улсын хилийн торыг таслан хоёр тийш эвхэж тавьчихаад өрөмдлөг ...

2019 оны 12 сарын 10, 10 цаг 25 минут
Аврагчид Асгатын мөнгөний далд уурхайг нээх ажиллагаанд оролцож байна

 Онцгой байдлын ерөнхий газрын аврагчид Монгол Улсын стратегийн орд ...

2019 оны 12 сарын 09, 17 цаг 10 минут
Хэдэн залуугийн амь насаар ЭКО АЛТАН ЗААМРЫН зөвшөөрлийг цуцлах вэ, Ерөнхий сайд аа

  "Эко Алтан Заамар”-ын уурхай дахиад 1 залуу амиа алдлаа ...

2019 оны 12 сарын 09, 17 цаг 08 минут
2019 оны 12 сарын 09, 16 цаг 13 минут
Монголын зэсийн ирээдүй

 Монгол Улсын эдийн засаг алт, зэс, нүүрс гэсэн ...

2019 оны 12 сарын 09, 16 цаг 09 минут
Хүннүгийн мөнгөн луунуудын булш 2019 оны шилдэг олдвороор шалгарлаа

 АНУ-ын Археологийн институтээс эрхлэн гаргадаг "Archeology” сэтгүүл ...

2019 оны 12 сарын 09, 16 цаг 01 минут
Асуудалтай уурхайн компани болох “Терра Энержи” П.Очирбатын охиных гэнэ

 Одоогоос 9 жилийн өмнө Терра Энержи гэх компанийн ажилтан согтуугаар ...

2019 оны 12 сарын 09, 14 цаг 53 минут
Хятадууд нүүрсээ хямдруул гэж шахаж байна, бид яах ёстой юм

  Манай нүүрсийг үнэтэй байна, хямдруул гэж томорч, ...

2019 оны 12 сарын 09, 12 цаг 27 минут
Тосон бумбыг тоносоор байгаа онцгой бүрэн эрхт “АГМ Майнинг”

 БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН НҮДЭНД ХАРАГДДАГГҮЙ "АГМ МАЙНИНГ”  ...

2019 оны 12 сарын 09, 11 цаг 31 минут
Европ, Азийг “цэнхэр түлш”-ээр “атгах” орос төлөвлөгөө

 Арван дамнан яригдаж,  таван жилийн өмнө шавыг нь тавьж асан, ...

2019 оны 12 сарын 09, 11 цаг 22 минут
Оросын нэгэн тосгоны захад 50 гаруй цагаан баавгай цугларчээ

 Оросын умард туйлын алслагдсан тосгоны орчим 50 гаруй цагаан ...

2019 оны 12 сарын 09, 10 цаг 30 минут
СУДАЛГАА | Айл өрхийн 20% нь ялгадсаар БОХИРДСОН УС ууж байна

 Айл өрхийн ууж буй усанд гэдэсний савханцар Е.коли байгаа эсэхийг ...

2019 оны 12 сарын 09, 10 цаг 22 минут
Хөгжилгүй гэсэн гайхшралд өгөх нэг тайлбар

Дэлхийн эдийн засгаас баахан тоо баримт үзлээ. 2019 оны Нобелийн эдийн ...

2019 оны 12 сарын 07, 12 цаг 17 минут
Шуурхай: “Эко Алтан заамар”-т дахин осол гарч, 26 настай залуу амиа алджээ

Өнгөрсөн өвөл  “Эко Алтан Заамар” компанийн буруутай ...

2019 оны 12 сарын 06, 17 цаг 43 минут
2019 оны 12 сарын 06, 17 цаг 28 минут
Байгалийн хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх боломжийг үнэлэхүй

1. Байгалийн хийн ач холбогдол хийгээд эрэлтийн хандлага Байгалийн хий бол ...

2019 оны 12 сарын 06, 16 цаг 41 минут
Тавантолгойгоос их хэмжээний тонн нүүрс хулгайлагдсан уу?

Таван толгой ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал: Хууль шүүхийн ...

2019 оны 12 сарын 06, 16 цаг 24 минут
"Эрдэнэт" үйлдвэр "Росгеологи" компанитай хамтарч гүний хайгуул хийнэ

   Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийж байгаа ...

2019 оны 12 сарын 06, 15 цаг 54 минут
"Газпром" Монголоор дайрах хийн хоолойн маршрутыг хагас жилийн дотор гаргах ёстой

Монгол Улсын нутгаар дамжуулан БНХАУ-д хий нийлүүлэх хоолойн шинэ ...

2019 оны 12 сарын 06, 11 цаг 40 минут
Энэ оны эхний 10 сарын хугацаанд Хятадаас Монголд $662 саяын цахилгаан эрчим хүч нийлүүлжээ

Хятадын Өвөр Монголын Өөртөө Засах орон энэ оны эхний 10 сарын хугацаанд ...

2019 оны 12 сарын 05, 14 цаг 23 минут
ОХУ-тай уул уурхай, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах гэрээг үзэглэлээ

ОХУ-ын Ерөнхий сайд Д.А.Медведевийн урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд ...

2019 оны 12 сарын 05, 11 цаг 24 минут
2019 оны 12 сарын 04, 18 цаг 27 минут
“Багануур”, “Шивээ-Овоо”-гийн уурхайн машин техникийг шинэчлэхээр тохиролцлоо

ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ...

2019 оны 12 сарын 04, 17 цаг 11 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани