Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Байгалийн хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх боломжийг үнэлэхүй

1. Байгалийн хийн ач холбогдол хийгээд эрэлтийн хандлага

Байгалийн хий бол шатдаг төрлийн энергийн эх үүсвэрүүдээс хамгийн байгаль орчинд ээлтэй түүхий эд юм.  Шаталтаас ялгарах СО2 нь нүүрснээс даруй 50 хувь бага байдаг. Тодруулбал уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх НҮБ-ын хүрээний конвенц хийгээд Европын энэ чиглэлийн хөтөлбөрүүдийн үзэл баримтлалтай нийцдэг цор ганц түлш гэж тодорхойлдог. Тиймээс дэлхийн хэмжээнд байгалийн хийн эрэлт хэрэгцээ эрчимтэй өсөн нэмэгдсээр байна. Бодит жишээ дээр үүнийг авч үзье.
Оросын Холбооны Улсаас Европын Холбооны Улс орнууд руу байгалийн хий нийлүүлэх “Умард урсгал-1” хос хийн хоолойн барилгын ажил 2011 онд дуусаж, нээлтээ хийсэн байдаг. Балтын тэнгисийн ёроолоор Орос-Герман Улсыг шууд холбосон уг хос хоолойн нэг жилд нийлүүлэх хийн боломжит  хүчин чадал 55 тэрбум куб.метр. Энгийнээр илэрхийлбэл энэ нь 14 атомын цахилгаан станц,  эсвэл 50 нүүрсний цахилгаан станцын жилд үйлдвэрлэх эрчим хүчийг бий болгох боломжтой энергийн эх үүсвэр юм.
 
“Умард урсгал 1”-ийн Оросоос Евро бүс руу нийлүүлсэн хийн хэмжээг авч үзвэл 2012 онд 11,5 тэрбум куб.метр буюу хийн хоолойн боломжит хүчин чадалын 33 хувийг ашиглаж байсан бол энэ үзүүлэлт эрчимтэй өссөөр 2018 онд хийн нийлүүлэлтийн хэмжээ 58,8 тэрбум куб.метр болж, хийн хоолойн ачаалал боломжит хүчин чадлаас давж 106,9 хувьд хүрэв. Дээрх нөхцөл байдал нь “Умард Урсгал 2” хос хийн хоолойн барилгын ажлыг идэвхжүүлсэн юм. “Умард урсгал 2” хос хийн хоолой нь мөн л Балтын тэнгисийн ёроолоор Орос-Герман Улсыг шууд холбож байгаа бөгөөд нэг жилд нийлүүлэх боломжит хийн хүчин чадал нь 55 тэрбум куб.метр юм. 2019 оны 10 дугаар сарын 1-ний байдлаар барилгын ажил 83 хувьтай явж байна. 2035 он гэхэд Европын Холбооны Улс орнуудын жилийн байгалийн хийн хэрэгцээ 200 тэрбум куб.метр хүрэх төлөвтэй байна.
 
2. Хятадын байгалийн хийн хэрэгцээ хийгээд Монголын боломж
 
Өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотуудыг тэргүүлж байгаа эхний 50 хот дотор БНХАУ-ын 10 хот багтаж байна. Агаарын бохирдлыг буруулах нь Хятад Улсын тэргүүлэгч зорилтуудын нэг болоод байна. Дэлхийд аман хүзүүддэг супер эдийн засагтай энэ улсын бахархал НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хурлууд дээр хэдэн “ногоон идэвхтнүүдэд” загнуулж дарагдаад байгаа нь гашуун үнэн билээ.
 
2017 онд БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн улсын хороо цэвэр эрчим хүчний эх үүсвэр рүү шилжиж, нүүрний үйлдвэрлэл болоод импортын хэмжээг үе шаттай бууруулах төлөвлөгөөг баталсан байдаг. Төлөвлөгөө ёсоор нүүрсээр ажилладаг 20 ГВт-ын дулааны цахилгаан станцуудыг татан буулгаж, 2020 он гэхэд Хятадын эрчим хүчний балансад байгалийн хийн эзлэх хэмжээг 10 хувь хүртэл нэмэгдүүлэх ёстой. Үр дүнд нь Хятад Улсын 2018 оны байгалийн хийн хэрэгцээ 2017 оны үзүүлэлтээс даруй 17,3 хувь өсөж 280,3 тэрбум куб.метрт хүрсэн бол 2019 оны урьдчилсан мэдээгээр 310 тэрбум куб.метрт хүрэх төлөвтэй байна. Энэхүү өсөлтийн динамикаас үзэхэд төлөвлөгөө яс биелэх төлөвтэй. Төлөвлөгөөг яс биелүүлэх нь Хятадын уламжлал шахуу юм даа.
 
Талууд 2020 онд Хятадын байгалийн хийн хэрэгцээ 360 тэрбум куб.метр орчим болж өснө гэж таамаглаж байна. Тус хэрэгцээний 80-110 тэрбум куб метрийг Оросын хийн хоолойнууд нийлүүлнэ гэж тооцсон байгаа юм. 2025 он гэхэд "Газпром" нь баруун ба зүүн маршрутын хоолойгоор дамжуулан жил бүр 60 тэрбум куб метр хий Хятад руу экспортолж байхаар төлөвлөөд байгаа. Тус төлөвлөгөө ёсоор зүүн маршрутын “Сибирийн Хүч” нэртэй байгалийн хийн хоолой энэ сард үйл ажиллагаагаа эхлүүлэв. “Сибирийн Хүч” хос хоолойн жилийн боломжит хүчин чадал 38 тэрбум куб.метр.
Одоо төлөвлөгөө ёсоор ойрын хугацаанд “Газпорм” баруун маршрут буюу Алтайн маршрутын гэгддэг  “Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолойн барилгын ажлыг эхлүүлэх нь дамжиггүй гэж “Риа-Новости” агентлаг бичжээ. Баруун маршрутын хоолой “Алтайн” хоолой байх уу “Талын” хоолой байх уу шийдэл энэ саруудад гарах нь нэн тодорхой зүйл юм. Газпромын анхны төлөвлөгөө ёсоор “Сибирийн хүч 2” хийн хоолой буюу баруун маршрутыг Монгол Казахстаныг зааглан Орос-Хятад Улс шууд хиллэдэг зурвас хэсгээр дамжуулан барихаар төлөвлөсөн бөгөөд  энэ “Алтайн” гэгдэх маршрут туйлын ээдрээтэй юм.
 
а) Тус маршрут Алтайн их уулсыг дамнуулан хийн хоолойг барих шаардлагатай нүүр тулдаг. Энэ нь төслийн барилгын гүйцэтгэлийн зардлыг асар их нэмэгдүүлээд зогсохгүй хийн хоолой ашиглалтад орсноос хойших урсгал засварын зардлыг өсгөнө.
б) “Газпром” компани нь Оросоос Хятад руу хий нийлүүлэх баруун, зүүн маршрутын хийн хоолойг байгалийн хийгээр хангах “Ямал-СПГ” төслийг аль хэдийн хэрэгжүүлсэн байгаа бөгөөд хийн нөөц хуримтлалын үндсэн бассейнаас “Алтайн” гэгдэх энэ маршрутаар Хийн хоолойг Хятадтай холбохын  тулд маш их тойрч гажих болно. Энэ мөн л төслийн төсвийг нэмэгдүүлээд зогсохгүй, урсгал зардлыг өсгөнө.
Дээрх хүчин зүйлс “Газпром” компанийн анхны төлөвлөгөөг бүрэн няцааж байгаа бөгөөд Монгол Улсын дамжин өнгөрөх маршрут нь газар зүйн хувьд үнэхээр талын бөгөөд шулуун маршрут юм. Түүнээс гадна Монголоор дамжих “Талын” маршрут Хятадын хүн ам ихтэй агаарын бохирдол өндөртэй төвийн болоод хойд бүсийн хотууд руу нийлүүлэлтийн үндсэн бассейнаас шууд чиглэх юм.
 
3. Монголыг хэн дэмжиж байна?
 
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Оросын Владивосток хотод гурван удаагийн Дорнын эдийн засгийн Форумд оролцохдоо байгалийн хийн хоолойг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй ярьсан. Нэг удаа өөр улсад жудо үзээд явж байхад мөн төлөвлөгдөөгүй уулзалт хийж бас л шаналгасан. Монголд айлчлахад нь мөн л нөгөөхөө хүссэн. Эцэст нь Монгол дахь айлчлалын үр дүнд Оросын төрийн тэргүүний сэтгэл эргээд буцжээ. Москвад очсон даруйдаа “Газпром”-ын тэргүүн Алексей Миллерыг Кремльд тусгайлан дуудаж ирүүлээд “Хятад руу байгалийн хий нийлүүлэх баруун  маршрутын хийн хоолойг Монгол Улсаар дамжин өнгөрүүлэх боломжийг судал” хэмээн лүндэн буулгав. Энэ ажилд гарсан анхны томоохон ахиц энэ байв. Энэ удаад Монгол төр уламжлал ёсоор алгуурласангүй ээ. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ өдрүүдэд Орос Холбооны Улсад албан ёсны айлчлал хийж байна.
 
Тус айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевтэй уулзах үеэрээ гайхал хийн хоолойг хөндсөн юм. Дмитрий Анатольевич Монголын маршрутыг бодит ажил хэрэг болгох эхлэлийн цэгийг хатгав. Оросын Эрчим хүчний яам Газпромд “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрутаар байгалийн хийн хоолой барих ажлын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгов”. Энэ тухай ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев сэтгүүлчдэд өнөөдөр мэдэгдлээ. Том алхам шүү. Монгол төрийн өндөрлөгүүд улсынхаа том ашиг сонирхол дээр нэгдмэл хүч болон зүтгэсний шагнал.
 
3. Төгсгөлд нь
 
Оросоос Хятад Улс руу байгалийн хий нийлүүлэх хийн хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх боломжийн үндсэн ач холбогдол нь
 
-Хийн транзитаас хэдэн төгрөг олохдоо биш, барилгын ажилд хэдэн мянган залуус оролцож ажилтай болохдоо ч биш юм. Улаанбаатар хотын утаа, агаарын бохирдол эдийн засгийн хамгийн бага ачаалалтайгаар шийдэгдэх боломж бүрдүүлж байгаад оршиж байна. Нөгөөтээгүүр дээрх явдал нь шууд утгаар ач холбогдлыг тодорхойлсон хэлбэр. Харин илүү өргөн цар хүрээтэй далд утгаар нь ач холбогдлыг тодорхойлбоос <<Хоёр том хөршийн бодлогын дээгүүр Монгол Улсынхаа ашиг сонирхлыг нисгээд байх орон зай үүсэх “хийн хоолой” хэмээх геополитикийн тамга хөзөртэй болох түүхэн боломж>> юм.
Олон Улсын Энергийн Агентлагийн тайланд Хятад улсын байгалийн хийн хэрэгцээ 2030 он гэхэд бараг хоёр дахин нэмэгдэж, 550 тэрбум куб метр болно. Мөн 2025 он гэхэд жилийн хийн импортын хэмжээ 155 тэрбум куб.метрээс давж өсөх бөгөөд энэ нь өнөөгийн дэлхийн зах зээлийн 35 хувьтай дүйцэнэ гэж тооцжээ.  Энэ тоо бидний тамга хөзрийн үнэ цэнийг хангалттай илэрхийлэх мэт.
 
Б.Саранцацрал /Москвагийн Улсын Их Сургуулийн онц төгсөгч/
Байгалийн хийн хоолой Монголоор дамжин өнгөрөх боломжийг үнэлэхүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өнөөдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өнөөдөр, 14:53
Өнөөдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани