Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тосон бумбыг тоносоор байгаа онцгой бүрэн эрхт “АГМ Майнинг”

Тосон бумбыг тоносоор байгаа онцгой бүрэн эрхт “АГМ Майнинг”

 

БАЙГАЛЬ ХАМГААЛАГЧДЫН НҮДЭНД ХАРАГДДАГГҮЙ "АГМ МАЙНИНГ” 

Хэдэн жил хэл ам таталж, эх адаггүй хэрүүл маргаан өрнүүлж буй Тост, Тосон бумбын нурууг хамгаалах, улсын тусгай хамгаалалтад авах ажил бүрэн цэгцэрч, үр дүнд хүрсэн гэхэд учир дутагдалтай байна. Учир нь, Монголын говийн олон гайхамшгийг нэг дор цогцлоосон уг газар хачиг, хувалзнаасаа бүрэн салаагүй, нуруу нь амраагүй хэвээр байгаа. Говийн эко систем, гайхамшигт тогтоц, Монголд бүү хэл дэлхийд ховордсон ан амьтан, ургамлыг хамгаалах төр, засгийн бодлогын дээгүүр гишгэж, эрх мэдэл, мөнгө хөрөнгөөр зодон, уул уурхайн олборлолт хийж буй компани нэг бус бий. Тэдний томоохон төлөөлөл нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн хамаарал бүхий "Сауд гоби коэл транс” байсан. Уг компанийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг цуцалж, газрыг нь улсын тусгай хамгаалалтад авснаар асуудал эцэслэлээ гэсэн ойлголтоор олон нийт тайвшраад буй. 

Тэгвэл БНСУ-ын хөрөнгө оруулалттай "АГМ майнинг” хэмээх компани Тост, Тосон бумбын нурууг сэндийчиж, ашигт малтмал олборлосоор буй асуудлыг бид хөндөж байна. Уг компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны Алтан уул орчимд уул уурхайн ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Тодруулбал, МV-014917 дугаартай Торомхон, МV-017452 дугаартай Ямаан усны хярын алтны үндсэн орд, МV-020519 дугаартай Тамгатын зэс, цайрын орд (Шанд I) тус компанийн мэдэлд байна.
Эдгээр нь ордууд нь Тост, Тосон бумбын нуруу байгалийн нөөц газар, Говь гурван сайхан дархан цаазат газрын заагт, Монгол орны говийн гайхамшгуудын нэг Нэмэгтийн хөндийн эхэнд оршдог. Байгаль экологийн хамгийн эмзэг, хамгаалалт шаардлагатай цэгт байрладаг уг газрыг нутаг орноо хайрлая, хамгаалъя хэмээн цээжээ дэлддэг хүмүүс огт олж хардаггүй, "АГМ майнинг” компанид халдаж зүрхэлдэггүй нь хачирхалтай.
Монголын говийн хамаг л гайхамшиг, ховор сонин тогтоц, байгалийн үзэсгэлэнг цогцлоосон уг бүс нутгийг хамгаалж хойч үедээ үлдээх, ухаж сэндийчэн сүйтгэхийн оронд аялал жуулчлал хөгжүүлж мөнгө олох бодлогыг төр, засгаас баримталж буй. Тийм ч учраас байгалийн нөөц болон дархан цаазат гэсэн ангиллаар улсын тусгай хамгаалалтад аваад байгаа юм. Харин улсын тусгай хамгаалалттай талбайн яг голд хэсэгхэн газар хамгаалалтад ороогүй үлдсэн нь "АГМ майнинг” компанийн эзэмшилд буй алт, зэсийн орд аж. Тэнд тус компани олборлолт хийсээр байна.

БАЙГАЛИЙН БАЯЛАГ ГОВИЙНХНЫГ БАЯРЛУУЛАХ БУС АЙЛГАХ БОЛЖЭЭ

Өнгөрсөн онд Монгол Улс 34.6 сая тонн нүүрс экспортолсны 90.2 хувийг Өмнөговь аймгийн нутаг дахь ордуудаас олборлон гаргажээ. Тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд улсын төсвийн 30 хувийг бүрдүүлдэг. Оюутолгой, Тавантолгой, Нарийнсухайт зэрэг стратегийн ордууд тус аймгийн нутагт бий. Бахархмаар байгаа биз. 
Гэвч хөрсөн доороо асар их баялагтай нутагт төрснийхөө төлөөсөнд амьдрах, аж төрөх орчноо сүйтгүүлж, өдрөөс өдөрт шахагдан буй говийнхонд дээрх тоон мэдээ баярлаж, бахархах зүйл биш болжээ.
Машин, техник бүү хэл хүн, малын бараа ч тоотойхон Алтайн өвөр говийн буйлс, бударганат хөндий ажин түжин байхаа болиод багагүй хугацааг үдэж байна. Баялагт нь шунасан хайгуулчид, олборлогчид, хатуухан хэлбэл "том гарын нинжа” нар энэ нутгийнхныг амар заяа үзүүлэхээ болив. Ямар сайндаа л энэ нутгийн иргэн "Ядаж байхад манай нутаг "ядаргаатай” баян юм” гэж байх вэ. Нутагт нь баялаг нөөцтэй орд илэрвэл баярлахын оронд айдаг болжээ, монголчууд. Баялгаасаа болоод баларч яваа он жилүүд, хариуцлагагүй уул уурхай ингэтэл нь хашраажээ, иргэдийг.

ТОСТ, ТОСОН БУМБЫН НУРУУГ ХАМГААЛАЛТАД АВСАН ТҮҮХ

Алтайн өвөр говийн сав газарт орших Тостын нуруу бол хангайгаас тасалж авчраад говьд тавьчихсан мэт байгалийн үзэсгэлэн цогцолсон гайхамшигтай нутаг. Гурвантэс сумын нутгийн баруун зах, Алтан нурууны зүүн үзүүр энэ нутаг хавтгай, хулан, мазаалай, аргаль, янгир зэрэг дэлхийд нэн ховордсон дархан цаазат амьтан, шилүүс, чоно, ирвэс, мануул, хярс, үнэг, цоохондой, өмхий хүрэн тэргүүт махчин, хар сүүлт, туулай гэх мэт хөхтөн, туурайтны өлгий. Бас ёл, хойлог, тас, бүргэд, хэрээ, ятуу, ногтруу, шар шувуу, сарьсан багваахай, хулан жороо зэрэг 20 гаруй нэр төрлийн жигүүртэн эндхийн цавчим, сүрлэг хадан хясаанд үүрээ засан, өндгөө дарж, өсөж, үрждэг. Ангамал, хуурай говийг амь оруулж, өнгө будаг, хөг эгшиг нэмдэг баянбүрд, булаг шанд энд олон. Дээрх бүхэн харилцан шүтэлцэж, энэхэн хэсгийн экосистемийг бүрдүүлж буй.
Нэг нь алга болбол бусдадаа нөлөөлөх туйлын эмзэг экосистемийг хамгаалах зайлшгүй шаардлагатай хэмээн эрдэмтэн судлаачид, мэр­гэжлийн байгууллагынхан сануул­саар, улсын тусгай хамгаалалтад авхуулахын төлөө ажилласаар ирсэн.
Сум, аймгийн удирдлага Тост, Тосон бумбыг тусгай хамгаалалтад авахаар 2009-2010 оноос хойш уйгагүй зүтгэж, арай гэж УИХ, Засгийн газрын шийдвэр гаргуулсан ч эрх мэдэл, хөрөнгө мөнгөтэй, шийдвэр гаргагчдад нөлөөлөх чадалтай этгээдүүд тусгай зөвшөөрлийн талбайгаа хамгаалалтын гадна үлдээж чадсан.
Үүний нэг нь БНСУ-ын хөрөнгө оруулалттай "АГМ майнинг”. Тэдний эзэмшиж буй талбайг говь нутгийн сүр жавхлан, гоо үзэсгэлэнг цогцлоосон Тост, Тосон бумбын нурууны тусгай хамгаалалттай газраас салгах аргагүй бөгөөд энэ нутгийн экосистемийн амин чухал бүрдэл хэсэг юм.
Байгаль хамгаалах чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд, эрдэмтэн, судлаачид "Алтайн нурууны төгсгөл Тостын нуруу бол дэлхийд нэн ховордож, "Улаан ном”-д орсон цоохор ирвэс хамгийн олноор идээшдэг газар” гэж үзэн, байгалийн онгон төрхийг нь хадгалж үлдээхийн тулд тусгай хамгаалалтад авхуулах ажлаа аль эртнээс эхлүүлсэн. 
2008 оноос Ирвэс хамгаалах сангийнхан Тост, Тосон бумбын нурууг тусгай хамгаалалтад авах санаачилга гаргаж, орон нутгийн удирдлага ч тэднийг дэмжин, хамтарч ажиллажээ. Тус сангийн биологич, судлаачид өөрсдийн ажиглалт судалгаа болон Монгол орны өмнийн говийн экологийн үнэлгээг хийсэн "Де нэйчэ консерванси” олон улсын байгууллагын "Тост, Тосон бумбын нуруу, түүнийг дагасан бүс нутагт нэн ховор цоохор ирвэс нутаглахаас гадна байгалийн унаган төрхөө хадгалсан баянбүрдүүд, тариалангийн талбай бүхий бүс нутаг нь хамгаалах зайлшгүй шаардлагатай, экологийн чухал ач холбогдолтой газар” гэсэн дүгнэлт гаргасан байдаг. Ингээд Тост, Тосон бумбын нурууг орон нутгийн тусгай хамгаалалтад авах шийдвэрийг Гурвантэс сумын ИТХ-аас 2010, 2014 онд гаргасан. Гэвч уул уурхайн компаниудын өмнө орон нутгийн ИТХ-ын шийдвэр хүчин мөхөстөх нь тодорхой тул "Говийг амьтай, амьдралтай байлгадаг булаг шанд, баянбүрдэд аюул учруулахаар байгаа тул энэ хавийг бүхэлд нь улсын тусгай хамгаалалтад оруулах нь зүйтэй” гэлцэж, УИХ-д ч энэ саналаа оруулжээ.

"АГМ МАЙНИНГ” КОМПАНИЙН ЭЗЭМШДЭГ 24.372 ГА ТАЛБАЙГ ХАМГАА­ЛАЛТАД АВАХ ШААРДЛАГАТАЙГ УИХ-ЫН ГИШҮҮД ДУРДАЖ БАЙВ

Сум, аймгийн удирдлага "дээш” нь уйгагүй бичиг шидэж, санал, хүсэлт илгээсээр 2015 онд Тост, Тосон бумбын нурууны 652 527.98 га газрыг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн бүртгэлийг цэгцлэх зорилгоор, гурван жилийн хугацаатай, байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах Засгийн газрын тогтоол батлагдсан ч уул уурхайн компаниудыг эмхэлж цэгцэлж чадаагүй.
Энэ үеэр ирвэс хамгаалагч, биологич Т.Лхагвасүмбэрэл агсан амиа алдаж, үүнээс хойш Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосонбумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудал хүчтэй яригдсан билээ. Тухайн үед Өмнөговь аймгийн Гурвантэс сумын иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аймгийн ИТХ-аас Гурвантэс сумын нутаг дэвсгэрт орших Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүссэн санал, хүсэлтийг төр, засгийн холбогдох байгууллага, шийдвэр гаргагчдад хүргүүлжээ. Уг хүсэлтийн дагуу УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос  Тост, Тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалалтад авах, эсэх талаарх асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан. УИХ-ын гишүүн, Л.Эрдэнэчимэг, Ц.Оюунгэрэл тэргүүтэй уг ажлын хэсэг 2016 оны нэгдүгээр сард Өмнөговь аймгийн Гурвантэс сумд ажиллан, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж байв. Тэд нийслэлд ирээд мэдээлэл хийхдээ улсын тусгай хамгаалалтад авахаар санал болгож буй газарт уул уурхайн хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компаниудыг зарласан. Тэр дунд БНСУ-ын хөрөнгө оруулалттай "АГМ майнинг” компанийн эзэмшдэг МV-014917 дугаартай Торомхон, МV-017452 дугаартай Ямаан усны хяр (Алтан уул)-ын 16.361 га талбай бүхий алтны үндсэн орд, МV-020519 дугаартай Тамгатын 8010  га талбай бүхий зэс, цайрын орд, нийт 24.372 га талбайг хамгаалалтад авах шаардлагатайг дурдаж байв.
Харин тус компани тусгай хамгаалалттай газар нутгийн дунд өөрийн гэсэн арал бий болгож, оршин тогтносоор, уул уурхайн олборлолт хийсээр байна. Энэ талаар бид эргэн сурвалжлах болно.

Үндэсний шуудан

Тосон бумбыг тоносоор байгаа онцгой бүрэн эрхт “АГМ Майнинг”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

Өчигдөр, 17:28
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

Өчигдөр, 11:07
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
“Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга хэмжээ боллоо

09-р сарын 10-ны өдөр, “Өнгөт дэлхий” соёлын солилцооны арга ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 45 минут
Олон улсын иргэний нийгэм дэлхийн хөгжлийн санаачилгыг хамтдаа хэрэгжүүлэх II чуулга уулзалт нээлтээ хийлээ

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 42 минут
Соёлын өвийн үзэсгэлэн зохион байгуулав

БНХАУ-ын Иргэний байгууллагуудын олон улсын солилцоог дэмжих нийгэмлэг ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 38 минут
Хятадын бэлгэ тэмдэг лууны соёл ( дөрөв )

Боомтын гаднах нэрт хот гэгдсэн Хөх хот дахь Мин улсын үед (1579 он) ...

2025 оны 09 сарын 22, 12 цаг 34 минут
Нөхөн сэргээх нэрээр алт олборлосон гэх компанийн хэргийг шүүх дахин хэлэлцэнэ

  Хууль бусаар ашигт малтмал олборлосон компани, түүний гүйцэтгэх ...

2025 оны 09 сарын 19, 09 цаг 50 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани