Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хятадууд нүүрсээ хямдруул гэж шахаж байна, бид яах ёстой юм

 

Хятадууд нүүрсээ хямдруул гэж шахаж байна, бид яах ёстой юм

 

  • Манай нүүрсийг үнэтэй байна, хямдруул гэж томорч, пээдийхийг нь нүдээр харж, чихээр сонслоо
  • Дарга нар нааш цааш давхилдаад л байдаг. Өөрчлөгдөж байгаа юм алга
  • Өнөөдрийн байдлаар 31 сая тонн нүүрс экспортод гаргачихаад байна. Үүний гуравны нэг буюу 14.1 сая тонныг нь "Эрдэнэс­Тавантолгой” ХК гаргажээ 

 


Өмнөд хилийн Гашуунсухайтын боомт
Дайн дажин болж байна уу гэмээр дүр байдал дунд ороод ирлээ. Ямар ч эмх замбараа алга. Яг бөмбөгдүүлчихсэн мэт ундуй сундуй, монголчуудын пад харласан гэр голдуу навсгар суурин дээгүүр нүүрсний хөө тортог баарцаглаад, харанхуйлан нүүгэлтэнэ. Хилийн боомтын босгонд тулаад зогссон хүнд даацын авто хөсгийн цуваа нутгийн гүн рүү даруй 20 орчим км үргэлжилж ачаалал, дараалал үүсгэсэн нь харахуйд эмх журамгүй, энд тэндгүй чихэлдэж, шахалдаж, түгжирч харагдах агаад дайны хөлөөс санд мэнд дайжиж яваа дүрвэгсэдийн цуваа мэт. Зам ч гэж там болж. Энхэл донхол, асфальт нь өм цөм явсан зам дээр хэсэг саатан ажихад бидний улс орон, хувьхүн бүрийн оршин тогтнох амьдралын төлөөх тэмцэл хайр найргүй, хатуу ширүүнээс гадна зөвшөөрч үл болох хамгийн бараанаар энд, өмнөд хил дээр өрнөж байна уу даа гэсэн бодол эрхгүй төрөх аж. Хүмүүсийн гадаад тал нь ч пад хар, үс гэзэг нь сэгсийжээ. Осолдохгүй нүд шүд нь л гялалзаж харагдах. Энд үйлчилгээ ч гэж "най” алга. Бохир завааны туйл. Үнэр танар ч тамтаггүй. Яаж ийм орчинд ажиллаж, амьдарч болж байна вэ. Гэвч хүмүүс амьдраад л... маш гашуун, гунигтай бодол төрж байна. Хүний төлөө анхаардаг төр засагтай ч биш дээ бид. Миалж, муулж байгаа юм биш ээ! Монголын төр ямар арчаагүй байдгийн нэг жишээг л эндээс харж байна. Гэтэл манай боомтоор нэвтрээд хилийн торгон зааг, шугамнаас ер дөө нэг метрийн цаа наас шал өөр амьдрал, дүр байдал угтана. Арав, хорь хон мет рийн зайд ямар эрс тэс ялгаа харагдана вэ? Улаанбаатараас ч цэвэрхэн, тоос тортоггүй, орчин үеийн хот руу яваад орчихож байна. Гудамж талбай нь цэлийж, мод бут ярайна. Такси, унаа сүлжилдээд, орчин үеийн хотуудад байдаг үйлчилгээний бүхий л төвүүд байх аж. Манай төр, засгийн эрхмүүд, улс орон нутгийн мяндагтнууд бодвол үүгээр явж үзсэн л байдаг байлгүй яав гэж. Өөрсдийн энэ байгаа байдлаа хүнийхтэй харьцуулж бодож, сэтгэл нь хөдөлдөг болов уу харин! Гашуунсухайтын боомт нээгдээд хэдэн жил ч болж байгаа юм. Энэ хугацаанд хүний тал бүхэл бүтэн хот барьж байгуулсан байхад харин бид нэг майхан, гэр босгосон төдий нүүдэл, тууврын маягаар нэн зутруу, тун заваанаар амьдарсаар сууцгаасаар л. Өмнөговийн энэ боомтоор уг нь Монголын нүүрсний экспортын 51.4 хувь, зэсийн баяжмалын 55 хувийг нэвтрүүлдэг боловч одоо байгаа зам талбай, дэд бүтэц, хилийн хяналтын байгууллагуудын үйл ажиллагаа даанч дорой аж. Энд ажиллаж амьдарч байгаа иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд учруулж буй сөрөг нөлөөллийн талаар бол ярих ч юм биш. Үгүй, нээрээ хэдий болтол ийм байх юм бол оо! Дарга нар нааш цааш давхилдаад л байдаг. Өөрчилнө, шинэчилнэ, өргөтгөнө гэж амлаад л байдаг. Ноднин жил Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадад хийсэн айлчлалаасаа буцах замдаа ийшээ зориуд зорьж ирээд бас баахан амлаад буцаж билээ. Өөрчлөгдсөн зүйл нэг ч алга.

Бухимдал 
 Хятадын тал нүүрс авахаа багасгаснаас болж энд 2017 оны үеийнх шиг нөхцөл байдал үүсч мэдэхээр болжээ. Өдөрт боомтоор 1500-2000 орчим машин нааш цааш нэвтэрч нүүрс тээвэрлэдэг байсан бол биднийг очих үед дөнгөж л 600 машин нэвтэрч нүүрсээ буулгаад буцаж гардаг болсон байлаа. Томилолтоос ирээд арав гаруй хоноход энэ тоо улам багасаж өнөөдрийн байдлаар өдөрт боомтоор 400 машин нэвтэрч байгаа гэжээ. Мэдээж энэ байдал нүүрс тээвэрлэгч жолооч нарыг асар бухимдуулах болж. Гашуунсухайт дээр очоод дараалал хүлээн 20 хонож байгаа болохоор арга ч үгүй юм. Энэ байдлаар удах аваас машины дараалал, цуваа хоёр жилийн өмнөх шиг 100 км үргэлжилж болзошгүй санагдсан. Зэсийн баяжмал тээвэрлэж байгаа цуваа ямар ч саадгүй нэвтэрч байгаа нь нүүрс тээвэр-лэгчдийн бухимдал, атааг хөдөлгөж, зарим нэг нь тэдний зам гарцыг хааж, барьцаж эхэлс нийг нь сонслоо. Тэгэхээр шинжтэй байсан л даа. Ийм байдал үүсээд ирэхээр удаж, уйдаж, цөхөрсөн хүмүүс архи согтуу руулах ундаа хэрэглэж бухимд лаа тайлах гэснээсээ болж гэмт хэрэгт холбогдож байсан гашуун жишээ давтаг-дах вий дээ. Холбогдох эрх мэдэлтнүүд энэхүү үүсээд байгаа нөхцөл байдалд хэрхэн анхаарч байгаа бол гэдгийг лавлалаа. Яг үнэндээ мэдэж, шийдэж, шийдвэрлэж байгаа субъект алга. Монголын хилээс цааш 100 гаруй км зайд нүүрс угааж бая жуулах найман үйлдвэрийг Хятадууд барьж байгуулсан байх юм. Монголоос нэг тонн нүүрсийг 71.7 ам.доллараар аваад энэ үйлдвэрүүдэд угааж цаашаа металлургийн үйлдвэрүүддээ тонныг нь 170 ам.доллараар нийлүүлдэг гэж байна. Монголын нүүрснээс тэд маниасаа илүү ашиг олж байгаа биз. Эндээс эхлээд атаа, басхүү бухимдал төрж, суллаж үл чадан тээсээр ирлээ. Бид яагаад нүүрсээ угааж, баяжуулаад Хятадуудад нийлүүлж болдоггүй юм бэ? Яагаад!!!
"Эрдэнэс Тавантолгой” ХК -ийн үйл ажиллагаанаас хар л даа. Тэднийх намайг яг энэ тэмдэглэлээ бичиж байх өдрийг хүртэлх хугацаанд 14.1 сая тонн нүүрс борлуулж, 2.44 их наяд төгрөг буюу 918.5 сая ам.долларын орлоготой ажилласан байна. Баяр хүргэхгүй байхын аргагүй рекорд амжилт. Бид нэг тонн нүүрсээ түүхийгээр нь 71.7 ам.доллараар зараад олж байгаа орлого энэ шүү дээ. 170 ам.доллараар зарах аваас бүр бурзайх нь байна ш дээ. Тэгээд яагаад энэ боломжийг бид ашигладаггүй юм бол гэж үү? Би ч гэсэн энэ асуултыг тавиад үзлээ. Хариулт нь тов тодорхой. Ерөөсөө л манай улстөрчдийн ашиг сонирхлын зөрчил саад тээг болдог юм байна. Өөр ямар ч саад тээг алга аж. Арчаагүй, арчаагүй гэхэд арай л дэндүү санагдахгүй байна гэж үү! Монголын хувь заяагаар зүгээр л тоглож байдаг энэ нөхдийг яалтай билээ. Бухимдал ингээд л асаад ирж байна. Хятадын нүүрс угааж, баяжуулж байгаа олон үйлдвэрийн нэг болох "Ийгл майнинг” хэмээх үйлдвэрт нь очиж үзлээ. Нэг сая тонн нүүрс угаах хүчин чадалтай гэж байна. Инженер биш маний нүдээр харахад маш энгийн технологитой нь анзаарагдах юм билээ. Бид өнөөдөр нэг, хоёр, гурав биш, долоо, найман ийм үйлдвэртэй байх бүрэн боломжтой. Манай ямар ч инженер энэ байтугай технологи мэднэ. Нөгөө л улстөрчид үргэлжид саад болсон хэвээр. Монгол Улсын хөгжлийг манай улстөрчид л энэ олон жилийн турш саатуулж, уяж ирлээ л дээ. Хятадууд усаар угаахаас гадна, соронзон технологийн аргаар нүүрсийг цэвэрлэж баяжуулж байна билээ. Өвөрмонголын Баяннуур аймгийн дунд хошууны нутагт байгаа нүүрс угаадаг тэрхүү найман үйлдвэрийн тав нь үйл ажиллагаагаа түр зогсоогоод байгаа юм байна. Бидний очсон үйлдвэр ажиллаж байгаа гурван үйлдвэрийн нэг нь. Шалтгаанаа Хятад улсын хэрэгцээ хана-чихаад байна гэж тайлбарлаж байна. Манай нүүрсийг үнэтэй байна, иймд одооныхоо үнийг хямдруул гэж томорч, пээдийж суухыг нь нүдээр харж, чихээр сонслоо. Арчаагүй төртэй улсыг захын нэг жижиг үйлдвэрийн босс дарамталж чаддаг аж. Монголын нүүрсний үнэ ханшийг энэ мэтээр үнэндээ Хятадууд л атгадаг болохыг харлаа даа. 

 Томилолтоос үүдсэн бодол 
Сэтгэл эмзэглэн буцаж явлаа. Бусад шиг хөгжиж цэцэглэхийн тулд бид өнөөгийн бодлогоо өөрчлөх ёстой санагдана. Из-райльчууд шиг, япон, син гапур-чууд шиг сэргэлэн, ухаалаг байж болно доо. Арай л дорой байна бид. Их олон юмыг өөрчилж, эргэцүүлж бодох ёстой цаг ирж. Хятадууд нүүрсний үнийг өөрсдийн хүслээрээ зохи-цуулна гэж бодох нь аргагүй л дээ. Тэдний түмэн зөв. Харин бид аяыг нь дагах уу, сөрөх үү, өөр ямар арга байна вэ гэдгээ бодож олж, шийдэх эрхтэй. Шийдэх л хэрэгтэй. Хятадаас өөр гарцтай болох нь нэн тэргүүний зорилго байх нь тодорхой. Тиймд төмөр замаа барих ёстой. Өөрсдөө нүүрс дагасан үйлдвэрүүдтэй болох хэрэгтэй. Яриад байхаас цаашгүй аж үйлдвэрийн цогцол бороо босгох цогцлоох цаг болж. Хэлж ярьдгаараа ухаардаг бол одоо хангалттай цаг хугацааг элээлээ. Түүхий эдийн хавсарга орон чигээрээ дахиад энэ зууныг туулах уу бид! Янмал оймсноосоо цаашаа гарах хэрэгтэй байна шүү дээ. Энэ томилолтоос "Эрдэнэс Тавантолгой” ХК-иар бахархах сэтгэл дүүрэн буцаж ирсэн минь ганц олз минь юм даа. Төрийн өмчит компани ингэж сайн ажиллаж байгаа жишээг үнэндээ мэдэхгүй юм бай на. Цэл залуухан удирдлагуудаар нь үнэхээр бахархаж байна. Залуус үнэ хээр гялалзтал ажил лаж байна. Маркетинг, менежментийг мундаг хийж байна шүү дээ. Тэдэнд тус дэм, нэмэр болж чаддаггүй юм бол урмыг нь бүү хугалаасай билээ манай төр засаг. Монгол Улс 2019 онд 42 сая тонн нүүрс экспортолно гэж том амласан. Яг өнөөдрийн байдлаар 31 сая тонн нүүрс экспортод гаргачихаад байна. Үүний гуравны нэг буюу 14.1 сая тонныг нь "Эрдэнэс Тавантолгой” ХК гаргаж. Улсын төсөвт энэ онд 1.6 их наяд төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөгөө одоогийн байдлаар 41 хувиар давуулан биелүүлж, 2.4 их наяд төгрөг төвлөрүүлсэн байгааг амжилт гэхгүй юм бол өөр юуг амжилт гэх юм. Зөвхөн энэ оны эхний хагас жилд эднийх 667 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан байна гээд бод. Манайхны зарим нэг маань "мангартаад" 1072 хувьцааны ногдол ашиг яасан бэ гэж нэхэж харагддаг. Өнөөдөр Өмнөговь-Зүүнбаян чиглэлийн төмөр зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслүүд энэ компанийн ашгаар л хөдөлж байна шүү дээ. Түүнчлэн нүүрс угаах баяжуулах үйлдвэрийн төсөл хэрэгжүүлж байна. Мөн Тавантолгой-Оюутолгой-Ханги чиглэлийн авто зам, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн параллель авто замын бүтээн байгуулалтын ажлуудыг эднийх санхүүжүүлэх билээ. Улс төр самраад хаячихгүй бол цахилгаан станц, хими-технологийн үйлдвэр барих гээд олон төслүүд эднийхийг шил даран хүлээж байх жишээтэй. Монгол Улсын хөгжлийг үнэхээр олон жилээр дөтлүүлж яваа энэ компанийн хамт олонд монгол хүн бүр сэтгэлээ чилээх ёстой болов уу. Хоёр өдрийн хоолноосоо давж, ядаж хоёр гурван зууны тэртээг харж, сэтгэхийн чухлыг ухаарах цаг болжээ. 

 

Ш.Даваадорж
ЗГМ

Хятадууд нүүрсээ хямдруул гэж шахаж байна, бид яах ёстой юм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

Өчигдөр, 12:35
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани