Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Монголын зэсийн ирээдүй

 

Монголын зэсийн ирээдүй

Монгол Улсын эдийн засаг алт, зэс, нүүрс гэсэн эрдсээс бүрддэг гэхэд болно. Ингэхээр харилцан шүтэлцээнийх нь хувьд Монголын эдийн засгийг эдгээр эрдсээс салгах аргагүй. Гэвч энэ нь шавхагдашгүй баялаг биш. Мөн цаг хугацаа, нийгмийн хувьсал, хөгжлийг дагаад үнэ цэнэ, хэрэгцээ нь өөрчлөгддөг. Тэр утгаараа эдгээр гурван эрдсийн нэг Монголын зэсийн нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа, ирээдүй нь хаашаа чиглэх вэ гэдэгт анхаарлаа хандууллаа.

Зэс ба төлөв

Монголын зэсийн төлвийг ярихад "Эрдэнэт” үйлдвэр, "Оюу Толгой” дурдагддаг. Өдгөөгөөс таван жилийн өмнө буюу 2015 онд Монголын зэсийн нийлүүлэлт хэтийн төлвийг гаргахдаа Оюутолгой 2017-2021 онд 600 мян.тн, 2022-2027 онд 1.5 сая тн, "Эрдэнэт” үйлдвэр жилд 500 гаруй мян.тн баяжмал үйлдвэрлэнэ. Харин "Цагаан суварга”- ын ордоос жилд дунджаар 310 мян. тн, 2018-2022 онд 1.5 сая тн, 2022-2027 онд 2.4 сая тн (зэсийн агууламж өндөр үе) үйлдвэрлэнэ гэдэг тооцооллыг албан ёсоор гаргаж байсан тухай Төв банкны "Зэсийн зах зээлийн судалгаан”-д дурджээ. Тэгвэл энэ оны эхний есөн сард улсын хэмжээнд 964.7 мян.тн зэсийн баяжмал үйлдвэрлэж, 1.1 сая тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үүнийг хоёр компанид тус бүрт нь задлан үзүүлье.

"Эрдэнэтийн овоо”-ны орд газар дахь "Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг анх 1972 онд 4.2 сая тонн зэс, 89 мянган тонн молибден агуулсан 521.7 сая тонн хүдэртэй гэж ТЭЗҮ баталж, 36 жил ашиглах боломжтой гэж үзсэн. Түүний дараа геологи хайгуулын ажил хийж 2017 онд 7.6 сая тонн зэс, 320.3 мянган тонн молибден, хоёр тэрбум тонн нөөтэй гэж тогтоон 40 жил ажиллана гэж хугацааг уртасгасан. Үүнээс жилийн дараа буюу өнгөрсөн онд геологи, хайгуулын ажлаа эрчимжүүлж, урьдчилсан тооцоогоор 60 орчим жил ажиллах боломжтой гэж үзжээ. Одоогоор "Эрдэнэт” үйлдвэр жилд 30 гаруй сая тонн хүдэр боловсруулж, 500 гаруй мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж байгаа. Энэ оны эхний есөн сард гэхэд 477.8 мянган тонн баяжмал худалдсан. Тэгвэл Оюутолгой орд 45.032 сая тонн зэс, 1.838 тонн алт агуулсан, 157 мян. тонн молибден, 12 мян.тонн мөнгө, нийт 6.451.5 сая тонн хүдрийн геологийн нөөцтэй гэж батлагдсан. 2019 оны эхний гурван улирлын байдлаар баяжмал дахь зэс 113.400 тонн, баяжмал дахь алт 217.500 унци олборложээ. Эхний арван сард 588.4 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон талаар Ашигт малтмал, газрын тосны газрын тайланд дурджээ. 

Зэс ба төсөв 

Энэ онд Монгол Улс төсөвтөө 9.6 их наяд төгрөгийн орлого олно гэж тооцсоны гуравны нэг нь буюу гурван их наяд нь уул уурхайн нуруун дээр буусан. Бүр задалбал, нүүрс 1.3, зэс 1.7 их наяд төгрөгийг олох болсон. Тэгвэл одоогоор уул уурхайн салбарын орлого хоёр их наяд даваад байна. Үүний их наяд нь төлөвлөгөө ёсоор зэсийн орлого юм. Одоогоор ямартай ч зэсээс Монгол Улс төлөвлөгөө ёсоор орлогоо төвлөрүүлж чадаж байна. Ирэх онд харин зэсийн "оролцоог” бага зэрэг хассан юм. Өөрөөр хэлбэл, энэ онд 1.4 сая тонн зэс гадагшаа худалдахаар төлөвлөөд байсан бол 2020 онд энэ тоог бууруулж, 1.2 сая тонн болгосон юм. Ийнхүү бууруулсан нь хоёр шалтгаантай юм байна. Нэгдүгээрт, Монголын зэсийн анхдагч "Эрдэнэт” үйлдвэрийн уурхайн гүн доошлох тусам баяжмалын хүдэр дэх металлын агууламж буурч байгаа. Хоёрдугаарт, Оюутолгойн ил уурхайн баяжмалын гарц буурч байгаатай холбоотой гэж Сангийн сайд тайлбарласан. Оюутолгой бол үйлдвэрлэл, олборлолт ид өрнөж яваа орд. Гэсэн ч том төслийн зовлонгоор сорилт өчнөөн бий. Одоогоор далд уурхайн бүтээн байгуулалтын хугацаа нь 36 сараар хойшилж, санхүүжилт нэмэгдсэн. Ирэх жил хэдэн шалтгааны улмаас энэ компанийн хувьд сорилтын жил ч гэж хэлж болохоор байгаа.

Монголын зэсийн ирээдүй

Шинжээч Г.Батзориг 

Оюутолгойн хөрөнгө оруулалт 250 сая ам.доллараар буурлаа. Мөн баяжмал дотроо алтны агууламж нь өсөж, буурдаг цикл байдаг юм байна. Ирэх онд Оюутолгойн баяжмал алтны агууламж буурах цикл таарч байгаа. Далд уурхайн санхүүжилт нэмэгдэж, бүтээн байгуулалт нь хойшилсон. Мөн улстөржилт маш их байна. Оюутолгой бол Монголын зэсийн өнөөдөр гэж болно. Тэгэхээр энэ мэт сорилт Монголын зэсийн салбарт өндөр байна. Эдгээр хүчин зүйлс нь орлого тасалдах эрсдэлтэй. Уул уурхайн салбар төсвийн орлогын 20 гаруй хувийг бүрдүүлдэг. Үүнээс зэс, нүүрс тус бүр их наяд төгрөг төвлөрүүлдэг. Гэвч ирэх жилд зэсийн
орлого эргэлзээ дагуулна.

Хэдийгээр "Эрдэнэт” үйлдвэр хайгуул, геологийн ажлаа үргэлжлүүлж байгаа ч гарц буурна уу гэхээс нэмэгдэх нь юу бол гэдэг байр суурийг эдийн засагчид илэрхийлж байгаа. "Эрдэнэтийн овоо” орд нь Монголыг сүүлийн 40 жил тэжээсэн. Дуусашгүй баялаг гэж ертөнцийн хаана ч байхгүй тул энэ ойлгомжтой л асуудал.

Дараагийн "Эрдэнэтийн овоо”, "Оюутолгой”

Монголын зэсийн ирээдүйг тодорхойлох, Эрдэнэтийн овоо, Оюутолгойн ордыг орлохоор урагшилж буй төслүүд бол Цагаан суварга, Хармагтай юм. Хоёулаа гарааны зурхайд ирсэн төсөл. Цагаан суварга ордыг эзэмшдэг "МАК” ХХК нь тус ордыг ашиглан зэс, молибденийн төсөл хэрэгжүүлж байгаа нь одоогоор энэ салбарт өрнөж буй бүтээн байгуулалтаас хамгийн амжилттай яваа нь. Тус ордыг 240.1 сая тонн зэс молибденийн хүдрийн нөөцтэй гэж тогтоосон. Мөн 14.6 сая тонн хүдэр олборлон 17.4 жил ашиглах бөгөөд хөрөнгө оруулалтаа 6.6 жилд нөхөх тооцоотой гэдэг. Баяжуулах үйлдвэрийн барилгын суурийн ажил 2012 оноос эхэлсэн. Баяжуулах үйлдвэр нь жилд 14.6 сая тонн сульфидийн хүдэр боловсруулах хүчин чадалтай байх бөгөөд үүнээс жилд 316.000 тонн зэсийн, 4.400 тн молибденийн баяжмал гаргаж авахаар тооцож буй. Төсөл амжилттай яваа ч улстөржилтийн улмаас санхүүжилт, лицензийн маргаан үүссэнийг санаж байгаа биз. Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт оршдог Хармагтайн орд Оюут улаан, Шар чулуут хэмээх хоёр ордыг хамардаг. Оюутолгойн ордоос хойд зүгт 120 километр зайд байрладаг. Ордын нөөцийг Австралийн Жорк стандартаар 680 мянган тонн зэс, 70 тонноос багагүй алт, 203 сая тонн хүдрийн нөөцтэй гэж тодорхойлсон. Хамгийн өндөр агууламжтай хэсэг нь 0.47 хувийн зэс, тонн тутамд 0.59 грамм алт байдаг. Ордын эзэмшигч нь Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Занаду Майнз” компани юм. Одоогоор төсөл
хайгуулын шатандаа яваа. 

Монголын зэсийн ирээдүй

"Занаду Майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрю Стюарт 

Энэ орд Оюутолгойтой төстэй. Зэсийн хувьд ч эрдэсжилт сайтай зах зээлд өрсөлдөхүйц болох нь шинжилгээгээр батлагдсан. Мөн агуулга сайтай хүдрийн ил уурхай ажиллуулах боломжтойг хайгуулын явцад улам бүр баталгаажуулаад явж байна. Газрын гадаргад ойр, олборлоход хялбар байрлалд орд байгаа учраас зардал бага байх төлөвтэй.

Зэс нүүрсээ бодвол ирээдүйд эрэлттэй бүтээгдэхүүн. Мөн бид дэлхийн хамгийн том хэрэглэгч БНХАУ-тай ойр оршдог. Мөн нүүрснээс ялгаатай нь зэсээ дэлхийн зах зээл дээрх ханшаар борлуулдаг. Олон улсын байгууллагууд зэсийн төслүүд дээр орж ирсэн учир гэрээ нь ч өндөр түвшинд байгаа. Ингэхээр Монголын зэсийн ирээдүйг гэрэлтэй гээд товчхон дүгнэхэд болохуйц.

Монголын зэсийн ирээдүй

Эдийн засагч Н.Энхбаяр 

Эрдэсийг металлын ба металлын бус гэж хоёр бүлэгт хуваадаг. Металлын бүлгийн үнэ харьцангуй тогтвортой байдаг. Огцом өсөлт, бууралт бага. Бидний хамгийн болгоомжлох ёстой зүйл бол металлын бус эрдсийн үнэ. Нүүрс, нефть гэх мэт эрчим хүчний эрдсүүд. Зэсийн хувьд тогтвортой, асуудал багатай.

Eagle.mn
Монголын зэсийн ирээдүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани