Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Улаанбаатарын цаг агаарын нөхцөл утаанд хэрхэн нөлөөлдөг вэ?

Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү нь хот, хотожсон газар амьдарч байна. 2050 он гэхэд энэ тоо 70 хувь давна. ХОТЖИЛТ тухайн газар нутгийн АГААР, ХӨРС, УСНЫ ЧАНАРЫГ ӨӨРЧИЛДӨГ ба агаар мандалд нөлөөлдгийн хамгийн энгийн илрэл бол хөдөөнөөс эсвэл хотын захаас хот руу орж ирэхэд илүү дулаан, хуурай, салхи багатай болж ирдэг.

Хотын дулаан агаарыг “хотын дулаан арал” гэж нэрлэх ба үүнээс улбаалж хотжилт тухайн газрын бүс нутгийн уур амьсгал, цаг агаарыг өөрчилдөг. Мөн хотжилт АГААРЫН БОХИРДОЛ дагуулдаг ба сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд улс орныг ялгалгүй байгаль орчин, нийгэм, эрүүл мэндэд уршиг дагуулсан ноцтой асуудал болж байгааг бид сайн мэднэ. Агаарын бохирдлын улмаас дэлхий дээр жил бүр 5.5 сая хүн нас бардаг.

Улаанбаатарын агаарын бохирдлыг гэр хороолол, уурын зуух, цахилгаан станц, машинуудаас гарч буй бохирдол үүсгэж байгаа ч ихээхэн нөлөөлж буй хүчин зүйл бол байгаль, ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛ юм.

Монголын нутагт өвөлдөө Сибирийн их даралтын орон (антициклон)-ы нөлөөгөөр үүлгүй, салхи багатай байдаг. Нарны цацраг газрын гадаргыг хангалттай халааж чадахгүй, газрын гадарга шөнийн хугацаанд хөрж дулаанаа алдах ба тодорхой өндөр хүртэл дулаан агаар, үүний дээр дахин хүйтэн агаар оршсоноор газрын гадаргаас дээшлэх тусам агаарын температур нэмэгдэж ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРСийн давхарга бүрэлдэнэ. Инверсийн давхаргыг “хөмөрсөн тогоо” эсвэл “савны таг” гэж ойлгож болно. Учир нь, инверсийн давхарга доод хэсгийн агаарыг дээшээ СЭЛГЭЭНД ОРУУЛАЛГҮЙ хотын олон эх үүсвэрээс гарч буй БОХИРДЛЫГ ТОГТООН БАРИНА. 1-р зурагт температурын инверсийн давхарга доторх бохирдол тушигдаж тогтсон нь, инверсээс дээшхи агаар бохирдолгүй байгаа нь тодорхой харагдана – саарал хэсэгт агаар тогтонги, салхи бага байхад бохирдолгүй дээд хэсэгт агаарын тогтворшил бага, салхитай нь илт байна.

Зураг 1. Температурын инверсийн давхаргад бохирдуулагч тушигдсан байдал.

 

Өвлийн улиралд Улаанбаатар хотод ТЕМПЕРАТУРЫН ИНВЕРС тогтсон үеийн, өөрөөр хэлбэл, агаарын бохирдол үүсгэх чухал хүчин зүйлсийн нэг болох цаг агаарын нөхцөл байдлыг тоон загварчлалын аргаар судалсан байгаа. Дэлгэрэнгүйг хэдэн сарын өмнө хэвлэгдсэн судалгааны өгүүллээс маань харж болно. Цаг агаарын тоон загвар нь төлөвийн тэгшитгэл дээр үндэслэгдсэн, агаар мандлын олон физик процессуудыг тооцож оруулсан математик загвар ба кластер эсвэл суперкомпьютер дээр параллель тооцооллоор гүйцэтгэнэ (өмнөх нийтлэл харна уу).

Тухайн тохиолдлыг авч үзэхэд, температурын инверс ~7°С хүртэл, инверсийн зузаан ~600 м орчим (Зураг 2) бөгөөд энэ давхарга дотор салхи тогтуун буюу агаарын урсгал тушигдсан байдалтай нь илт харагдана. Харин хотжилтын нөлөөгөөр өдөртөө инверсийн доод хил дээшилж, инверсийн эрчим суларч, газар орчимд салхи тогтуун бус болно. Гэвч агаарын дээд давхаргаас салангид хэвээр байх тул агаар сэлгээнд хангалттай орохгүй.

Зураг 2. Улаанбаатар хотын температурын инверсийн (a) дээд, доод хилийн өндөр (b) эрчим болон (c) дээд, доод хилийн температурын хоногийн явц.

 

Температурын инверс зөвхөн Улаанбаатарт гэлтгүй манай орны бусад газарт ч ажиглагддаг (15-20°С, 1500-2500 м хүртэл) учраас бусад аймаг, суурин газруудад ч агаарын бохирдлын асуудал байгаа. Бохирдуулагч үүсвэрээс гарсан утаа температурын инверсийн улмаас тунаран тогтож, хот суурингуудад агаарын бохирдлыг нөхцөлдүүлэгч болно. Бидний мэдэх Бээжингийн агаарын бохирдол ч мөн адил их даралтын орны нөлөөгөөр температурын инверстэй үед бохирдолтой агаар газар орчимд тогтонги оршдогтой холбоотой.

Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах, бохирдолтой тэмцэхэд салхин сэнс тавих, уул нүхлэх, нураах зэрэг “мэргэн” шийдлүүдийг хүмүүс гаргадаг ч агаарын бохирдлыг “дэмжээд” байгаа цаг агаарын нөхцлийг ойлголгүй, тооцолгүй орхигдуулдаг. Сэнсүүд тавилаа гэвэл шороотой ус хутгахтай адил тэрхэн хөндийд бужигнаанд оруулна, бохирдолтой агаар инверсийн давхаргыг нэвтэлж дээш гарахгүй, бохирдол багасахгүй.

Хэдэн жилийн өмнө Засгийн газраас Ус, цаг уурын хүрээлэнд захиалга өгч судлуулсан, боломжгүй гэдгийг холбогдох хүмүүс мэдэх ёстой. Уул цоолж, гүвээ давааг нураасан ч температурын инверсийг задлахгүй, үүнийг би тоон загвараар туршилт хийж үзсэн, агаарын бохирдлыг бууруулахгүй гэсэн үг. Дашрамд, инверсийг сулруулах лабораторийн жижиг туршилтууд байдаг ч байгаль дээр бодитоор туршсантай таарсангүй, температурын инверсийг геоинженерчлэл хэрэглэн задлах талаар Казахстанд туршиж байсныг дам дуулсан ч чухам хэзээ, яаж, үр дүн нь юу гэдэг талаар олж мэдэж чадалгүй өнөөг хүрч байна. Уул, даваа нурааж салхилуулж утааг хөөнө гэсэн санаатай нэгддэг хүмүүс 1952 оны Лондонгийн агаарын бохирдлын гамшигт жишээг санаад, тэр хавийн газарзүйн байршлыг харах хэрэгтэй – Лондонг эргэн тойрон хүрээлсэн өндөр уулс байхгүй. Аюулд хүргэсэн шалтгаан нь мэдээж бохирдуулагчийн эх үүсвэр, үүн дээр “нэмэр” болсон цаг агаарын нөхцөл буюу нам салхи, тогтуун агаартай их даралтын орон байсан, манайхтай адил “хөмөрсөн тогоонд” гамшиг болсон гэсэн үг.

АМЬСГАЛАХ АГААР ТЭГШ ЭРХТЭЙГЭЭР ОЛДДОГ. Агаарын чанарын стандартаас хэдэн арав дахин БОХИРДОЛТОЙ АГААР таны уушгинд хүрч, цусаар дамжин бүх биед хүрснээр биеийн эд эсийг ТАСРАЛТГҮЙ ХОРДУУЛДАГ. Таны хэн байхаас үл хамааран бид тэгш эрхтэйгээр үнэгүй хүртэж, тэгш эрхтэйгээр бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учир баттай зөв мэдээлэлтэй байх хэрэгтэй. Агаарын чанарын хэмжилтийн баталгаатай зарим эх сурвалж гэвэл:

  • agaar.mn – Улаанбаатарын агаарын чанарын мэдээ, мэдээллүүдийг харах хүн бүр өдөр тутамдаа ашиглах хэрэгтэй сайт, апп.
  • www.air.ub.gov.mn– Нийслэлийн агаарын чанарын албаны сайт. Тухайн хугацааны хэмжилт, зарим дунджаас гадна 2009 оноос хойшхи мэдээ сар, сараар байгаа.
  • aqicn.org – Улаанбаатарын агаарын чанарыг дэлхийн бусад газруудтай харьцуулж харж болно. Бохирдол өнгө, тоогоор сайхан ялгагдана. Манайх өвлийн хугацаанд байнга шахуу улаан хүрэнтэж байгаа!

Агаар мандалд хэдэн мянган километр эзэлсэн, тогтвортой орших системийг өөрчилж чадахгүй, боломж ч байхгүйгээс хойш бохирдлын үүсвэртэй “тууштай ноцолдох” л илүү үр дүнтэй!. Гэхдээ нарийн ширхэгт тоосонцортой юу, нүүрс шатахууны шаталтаас гарах SO2, CO, NOx-ын алинтай нь яаж, яаж тэмцэхээ тодорхойлох хэрэгтэй. 

Уур амьсгалын өөрчлөлт, түүнтэй дасан зохицох асуудалтай харьцуулахад хэдэн уулын дундах хотгорт байх сая хагас хүнийг зарлаагүй дайнд дуудаж, ялан дийлж буй өнөөгийн Улаанбаатарын агаарын бохирдол бол үйлдвэржилтээс бус амьжиргааны гаралтай учраас арга хэмжээг сэтгэлээсээ, ухаалгаар хийвэл бууруулах асуудал шийдэгдэж болох зүйл!!!

Өгүүллийг бэлтгэсэн: Цаг уурч, доктор Г.Гантуяа

БОДЛОГО БОЛОВСРУУЛАГЧДАД: Улаанбаатарын цаг агаарын нөхцөл утаанд хэрхэн нөлөөлдөг вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Эрдсийн эдийн засгийн тойм

Монгол Улсын эдийн засгийг бүхлээр нь авч үзэх юм бол нийт 30 ...

2020 оны 01 сарын 17, 16 цаг 26 минут
Хятадын төрийн өмчит компани Засгийн газрыг шүүхэд өгчээ

Дорнод аймгийн Баяндун сумын нутагт орших Гурванбулагийн ураны ордын ...

2020 оны 01 сарын 17, 16 цаг 21 минут
2020 оны 01 сарын 17, 15 цаг 29 минут
2020 оны 01 сарын 17, 14 цаг 41 минут
Шарын голын уурхайг дампууруулах сонирхол хэнд байна вэ?

Хувийн эзэмшлийн Шарын голын нүүрсний уурхай дампуурлын ирмэгт ирснээ ...

2020 оны 01 сарын 17, 12 цаг 50 минут
Герман улс хүрэн нүүрснээс татгалзах төлөвлөгөөгөө зарлалаа

Герман улс 2038 оноос эхлэн хүрэн нүүрсийг эрчим хүч үйлдвэрлэхэд ...

2020 оны 01 сарын 17, 12 цаг 04 минут
TRQ 2020 онд "Оюу толгой"-н гүний уурхайн төсөлд $1.2-1.3 тэрбумыг зарцуулна

Туркойз Хилл Ресурс(TRQ) компани 2019 оны дөрөвдүгээр улирлын үйлдвэрлэл ...

2020 оны 01 сарын 17, 11 цаг 34 минут
М.Ариунтулга: 1072-н Л.Наранбаатар миний Хэнтий аймаг дахь лицензийг Америк компанид зарсан

  Эдийн засагч Л.Наранбаатарт залилуулсан иргэн н.Ариунтулга мэдээлэл ...

2020 оны 01 сарын 17, 11 цаг 05 минут
Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа, дараагийн зээлд аль ордоо ломбардах вэ хэдүүлээ

Тэтгэврийн зээлээр Салхитын ордоо ломбардчихлаа Дараагийн зээлд аль ордоо ...

2020 оны 01 сарын 17, 09 цаг 49 минут
ЦУВРАЛ 1: Засгийн газар 34 хувиас татгалзаж, 57 дугаар тогтоол хүчингүй болох уу!

 ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭНИЙ ӨӨРЧЛӨЛТИЙГ УГТСАН АНАЛИЗ ЦУВРАЛ ...

2020 оны 01 сарын 16, 15 цаг 41 минут
"Петро дачин тамсаг" болон Халхгол, Матад сумдын хоорондох хэлэлцээр төрийн ордонд явагдаж байна

"Петро дачин тамсаг" болон Халхгол, Матад сумдын хоорондох Нийгмийн ...

2020 оны 01 сарын 16, 12 цаг 56 минут
Хууль бусаар мод бэлтгэх, ан амьтан агнах, гол, нууруудад загас агнахыг хориглоно

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал ...

2020 оны 01 сарын 16, 11 цаг 36 минут
Мадуро 4.5 сая торх нефтийг криптовалютаар худалдах зарлиг гаргажээ

 КАРАКАС. /TASS/. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро төрийн ...

2020 оны 01 сарын 16, 11 цаг 19 минут
“Эко Алтан Заамар”-ынхан нэрээ сольж, хариуцлагаас мултрах уу

 Хариуцлагагүй уул уурхайн бодит жишээ бол "Эко Алтан Заамар” ...

2020 оны 01 сарын 15, 18 цаг 24 минут
Ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд тавих хяналтыг чангатгана

 Өнөөдрийн засгийн газрын ээлжит хуралдаанаар ашигт малтмалын тусгай ...

2020 оны 01 сарын 15, 18 цаг 22 минут
Шахаа хийдэг "хурган" дарга нарт "Шарын гол"-ынхны амьдрал хамаагүй юу

Уурхай нь дампуурах дээрээ тулж, ажилгүй болох эрсдэлтэй тулгарсан "Шарын ...

2020 оны 01 сарын 15, 18 цаг 03 минут
Австралийн арми имжид агаараас тэжээл цацлаа

Орон нутгийн цагаар 1-р сарын 14-нд Австралийн арми имжид агаараас хуурай ...

2020 оны 01 сарын 15, 17 цаг 52 минут
“Шарын гол”-ын уурхай сул зогсолт хийхэд хүрэв

    Төрийн буруу бодлогын уршгаас болж 500 уурхайчин ...

2020 оны 01 сарын 15, 17 цаг 38 минут
“Brent” маркийн үнэ 64 ам.доллароос доошилж буурчээ

 МОСКВА. /TASS/. Даваа гарагт Лондоны "Ice" биржийн арилжааны ...

2020 оны 01 сарын 15, 17 цаг 04 минут
Фижид 15 жилийн дотор 30 сая мод тарина

Фижи улсын Засгийн газар байгаль орчноо хайрлан хамгаалах зорилгоор 15 ...

2020 оны 01 сарын 15, 16 цаг 47 минут
Ногоон тивийг нөмөрсөн гамшиг – дэлхийн дулаарлын уршиг

 Өнөөдөр түймрийн их утаанд бүрхэгдсэн Австралийн тэнгэр Ангараг ...

2020 оны 01 сарын 15, 16 цаг 25 минут
"Зүүн Цагаан дэлийн ордын ТЭЗҮ батлагдвал 10-15 жил олборлолт хийх боломжтой"

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн орон нутаг дахь томилолт Хэнтий ...

2020 оны 01 сарын 15, 14 цаг 38 минут
Австралийн эрх баригчид зэрлэг байгалийг сэргээхэд зориулж 35 сая орчим ам.долларыг олгоно

Австралийн Холбооны Засгийн газар ойн түймрийн дараах зэрлэг байгалийг ...

2020 оны 01 сарын 15, 14 цаг 25 минут
Хууль бусаар ашигт малтмал олборлоход ашигласан техникийг улсын орлого болгохыг хуульд тусгана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн ...

2020 оны 01 сарын 15, 14 цаг 24 минут
Сумдад малын гаралтай түүхий эдийг хүлээн авах, тээвэрлэх, борлуулах сүлжээг бүрдүүлнэ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2020 оныг “Экспортыг ...

2020 оны 01 сарын 15, 11 цаг 34 минут
ОХУ нүүрсний экспортоор Австралийг орхиж, Азид "ноёрхоно"

 ОХУ нүүрсний экспортоо тасралтгүй нэмэгдүүлж, Ази-Номхон далайн бүс, ...

2020 оны 01 сарын 14, 18 цаг 57 минут
"Шарын голын уурхайчид Засгийн газрын боол биш"

 Эрчим хүчний зохицуулах хорооны гадна Шарын голын уурхайчдын ...

2020 оны 01 сарын 14, 18 цаг 04 минут
Уурхайн хөлд нэрвэгдсэн “Бичигтийн боомтын зам”

    Сэрүү татсан нэгэн өдөр Өмнөд улсыг зорихоор ...

2020 оны 01 сарын 14, 17 цаг 58 минут
Австралийн түймэр дэлхийн хүлэмжийн хийд нөлөөлнө

 Олон улсын эрдэмтэд Австралийн гал түймэр дэлхийн цаг уурт хэрхэн ...

2020 оны 01 сарын 14, 17 цаг 56 минут
Петро чайна дачин тамсаг компани химийн хор хадгалсан, хугацаа хэтрүүлсэн зөрчил гаргаж байжээ

 Дорнод аймагт үйл ажиллагаа явуулдаг "Петро чайна дачин тамсаг” ...

2020 оны 01 сарын 14, 16 цаг 58 минут
Энэтхэг улс Монголоос коксжих нүүрс импортлохоор хэлэлцэж эхэлжээ

 Энэтхэгийн өдөр тутмын хэвлэл болох "The economic times”  ...

2020 оны 01 сарын 14, 16 цаг 18 минут
Петрочайна Дачин Тамсагийн 21 дүгээр талбайн тээвэрлэх замыг хаажээ

Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын ...

2020 оны 01 сарын 14, 13 цаг 54 минут
"Шарын голын уурхайчид Засгийн газрын боол биш"

Өнөөдөр Шарын гол уурхайн уурхайчдын төлөөлөл Эрчим хүчний зохицуулах ...

2020 оны 01 сарын 14, 13 цаг 25 минут
Эрдсийн экспортод жонш байраа бэхжүүлнэ

    Монгол Улсын 2019 оны гадаад худалдааны баланс эерэг ...

2020 оны 01 сарын 14, 13 цаг 05 минут
2020 оны 01 сарын 14, 13 цаг 00 минут
Газрын тосны ханш 80 ам.долларт хүрэхэд ойрхон байгааг судлаачид онцолж байна

  АНУ, Ираны хооронд үүсээд буй геополитикийн хурцадмал байдлын ...

2020 оны 01 сарын 13, 19 цаг 42 минут
50 ам.доллароор УРУУДСАН алтны ханш лхагва гарагийн тохирооноос хамаарах нь

 Өнгөрсөн долоо хоногт 1600 ам.доллар даваад байсан алтны ханш ...

2020 оны 01 сарын 13, 18 цаг 05 минут
Энэтхэг Монголоос коксжих нүүрс авах уу

 Энэтхэг улс 2030-2031 онд 300 сая тонн ган үйлдвэрлэхээр төлөвлөсөн ...

2020 оны 01 сарын 13, 18 цаг 03 минут
Хятадын зэсийн эрэлт өнөөдөр буурсан ч маргааш ӨСНӨ

 Лондоны металлын бирж дээр санал болгож буй тонн зэсийн ханш 6157 ...

2020 оны 01 сарын 13, 18 цаг 01 минут
Австрали: Байгалийг нөхөн сэргээхэд 34.5 сая ам.доллар зарцуулна

Ойн түймрийн дараа онгон байгалийг нөхөн сэргээхэд зориулан Австралийн ...

2020 оны 01 сарын 13, 17 цаг 51 минут
2020 оны 01 сарын 13, 17 цаг 18 минут
“Шарын гол”-ын уурхай дампуурлын ирмэгт очжээ

 Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос "Эрчим ...

2020 оны 01 сарын 13, 16 цаг 16 минут
Австралид имжнүүдэд зориулан хэдэн тонн хүнс тараажээ

Шинэ Өмнөд Вэльс мужийн нутаг дэвсгэрт амьдардаг имжнүүдэд зориулан ...

2020 оны 01 сарын 13, 14 цаг 31 минут
1072 хувьцааны ногдол ашиг амилах цаг ойртлоо

    "Эрдэнэс Тавантолгой” компани нэг их наяд төгрөгийн ...

2020 оны 01 сарын 13, 12 цаг 02 минут
Цагаан суваргын ордоо төрд авна гэсэн чинь худлаа байсан юм уу

 Эрх баригчид ард түмэнд таалагдахын тулд үг хэлчихээд удалгүй ...

2020 оны 01 сарын 13, 11 цаг 51 минут
Асгатын мөнгөний орд удахгүй ашиглалтад орно

Монгол Улсын нийгэм, эдийн засаг, төсөвт бодитой ...

2020 оны 01 сарын 13, 11 цаг 45 минут
М.Очирбат: Орд илрүүлэхийн тулд хайгуул хийх хэрэгтэй

  Геологи хайгуулын салбарт тогтвортой бодлого дутагдаж байна ...

2020 оны 01 сарын 11, 19 цаг 35 минут
Л.Наранбаатар: Салхитын ваучер бол "боов үмхүүлэлт"

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг нэг удаа төрөөс төлөх тухай хуулийг ...

2020 оны 01 сарын 11, 14 цаг 15 минут
САЙХАН ТҮҮХ: “Ээж ээ, би таныг орхихгүй”

“Ээж ээ, би таныг орхихгүй”. Энэ бол хайр. Цахим ...

2020 оны 01 сарын 11, 13 цаг 06 минут
Сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтэд 1000 гаруй төрийн албан хаагч хяналт тавьж байна

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл ...

2020 оны 01 сарын 10, 13 цаг 16 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани