Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ядруухан бөгөөд архинд орчихсон ахындаа зочлох ямархан байдаг билээ дээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн сүр дуулиантай эхлүүлсэн айлчлал даржиндуухан төгсч байгаа бололтой. Оросын худалдааны 46-63 хувь байдаг татварыг тэглүүлнэ, болохгүй бол багасга гэж хэлнэ, мөн байгалийн хийн хоолойг Монголоор дайруулах тухай асуудлыг ярина гэсэн ийм хоёр том ажил амжуулахаар шуугиан шаагиан болгоод л явсан. Эхний асуудлын тухайд, манайх ОХУ-д дагаар орох шахуу юм болохоор Евразийн Эдийн засгийн холбоонд нь элсэхээр болж байх шиг байна. ОХУ, Казахстан, Беларусь, Кыргызстан, Армен улс энэ холбоонд нь багтдаг. ЗХУ гэж байх үеийн стан орнуудад зориулагдсан гэмээр энэ холбоондоо оруулах гэж янз бүрээр санал тавьж эцэст нь “Худалдааны татвараа буулгахгүй” гэж чангалсаар байгаад энэ байгууллагадаа элсүүлэх маягийн юм болоод явчихлаа.

Хоёр дахь асуудлын хувьд, манай дарга нар сүүлийн 20 жил хийн хоолой гэдэг хий хоосон зэрэглээ хардаг өвчинтэй болчихоод байгаа. Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлалын дараа харахад, тэр зэрэглээ нь зэрэглээ хэвээрээ л үлдэх шиг боллоо доо. Засгийн газрын хэвлэл хариуцсан хүмүүс ард түмний тархи угаасан мэдээлэл цацаж байна. “...Хоёр улсын судалдааны ажлын хэсгүүд одооноос байгалийн хийн хоолойн эдийн засгийн үр өгөөжийг тогтоох, ТЭЗҮ боловсруулах зэрэг ажлаа эхлэх юм. Энэ төсөл хэрэгжсэнээр Монгол Улс бүс нутгийн эрчим хүчний интеграцид бодитой оролцох боломж бүрдэнэ” гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн. Манай Ерөнхий сайд В.В.Путины араас Сочид очиж бараалхаад энэ улиг болсон хийн хоолойгоо л ярьсан. Үүнийх нь хариуд Оросын Эрчим хүчний яам “Газпром”-д “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх маршрутаар байгалийн хийн хоолой барих ажлын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгосон”-ыг ОХУ-ын Шадар сайд Алексей Гордеев нийтэд уламжилжээ.

Эдийн засгийн үр өгөөж гэж тэд юу яриад байна вэ гэхээр, Хятад улс Монголын зүүн талаар тойруулаад хийн хоолойгоо нээчихсэн. Оросыг хийн хоолойгоо барьж байх зуур Хятад улс бүх хотуудаа хийн хоолойгоор холбочихлоо. Бүр Үрэмч хот хүртэл тэр хоолойгоо хүргэчихсэн зураг харагдана лээ. Тэгэхээр баруун талаар хийн хоолой тавих үр ашиг нэг их харагдахгүй байна. Орос, Хятад улс өөрсдөө ч хэлж байгаа. Шинжаан, Уйгарын мужид гэнэт том хэрэглэгч л гарч ирэхгүй юм бол одоохондоо хаваасаг гэж. Ингэхээр Оросын тал хамтарсан судалгаа хийсэн болоод “Эдийн засгийн үр өгөөж муутай” гээд энэ ажлыг хаахад манай дарга нар хийн хоолой гэсэн хий хоосон үлгэрээ ярьсаар хоцорно гэдгийг таахад нэг их ухаан зараад байх юм алга. Мэдээжийн асуудал шүү дээ. Хятад, Орост үр өгөөж нь тиймхэн бол тэдэнд одоохондоо шаардлагагүй гэсэн үг. Эдийн засгийн үр өгөөж гэдэг зүйл дээр бас нэг зүйлийг нэмж хэлэхэд Монголоор тэр хоолой нь явлаа гэхэд 1000 гаран км хоосон цөлөөр дардан өнгөрнө. Ямар ч том хот байхгүй. Хэрэглэгч үгүй. Манай мунхаг дарга нар Улаанбаатар хот сая гаран хүнтэй, бүгд хэрэглэгч гэж хэлж чадахгүй, одоо хүртэл “Бариад эхлэнгүүт нь гэнэт гуйна даа” гэсэн болхидуухан юм яриад сууж байдаг. Уг нь ухаантай хүн бол “Улаанбаатар бол асар өндөр хэрэглээтэй. Өсөн хөгжиж, тэлж байгаа хот” гэж итгэл төрүүлэхүйц зүйл яриад сууж байх ёстой. Ингээд эцсийн дүндээ сүр болж гайхуулаад байгаа, ард түмнийг хуураад буй байгалийн хийн хоолойг В.В.Путин “Эдийн засгийн үр ашиггүй” гээд л хаачихна.

Хийн хоолой гэдэг үлгэр бол шинэ үлгэр биш юм. Хорин жил ярьж байгаа, дахиад 10 жил лав яригдах үлгэр. Дарга нарыг яагаад хийн хоолой гэсэн үлгэр яриад байдгийг монголчууд ойлгодоггүй. Нэг их өгөөмөр гүрэн бидний хойд зүгт байдаг, тэр нь биднийг харж үздэг, хийн хоолойгоо манай дээгүүр тавих гэж байгаа, хийн хоолойн ажил эхэлбэл мянга мянган залуус ажлын байртай болно, тэгээд бид баяжина гэдэг үлгэр яриад байдгийг Монголын ард түмэн ойлгодоггүй.

Яагаад вэ гэвэл ард түмэн бүхнийг мэдэж байдаг, үл бүтэх юмыг үргэлж давтаад байгаад нь залхчихсан. Ард түмэн “Орос улс Орос шиг байхаа больжээ” гэж ярилцдаг болоод удсан.

Хамгийн хоржоонтой нь энэ хийн хоолой гэх зэрэглээнийхээ хариуд манай мулгуу дарга нар Эгийн голын усан цахилгаан станцаа барихаа больж байх шиг байна. Энэ талаар Оросын хэвлэлүүдээр тов тодорхой бичиж эхэллээ. Манай дарга нар үүнийг ард түмэндээ яалаа гэж хэлэх вэ, тас нуугаад өнгөрөхийг оролдоно. Цахилгаан станцуудаа сайжруулна, хүчин чадлыг нь нэмнэ, ингэхдээ Оросын талтай нягт хамтарч ажиллана ч гэх шиг юм ярьцгааж тойрч хаяглаж гүйгээд байгаагаас нь харахад энэ бүхэн илт ойлгомжтой боллоо. Бүр цахилгаанаа аваад байхаас өөр замгүй гэх ухааны юм ярьж байна. Бас нууцалсан гэрээ хэлэлцээнийхээ үеэр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх тухай баахан шахуулаа биз.

Манай сайд, дарга нар Орос руу очихоороо цаазлуулах гэж байгаа хүн шиг сонин болчихдог. Цаазын ял сонсохоор шүүх хурал руу орж байгаа ялтан мэт өөрийн ямар ч хяналтгүй болж, огт худлаа яриад эхлэх юм даа. Одоо энэ зэрэглээ адил үлгэрүүдээсээ салах цаг болсон. Бид хоёр хөрштэйгөө эвтэй л байна уу гэхээс биш хоёр хөршөөрөө дэмжүүлж, тэд хөрөнгөө манай улсад оруулж ирээд биднийг хөгжихөд тусална гэж хэзээ ч байхгүйг бид харлаа. Өмнөд Монгол, Буриад хоёроос илүү хөгжилтэй болгож болохгүй гэсэн бодлого байдаг гэдэг нь үнэн юм. Тиймээс бид гурав дахь хөршийн бодлогыг өндөр түвшинд гаргах хэрэгтэй. Европын холбоо, Япон, Солонгос, Америк гэсэн гурав дахь хөршүүдтэйгээ харилцах харилцаандаа чанарын өөрчлөлт хийж, харилцаагаа өндөр үе шатанд гаргах хэрэгтэй болоод байна.

Үнэндээ манай хойд хөрш ядуу байна, хэцүү байна, хоригт орчихсон байна. Эзлэн түрэмгийлэгч дээрэлхүү зангаасаа болоод дэлхий даяар хашигдчихаад байгааг бид харж байгаа. Олигархиуд нь эзэлчихсэн, олон улсад нэр хүнд маруухан байгаа юм чинь бидэнд ямар юмаараа тусалж чадах билээ. Манайхны дарга нарын тархинаас ОХУ-ыг хуучны ЗХУ-ын үеийн орон, орос ах нар минь гэдэг балартсан үзэл бодол салж өгдөггүй юм уу яадаг юм, ямар учир байдаг юм бол. Хойшоо очихоороо сүнс сүлдээ гээчихээд амаа ангайлгаж чадахгүй байж байгаад ирдэг. Тэглээ ч манай хоёр улсын үнэт зүйл нь өөр юм. Манайх ардчилалтай орон, тэднийх авторитор дэглэмтэй улс. Тэгэхээр бид хоёр хөрштэйгөө эв найртай л байх талаар бодно уу гэхээс биш эдийн засаг талаасаа дэмжүүлнэ, туслуулна гэсэн бодлоосоо даруйхан татгалзах хэрэгтэй болжээ.

Ээ, тэгээд ядруухан, архинд орчихсон ахындаа зочилж очихоор ямархан гунигтай дүр зураг угтдаг билээ дээ. Үг сольё гэхээр өөдөөс ахархаад байдаг хэрнээ гийгүүлж байгаа юм үгүй. “Тэг, ингэ” гээд зааварлаад үүрэг өгөөд толгой түрүүгүй загнана. Сүүлдээ бүр очсоноосоо эс юм болдог билээ. Яг л тэрэн шиг ая зантай айлчлал болж өнгөрлөө дөө.

Д.Гансаруул

Эх сурвалж: Өдрийн сонин

Ядруухан бөгөөд архинд орчихсон ахындаа зочлох ямархан байдаг билээ дээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Нүүрсний тээвэр эхэлсэн ч Хятадын талаас татан авалт сайнгүй байна

 Гэхдээ  03 сарын 15-аас  эхлэн уул уурхайн бүтээгдэхүүний ...

Өчигдөр, 17:53
В.Путин ОХУ-Монгол-Хятадыг холбох “Сила Сибири-2” хийн хоолойн төслийг эхлүүлэхийг үүрэг болгожээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ...

Өчигдөр, 14:44
"Газпром" хийн хоолойгоо Монголын нутаг дэвсгэрээр дамжуулан тавих боломжтой боллоо

 Гуравдугаар сарын 27-ны өдөр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ...

Өчигдөр, 14:31
АМНАТ-өөс 1.4 тэрбум төгрөг төвлөрүүлжээ

 Өнгөрсөн онд Монгол Улс  уул уурхайн салбараас 3.1 их наяд ...

Өчигдөр, 14:07
ФОТО: Байгаль эхийн урлан

"Nature TTL Photographer 2020" байгалийн гэрэл зургийн уралдааны шилдэгүүд ...

2020 оны 03 сарын 27, 19 цаг 01 минут
“Страто” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох ШААРДЛАГА хүргүүллээ

 "Страто” ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох шаардлагыг ...

2020 оны 03 сарын 27, 17 цаг 29 минут
Молиго модон хошного

90 оноос хойш манай улс хөгжиж өөрсдийн томоохон бизнесмэнүүдтэй болсоон. ...

2020 оны 03 сарын 27, 10 цаг 15 минут
2020 оны 03 сарын 27, 09 цаг 39 минут
Газрын тосны үнэ сэргэж байна

 Газрын тосны үнэд сэргэлт ажиглагдаж эхэлжээ.Тухайлбал өнөөдөр ...

2020 оны 03 сарын 26, 18 цаг 40 минут
Тоон үзүүлэлтүүд унаж, таагүй ирээдүйг зөгнөж эхэллээ

Шинэ коронавирусийн COVID-19 халдвар Монголын эдийн засаг, бизнесийн ...

2020 оны 03 сарын 26, 14 цаг 58 минут
Нефтийн үнэ 30 ам.доллар давжээ

 МОСКВА. /RIA Novosti/. Дэлхийн зах зээлд нефтийн үнэ 6-7 хувиар ...

2020 оны 03 сарын 26, 14 цаг 50 минут
Өмнөд Африк дахь усны хомсдолыг авлига нэмэгдүүлж байна

 2017 оны ган гачгийн үеэр Өмнөд Африкийн хамгийн том хот болох Кэйп ...

2020 оны 03 сарын 26, 13 цаг 46 минут
Говьчууд, говийн байгальд аранга болсон СТРАТО

 ТВ8 телевизийн сурвалжлах баг Өмнөговь аймгийн Цогтцэций, Дундговь ...

2020 оны 03 сарын 25, 17 цаг 12 минут
Манайхан нууж, гадныхан илчилсэн "Өндөр наран" буюу "хоёрдох Оюутойгой"

ГЭМТ БҮЛЭГЛЭЛИЙГ ЗАСГААС ЗАЙЛУУЛАХГҮЙ БОЛ МОНГОЛЫН БАЯЛГАА МОНГОЛЧУУД ...

2020 оны 03 сарын 25, 16 цаг 55 минут
Рио Тинто: Өмнөд Африк дахь төслөө “Ковид-19” вирусний улмаас түр зогсооно

 Уул уурхайн Рио Тинто компани Өмнөд Африк дахь титаны "Richards ...

2020 оны 03 сарын 25, 13 цаг 29 минут
COVID-19 гарснаас хойш Италийн Венеци хотын ус олон жилийн дараа анх удаагаа тунгалаг болжээ

COVID-19 гээд бид тусгаарлагдаж байх хугацаанд байгаль дэлхий маань амарч ...

2020 оны 03 сарын 25, 11 цаг 33 минут
Монгол орны нутагт он гарсаар 3.5 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлт 19 удаа болжээ

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 25-ны өдөр “Газар хөдлөлтийн аюулаас ...

2020 оны 03 сарын 25, 11 цаг 25 минут
Нүүрсний ЭКСПОРТ сэргэв

 Гашуунсухайтын хилийн боомтын нүүрс экспорт өчигдрөөс сэргэв. ...

2020 оны 03 сарын 25, 10 цаг 39 минут
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргээс урьдчилан сэргийлье

 Сэлэнгэ, Төв аймгуудын нутаг дэвсгэрт хууль бус аргаар ашигт малтмал ...

2020 оны 03 сарын 25, 10 цаг 35 минут
Цэвдэг уствал усгүй болно!!!

Дэлхийн 48 улс орны газар нутгийг ямар нэгэн хэмжээгээр цэвдэгт бүс нутаг ...

2020 оны 03 сарын 24, 17 цаг 47 минут
С.Баярцогтод холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгоогүй гэв

"Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан ...

2020 оны 03 сарын 24, 16 цаг 03 минут
С.Баярцогттой холбоотой Оюу толгойн хэргийг Нийслэлийн прокуророос хүчингүй болгожээ

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр болон ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогт ...

2020 оны 03 сарын 23, 17 цаг 29 минут
Гашуун сухайт боомтоор нүүрсний экспорт эхэллээ

Улсын Онцгой комиссын шийдвэрээр дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл ...

2020 оны 03 сарын 23, 16 цаг 08 минут
Венесуэль шатахуун түгээх станцуудаа хаана

Венесуэлийн Засгийн газар коронавирусийн халдварын тархалтыг зогсоохоор ...

2020 оны 03 сарын 23, 15 цаг 52 минут
Цагааннуурын боомтыг өнөөдрөөс хаана

Боомтуудаар Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг хязгаарлах хугацааг мөн ...

2020 оны 03 сарын 23, 13 цаг 11 минут
2020 оны 03 сарын 23, 13 цаг 08 минут
Хятад ажилчид оруулж ирнэ, ирэхгүй гэсэн маргааны цаана...

Хятал ажилчид оруулж ирнэ ирэхгүй гэсэн маргаанаас үүдэн өөрийн санаа ...

2020 оны 03 сарын 23, 12 цаг 14 минут
“Синьхуа”: Монголын газрын тосны нөөц 2.3 тэрбум баррель

Монгол Улс өнгөрсөн онд 6.5 сая баррель газрын тос экспортолсон нь ...

2020 оны 03 сарын 23, 11 цаг 17 минут
“Brent” маркийн нефтийн үнэ уналаа

 Лондоны "ICE” биржийн арилжааны явцад "Brent” маркийн нефтийн ирэх ...

2020 оны 03 сарын 21, 22 цаг 16 минут
Оюу толгой ба "Үйлтэй толгой" (I)

 УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын эмхэтгэсэн "Оюутолгой: ...

2020 оны 03 сарын 21, 22 цаг 01 минут
Б.Ганхуяг: Ноогдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлэн олгоно

 1072 хувьцааны ноогдол ашгаа хүртэх цаг ойртож байна. ...

2020 оны 03 сарын 21, 21 цаг 46 минут
“Үнэт малтмал”-ын үнийн зураглал

 Бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалж, заримынх нь график дээшээ ...

2020 оны 03 сарын 21, 17 цаг 56 минут
Рио Тинто авлигын хэргээр шалгагдаж буй Сем Уолшд урамшуулал олгоно

 Рио Тинто компанийн удирдлагууд авлигын хэргээр шалгагдаж буй өмнөх ...

2020 оны 03 сарын 20, 18 цаг 29 минут
“Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоол

УИХ-ын 2019 оны намрын ээлжит  чуулганаар хэлэлцэж баталсан хууль ...

2020 оны 03 сарын 20, 17 цаг 02 минут
Дэлхийн зах зээлд нефтийн үнэ өсөж эхэллээ

 МОСКВА. /RIA Novosti/. Даваа гарагт ханш нь унаад ...

2020 оны 03 сарын 20, 16 цаг 49 минут
Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-1

 Монгол Улс хөгжихийн хэрээр баялгаас хэт хараат болж байна. Энэ ...

2020 оны 03 сарын 20, 13 цаг 05 минут
Дубайд үзэглэсэн Монгол төрийн гэрээ ба Ч.Сайханбилэгийн таван жил

 Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Арабын Нэгдсэн Эмират улсад айлчилж, ...

2020 оны 03 сарын 20, 10 цаг 17 минут
Шатахууны үнэ буурах эсэхийг бид шийдэхгүй, ОХУ шийднэ

 Энэ долоо хоногт дэлхийн газрын тосны зах зээл их уналттай нүүр ...

2020 оны 03 сарын 20, 09 цаг 55 минут
БНФУ-ын “Орано Майнинг” компани УОК-т НЭГ ТЭРБУМ төгрөг хандивлалаа

Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин ...

2020 оны 03 сарын 19, 17 цаг 08 минут
Дорнод аймагт хээрийн түймэрт 3290 га талбай шатав

Дорнод аймгийн Баян-Уул сумын Өвөр-Эрээн багийн “Наянгаа” ...

2020 оны 03 сарын 19, 12 цаг 52 минут
Д.Сумъяабазар: Дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ 200 төгрөгөөр буурна

Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар УУХҮЯ-ны ...

2020 оны 03 сарын 19, 12 цаг 30 минут
Төрийн банкныхан шоронд орлоо, Б.Чойжилсүрэнд хууль үйлчилдэггүй ээ!

Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн шийдвэрийг биелүүлсэн Төрийн банкны ...

2020 оны 03 сарын 19, 12 цаг 27 минут
Ургамлын үрийг хууль бусаар бэлтгэн БНХАУ-ын иргэдэд борлуулах гэж байсныг илрүүлжээ

Ховор ургамлын жагсаалтанд орсон ургамлын үрийг хууль бусаар бэлтгэн ...

2020 оны 03 сарын 18, 17 цаг 31 минут
С.Баярцогт: Буруу ойлголт дээр үндэслэж бидэнд хэрэг үүсгэн, хилсээр ял тулгаж хэлмэгдүүлсэн

УИХ-ын гишүүн, Сангийн сайд асан С.Баярцогтын эмхэтгэсэн “Оюу ...

2020 оны 03 сарын 18, 11 цаг 29 минут
“Rio Tinto” Оюу толгой төслийн талаар мэдээлэл хийлээ

 ЛОНДОН. /BUSINESS WIRE/. "COVID-19” халдварын тархалттай ...

2020 оны 03 сарын 17, 13 цаг 16 минут
Ирэх сар хүртэл 500 тээврийн хэрэгсэл нүүрс тээвэрлэнэ

 Өмнөговь /МОНЦАМЭ/ Гашуун сухайт, Шивээ хүрэн боомтоор өдөрт ...

2020 оны 03 сарын 17, 12 цаг 16 минут
2020 оны 03 сарын 17, 12 цаг 12 минут
2020 оны 03 сарын 17, 12 цаг 01 минут
2020 оны 03 сарын 17, 10 цаг 44 минут
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ын гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:"Эрдэнэс Тавантолгой"-н 30 хувийг зарахгүй

 "Эрдэнэс Тавантолгой"-ХК-ын гүйцэтгэх захирал Б.Ганхуяг цаг үеийн ...

2020 оны 03 сарын 16, 18 цаг 40 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани