Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Антарктидын тухай хүүрнэл

Энэ жил хүн төрөлхтөн Антарктидыг эзэмшиж эхэлсэний 60 жилийн ой тохиож байна. Тэртээ 1959 оны 12-р сарын 1-нд АНУ тэргүүтэй 12 орон Антарктидийн гэрээг анх үзэглэж, мөсөн тивийн ашиглалтыг хуульчилсан түүхтэй. 

 2013 онд алс холын Болгар улсад элчин сайдаар сууж байсан ангийн найз доктор Дүгэржав маань утас цохиж Антарктидын гэрээнд нэгдэх асуудлыг биечлэн хөөцөлдөхийг үүрэгдлээ. Сайн найз, сайдын өгсөн үүргийнх нь дагуу Байгаль хамгаалах сангийн захирлаар ажиллаж байсныхаа хувьд БОНХ-ийн Оюун сайдаасаа чиглэл авч, тухайн ажилд ханцуй шамлан орж байж билээ.

Гадаад яамны ажилтан бүсгүй Батчимэг, ШУТИС-ийн багш Ганхуяг, Антарктидэд зорчсон хоёр дахь  судлаач Чулуунбат бид нар бичиг цаасны ажлыг бүрдүүлэх, Засгийн газрын хуралдаанаар оруулах, их хурлын байнгын хороогоор оруулах, дараа нь их хурлаар оруулах зэрэг асуудал ахин дахин буцаж зэрэг дээшээ доошоо гүйсээр жил гаруй явсаны эцэст батлагдаж, Монгол улс Антарктидын гэрээнд нэгдсэн 53 дахь орон болж чадсан юм. Өнөөдрийн байдлаар дэлхийд данстай 200 орноос  54 орон энэ гэрээнд нэгдээд байна. 

Энэ гэрээнд орохын ашиг нь юу юм? Бид татвар төлөх юм уу? гэх зэрэг асуултуудад заримд нь үнэн, заримд нь жаахан мушгирсан хариулт өгч байж батлуулсан энэ гэрээний дагуу Монгол улс өнөөдөр жил бүр 50.000 доллар төлдгийг эс тооцвол бид удахгүй тэндээс ашгаа хүртэх боломж бүрдэхэд ойрхон байна.

Олон сая  жилийн турш овоорч хөлдсөн мөсөн дор  дэлхийн ёроолд, хүн төрөлхтөний ашиглаж эхлээгүй асар их баялаг бий. Цэвэр усны хомсдолд ороод эхэлчихсэн манай гаригийн 8 тэрбум хүнд барагдахгүй их нөөц тэнд байна. / Дэлхийн цэвэр усны нөөцийн 90%/.  Харамсалтай нь дэлхийн дулаарал сүүлийн 30 жилийн турш Антарктидэд бусад тивээс гурав  дахин хурдан явагдаж байгааг Их Британийн Антарктидын удирдлага (BAS) баталсан байдаг. Мөн мөсөн бүрхүүлийн зузаан ч эрс багасч байгаа нь ажиглагджээ.  

Оросын сайтын цаг агаарын өнөөдрийн мэдээг харахад Антарктидын бараг голд нь байршдаг “Восток” станцын орчимд -42С байгаа нь 1982 онд болсон нэгэн үйл явдал санагдуулав.  Тачигнасан хүйтэн Антарктидын өвөл эхлэх 3-р сард “Восток” станцад ажиллаж байсан ганц цахилгаан дулаан үүсгүүр генератор нь шатаж жинхэнэ горе болсон юм байх.. Орос мужикууд тэгэхэд 6 сарын түнэр харанхуй шөнө, тасралтгүй балбах цасан шуурганд нэг нь үхэж үрэгдэлгүйгээр тэсэж гарсан байдаг. 

 Манай дэлхийн хүйтний тууль -89.6С хүрч байсан энэ станцад хүйтэн өвлийг ямар ч мэдээлэл солилцох, онгоц буух боломжгүй болсон тэр үеийг тэсэж гарна гэдэг хэний ч санаанд багтахааргүй үйл явдал болж байлаа. Манай анхны туйл судлаач Цэрэндэлэг Чулуунбат нар ч энд жил шахам ажиллаад ирсэн юм билээ. Энэ үетэй давхцаад станцын ойролцоо 4000м-ийн гүн өрөмдсөнөөр асар том цэнгэг устай нуур илрүүлж, судлаач нар нь цагтаа ЗХУ-ын төрийн шагнал мөн хүртэж байсан юм. Нуурын нийт талбай нь манай Хөвсгөл нуураас дөрөв дахин том, усны температур нь Хөвсгөлөөс илүү дулаахан байсан гэвэл та үнэмших үү? Өнөөдрийн байдлаар орон орны судлаачид зузаан мөсөн доороос янз бүрийн хэмжээтэй 140 ийм нуур олоод байгаа аж.    

1961 оноос үйлчилж эхэлсэн Антарктидын гэрээнд зааснаар Антарктид тивийн газар нутаг нь аль ч улсад харьяалагдах ёсгүй, түүн дээр зөвхөн судалгаа шинжилгээний ажил хийж болно гэж заасан байдаг ч,  мөсөн тивийн дор нуугдаж буй асар их  хэмжээний ашигт малтмал тухайлбал төмрийн хүдэр, чулуун нүүрс, молибден, никель, цагаан тугалга, болор, гялтгануур, графит эндээс олдож, судалгаа явуулж буй улс орнуудын эздийн гижгийг хүргэсээр байгаа нь нууц биш болоод байна.   

1991 онд Мадридад батлагдсан гэрээний дагуу Антарктидэд ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагааг 50 жилийн хугацаагаар хатуу хориглосон юм. 

Гэвч АНУ-ын Геологийн алба Антарктидын зузаан мөсөн дор  6.5 тэрбум  нефть, 4 их наяд гаруй куб м. байгалийн хий олсон тухайгаа баталсан байдаг.  Газар газрын  гүний өрмийн мастерууд өнөөдөр ийнхүү мөсөн тивд олз омог ихтэй байна. 

Сүүлийн үед Антарктидын тухай их яригдах болсон нь мэдээж АНУ, ОХУ, Хятад, Энэтхэг  мэтийн мангас орнуудын эдийн засагт  их хэмжээний эрдэс баялаг хэрэгтэй болсоных. Мөн орчин үеийн технологийн хөгжил нь Антарктидын ордуудыг олборлох талаар зоригтой авч үзэх цаг нь ирээд байгааг харуулаад байгаа юм.   

 Зарим улсууд эндээс газар нутаг таслан авах ашиг сонирхол нь ихэсч байна. Жишээ нь: Норвеги улс гэхэд өөрийн газар нутгаасаа 10 дахин том ПетрI хаанаар нэрлэгдсэн арлыг авах сонирхолтой байгаа бол шуналтай Британичууд бүр 1 сая кв. км газрыг өөрийн эзэмшилд авахыг хүсч байгаагаа 2007 онд мэдэгдэж байжээ. Антарктидын нийт газар нутгийн хэмжээ 15 сая кв. км байдаг бол тэн хагасыг нь Австрали улс өөрийнхөөгөө гэж үздэг гэнэ. Өргөргийн 60 градусаас урагш байрлалтай Өмнөд далайн орнууд гэгдэх Шинэ Зеланд, Чили, Аргентин,  зэрэг улсууд  өнөөдөр Антарктидын хойг болон Өмнөд Шетландын арлуудыг манайх гэж маргаж байна. Япон улс Антарктидад өөрийнхөө зардлаар хайгуул хийсний үндсэн дээр маш гүнээс байгалийн хий олдсон, түүнийг олборлох технологи Японоос өөр улсад байхгүй учир бид эзэмших эрхтэй хэмээн маргадаг аж.   

 1982 онд НҮБ-ээс  батлагдсан далайн эрхийн Конвенцийн дагуу Антарктидийн арлуудын  эргэн тойрны 200 милийн эдийн засгийи бүсийг дээрх улсуудад өгснөөр маргалдагч улсууд энэ бүсийг хууль зүйн хүрээнд хянах болсон байдаг. 

Анх  1819 онд Оросын эрдэмтэн судлаач Беллинсгуазен Лазарев нар Антарктидыг нээсэн үеэс эхлэн  бараг хоёр зуун жилийн турш Орос улс энд өөрийн эзэмшлийн газар нутагтай байхыг санаархаж эхэлсэн түүхтэй. Хүйтэн дайны үед баруун зүүнээрээ хуваагдан тэмцэлдэж байсан АНУ ЗХУ хоёр 1957 онд Антарктидэд баазуудаа зэрэгцүүлэн байгуулж эхэлсэн бол одоо тэнд 30 гаруй орны 70 шахам эрдэм шинжилгээний станцад  зун 5 мянга гаруй, өвөлдөө мянгаад хүн суурин ажиллаж байна. Тэнд байдаг хамгийн том баазыг Америкууд эзэгнэдэг бол сүүлийн үед оройхон гараад ширүүхэн дарж яваа улсаар манай урд хөршүүд тодорч байгаа гэнэ шүү. 1985 онд нээсэн бааз дээрээ жуулчды татах зориулалттай асар том “Цагаан хэрэм” зочид буудал тэд барьж байгаа талаар доктор Дүгэржав ярьсан юм. Бидний уудаг уснаас даруй 40-50 дахин их хүчилтөрөгчтэй цэвэр цэнгэг усыг нь уунгаа, халим пингвин зэрэг улаан номонд орсон амьтдыг үзээд ирэхийг сонирхохгүй хэн байх билээ. Хятадууд бол хаанааас мөнгө босгохоо хэнбугайгаар ч заалгахгүй.

Ийнхүү Антарктидын эзэмшлийн төлөө хийсэн дайн 1982 оноор дуусгавар болохгүй нь бололтой. Их Британи, Аргентин хоёр  Фолкланд хэмээх толбохон чинээ арлын төлөө хоёр сар гаруй байлдсаныг санаж байна уу?   

                            Антарктидын төлөөх тулаан аль хэдийнэ  эхэлжээ.

                                                           Ш.Пүрэвсүрэн

                                                           2019-12-22

Антарктидын тухай хүүрнэл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

Өнөөдөр, 11:58
Өнөөдөр, 11:57
Өнөөдөр, 11:44
Өнөөдөр, 10:41
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани