Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хийн хоолойг Монголоор дайруулахад Орос “толгой дохилоо”, харин Хятад яах бол?

Ерөнхий сайд асан М.Энхсайхан одоогоос жил гаруй өмнө www.paxmon­golica.com цахим хуудсандаа “Одоохондоо уул уурхайн түүхий эдээс зөвхөн газрын тос, байгалийн хий л улс орнуудын хэрүүлийн алим болж байна. Зэс, нүүрс, бусад уул уурхайн нөөц бол цаашаа л байна даа.Ойрхи Дорнод, Иран, Ирак, Сири тойрсон элдэв дайн дажины цаана газрын тос, байгалийн хий байгаа. Сири Ирантай нийлж хийн хоолой барих санаархлынхаа төлөө иргэний дайнтай золгосон гэх. Үнэнд тун ойрхон байж мэдэх хувилбар. Байгалийн хий бүхий орнууд бүгд л Европын зах зээл дээр гарах гэж эрмэлзэж буй. Тэдний нэг нь Орос орон. Байгалийн хийн нөөцөөр Орос орон дэлхийг тэргүүлж буй.Орос орон Европт болон Хятадын зах зээлд байгалийн хийгээ нийлүүлэх хүсэлтэй. Түүний илрэл нь “Nord Stream 2”, “Сила Сибири” гэх мэт төслүүд” гэж бичиж байв. Ерөнхий сайд ОХУ-д айлчилсан өдрүүдэд хийн хоолойг Монголоор дайруулж тавих тухай хорин жил үргэлжилж буй яриа дахин сэргэж байна. Ерөнхий сайдын айлчлалтай зэрэгцээд М.Энхсайханы жилийн өмнө онцолж бичиж суусан “Сила Сибири” буюу “Сибирийн хүч” хий дамжуулах хоолой ашиглалтад орчихлоо.

“Сибирийн хүч” хий дамжуулах хоолойгоор Орос хийгээ нийлүүлж, Хятад худалдаж авна. Энэ төсөлд хойд хөршийн “Газпром”, урд хөршийн үндэсний нефть-хийн корпорацийн CNPC хамтарч буй. 3000 км урт хий дамжуулах хоолойн өртөгт ОХУ 50 тэрбум ам.доллар зарцуулсан. Хийгээ зараад нөхөх боломжгүй их мөнгө гэж эдийн засагчид онцлоод эхэлчихсэн. “Сибирийн хүч” шиг хийн хоолойн аварга төсөл замдаа том хэрэглэгчгүй бол үр ашиг багатай байдаг. Оросоос шууд Хятад руу дундаа ямар нэг хэрэглэгчгүй нь “Сибирийн хүч”-ийг эдийн засгийн ашиг багатай гэж тодотгоход хүргэж байгаа. Товчхондоо ОХУ-ын хувьд ингэж их мөнгө заран байж хөдөлсөн нь цаанаа улс төрийн утгатай гэсэн тайлбарыг учир мэдэх улс хэлж байна. Хойд хөршийн тухайд хийгээ Европт зарах төлөвлөгөө, зорилго нь хүндрэл, саадтай яваа. Ийм шалтгаанаар шинэ гарц хайж Хятадтай гар барьсан гэх өнцөг, тайлбар дуулдаж эхэллээ. Хийн хоолойд нэг сул тал байдаг. Нийлүүлэгч нь нэг, хэрэглэгч нь нэг учраас жинхэнэ зах зээл биш хэмээдэг. Нийлүүлэгч нь нэг, хэрэглэгч нь нэг байх нь монополийг үүсгэдэг гэсэн дүгнэлтийг эдийн засаг гадарлах хэн ч хийчихнэ. Нийлүүлэгч тал дургүйгээ хүрвэл крантаа хаахад хэрэглэгчид эрсдэл үүснэ, хэрэглэгч авахгүй гээд гөжихөд л нийлүүлэгч аргаа барах учраас зах зээл утгаараа хөгжсөн улсууд дан ганц хийн хоолойд найр тавьдаггүй.

Байгалийн хийг хэрэглэгчид хүргэх тээвэрлэлтийн хоёр арга бий. Нэг нь “Сибирийн хүч” төсөл шиг шууд хийн хоолойгоор дамжуулж хэрэглэгчдэд хүргэх. Нөгөө нь байгалийн хийг шингэрүүлж савлаж, тээвэрлэж, буцаагаад хийн төлөв байдалд шилжүүлэн хэрэглэгчид хүргэх арга. Европ, барууныхны тухайд хоолойгоор газ авах шийдэл гаргалаа гэхэд шингэрүүлсэн хийн тээвэрлэлтийг хослуулах шийдлийг илүүд үздэг. Өөрөөр хэлбэл, байгалийн хийг хоолойгоор авахын зэрэгцээ шингэрүүлсэн хэлбэрээр тээврээр авч байж эрсдэл багатай аж төрнө гэж хардаг. Хийн хоолойн дамжуулалт, шингэрүүлсэн хийн тээвэрлэлт өрсөлдөж байж зах зээл талаасаа ноцтой асуудал үүсэхгүй, нэг нь нөгөөгөө нөхөөд явчихна гэсэн үг. Үүний шалтгааныг М.Энхсайхан “Хийн хоолойгоор байгалийн хийг Европ руу тээвэрлэх нь алсдаа Европыг Оросын монопольт байдлаас хараат болгоно гэсэн болгоомжлол байдаг. Хэрүүлийн гол сэдэв нь энэ болов уу” гэж тайлбарлав.

“Сибирийн хүч”-ийн хоолой Сибирийн хамгийн хүйтэн бүсэд орших Чаяндин, Ковыктины ордуудаас Хятадтай залгаа хилийн бүсэд орших Оросын Благовещенск хотод хүрнэ. Өөрөөр хэлбэл Хятадын дотоодын хий дамжуулах хоолой “Сибирийн хүч”-тэй ингэж холбогдох юм. Цаашлаад өмнө зүгт Шанхай хот хүртэлх 3370 км зайд хий дамжуулна. Энэ аварга хоолой 2025 онд бүрэн хүчин чадлаараа хий дамжуулж эхэлнэ гэсэн мэдээлэл цацагдаж байна. Оросын талаас уг хоолойг хариуцах “Газпром” таван жилийн өмнө урд хөршийн үндэсний нефть хийн корпорацитай 30 жилийн хугацаанд 400 тэрбум ам.долларын хий нийлүүлэх үнийн дүнтэй гэрээ байгуулсан юм. Энэ гэрээ “Газпром”-ын түүхэнд “хамгийн том” гэсэн тодотголтойгоор хэрэгжиж байгаа.

Ерөнхий сайдын айлчлалын үеэр В.Путин хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг судалж үзье гэсэн утгатай үг унагаад байна. Тэгтлээ найдах үг мөн биш гэж дүгнэхээ түр азнаад Оросоос хий худалдаж авах Хятад руу өнгийгөөд үзье. Хойд хөрш толгой дохилоо гэж бодоход урд хөрш ОХУ-аас хий авах тал дээр ямар бодлого барьж явааг анзаарах хэрэгтэй. Худалдан авагч тал толгой дохиж байж Монголын нутгаар хийн хоолой тавигдах эсэх асуудал яригдах учраас. Оросын эрчим хүчний бодлогыг сөхөөд харахаар газын хоолой асар ихээр барьж буй.

Герман, Итали гээд зүүн, баруун Европын хийн хэрэглээний дийлэнхийг хангаж байгаа, сүүлийн үед алс дорнод руу түлхүү хандаж эхэлсэн ОХУ алсдаа Ази, Европыг холбосон эрчим хүчний гол удирдлагын төв болох амбицтай. 250 тэрбум шоо метрээр хэмжигддэг хийн экспортоо арван жилийн дотор 50 орчим хувиар нэмнэ гэсэн тоо гаргачихсан яваа. Гэхдээ хойд хөршийн энэ амбиц ажил болох эсэх нь Хятадаас шууд шалтгаална. Гэтэл Хятад улс Оросын амбицыг хүлээн зөвшөөрөх орон мөн үү? 110 тэрбум шоо метр хийн хэрэглээ нь 210 тэрбум шоо метр давах прогноз гарсан Хятадын хувьд Оросоос их хэмжээний хий экспортлохоос өөр арга байхгүй юу? Сая онцолсон хоёр асуултад хариу хайя.

ОХУ-д эрчим хүчний салбарт 2030 он хүртэл баримтлах бодлого гэж бий. 2035 он хүртэл эрчим хүчин дээрээ ямар бодлого барихаа ч харчихсан яваа. Сүүлд боловсруулсан 2035 он хүртэл эрчим хүчний салбарыг хөгжүүлэх бодлогын баримт бичигт бидний хувьд анхаарахгүй орхиж болохгүй нэг өгүүлбэр дурайж байна. Хятадтай хийж буй худалдааны хэлэлцээр маш удаан байгаа гэсэн утгатай өгүүлбэрийг “Энергетическая стратегия Россий на период до 2035 года” гэсэн төслөөс харчихаж болно. Нэг нь хийгээ нийлүүлчих гээд, нөгөө нь хөдөлж өгдөггүй бэрхшээл ОХУ, Хятадын харилцаанаас тод харагддаг. Нэг тод жишээ нь сая ажил болсон “Сибирийн хүч”. “Сибирийн хүч” төслийн тухайд олон жил ярьсны эцэст биеллээ олсон ажил. Урд хөрш эрчим хүч, тэр дундаа хийн хэрэглээгээрээ аль нэг улсаас хамааралтай байх бодлого барьдаггүй. Хойд хөршийн тухайд алс Дорнодын чиглэлд хийн хоолой татаж, газ нийлүүлэх сонирхол өндөр ч нөгөө талд урд хөрш Оросоос их хэмжээний хий авахгүй байх бодлого барьж яваа. Хятадын хийн хэрэглээний 60-70 хувийг Туркменистан дангаараа нийлүүлдэг. Далай талаасаа Австрали, Катар гэх мэт нийлүүлэгч бий. Туркменистаны хувьд жижиг улс учраас яаж ч харсан Хятадтай зиндаархахгүй. Харин Оросын хувьд огт өөр дүр зураг харагддаг. Хүчирхэг цэрэг армитай, дэлхийн их гүрнүүдийн нэг. Ийм улсаас хийн хэрэглээгээрээ хараат аж төрөх хүсэл Хятадад байхгүй нь хэтэрхий тодорхой асуудал. Сая ашиглалтад орсон “Сибирийн хүч”-д хятадууд зүгээр ч нэг толгой дохиогүй. Эрчим хүчний хэрэглээгээ төрөлжүүлэх бодлогоор Си дарга Путинтай гар барьсан гэж учир мэдэх улс хэлж байгаа.

Хятадын эрчим хүчний хэрэглээний бүтцийг одоогоос 2050 он хүртэл харьцуулж харуулсан судалгаа бий. Нүүрсний хэрэглээ буурах нь тодорхой байна. Нүүрсний хэрэглээ буурах хэмжээгээр сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ огцом өсөх зураг гарчихаж. Гэхдээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт нь хий багтдаггүй. Хийг био түлш гэж тодотгодог. Хятадын эрчим хүчний салбарт био түлшний хэрэглээний хувь 2050 он хүртэл өөрчлөгдөхгүй гэсэн прогноз гарчээ. Бүр тодруулж хэлбэл биет хэмжээгээрээ өсөх ч нийт хэрэглээнд эзэлж буй хэмжээ нь өөрчлөгдөхгүй гэсэн үг. Товчхондоо урд хөрш ирэх хорь, гучин жилдээ лав хийгээр ангаж цангахгүй гэсэн үг.

Хийн хоолой асар их ашиг дагуулсан бизнес гэсэн ерөнхий ойлголт байдаг.

Оросоос Хятад руу чиглэсэн хийн хоолой хэр ашигтай ажиллах талаар хэдэн тоо сонирхуулъя. Зүүн Сибирээс Хятад хүрч байгаа хийн нэгжийн өртөг нь дөрвөн ам.доллар. Урд хөршид худалдаж буй үнэ нь 5-6 ам.доллар. Бүр тодруулж хэлбэл хойд 1000 шоо метр хий тутмаас хоёр ам. долларын ашиг олно гэсэн үг.

“Сибирийн хүч”-ийн тухайд 30 жилээр тооцож гэрээ байгуулсан бизнес учраас мөнгөн дүн нь томоор яригдаж байгаа.

Ингээд харахаар хийн хоолойг нутгаараа дамжуулсны төлбөрт учиргүй их мөнгө халааслаад сууна гэх горьдлого гэнэн ойлголт болж таараад байна. Хийн хоолой тавих төдийд мөнгө аваад сууна гэсэн ойлголт бас байхгүй. Тодорхой хэмжээнд хариуцлага хүлээж таарна. Хийн хоолой гэдэг газар дор булаад мартчихдаг зүйл биш. Хийн хоолойг нутгаараа дамжуулахын эрсдэл нь юу болохыг Зүүн Европын жишээнээс харчихаж болно. Жишээ нь, Украин байна. Нутгаар нь дайруулсан хийн хоолойн асуудал хурцдаж, улсаа хэд хуваалгаж байж нэг юм намжсан. Хятад, Оросын засаглал манайхаас өөр. Хоёулаа нэг хүний толгой, дохиураар хөдөлдөг. Ийм хөршүүдийнхээ нөлөөнд хэт орчихгүйн тулд гуравдагч хөршийн бодлого барьдаг ардчилсан Монголын хувьд анзаарах л өнцөг.

Энэ мэт эргэж харж, эргэцүүлж тунгаах олон асуудал хийн хоолойн эдийн засагт бий. Шууд тугаа намируулж, уриа хашгираад орох ертөнц биш гэдгийг нотолсон жишээ дэлхийд олон. Жишээ сонирхуулахын өмнө багахан оршил мэдээлэл өгье. Украины хэрэг явдлаас болж Оросын Европт гаргаж байсан хийн хоолойд асуудал үүсч хойд хөрш шинэ маршрут ярьж эхэлсний нэг нь “Туркийн урсгал” хий дамжуулах хоолой. Энэ урсгалыг нэлээд дээхнэ тохироод хэрэгжүүлэх шатанд явж байгаа. Гэрээ хэлэлцээр нь 2008 онд байгуулагдсан, одоо барилга угсралтын шатандаа яваа. Үүнээс гадна Хар тэнгисийн доогуур дахин нэг хоолой явж буй. Тодруулж Азарбейжаны хоолой. Энэ хоолойг Болгарын нутгаар дайруулна гэсэн тохироог Азербейжан Болгартай хийгээд байна. Хоёр тал өнгөрсөн аравдугаар сард за зүй болоод гэрээнд гарын үсгээ зурчихсан.

Болгар, Азербейжан улсууд гар барьсны дараахан буюу энэ сарын 4-нд В.Путин Сочид нэг мэдэгдэл хийгээдэхэв. Хойд хөршийн төрийн тэргүүний “Хийн хоолой барих ажлыг Болгар санаатайгаар саатуулж байна. Ингээд байвал бид өөр газраар барьж чадна шүү. Бидэнд Европ руу гарах өөр арга олдоно” гэсэн анхааруулга, шахалт ханхалсан мэдэгдлийн дараа Болгарын Ерөнхий сайд бидэнд саад болох санаа байхгүй гэсэн дипломат өнгөтэй үг унагасныг дэлхийн хэвлэлүүд онцолж мэдээлсэн. Болгарын ерөнхий сайд хариу байр суурь илэрхийлэхдээ “Бид НАТО-гийн бие даасан гишүүн орон” гэсэн үг хавчуулна лээ. Аль нэг улс орны дарамт шахалтад орчихоор орон биш шүү гэсэн утга ханхалсан үг мөн үү гэвэл мөн. В.Путины бухимдал Медведевийн Болгарт хийсэн айлчлалаас эхтэй. Хойд хөршийн Ерөнхий сайд Болгарт айлчлахдаа хийн хоолойн асуудлаа яг таг болгох гэж л дээ. Гэтэл өнөөдүүл нь тоймтой байр суурь хэлэлгүйгээр явуулчихаж. Айлчлалынхаа дараа Медведев “Болгарын тал баталгаа өгсөнгүй” гэж мэдэгдсэн нь цагаан дээр хараар дурайж байна. Болгар Орост нүүр өгөөгүй хэрнээ Азербейжантай гар барьж тохироо хийсэн нь В.Путиныг мэдэгдэл хийхэд хүргэсэн хэрэг. Путины бухимдал хоёр шалтгаантай. Эхнийх нь Азербейжан гэж шинэ өрсөлдөгч Европын зах зээлийг нь хуваалцахаар Болгартай гэрээ хийсэн явдал. Хоёр дахь шалтгаан нь Болгарын зөрүүдлэл. Болгарыг шахаж дарамталж буй энэ байдлаас “хийн хоолойг нутгаараа дайруулах тийм ч хүсэхээр зүйл биш” гэсэн дүгнэлт хийчихэж болж байна. Дахин тодотгоход их гүрний аясаар байхгүй бол улсаараа эвгүй байдалд ордог иймэрхүү жишээ ганц Болгараар тогтохгүй.

Хийн хоолойг Монголоор дайруулах асуудлыг судалж үзнэ гэсэн Путины үгний ард бас нэг том болгоомжлол бий. Хийн хоолойн хувьд Украин улс Орост гашуун туршлага болсон. Украинаас болж ОХУ Европ гэх том зах зээл рүү шинэ гарц хайж элдэв юм болж яваа. Манайх шиг тогтворгүй орчинтой улсын газар нутгаар хийн хоолой дайруулбал эрсдэлтэй гэдгийг мань эр тооцчихсон суугаа нь тов тодорхой асуудал.

ОХУ Баруун Сибирь дэх байгалийн хийн том нөөцдөө дулдуйдаж Алтайн нуруугаар хийн хоолой татах сонирхолтой яваа. “Алтай” төсөл хэрэгжвэл багахан хэсэг нь Монголоор дамжих хувилбар эдийн засгийн ашигтай гэж хойд хөршийн эрдэмтэд онцолдог. Хойд хөрш хийн хоолойн “Алтай” төслөө боловсруулахдаа Монгол, Казахстаны нутгаар биш яг дундуур нь тавих тооцоолол хийгээд байгаа. Монгол, Казахстан хоёр улсын яг дунд 20 орчим км-ийн зурвас бий. Оросууд хийн хоолойгоо яг тэр зурвасаар дайруулан зурчихсан суугаа гэсэн үг. Энэ хувилбараар төслийг үргэлжлүүлбэл хийн хоолойн шугам Алтайн нурууны өндөрлөг дээгүүр тавигдана. Өөрөөр хэлбэл 3500 метрийн өндөрт тавигдана гэсэн үг. Дахин хэлэхэд ийм өндөрт хийн хоолой тавих асар өндөр зардалтай, зардал өртгөө бодвол Монголоор зурвас дайруулах боломжтой гэсэн хувилбар бий. Гэхдээ энэ хувилбар В.Путиных биш хойд хөршийн эрдэмтдийнх нь санаа. Вашингтон хот дахь Стратеги, олон улсын судалгааны төвийн эрчим хүч, аюулгүй байдлын мэргэжилтэн Эдвард Чоу “Алтай” төслийн талаар яг жилийн өмнө "Хэдийгээр яриа хэлэлцээнд ямар нэг өөрчлөлт ороогүй байгаа ч миний бодлоор БНХАУ энэ төслийг илүүд үзэхгүй байх. Баруун Сибирь дэх Оросын хамгийн том орд газрыг "Алтай" төсөл дайран өнгөрч байгаагийн зэрэгцээ Европ руу нийлүүлэх боломж нь нээгдэх юм. Ингэснээр ОХУ-ын байгалийн хийн өрсөлдөх чадвар өснө. Харин БНХАУ-ын хувьд "Алтай" төсөл ямар ч ашиггүй” гэж дуугарсан удаатай.

Ц.Баасансүрэн
Хийн хоолойг Монголоор дайруулахад Орос “толгой дохилоо”, харин Хятад яах бол?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

Өчигдөр, 17:17
Өчигдөр, 13:20
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

Өчигдөр, 12:45
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

Өчигдөр, 10:38
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

Өчигдөр, 10:35
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
2025 оны 09 сарын 29, 10 цаг 09 минут
2025 оны 09 сарын 25, 18 цаг 08 минут
Г.Эрдэнэтуяа: Эдийн засгийг солонгоруулахын тулд газрын ховор элементээ ашиглах нь зөв

  Төрийн ордонд болж буй Халзанбүргэтэй орд газрын ашиглалт, байгаль ...

2025 оны 09 сарын 25, 12 цаг 58 минут
2025 оны 09 сарын 24, 10 цаг 23 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх Х форум өндөрлөв

ӨМӨЗО-ны Ордос хотод хоёр өдөр үргэлжилсэн Хөвчийн олон улсын цөлжилттэй ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 07 минут
”Хятадын киноны долоо хоног” Улаанбаатарт нээлтээ хийлээ

"Хятадын кино долоо хоног" 09-р сарын 15-нд Улаанбаатар хотноо нээлтээ ...

2025 оны 09 сарын 23, 19 цаг 04 минут
Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ

Хөвчийн олон улсын цөлжилттэй тэмцэх X форум нээлтээ хийлээ   ...

2025 оны 09 сарын 23, 18 цаг 59 минут
Ж.Оджаргал: Тавантолгойн ордын өрөм нь Зүүн, Баруун Цанхи

  Засгийн газраас стратегийн орд дахь төрийн эзэмшлийн хувь хэмжээг ...

2025 оны 09 сарын 23, 13 цаг 03 минут
Гашуунсухайтын төмөр замын хил холболтын гэрээг шалгах УИХ-ын түр хороо байгуулна

  УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, Д.Ганбат нар Гашуунсухайтын төмөр замын ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 48 минут
БНСУ-тай газрын ховор элементийн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

  Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эдийн засаг хөгжлийн ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 47 минут
Аархах арвин нөөцөөрөө бус, ашиглах таатай нөхцөлөөрөө хөрөнгө оруулагчдыг татаасай

  - Гурван сая тн-ын нөөцөөр 3.5 сая иргэнээ сайхан амьдруулах ...

2025 оны 09 сарын 23, 09 цаг 45 минут
Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг нээлтээ хийлээ

2025 оны Хятадын олон улсын худалдаа үйлчилгээг дэмжих үзэсгэлэн ярмаг ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 43 минут
ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛ ОЛБОРЛОЛТЫГ ТАСЛАН ЗОГСООЖ, ЗӨРЧЛИЙГ АРИЛГУУЛАХААР АЖИЛЛАЖ БАЙНА

  БОУАӨЯ-ны Байгаль орчны улсын хяналтын газраас 2025 оны 9 дүгээр ...

2025 оны 09 сарын 22, 18 цаг 24 минут
Ухаа худагийн орд гэж тусдаа орд байхгүй, харин Тавантолгойн ордын нэг хэсэг юм

  УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол ...

2025 оны 09 сарын 22, 17 цаг 55 минут
МУУҮА-аас стратегийн орд газруудыг төрд авах асуудлаар мэдээлэл өглөө

  Монголын уул уурхайн үндэсний ассоциацаас стратегийн орд газруудыг ...

2025 оны 09 сарын 22, 16 цаг 56 минут
Өвөр Монголын 35 аж ахун нэгж оролцож байна

09-сарын 10-ны өдөр Бээжингийн Шөү Ган паракт нээлтээ хийж зохион ...

2025 оны 09 сарын 22, 13 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани