Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Рио Тинтогоос айдаг улстөрчид монгол хүний үндсэн эрхэнд халдлаа

Рио Тинтогоос айдаг улстөрчид монгол хүний үндсэн эрхэнд халдлаа

 

УИХ-ын сонгуулийн тухай хуулийг баталлаа. Өмнө нь Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Орон нутгийн сонгууль нэг л хуульд багцлагдаж байсан бол өнөөдөр баталсан хууль зөвхөн УИХ-ын сонгуулийг зохицуулах юм.

Уг хуульд сонгуулийг томсгосон мажоритар хувилбараар явуулна гэснээс бусад нь урьд өмнөхөөс онцын өөрчлөлт алга. Харин эрх баригчдын энэ хуулийг баталсан хамгийн гол зорилго "авлига албан тушаалын хэргээр шүүхээс ял шийтгүүлж байсан хүн нэр дэвшихийг хориглох” тухай заалт байв. Түүнийгээ ч хийж чадлаа.

Энэ заалтын эзэн нь тодорхой. Тэр бол Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр юм.

2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаас хойш улс төрийн амьдралаас холдоогүй яваа Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр энэ удаагийнхтай нийлээд тав дахь удаагаа сонгогдох эрхээ хасууллаа.

2012 оны УИХ-ын сонгуульд түүнийг "боловсролын хувьд УИХ-ын гишүүн болоход хүрэхгүй” гэсэн агуулгаар нэр дэвшигчдийн жагсаалтаас хассан. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгууль болохоос өмнө хилс хэрэг тохоод шоронд хийчихсэн байв. 2016 оны УИХ-ын сонгууль, мөн 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хууль гаргаж байгаад хасч байлаа. Харин өнөөдөр УИХ-ын сонгуулийн тухай хууль хэмээгчийг батлахдаа Н.Энхбаярыг улс төрд оруулж ирэхгүй байх заалтыг оруулж батлав.

Дээр дурдсан дөрвөн сонгуулиар сонгогдох эрхийг нь хассан байдал, ирэх 2020 оны сонгуулийн хуулийг баталсан нөхцөл зэргээс харахад МАН, АН-гүй нэгдчихсэн нь харагддаг.

2012 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн болсон үйл явдал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх баривчилгаа зэргийг тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нарын идэвхтэй оролцооны үндсэн дээр явагдсан байдаг. Ц.Элбэгдорж АН-ын, Ц.Нямдорж МАН-ын гишүүд шүү дээ. 2016, 2017 оны сонгуулиудаас ч МАН, АН нийлж байгаад л гаргаж байлаа.

Дээрээс нь сая гарч ирсэн, явсаар батлагдсан хуулийн заалтыг МАН-ын Т.Аюурсайхан, МАХН-ын О.Баасанхүү, ШИНЭН-ын Ж.Батзандан нарын нөхдүүд идэвхтэй ярьж, нөгөөдүүл нь чимээгүйхэн дэмжээд гаргачихлаа. Бас л нам намын нөхдүүд харагдаж байгаа биз.

Яг энэ өнцгөөр нь харахаар Монголын намууд бүгдээрээ Н.Энхбаярыг улс төрд оруулж ирэхгүй гэдэг дээр санал нэгтэй байгаа юм шиг харагдана.

Гэвч үгүй юм. Учрыг нь ухвал даанч харамсмаар шалтаг ил болно.

Н.Энхбаярт сонгогдох эрхийн хориг тавьсаар ирсэн Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж хоёр бол Рио Тинтогийн улаан хамгаалагчид юм. 2009 онд Рио Тинто орж ирээд Оюутолгойн гэрээг байгуулахад Ц.Элбэгдорж нь дөнгөж Ерөнхийлөгч болчихсон, Ц.Нямдорж нь сайдаар ажиллаж байлаа. 2013 онд Н.Энхбаярыг баривчлахаас хэд хоногийн өмнөх баасан гаригт сайд Ц.Нямдорж АТГ-аар "ороод гарсан”, дараагийн даваа гаригаас нь эхлээд Н.Энхбаярт гэнэтхэн хилс хэрэг  тохогдоод эхэлсэн тухай ТЕГ-ын дарга асан Б.Хурц телевизийн ярилцлагад орох үеэрээ ярьж байлаа.

Ц.Нямдорж Рио Тинтогийн үг хэлнээс гардаггүй гэдгээ тийм ч сайн нууж чаддаггүй нэгэн. Рио  Тинтогоор монголчуудыг айлгах замаар Оюутолгойн гэрээг хамгаалдаг хүн. Тэр юу гэж ярьдгийг бид бүгд мэднэ. Рио Тинто бол аймаар компани шүү, бид нар дургүйг нь хүргэвэл Сири, Ирак шиг болгоод хаячихна гэж бөөн детектив юм ярина. Түүндээ өөрөө итгэдэг байж мэдэх л юм.

Гэтэл Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй болсон нь маш олон талаар нотлогдоод байгаа юм. Ордын эзэн бид ашиг хүртэх нь битгий хэл хоёр тэрбум гаруй долларын өр төлчихөөд сууж байна. Өшөө болоогүй гэж байгаа.

Оюутолгойн гэрээг хийсэн Ерөнхий сайд, Сангийн сайд, сүүлд гэрээнд нэмэлт хийж боломж олгосон Ерөнхий сайд нар авлигын хэргээр шүүгдэхээ хүлээж байна. Тэдэнтэй холбоотой улс гүрэн дамжсан олон сая долларын хэргийг Монголын хууль хяналтын байгууллага тогтоогоод байна.

Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж гэдэг хоёроос бусад нь Рио Тинтогоос авлига авсан нь баригдчихаад байгаа гэхэд болно.

Ийм ашиггүй гэрээг УИХ, АТГ, ҮАГ зэрэг хууль хяналтын байгууллагууд тогтоогдчихоод өнгөрсөн зун хэлэлцэхээс аргагүй байдал үүссэн. Гэтэл шинэ Үндсэн хууль батална гэж өргөн баригдаад УИХ-аар өөр бусад асуудал хэлэлцэхийг хориглочихсон. Рио Тинто гэж, агуу бяр шүү. "Чимэд багшийн Үндсэн хуулийг амьд байхдаа хөндөхгүй” гэдэг байсан Д.Лүндээжанцан хүртэл гүйж очоод Үндсэн хуулиа самраад хаялаа шүү дээ. Нөлөө гэж мундаг юм.

Тэгээд баталсан Үндсэн хуулийг нь хар даа. Үндсэн хуулийг шинээр батлаагүй. Явцын дунд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан болоод баталсан. Батлах явц нь жинхэнэ бантан болсон доо.

Сая баталсан хуульд заалт барьж орж ирсэн гурван нөхөр ч бас шалтгаантай. Хөөрхий, Ж.Батзандан амиараа шахам дэнчин тавиад ШИНЭ гэдэг нам байгуулсан. МАХН буюу Н.Энхбаяр байхгүй бол гуравдагч хүчин болно гэж мөрөөдөж суугаа нь ойлгомжтой. Тэгэхээр ярихаас яахав. О.Баасанхүү уг нь МАХН-аас нэр дэвшиж гишүүн болсон хүн. Гэхдээ гишүүн болсноосоо хойш ингэж юу ч хамаагүй хийсээр өнөөдрийг хүрч байгаа хүн. Ерөнхийдөө О.Баасанхүү гэж хэн бэ гэдэг ойлгомжгүй, тодорхойлох боломжгүй.

Харин Т.Аюурсайхан бол зорилготой. Тэрээр Н.Багабандийн туслах юм. Н.Багабанди нь Ерөнхийлөгчөөс буугаад л Рио Тинтог бараадсан. Жилд тэндээс 100 гаруй манган долларйн цалин авчихдаг. Тиймээс туслахаараа дамжуулаад Рио Тинтогийнхоо эрх ашгийг хангаж байгаа нь энэ юм.

Өөрөөр хэлбэл, Монголын улстөрчид, улс төрийн намууд Н.Энхбаярт дургүй юм биш. Тэд зөвхөн Рио Тинтод нээнтэгтэй. Тэр компанид бөлдөгдүүлчихсэн улс гэсэн үг. Тиймээс тэр эрх ашгаа хамгаалахын тулд Н.Энхбаярын эсрэг нэг юм шиг харагдаад байгаа хэрэг.

Хамгийн ноцтой нь тэд үүгээрээ Н.Энхбаярыг бус монгол хүний сонгох сонгогдох үндсэн эрхэнд халдчихаж байгаа юм. Тэрийг ихэнх нь одоохондоо ойлгохгүй хөөрцөглөцгөөж л байна. Харин энэ бүхнийг нарийн тооцоолж хийсэн Рио Тинтогийн гар хөлүүд өнөөдөр хачин хөөртэй байх шиг байна.

 

Эх сурвалж: polit.mn П.Мандах

Рио Тинтогоос айдаг улстөрчид монгол хүний үндсэн эрхэнд халдлаа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани