Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Оюутолгой”-той дүйх төсөл хэрэгжүүлье гэвэл тоглоомын дүрмээ тогтвортой байлга

 
 

“Оюутолгой”-той дүйх төсөл хэрэгжүүлье гэвэл тоглоомын дүрмээ тогтвортой байлга

 

  • Сонгуулиар "Оюутолгой”-н асуудал популистуудын гол сэдэв байх нь тодорхой 
  • "Оюутолгой"-н асуудлын дийлэнхийг нь ярьж, шийдсэн гэж байгаа боловч сонгуулийн үеэр хурцдаж л таарна


"Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын хэмжээ ирэх онд 1.2 тэрбум ам.доллар хэмээн төлөвлөж байснаа 970 орчим сая ам.доллар болгон бууруулсан. Монгол Улсын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалтын үзүүлэлт нь нэг төслөөс ихээхэн хамааралтай байгаа нь эрсдэл гэдгийг эдийн засагчид онцолж байна. Тиймээс энэ сэдвээр эдийн засагч Д.Ганболдтой ярилцлаа.

-Энэ оны хувьд "Оюутолгой” төслийг тойрсон маш олон үйл явдал өрнөлөө. Монгол Улс анх удаа өөрийн эзэмшлийн 34 хувийн асуудлыг хөндөж, яриа хэлэлцээ хийх боломж ирж байх шиг байна. Энэ төслийн цаашдын ирээдүйг та хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Ирэх жил сонгууль болох учраас улс оронд томоохон байр суурь эзэлдэг аливаа нэгэн төсөл, тэр дундаа "Оюутолгой”-н асуудал популистуудын гол сэдэв байх нь тодорхой. Өөрөөр хэлбэл, хэсэг хугацааны өмнө "Оюутолгой”-н асуудлын дийлэнхийг нь ярьж, шийдсэн гэж байгаа боловч сонгуулийн үеэр хурцдаж л таарна. Гэхдээ энэ цэвэр улс төрийн зорилготой, түр зуурын үзэгдэл байх болов уу. Зарчмын хувьд "Оюутолгой” шиг том төслийг хоёр өнцгөөс олж харах ёстой юм. Нэг нь гадаадын хөрөнгө оруулалтыг төлөөлдөг хамгийн том төсөл гэдгийг ойлгох ёстой. Өөрөөр хэлбэл зах зээлийн нийгэмд шилжиж орсноос хойших 30-аад жилд Оюутолгой шиг хэмжээний хөрөнгө оруулалтыг нэг төсөлд оруулж байсан жишээ байхгүй. Ойрын жилүүдэд ийм том төсөл Монголд орж ирэхгүй болов уу. Хоёрдугаарт, уул уурхайн салбарын төсөл гэдгийг ярих хэрэгтэй. Өөр өөрийн онцлогтой хандлага байгаа юм. Гадны хөрөнгө оруулалтаар Монгол Улс маш их ангаж байгаа. Түүнгүйгээр ойрын нэг хоёр жил төдийгүй 40, 50 жилээс наашгүй хугацаанд Монгол Улс хөгжиж чадахгүй. Яагаад гэвэл асар том газар нутагтай ч, гуравхан сая хүн амтай байгалийн баялаг ихтэй ч дотоод эх үүсвэрээр ашиглах ямар ч боломжгүй. Зам харилцаа, дэд бүтэц, эрчим хүч гээд уул уурхайгаас бусад салбарынх байсан ч Монгол Улс том төслийг өөрийн хөрөнгөөр хэрэгжүүлэх ямар ч боломжгүй. Өнгөрсөн хугацаанд ч байгаагүй. Анхны томоохон төсөл 1950, 60-аад онд хэрэгжиж эхэлсэн ч бас л гаднын хөрөнгө оруулалтаар явж байсан. Тиймээс улс орны хөгжлийг 20, 30 жилээр авч явъя гэж байгаа л бол улс төрийн болон хууль эрх зүйн тогтвортой байдлыг хангах хэрэгтэй. Мөн нэгэнт хуульдаа тусгасан зүйлийг байсхийгээд өөрчилдөг, янз бүрийн мэдэх мэдэхгүй хүний үгээр төрийн бодлогыг захируулж, байнга гомдоллодог, хэрэлддэг, эргэлзээ төрүүлдэг байх юм бол уул уурхайн салбар төдийгүй бүх салбарт гаднын хөрөнгө оруулагч орж ирэхгүй.

-Turquoise Hill Resources компанийн хувьцааны ханш гаднын хөрөнгө оруулалтын гол илэрхийлэл болох байх. Хөрсний нөхцөл байдал таагүй байгаа талаарх мэдэгдэл гарсны дараа тус компанийн хувьцааны ханш унаж байсан бол сүүлийн нэг сарын дотор буюу УИХ-ын тогтоол гарснаас хойш нэлээн өссөн. Энэ сар гарсаар хувьцааны ханш 40 хувиар өссөн байна. Өгөөж нь манай эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ? 

-Янз бүрийн саатал, өртөг зардлын өсөлт, өгөөж орж ирэх хугацаа хойшлох гэх мэт асуудал нь хоёр үндсэн шалтгаантай. Технологийн буюу геологи, уул уурхайн шалтгааныг бид ойлгож болно. Газар дорх нөхцөл байдалд хүн таамаглах боломжгүй хүндрэлтэй зүйлүүд гарна. Хөрсний хатуулаг, ашигт малтмалын агуулга, технологи гээд олон зүйл өөрчлөгдөж байна. Тэр тусмаа гүний уурхай их эрсдэлтэй салбарт ордог. Нөгөө шалтгаан нь улс төр. Улс төрийн шалтгаанаас болоод олон сарын турш жигд өсөх байсан хувьцааны ханш хааж, унтарч ирсэн. Эцсийн дүндээ "Оюутолгой”-н асуудлыг улс төрийн хүрээнд шийдсэн гэдэг мэдээлэл нь хувьцааны ханшийг огцом 40 хувь өсөхөд нөлөөлж байна гэдэг нь өнгөрсөн хугацаанд алдагдсан боломжоо нөхөж байгаа хэрэг. Түүнээс биш гэнэт урьд өмнөхөөсөө цоо шинээр сайхан болчихоод өсөж байгаа юм биш. Нөгөөтэйгүүр өгөөж гэдгийг хугацаатай авч үздэг. Өнөөдөр том жижиг нь хамаагүй ямар нэгэн аж ахуйн нэгжийн төслөөрөө банкнаас зээл аваад, хийж байхад "Алив миний ногдол ашгийг яг одоо өг” гэж хэлэх нь утгагүй. Өнөөдөр би зээл авсан бол барилга байшингаа барьж дуусаад, анхны өртөг зардлаа нөхөж эхэлтэл нэлээн хугацаа орно. Тэр тусмаа их хэмжээний хөрөнгө оруулалттай, 100 гаруй жил ажиллах тооцоотой "Оюутолгой” шиг том төслийн ногдол ашгийг өнөөдөр нөхнө гэдэг ойлгомжгүй зүйл. 

-Таны бодлоор УИХ-ын тогтоолд тусгасан "Монголын талын эзэмшлийн 34 хувиа бүтээгдэхүүн хуваах нөхцөл эсвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөр орлуулах” гэдгийг юу гэж харж байна вэ? 

-Практик ач холбогдлын тухайд 100 эсвэл 0 болгох аль ч хувилбарт өгөөж нь өнөөдөр ирэхгүй. Ямар нэгэн уурхай эсвэл бусад төслөөс гурван янзаар өгөөжөө хүртдэг. Тэр нь байгалийн нөөц ашигласны төлбөр, янз бүрийн татвар, эцсийнх нь ногдол ашиг. Аливаа төсөл эхлээд өртгөө нөхсөний дараа л ашгаа өгдөг. Turquoise Hill Resources, "Рио Тинто”, Монголын Засгийн газрын аль алиных нь хувьд энэ хамаатай. Энэ асуудлыг харьцангуй тайван, заавал сонгуультай холболгүйгээр ярих хугацаа бидэнд хангалттай бий. 10 гаруй жилийн дараа өртгөө нөхнө гэдэг тооцоог 10 жилийн өмнө хийж байсан. Түүнээс хойш янз бүрийн геологийн, улс төрийн, инженер техникийн өөрчлөлтүүд ороод ирсэн. Тиймээс хугацааг бас хэдэн жилээр ухрааж байна. Энэ мэдээж сайхан мэдээ биш, гэхдээ 34 хувиа яах вэ гэдгийг тайван, улс төргүйгээр, юм мэддэг хүмүүстэй шийдэж болно. Харин татварын асуудал тусдаа. Анхны баяжмал гаргаж эхэлснээс хойш Монгол Улс татвараа аваад эхэлсэн. Олон төрлийн татвар бий. Тиймээс Оюутолгой төсөл Монголд орж ирснээр манай төсөв эрс тэлж, ДНБ огцом өссөн. 

ЗГМ

“Оюутолгой”-той дүйх төсөл хэрэгжүүлье гэвэл тоглоомын дүрмээ тогтвортой байлга
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр "Онтрэ” ...

Өнөөдөр, 10:01
“Дорнод Уран” ХХК шинээр бүртгэгдэж, Мардайн ураны төслийн бэлтгэл ажил эхэллээ

  2025 оны зургадугаар сарын эхээр Монгол Улсын бүртгэлийн ...

Өнөөдөр, 09:47
Өчигдөр, 19:47
Газрын тосны үнэ огцом өсжээ

 ЛОНДОН, 2025 оны зургаадугаар сарын 13 /Reuters/. Израилын ...

2025 оны 06 сарын 13, 16 цаг 16 минут
Д.Трамп: Хятад улс газрын ховор элемент нийлүүлнэ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын ...

2025 оны 06 сарын 12, 11 цаг 45 минут
“Эрдэнэс Тавантолгой“ ХК 44.8 мянган тонн эрчим хүчний нүүрс арилжлаа

 "Эрдэнэс Тавантолгой" ХК энэ сарын 6-ны өдөр Монголын Хөрөнгийн ...

2025 оны 06 сарын 11, 11 цаг 37 минут
БНХАУ-д гангийн эрэлт буурч, коксжих нүүрсний үнэ 2016 оноос хойших доод түвшинд хүрлээ

 Ган арматурын үнэ сүүлийн найман жилийн доод түвшинд дөхжээ. ...

2025 оны 06 сарын 10, 09 цаг 51 минут
ОПЕК+ найман орон шийдвэрээ цуцалж магадгүй

 ОПЕК+ бүлгийн найман гишүүн орон дэлхийн газрын тосны зах зээл дээрх ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 41 минут
Уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, шалгана

  Говийн бүсийн чиглэлд уул уурхайн тээвэрлэлтийг бүрэн зогсоож, ...

2025 оны 06 сарын 09, 08 цаг 38 минут
Уул уурхайн бүтээгдэхүүний биржээр төмрийн хүдрээс бусад арилжаа амжилтгүй хэвээр байна

 Өнгөрсөн долоо хоногт Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа ...

2025 оны 06 сарын 04, 14 цаг 42 минут
АНУ ган, хөнгөн цагааны татварыг 50 хувьд хүргэж нэмэгдүүлжээ

 ВАШИНГТОН, 2025 оны зургаадугаар сарын 4 /BBC/. АНУ-ын ...

2025 оны 06 сарын 04, 13 цаг 06 минут
Баялаг дагасан парадокс ба улс төрийн хайчин дундах парламент

  Ер нь, монгол хүн бүхий л түүхийнхээ туршид хэзээ ч хөрөнгөтэй байж ...

2025 оны 06 сарын 03, 13 цаг 13 минут
Ховор элементээр “хэн” хамгийн баян бэ?

  Газрын ховор элемент. Энэ үгийг сүүлийн жилүүдэд бид маш сайн ...

2025 оны 06 сарын 03, 12 цаг 27 минут
"OPEC+"-ийн санаанд оромгүй шийдвэр

  Газрын тос олборлогч орнуудын хамтарсан бүлэг өнгөрсөн амралтын ...

2025 оны 06 сарын 03, 11 цаг 32 минут
2025 оны 06 сарын 02, 18 цаг 05 минут
Хармагтайн хувь зарагдах уу? Xanadu-д Bastion Mining 160 сая ам.долларын санал тавилаа

  Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Xanadu Mines компани нь ...

2025 оны 06 сарын 02, 09 цаг 35 минут
О.Алтангэрэл: "Рио тинто"-той хийж буй арбитрын маргаан ирэх есдүгээр сард эцэслэгдэнэ

  Монгол Улсын Засгийн газар "Рио тинто" хоорондын арбитрын маргаан ...

2025 оны 05 сарын 30, 11 цаг 54 минут
2025 оны 05 сарын 28, 19 цаг 35 минут
2025 оны 05 сарын 28, 12 цаг 00 минут
2025 оны 05 сарын 27, 18 цаг 43 минут
Гайанагийн газрын тосны төлөөх өрсөлдөөн ширүүсчээ

  Гайана улсын нутагт 1 их наяд долларын өртөг бүхий газрын тосны ...

2025 оны 05 сарын 27, 16 цаг 32 минут
2025 оны 05 сарын 27, 13 цаг 05 минут
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

  Ер нь бол, түүнийг өнөөдөр огцруулж байгаа ашиг сонирхлын нэгдлүүд ...

2025 оны 05 сарын 27, 13 цаг 02 минут
Хашаанд тарьсан мод хатаад байвал яах вэ

  Хавар манай орны хувьд цаг агаарын хувьд хувирамтгай олон янз ...

2025 оны 05 сарын 26, 14 цаг 24 минут
Агаарын бохирдол бууруулах ажлыг дулааны улиралд үргэлжлүүлэх Дулаанбаатар аян эхлүүлнэ

  Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн ...

2025 оны 05 сарын 21, 16 цаг 04 минут
Хамтарсан Засгаа хадгалж үлдэж байж хөгжил ярина

Монголын улс төр сүүлийн өдрүүдэд ойрд байгаагүйгээрээ улайсаж байна. ...

2025 оны 05 сарын 21, 10 цаг 43 минут
2025 оны 05 сарын 21, 10 цаг 15 минут
Европын Холбоо Оросын ураны импортыг зогсоох уу?

 2024 онд Европын Холбоо Оросоос нийт 700 сая еврогийн ураны ...

2025 оны 05 сарын 20, 15 цаг 57 минут
“Rio Tinto” компани Чилийн литийн төсөлд хөрөнгө оруулна

  САНТЬЯГО, 2025 оны тавдугаар сарын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 44 минут
Газрын тос боловсруулах үйлдвэрийн 4 дүгээр багц ажлыг эхлүүлжээ

 Газрын тос боловсруулах үйлдвэрийг барихад зөвхөн Энэтхэг, Хятадын ...

2025 оны 05 сарын 20, 13 цаг 42 минут
Л.Оюун-Эрдэнэ: Миний итгэл үнэмшил, үзэл санаа, тэмцлийг мөхөөж чадахгүй

 Ерөнхий сайдын хүүгийн сүйн бөгж солилцож, түүнийгээ сошиал орчинд ...

2025 оны 05 сарын 20, 10 цаг 15 минут
Хятад, Монголын Ганцмод-Гашуунсухайт боомтын хил дамнасан төмөр замын шавыг тавилаа

Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагааны чухал суваг болох Хятад, ...

2025 оны 05 сарын 19, 00 цаг 02 минут
Гадаадын сэтгүүлчдийг гайхшируулсан Или орчин үеийн ухаалаг эрүүл мэндийн төв

"Хятадтай танилцах аялал" олон улсын хэвлэл мэдээллийн солилцооны төслийн ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 57 минут
”Хятадтай танилцах аялал” -ын Өвөр Монгол дахь аялал нээлтээ хийв

Хятадын Кибер орон зайн удирдлагын сүлжээний харилцааны товчооноос ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 55 минут
”AI эмчилгээ” биднээс хэр хол байна вэ

"AI+ эм  эмнэлэг" гэхээр таны санаанд юу орж ирдэг вэ?  ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 51 минут
Өвөр Монголоос сансрын нисэгч төрлөө

Өвөр Монголын анхны сансрын нисэгч Ван Же   Сансрын нисэгч Чэнь ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 46 минут
”Шэньжөү-20”-ын түүхэн цуурай!

"Шэньжөү-19" нисэгчтэй сансрын хөлөг 04-р сарын 30-ны өглөөний 04:00 цагт ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 43 минут
Хятадын гадаад дахь агуулах гадаадын хэрэглэгчдэд түргэн шуурхай үйлчилж байна

Хил дамнасан цахим худалдааны хөгжлийг дэмжих, хил дамнасан буухиа ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 40 минут
1970-2025, ”Дүнфанхун-1”-ээс ”Шэньжөү 20” хүртэл

Хятадын анхны хиймэл дагуул ”Дүнфанхун-1”-ийг амжилттай ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 34 минут
Өнөөдөр Хятадын сансар судлалын гурван том баярт үйл явдал давхацаж байна

2025 оны 4-р сарын 24-ны өдөр нь Хятадын арав дахь сансрын өдөр ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 31 минут
ӨМӨЗО-ны анхны сансрын нисгэгч Ван Же ”Шэньжөү 20”хөлгийн гишүүнээр ажллана

"Шэньжөү 20" нисэгчтэй сансрын нислэгийн хэвлэлийн бага хурал 04-р сарын ...

2025 оны 05 сарын 18, 23 цаг 28 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 25 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 23 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 19 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 17 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 12 минут
2025 оны 05 сарын 18, 23 цаг 09 минут
Бичил хуванцар гадаад далайн ёроолоор бүхэлд нь тарсан байна

  Бичил хуванцар гадаад далайн гадаргаас эхлээд 7000 метрийн гүн дэх ...

2025 оны 05 сарын 15, 14 цаг 07 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ганцмод боомтод ажиллалаа

  Ерөнхий сайдад “Чайна Энержи” групп компанийн ТУЗ-ийн ...

2025 оны 05 сарын 15, 10 цаг 28 минут
2025 оны 05 сарын 14, 12 цаг 03 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани