Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрсний компаниудаа аваръя

Нүүрсний компаниудаа аваръяУул уурхайн бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилээс эхлэн ээлж дараалан унасаар ирлээ. Алт, зэс, баяжмал, цайр зэрэг бүтээгдэхүүний үнэ буурсан нь манай эдийн засагт сөргөөр нөлөөлсөн юм. Эдгээр эрдэс бүтээгдэхүүний дундаас нүүрсний үнэ хамгийн их бууралттай байв.  Энэ нь дэлхийн зах зээлийн хямрал, тэр дундаа Европын эдийн засгийн хямралтай холбоотой хэмээн эдийн засагчид тайлбарлаж буй. Өөрөөр хэлбэл, Европ руу Хятадаас авдаг төмөрлөгийн эрэлт хэрэгцээ багасч, үүнтэй холбоотойгоор Хятадын гангийн үйлдвэрүүдийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлтийн хэмжээ нь буурсан. Улмаар манайхаас нийлүүлдэг сайн чанарын коксжих нүүрсний хэрэглээ эрс буурсан бөгөөд зах зээлийн жамаар хэрэглээ буурахаар үнэ дагаад унаж байгаа гэх тайлбарыг мэргэжилтнүүд хэлж байгаа. Манай улс энэ онд 31.4 сая тонн коксжих нүүрс экспортлох зорилт тавьжээ. Өнгөрсөн  жил 30 сая тонн нүүрс экспортолно гэж байсан ч төлөвлөгөөндөө хүрч чадалгүй, 20 сая тонн хүрэхгүй шахуу нүүрс экспортлосон гэж байгаа. Тэгэхээр энэ онд 31.4 сая тонн нүүрс экспортолно гэдэг нь их л өөдрөг төсөөлөл юм. Мөн ирэх онд экспортлох нүүрснээс 590 тэрбум төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт төвлөрүүлэх бөгөөд энэ нь уул уурхайн салбарын татварын 41 хувь, нэгдсэн төсвийн нийт орлогын 8.5 хувийг бүрдүүлэх боломжтой гэж төлөвлөж байгаа гэх.

    Гэвч нүүрсний үнэ унасантай холбоотойгоор манай улсын нүүрсний экспорт хэд дахин багассан. Хятад улсын авдаг нүүрсний импорт ойролцоогоор нэг дахин багассан байна. Нүүрсний экспортын орлогоос улсын төсвийн орлогын нэлээд хэсгийг бүрдүүлдэг учраас улсын нэгдсэн төсвийн орлого тасалдахад хүрсэн юм. Мөн нүүрс экспортолдог компаниудын үйл ажиллагаа зогссон нь хамгийн аюултай зүйл болоод байгаа. Хятадын зах зээл дээр манай нүүрсийг авч байгаа үнэ, уурхайн амнаас олборлон гаргаж байгаа өртөгтэй адил буюу түүнээс багаар авах сонирхол бий болсон учраас компаниуд аргагүйн эрхэнд үйл ажиллагаагаа зогсоож байна. Хамгийн сүүлд гэхэд нөөц боломжоо ашиглан үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж байсан "Энержи ресурс” компани нүүрсний уурхайгаа зогсоосон талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Уурхай хэвийн ажиллаж байгаа. Гэхдээ зах зээлийн нөхцөл байдал улам л дордож байна. Ер нь л хүндхэн байгаа” гэсэн юм. "Энержи ресурс” компани нь 2600 гаруй ажилтантай, туслан гүйцэтгэгч болон гэрээт компаниудаа оролцуулаад нийт 10000 гаруй хүнийг шууд болон шууд бусаар ажлын байраар хангадаг аж. Уг компани нь нүүрсний экспортын орлого улсын төсвийн 40 гаруй хувийг дангаараа бүрдүүлдэг ба хэрэв нүүрсний экспорт зогсвол төсвийн орлогод томоохон хүндрэл учруулах нь тодорхой. Тус компанийн хувьд хямрал нүүрлэсэн өнгөрсөн онд гэхэд улсын төсөвт 163 тэрбум төгрөг төвлөрүүлсэн байна. Хэрвээ одоо үйл ажиллагаа нь зогсвол олон мянган өрхийн амьдрал, амьжиргаанд хүндрэл үүсгэж мэдэхээр болоод байгаа бөгөөд ажилгүйдлийн тоо нэмэгдэх сөрөг үр дагавартай юм.

    Тэгвэл Уул уурхайн сайд Д.Ганхуяг уул уурхайн салбарт энэ онд хийх ажлын талаар тавьсан илтгэлдээ "Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо, Төмөртэй, Төмөртэйн Овоогийн уурхайнуудад техник, технологийн шинэчлэлт хийгдэж, тэдгээрийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна.2014 оны эхний хагас жилд Оюутолгой төслийн нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдсэнээр энэ оны хөрөнгө оруулалтын зардлыг 1,3 тэрбум ам.доллар, борлуулалтын нийт орлогыг 2,6 тэрбум ам.доллар байхаар тооцож байна. Дэлхийд томоохонд тооцогдох Тавантолгойн ордын үнэ цэнийг нэмэгдүүлэх цогц арга хэмжээг авч шат дараатай авч хэрэгжүүлж байна. Тухайлбал, "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдах, худалдан авах тухай БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулахад гол анхаарлаа хандуулж байна. Мөн хууль зөрчиж олгогдсон Багануурын нүүрсний орд орчмын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож төр өөрийн мэдэлд авснаар ордын нийт нөөцийн 65 хувь болох 450 сая тонн нүүрс буюу зах зээлийн ханшаар 9.9 их наяд төгрөгийн нөөц нэмэгдэж уурхайн ашиглалтын хугацаа 40-45 жилээр уртсах боломжтой болж байна” хэмээсэн юм.

    Харин мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нүүрсний зах зээл эргээд сэргээх найдвартай гэнэ. Өөрөөр хэлбэл, "Төрийн зүгээс нүүрс экспортлох тодорхой журам гаргаж, түүнийгээ батлуулж мөрдөж ажиллах нь хамгийн чухал алхам. Тухайлбал, бүх уурхай ямар ч нөхцөлд нүүрсээ Монгол Улсын хил дээр зардаг байх журам гаргавал бүгд түүнийг дагана. Ийм олон газар нүүрс борлуулах нь өөрөө замбараагүй байдлыг үүсгэдэг. Нүүрсний жишиг үнийг өндрөөр тооцож, компаниудаасаа өндөр татвар авах хандлага нэлээд байна. Ер нь нүүрсний салбар ингэж унаж байгаа үед нь төрөөс татварын бодлого дээр хөнгөлөлт үзүүлж, жишиг үнийг багаар тогтоох боломж бололцоог олгох хэрэгтэй. Энэ боломжуудыг олгоод эхэлбэл компаниуд урамшина. Эдийн засгийн байдал нь ч сайжирна. Хямралын үед татварын бодлого, үнэ ханш нь хатуу, дээр нь өртгийг нь буулгах ямар ч боломж бололцоо үзүүлэхгүй байвал Монголын нүүрсийг дэлхийн зах зээл дээр борлуулах асуудалд хүндрэл учирна” хэмээсэн байх юм. Ямартай ч төр засгийн эрх мэдэлтнүүд нүүрсний салбараа аварч үлдэх чухал ажлыг хиймээр байна.



Х.МАНДАХ



Эх сурвалж http://www.info.mn
Нүүрсний компаниудаа аваръя
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өнөөдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өнөөдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өнөөдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өнөөдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани