Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ол, тараа!

Нэг. Тараагч хүмүүн

(Шинэ бүтээл болох “Монгол: 11 үгээр” хэмээх номын хэсгээс үргэлжлүүлэн нийтэлж байна.Тэрээр “Соёлын довтолгоон: Хоньчноос барилгачин”, “Монголын соёлын альманах: Иргэншлийн замд” зэрэг бүтээл гаргасан туршлагаа баяжуулж, Монгол хүний зан төрх, үндэстний хэв шинжийг 11 сэдэвт хураангуйлан өгүүлэв)

Хятадын өмнөд Хайнань мужийн нэгэн хотын дарга асан Жан Ци гэртээ 13 тонн алт нуусныг Авилгатай тэмцэх албаныхан илрүүлсэн тухай мэдээ 2019 оны намар түгсэн юм. Дэлхий ертөнц энэ мэдээнд өөр өөрийнхөөрөө гайхсан байдаг. Зарим газар “Хятад дахь авилгын хэмжээ” нь сонин байхад, нөгөөдүүл нь хээл хахуултай хийж буй Си Зинпэний тэмцлийг бахадсан байх жишээтэй. 

   Харин монголчуудын хувьд Жан Ци-гийн олсон алтны хэмжээ гайхалтай санагдсангүй. Учир нь дайны олзонд шүтэж амьдарсан уламжлалтай нүүдэлчдэд олзны хэмжээнд лимит хязгаар байдаггүй юм. Гагцхүү тийм их олзыг хэвээр нь хадгалж чадсан тэсвэр, тэвчээр нь ойлгомжгүй байв. Монгол хүний хувьд Жан Ци бол “алт сандайлсан гуйлгачин” ажгуу.

    Алт сандайлсан гуйлгачин Жан Ци-гийн түүхийг сонсож байх зуур түүнтэй эсрэгцүүлэм нэгэн намтар санаанд буув. Тэр бол насны эцсийг дутуу гуцуугийн дунд үдсэн ч өөрийгээ асар баян бөгөөд жаргалтай нэгэн байсанд итгэсээр одсон “Наваан ах”-ын түүх юм. 

       Монгол орон зэх зээлд шилжихэд хамгийнхэн түрүүлж “баяжсан” хүмүүс хэн байсан гээч. Анх хөрөнгөжсөн хүмүүсийн магнайд хотын уламжлалт дамын наймаачид, овсгоо самбаатай тэнүүлчид бус харин малчид ба хөдөө сумдын жолооч нар. 

     Учир нь малыг хүчээр нийгэмчилж байгуулсан, хөдөө аж ахуйн нэгдлүүдийг хамгийн түрүүнд тараасан юм.Засгийн газраас тэднийг өөр өөрийн үзэмжээр хувьчлахыг зөвшөөрсөн тул нэгдэлд байсан мал сүрэг, тэрэг техникээ зохицон хувааж авсан байна. Ингээд малчид нь малаа, тэнд ажиллаж байсан жолооч нар машинаа хувьдаа авцгаалаа.

    Малчид нь шууд л малаа өсгөх ажилд орлоо. Ганц чаддаг юм нь ч энэ байв. Монгол хүний жаргал нь тал дүүрэн бэлчих мал сүрэг байсаар ирсэн юм. Зуны найртай өдөр ногоон дэнжийг бүрхэн идээшлэх мал сүргээ хараад нүүр дүүрэн мишээл тодруулах монгол хүн шиг жаргалтай юм энэ хорвоод үгүй. 

  Далимд нь сонирхуулад, малчин айлд очихын өмнө мал сүргийг нь хараад л айл гэрийн, өрхийн тэргүүний сэтгэл санааны байдлыг мэдэх боломжтой байдаг юм. Тэр ч байтугаа, эзнийх нь биеийн байдлыг ч малаар нь дамжуулан төсөөлж болдог. Жишээ нь хавар мал нь туранхай эцэнхий үед малчин өөрөө харшиж харласан туранхай нэгэн тааралдана. Харин өвлийн бэрхийг тарган, тамир тэнхээтэй давсан малын эзэн золбоолог харагддаг. 

   Ингээд, малчид нь аз жаргалынхаа зам шуудрав. Хэдхэн жилийн дотор монголын мал хоёр дахин өсч тавин сая болов. Монгол хүний ганц чаддаг юм мал адгуулах учраас арга ч үгүй юм. Өнөөдөр монголын мал сүрэг хувьчлагдах үетэйгээ харьцуулахад 3 дахин өсч, бэлчээрийн даац хэтрээд байгаа юм. 

  Харин машин тэргээ авсан жолооч нар нь арилжаа наймаанд мордов. Угаасаа, Монгол орон зэх зээлийн эдийн засагт шилжих явц хувь хүн наймаа арилжаа хийхийг зөвшөөрснөөр эхэлсэн юм. Монгол хүний мэддэг ганц юм нь наймаа л байлаа. Гэхдээ энэ арилжаа наймаа нь орчин үеийн бизнэсийн ёс суртлаас хөндий, бараа бүтээгдэхүүний хомсдол дундаас  хязгааргүй унац гаргах ганцхан дүрэмтэй зэрэг нь өөр бүлгийн сэдэв тул ингэсгээд орхие.

    Монголчууд орон нутагт зорчих хориг арилсан төдийгүй гадаадад чөлөөтэй зорчих болсон “ганзагын наймааны алтан үе” эхэллээ. Хөдөөний жолооч нар мал аж ахуйн түүхий эд, ноос ноолуурыг Хятад улс руу гаргаж, оронд нь өргөн хэрэглээний бараа оруулж ирэх болсноор богинохон хугацаанд юмжлаа.  Гэвч “юмжих”, “хөрөнгөжих” хоёр ялгаатайд хамаг учир байгаа юм.

   Миний сайн таних ах хүү хязгаар нутгийн нэгэн суманд жолооч байв. Яг л бусад жолооч нарын нэгэн адил өмч хувьчлалаар 5 тоннын даацтай Зил-130 машинаа хувьдаа авчээ.Ингээд сум-аймаг-хот, Монгол-Хятадын хооронд тээвэр, наймаанд гарч агшин зуур хөөрхөн юмжаад амжсан юм. Аа, тийм өгүүлбэртэй бодлогын хоёр чухал нөхцлийг мартсан байна. Тэрээр ах дүү арвуулаа бөгөөд өөрөө хамгийн ахмад нь. Бас эцэг эх нь эрт нас барсан учраас өнчин дүү нараа өсгөх үүрэг түүнд ногдсон гэж болно.

     Ингээд холын тээвэрт яваад ирэх тоолондоо ах дүүстээ хишиг хүртээнэ. Хишиг хүртээнэ гэхэд багадах юм байна. Харин олз ашиг хуваана гэвэл үнэнд ойртоно. Яг л Чингис хаан аян дайнаасаа буцаж ирээд олз омгоо хувааж байхдаа л ийм байсан болов уу гэмээх их түгээлт болдог байв. 

    Хэдийгээр дүү нар нь бие дааж, амин зуулгаас эхлээд ахуй амьдралаа аваад явдаг болсон ч гэсэн "том ах"-ынхаа олзыг хүртэх үүрэгтэй гэж үзнэ. Хөдөө суманд нууцсаад байх юм бага, хэн хэнийхээ хувийн амьдралыг, бараг л ор хөнжлийн явдлыг хүртэл тодорхой мэдэх тул “Том ах” бээр дүү нартаа юу хуваарилсныг андахгүй.

 Хүмүүс “Айл бүрт хоёр шуудай гурил, хайрцаг чихэр өгч байна гэнэ” гэхчлэн бахдан шивэгнэлдэж, үр хүүхэд рүүгээ “Манай энэ хэзээ өсч торнин, бидэнд бэлэг хуваах бол” гэж асуусан байдлаар харцгаана. Харин “Наваан ах” энэ бүхэндээ үлэмж баяртай, олон түмнээс ийм л үг сонсох гэж хорвоод мэндэлсэн, түүнийгээ ч хүртсэн байдалтай.

   Гадаадад “явах болсны болоод яваад ирсний найр” бол ХХ зууны монголоос уламжлалтай ёс бөлгөө. Ах хүү энэ уламжлалыг сахиж Хятад улс руу хилийн боомтоор гараад ирсний дараа найр зохионо. Хөдөө сумынхан цөмөөрөө л бие биенээ таньдаг тул хүссэн бүхэн л тэдний зочин гэсэн үг. Улмаар, сум орныхоо элдэв найр наадмын гол хандивлагч болж хувирав.  Ядуу тарчиг мөртлөө найр, цэнгэлд дуртай нүүдэлчид байн байн найр наадам зохиохыг хэлэх үү? Сумынхаа эхлээд сургууль, цэцэрлэгийн ойг хүртэл нижгэр хийнэ. 

    Монгол хүний хувьд өчүүхэн санаа зовохгүй бадарладаг зүйл бол зугаа цэнгэлийн хандив юм. Хэн ч “Бид хэд нэг сайхан цэнгэх гэсэн юм, чи мөнгө өгнө дөө” гэсэн хүсэлтийг өчүүхэн ч санаа зовохгүй тавина. Цаад хүн ч гайхахгүй “Аргагүй, аргагүй. Хүн байна даа энэ чинь, сайхан найр наадам хийлгүй яахав” гэж үзнэ. 

 Ингээд манай “Ах хүү” тэргүүтэй хэдэн айл зарим наадмыг бүхэлд нь заримынх нь зөвхөн хурдан морины бай шагналыг гэхчлэн хэсэгчлэн даана. Нэг удаа сумын Соёлын төв шинэ даралтат хөгжим авснаа тэмдэглэн, тэр хавийнхаа гайгүй орлоготой айлуудаар хэсч, хандив нэхсэн байдаг юм. Нэхэх нь монгол хүний ёс, олсноо түгээх нь монгол бахархал юм хойно сумын чинээлэг гэгдэх айлууд 500.000-1.000.000 төгрөгөөр мөнөөх хөгжмийг мялаасан гэдэг.

   Зах зээлийн эхлэлийг гаагүй тавьсан жолооч ах хүү маань ойр дотныхноо төдийгүй сум нутгийнхны өмнө том хандивлагч боллоо. Харамсалтай нь арилжаа наймаанаас юмжсан болохоос биш хуримтлал үүсгэж чадсангүй. Дараагийн наймаанд явахад хэрэг болох төдий л жаахан юм үлдээж, дансаа “нойллон” санаа амарна. Үүндээ, огтхон ч санаа зовохгүй. Харин ч ах дүүстэйгээ хуваах олзтой, найр наадам даах тэнхээтэй яваагаа хүн болсны хэрэг гэж үзэн аз жаргалаар бялхана. 

  Хааяа Улаанбаатар орж ирэхдээ надад дор хаяж нэг хонины махтай ирнэ. Гэвч хотын надад хонины гулууз буюу “Давхиж явахад нь хөлдөөсөн” махыг гэсгээж, эвдэх нь үнэхээр түвэгтэй. Янз бүрийн шалтаг заасаар бэлгийг нь очиж авч амжилгүй өнгөрөөсөөр байгаад сүүлдээ больсон юм. Малыг “давхиж явахад нь хөлдөөсөн” гэдэг үг ийм учиртай юм. Нэг хүүхэд аав руугаа утасдан хөдөөнөөс мах ирүүлсэн тухай дуулгаж. Эцэг нь ямар мах хэмээн сонирхоход “Хонийг давхисан чигээр нь хөлдөөсөн мах” гэж тайлбарласнаас дээрхи нэршил үүссэн юм. Хонийг монгол аргаас төхөөрөөд, өлгөөтэй хөлдөөхөд дөрвөн мөч нь сарвайн, үнэхээр ч давхиж яваа байдлыг хадгалсан мэт харагддаг билээ. 

   Он жилүүд улирсаар, монголчуудын бэл бэнчин ч зузааран, наадмыг тэтгэх ханш, хандивын хэмжээ ч өслөө. Үл хөдлөх болон бусад салбарт бизнес эрхлэгч нар хөдөө нутгаас төрөн гарч, жирийн нэг наймаачин жолооч найр наадам зохион байгуулагч нарт сонин байхаа болив. Яг үүнтэй давхцсан мөнөөх ах хүү маань хэцүү нэртэй, хүнд өвчин туслаа. Түүнд хурааж үлдээсэн юм юу ч байсангүй, гаргаж ирээд эмчилгээндээ хэрэглэх хадгаламж үлдсэнгүй. Ингээд орон сууц, унаа машинаа зарж эмчилгээнд явлаа. Эмчилгээ түүний өвчнийг хөнгөвчлөх болохоос эдгээхгүй гэдгийг гадарлахч хүний итгэл найдвар ямар тасрах биш дээ.

   Бодох, дурсахаас өөр юмгүй болсон үедээ нэг удаа арваад жилийн дотор олоод тараасан хөрөнгөө бүдүүвчлэн тооцоолж үзэхэд сая долларт дөхөж байсан гэж хуучилсан юм. Гэхдээ тэр өөрийгээ сайхан амьдарсан, тараасан түгээсэн бүхнээ зөв үйл байсан гэж үзсээр хорвоог орхин одсон бөлгөө. 

    Ах дүүсийнхээ өмнө, тал нутгийн бяцхан сумынхаа өмнө тэрээр буянтан гэхээсээ илүү зүгээр л үүргээ биелүүлсэн нэгэн байв. Иймээс хүнд өвчтэй байх үед нь түүнд өөрийгөө өртэй гэж үзэх, өмнөөс нь ядаж л сайхан сэтгэлийн хариу барих үүрэгтэйд тооцох хүн тун цөөхөн байсан гэдэг. 

    Монгол орны зах зээлийн “Ганзагын наймааны алтан үе”-д төрсөн мянга мянган наймаачин олсон бүхнээ  энэ мэтээр зүгээр л хувааж тараасаар байгаад дууссан юм. Эрх мэдэл, нэр алдрын хүчээр хувьчлалд оролцон томхон ашиг хүртсэн “хоньчин-сэхээтнүүд” ч яг тэдний түүхийг давтсан байдаг. Тухайлбал, хожмоо улс төрч болсон алдартай бөхчин нэгэн бээр бүтэн сангийн аж ахуй, дээр нь гурил-тэжээлийн үйлдвэр хувьчилж аваад юу ч болгоогүй, зүгээр л зарж болохоос нь зараад үрээд дуусгасан байх жишээний...

Үргэлжлэл бий.

Ол, тараа!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

Өнөөдөр, 09:55
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани