Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

1072 хувьцааны ногдол ашиг амилах цаг ойртлоо

 
 

1072 хувьцааны ногдол ашиг амилах цаг ойртлоо

 

  • "Эрдэнэс Тавантолгой” компани нэг их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллав 
  • Олон улсад нүүрсний компаниудын ногдол ашгийн хэмжээ 2018, 2019 онд эрс нэмэгдлээ


Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд жил ирэх тусам ногдол ашиг хуваарилах нь нэмэгдэж байна. Зах зээлд ноёрхсон урьдын хуучинсаг хандлага өөрчлөгдөж, жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг, тэдний саналын эрхийг хүндэтгэн үздэг болж эхэллээ. Ингэснээр хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж, хөрөнгийн зах зээлийн үр шимийг хүртэх, хүлээх нь тэр хэрээр нэмэгдэж байна. Тухайн компанийн ил тод, нээлттэй байдал, сайн засаглалын хэмжүүр нь ногдол ашиг. Өөрөөр хэлбэл, ногдол ашиг хуваарилж байгаа эсэх нь тухайн компанийг үнэлэх чухал шалгуурт тооцогдож байна. Олон улсад нүүрсний компаниудын ногдол ашгийн хэмжээ 2018, 2019 онд эрс нэмэгдлээ. Монголд ч ялгаагүй нүүрс олборлож, экспорт хийж буй компаниудын хувьд ашиг, орлогын хэмжээ өндөр жилүүд өнгөрсөн хугацаанд тохиов. Дэлхийн нүүрсний зах зээлийн тэргүүлэгч Coal India Limited, Anglo American, BHP Billiton Limited тэргүүтэй компаниуд өрсөлдөөнийг түүчээлэн манлайлж байна. Тухайлбал, Coal India Limited компани гэхэд сүүлийн таван жил тасралтгүй ногдол ашиг тарааж, зах зээлийг өнгөлөх болов. Манай улсын хувьд авч үзвэл, 2019 онд хамгийн өндөр дүн­тэй борлуулалтыг "Эрдэнэс Таван тол­гой” компани хийгээд байна. Тус компани 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалтын орлоготой ажиллажээ. Улсад 660 гаруй тэрбум төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлсэн бөгөөд цэвэр ашгийн хэмжээ нь нэг их наяд төгрөгт хүрсэн байна. Экспортыг авч үзвэл, 14.3 сая тонныг давжээ. Өнгөрсөн онд 16.1 сая тонн нүүрс олборлосон нь 2018 онтой харьцуулахад таван сая тонноор давуулсан үзүүлэлт юм. Тэт­гэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай УИХ-­ын шийдвэртэй зэрэгцээд 2012 оноос хойш нийгэмд хүлээлт үүсгэсэн 1072 хувьцааны ногдол ашиг олон нийтийн ярианы сэдэв дахин болов. Баялгийн шударга бус хуваарилалтыг засаж, залруулах хамгийн боломжит хувилбар нь хөрөнгийн зах зээл гэж үздэг. Энэ утгаараа өнөөдрийн эрх баригч МАН иргэн болгонд 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлж, хувьцааны ногдол ашгаар дам­жуулан монгол хүн эх орныхоо баялгийн эзэн байх болно гэж томьёолж байв. Тэгвэл УИХ­ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн оны 12 дугаар сард хуралдаж, 1072 хувьцаа эзэмшигч иргэдэд компанийн 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах чиглэл гаргаж, үүнийг Засгийн газар, "Эрдэнэс Тавантолгой”­н Төлөөлөн удирдах зөвлөл хангаж ажиллах үүрэг өгсөн билээ. Цэвэр ашиг нь нэг их наяд төгрөгт хүрсэн "Эрдэнэс Тавантолгой” ногдол ашиг хуваарилах эсэхийг тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл эцэслэн шийднэ. Саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн хурал хуулийн дагуу ирэх дөрөвдүгээр сард болох бөгөөд энэ үеэр УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны шийдвэр хэрхэх нь шийдэгдэх юм. Олон улсын хөрөнгийн зах зээлээс хамгийн багадаа нэг тэрбум ам.доллар татан төвлөрүүлэхээр "Эрдэнэс Тавантолгой” бэлтгэлээ базааж байна. УИХ-­ын сонгуулийн өмнө IPO гаргах нь хэр амжилт олохыг хэлж мэдэхгүй юм. Өмнө нь тус компанийн хоёр ч удаагийн оролдлого дотоодын улс төрийн эрсдэлээс болж амжилтгүй болсон билээ. Нүүрсний үнэ ханш зах зээлд тогтвортой, өндөр байснаар 2010 оноос хойш үүссэн гадаад, дотоод өр төлбөрөө тус компани бүрэн төлж, дуусгасан. Үүнээс гадна 2018 онтой харьцуулахад компанийн цэвэр ашгийн хэмжээ 300 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэж, нэг их наядын ашигтай ажиллав. Нэг их наяд нь энэ оны улсын нэгдсэн төсөвт зэсийн баяжмалаас төвлөрөх орлоготой дүйцэж байгаа юм. Өнгөрсөн онд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын ажилд эхний ээлжид 110 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Мөн компанийн нийт ажилтны цалинг 45 хувиар нэмэгдүүлжээ. Ногдол ашиг хуваарилах талаар тус компани 2018 оноос хойш мэдэгдэж, нэрийн дансаа баталгаажуулах, дансаа нээлгэх талаар зөвлөж, олон нийтэд мэдлэг, мэдээлэл олгох сургалт, сурталчилгаа аймаг, нийслэлд цөөнгүй удаа зохион байгуулсан билээ. Хэдий тийм боловч өнөөдрийг хүртэл иргэд гар дээрээ эзэмшиж буй хувьцааныхаа ногдол ашиг гэж нэг ч төгрөг хүртэж чадаагүй, хүлээж, найдсан хэвээр байна. Тус компанийн хувьцааг эзэмшиж буй 2.5 сая иргэн байгаагаас 1.7 сая нь бүртгэлтэй буюу нэрийн данс нээлгэжээ. Үлдсэн нь бүртгэлгүй хэвээр байна. 1072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбооны тэргүүн Л.Наранбаатар "Холбоо зохион байгуулалтад орж энэ оны зургаадугаар сард 25 мянган хувьцаа эзэмшигчийн гарын үсгийг цуглуулж, УИХ-­ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн. Энэ хурал 12 дугаар сарын 10­-нд болж, "Эрдэнэс Тавантолгой” компанийг ногдол ашиг өг гэдэг шийдвэр гаргалаа. Тодруулбал, УИХ 1072 хувьцаанд ногдол ашиг өгөх боломжийг олголоо” хэмээн манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан юм. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос, төмөр замын бүтээн байгуулалт руу оруулсан хөрөнгө оруулалт үр ашигтай болж чадсан эсэх, ажлынх нь чанар ямар байгааг тайлагна гэсэн үүрэг даалгаврыг Засгийн газарт өгсөн. Мөн 2019 оны ашгаас хэр хэмжээний ногдол ашгийг иргэдэд олгохыг судалж, шийдвэрлэ гэдэг үүрэг өгсөн. 1072 хувьцаа эзэмшигчид өнөөдрийг хүртэл саналын эрхгүй бөгөөд саналын эрхтэй болсноор ногдол ашгаа шаардах эрх нь үүсэх юм. Ногдол ашгийг хувьцаа хэлбэрээр хуваарилах боломж бас байгаа аж. 
Засгийн газрын мэдээ


1072 хувьцааны ногдол ашиг амилах цаг ойртлоо
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани