Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдсийн эдийн засгийн тойм

Монгол Улсын эдийн засгийг бүхлээр нь авч үзэх юм бол нийт 30 орчим хувийг бүрдүүлэгч нь уул уурхайн салбарын экспорт буюу алт, зэс, нүүрс. Бүр тодруулбал, манай экспортын 90 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн байдаг. Тиймээс бид гол нэрийн Эрдсийн бүтээгдэхүүний өнгөрсөн оны гүйцэтгэл болон энэ оны төсөөллийг дэлхийн зах зээлтэй хэрхэн уялдаж байна гэхчлэн мэдээллийг нэгтгэн хүргэж байна.

Зэс

Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ ханш нэмэгдэж тонн тутмын үнэ 6181 ам.долларт хүрээд байна. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Хятад улстай байгуулах худалдааны хэлэлцээ нааштай байгаа талаар мэдэгдсэн нь зэсийн зах зээлд нааштай нөлөө үзүүлсэн гэж шинжээчид хэлж байгаа. 2019 оны эхний 11 сарын байдлаар Монгол Улс 1.292.7 мян тонн зэсийн баяжмалыг экспортод гаргаж 1.7 сая ам.долларын орлого олоод байгааг Гаалийн ерөнхий газраас мэдээлжээ. 

Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18.8 мянган тонноор бага байгаа юм. БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаатай холбогдуулан 2019 онд зэсийн хэрэглээ нэмэгдээгүй. Түүгээр ч барахгүй мэргэжлийн судалгааны байгууллагууд 2020 оны зэсийн ханшийн төсөөллөө бууруулаад байна. Энэ нь худалдааны дайнаас үүдэлтэй тодорхой бус байдалтай холбоотой юм. Дэлхийн зах зээл дээр зэсийн ханш 2020 онд дунджаар 5991 ам.доллар байна гэж Сангийн яам тооцжээ.

Дэлхийд жилд 15 сая тонн зэс ашигладаг. Зэс нь айл гэр, автомашин, сэлбэгт ашиглагдахаас гадна технологийн болон дэд бүтцийн олон салбарын тоног төхөөрөмжүүдэд өргөн хэрэглэгддэг тул зэсгүйгээр орчин үеийн амьдралыг төсөөлөх боломжгүй юм.

Алт

Худалдааны дайнд ялагч байхгүй гэсэн яриа гараад байгаа. Тэгвэл худалдааны дайнд ялагч болон гарч ирсэн эрдэс бол алт. Худалдааны маргаан, хөгжингүй орнуудын Төв банкнаас хэрэгжүүлж буй мөнгөний зөөлөн бодлого зэрэг эдийн засагт үүсээд байгаа тодорхойгүй байдлын улмаас алтны ханш өсч байна. Яагаад өссөн бэ гэвэл, хөрөнгө оруулагчид  алтыг хамгийн найдвартай хэмээн үзэж худалдан авч байгаа тул ийнхүү  2019 онд ханш нь эрс өсөөд байгаа юм. Олон улсын шинжээчид алтны ханшийг цаашид өснө хэмээн таамаглаж байна. Бүр тодруулбал, унци нь 1545 ам.долларт хүрэхээр байгаа гэдэг тоог УИХ-ын гишүүдэд 2020 оны төсөв хэлэлцэх үеэр танилцуулж байсан билээ. Монголбанк түүхэндээ анх удаа 2018 онд 22 тонн алт худалдан авсан. Гэтэл алтны 2.5 хувийн роялтийн татварыг сунгаж батлаагүйнхээ горыг одоо эхнээсээ амсаад эхэлсэн гэж салбарын сайд нь хэлж байна. Учир нь 2019 оны эхний арваннэгдүгээр сарын байдлаар Монголбанк 14.4 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 18.9 тонн үнэт металл худалдан авснаас 4.5 тонноор бага буюу 24 хувиар буурсан үзүүлэлт юм. 2019 оны арваннэгдүгээр сард нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 128.002.45 төгрөг байлаа.

Эрдсийн эдийн засгийн тоймЭдийн засагч Г.Мөнх-Эрдэнэ

Гадаад орнуудын Төв банкууд валютын нөөцдөө алтыг нэмж нөөцөлж байгаа нь эдийн засаг хямрахын дохио байж магадгүй юм. Хамгийн их нөөц бүхий таван орны жагсаалтыг харахад манай хоёр хөрш буюу ОХУ болон БНХАУ тэргүүлсэн байна.

Алтны ханш нэмэгдэж байгаа гадаад зах зээлийг ашиглах боломж бол алтаа цэвэршүүлэн худалдаалах юм гэдгийг Засгийн газар, Монголбанкны зүгээс хэдэн жил ярьсны эцэст “Эрдэнэс Алт” компанийг байгуулсан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Казахстан улсад айлчлахдаа Алт цэвэршүүлэх үйлдвэр барих, ашиглалтад оруулах тухай гэрээнд гарын үсэг зураад ирсэн. Техник эдийн засгийн үндэслэлээр бол уг үйлдвэрийг энэ онд ашиглалтад оруулна гэж төлөвлөсөн бөгөөд жилдээ 50 тонн алт, 25 тонн мөнгө цэвэршүүлэн боловсруулах хүчин чадалтай юм байна. Манай улс ОХУ, Их Британи, Япон зэрэг улсад алтаа цэвэршүүлж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд Швейцарьт цэвэршүүлж байгаа юм. Ингэж цэвэршүүлж байгаа алтны боловсруулалт, тээвэр, даатгал, хамгаалалтын зардал өндөр байхаас гадна дотооддоо олборлон баяжуулж байгаа алт нь дунджаар 85.0 хувийн агуулгатай бөгөөд түүнийг олон улсын зах зээлд борлуулахын тулд 99.99 хувийн цэвэр алт болгох шаардлагатай байгаа юм.

Тиймээс ч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс 2019 оны хоёрдугаар сард зөвлөмж гаргасны дагуу стратегийн ач холбогдол бүхий төслийн жагсаалтад оруулаад байна. Өөрөөр хэлбэл алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл монголчуудын хэлдгээр гарааны зурхайд иржээ.

Нүүрс

Монгол Улс нүүрсний салбараас 2018 онд 900 орчим тэрбум төгрөгийн орлого олсон бол 2019 оны аравдугаар сарын байдлаар 32.3 сая тонн гаргасан талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Харин Засгийн газраас тооцоолсноор бол 42 сая тонн нүүрс экспортлон 1.3 их наяд төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн байсан билээ. 

Энэ оны төсөвт тусгахдаа Гаалийн шинэчлэл хийж, нэвтрүүлэх хүчин чадлаа нэмэгдүүлснээр 42 сая тонн нүүрс экспортолж 1.5 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэх төлөвлөгөө тавьж ажиллаж буй. 

БНХАУ-ын Засгийн газраас Шаньси, Өвөрмонгол, Няншя, Хэбэй зэрэг мужуудад бага хүчин чадал бүхий нүүрсний уурхайнуудаа хааж үйл ажиллагааг зогсоосон нь тус улсын нүүрсний импорт сүүлийн гурван жилд дараалан өсөөд байна. Харин энэ жил БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч байгаа. Нүүрсний ханшийг цаашид буурна гэсэн төсөөлөл байгаа юм. Тухайлбал Австралийн коксжих нүүрсний ханшийг шинжээчид
энэ онд буурч 154 ам.долларт хүрнэ гэж үзсэн байна. Тэгэхээр алт дээшээ өсөлттэй байгаа бол “хар алт”-ны ханшийг заасан шугам доош зааж байна.

Эрдсийн эдийн засгийн тоймУул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазар

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил ид өрнөж байна. Эхлээд “Эрдэнэс-Тавантолгой” дээр стратегийн түншлэгчээ сонгох зайлшгүй шаардлагатай. Өнөөдөр Монголоос гарч байгаа нүүрсний зах зээл БНХАУ гэдэг нь ойлгомжтой. Хоёрдугаарт, Тавантолгойн нүүрсийг онгоцоор АНУ руу, Европ руу зөөж борлуулна гэдэг бүтэхгүй асуудал. Коксжих нүүрсний зах зээл дээр Австралитай, Индонезтой өрсөлдөхийн тулд бид ажиллаж байгаа. Тавантолгой олон улсын зах зээл дээр гарах ёстой гэж үзэж байгаа. Стратегийн хамтрагчаа сонгосноор жилд 70 сая тонн нүүрс гаргах боломжтой. 

2020 онд нүүрс болон зэсийн баяжмалаас төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэгдсэн төсвийн орлогын 3 хувиас давахаар байгаа тул хуульд заасны дагуу тэнцвэржүүлсэн үнээр тооцжээ. Нэг тонн цэвэр зэсийн тэнцвэржүүлсэн ханшийг 6290.5 ам.доллараар, нэг тонн нүүрсийг 75.5 ам.доллараар тооцоод байна. Зэсийн үнэ 5991 ам.доллар буюу тэнцвэржүүлсэн ханшаас 4.7 хувиар бага байгаа тул 2020 онд зэсийн орлогоос Тогтворжуулалтын санд хуваарилахгүй, зөвхөн нүүрсний орлогоос 125.2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлнэ. Манай улс өнгөрсөн онд уул уурхайн салбарын орлогоос 3.2 их наяд олохоор төлөвлөсөн. Энэ нь  төсвийн орлогын 24.8 хувийг бүрдүүлэхээр байсан хэдий ч яг дүндээ хүрээгүй байна.

Эрдсийн эдийн засгийн тоймМонголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир

Уул уурхайн салбараас хэт хараат эдийн засгийн эмзэг бүтцийг засах, ажиллах хүчний боловсрол бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн тэгш бус байдлыг бууруулах, байгаль цаг уурын өөрчлөлтөд бэлэн байх гэх мэт урт хугацааны чухал асуудалд шийдэл олох нь бүх цаг үеийн бодлого тодорхойлогчдод сорилт болсоор ирсэн. Гэтэл түүхий эдийн ханшийн хэлбэлзэл, хөрөнгийн дотогшлох урсгал дээрх эрсдэлүүд, гадаад өрийн эргэн төлөлт зэрэг сорилтууд хүлээгдэж байгаа нь урт хугацааны дээрх чухал асуудалд хангалттай анхаарал төвлөрүүлж, шийдэл хайх боломжийг хязгаарлаж болзошгүй.

Эх сурвалж: "Үндэстний ТОЙМ" сэтгүүл

Эрдсийн эдийн засгийн тойм
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани