Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баялагийн хуваарилалт

Сайхан цөмөрцгөөж байна аа. За юу юу, яадаг яадаг гэнээ. Байгалийн баялагийг хуваарилах тухай сүүлдээ хийрхээд учраа олохоо больцгоож байх шиг байна. Яг ер нь байгалийн баялагаас ард түмэн нь юу авах гээд байгаагаа ч ойлгохгүй, улс төрчид нь юу өгөх гээд байгаагаа ч мэдэж байгаа юм алга. Ер нь бол ард түмний буруу гэж юу байхав. Байгалийн баялаг ард түмэнд яаж очих вэ гэвэл. Хүн болгонд тарааж өгдөг тийм ёс, ном, эдийн засгийн ухаан гэж хаана ч байхгүй.
Харин тэр чинь дэлхийд тэргүүлэх #Эрүүл_Мэндийн_үйлчилгээ_болж_очих_юм. #Бас_дэлхийн_зиндаанд_өндөр_цалин_авах_Боловсролын_систем_болж_очих_юм.
Тэр чинь бас хоггүй гудамжаар (хог хаядаггүй биш, харин хог хаяхын аргагүй цэвэрхэн), утаагүй агаар амьсгалж алхахыг хэлэх юм. Тэрнээс хүн болгонд мөнгө тарааж өгч, олигархиудыг цээрлүүлнэ (өөрсдийгөө олигархи биш магнат гэсэн шүү) энэ тэр гээд энэ хийрхэлээ одоо болихгүй бол ард түмний ухамсарт муугаар нөлөөлөх нь байна. Өвөө, эмээ нар коммунист нийгэмдээ буцаж очмоор байна гэж байна гэнээ. Яагаад гэвэл тэнд хувьцаа ба мөнгө алийг нь авах вэ гэх мэт өөрсдөө байтугай Харвардын эдийн засгийн доктор ч гаргаж чадахгүй шийдвэрийг гаргуулдаггүй байсан юм байх.

Хүн өдөрт хонины 3, 100 гр иднэ гэх мэтчилэн төлөвлөөд өгчихдөг байсан учраас амьдрал амар байж л дээ. Сайхан юм болох нь л дээ. "Хөдөө талын малчин айлд, Сансрын нисгэгч хүүхэд байжээ" - гээд л бид нар дуулаад хөдөө морин дэл дээр салхи татуулан давхидаг байв даа. Тэгэхэд хичнээн хөдөө байгаа ч гэсэн сансарт хүртэл нисч чадах юм байна гэж балчир надад санагддаг байв. 300 жил Манжид дарлуулаад, тэмбүү, хир дагандаа баригдаад, Энхтайвны өргөн чөлөөндөө (бодвол тэр үеийн) шууд хормой дэвсэж суугаад л - ... юу яачихдаг... - байсан (францчууд Монгол улсын ерөнхийлөгчийг очиход нь тэр бичлэгийг үзүүлж "даажигнасан") Монголчуудыг Сансарт нисгэх амбицтай болох хүртэл их л юм хийсэн байх даа. Гэтэл 20 жилийн дараа "БИД НАРТ МЭРГЭЖЛИЙН ХАР АЖИЛЧИД ХЭРЭГТЭЙ БАЙНА" гэсэн шүү юм Улс төрийн лидерэнцэрүүд - УИХ-ч гишүүн мэргэжилтэй БААГИЙНУУД нь яриад, ард түмэн нь юун сансарт нисэх байтугай нийгмийн наад захын шаардлага хангах түвшинд ч шаардлага нэхэх чадваргүй (хүнд өдөр болгон бантан л өгөөд байвал стэйк нэхэх тухай ойлголт тэр хүнээс арчигдана) чадваргүй болчихов доо. Тийм л учраас Монголбанк Бодлогын хүүгээ өсгөх бүрт нь л миний зүгээс "Үгүй ээ, Ард түмэн хэрэглэж үзэх хэрэгтэй, хямд хүүн дээр мөнгө зээлээд хэрэглэх хэрэгтэй байна" гээд байгаа.

#Автомашины_татварыг_нэмэхэд_хүртэл_би_маш_ихээр_эгдүүцсэн. Энэ ард түмэн хэрэглэж байж л улс төрчдөөс юм нэхнэ. Эд мэдэхгүй хүн эд гутаана гэж. Хэрэглэж үзээгүй хүнд төсөөлөл үгүй, тэгээд л 50 мянган төгрөгөд явна. Харин манай найзууд яахав дээ, статистик харж байсан чинь "муусайн ард түмэн" нь гэнэт машин ихээр импортлоодхож. Тэгэхээр нь л ард түмэнд өгөх 21 мянган төгрөгөө нөгөө хармаанаас нь авч байгаа жижигхэн заль нь тэр. Тэрнийгээ утааг бууруулах гэж тайлбарлаад байгаа. Эрүүл саруул ухаанаар бодож үзвэл бөглөрөлд ороод хэдэн цаг гацаад мотор нь ажиллаад зогсож байгаа жижиг мотортой машин, боломжийн хурдаар яваад өнгөрч байгаа том мотортой машин хоёрын аль нь их бохирдол гаргахав дээ. Том мотор дагаж тансаг хэрэглээ ирдэг юм. Тансаг хэрэглээг баячууд буюу нөгөө муусайн олигархиуд чинь хэрэглэх учраас ард түмэнд хүртээлгүй л дээ. Яагаад гэвэл Монголын ард түмэн Монголын улс төрчдийн ухамсарт үүрд ядуу, боловсролгүй, өвчин зовлонтой байхаар програмчлагджээ.

Тийм л учраас одоог хүртэл #БАЯЧУУДЫГ_БИЙ_БОЛГОЦГООЁ" гэж ярихгүй "#ЯДУУРЛЫГ_БУУРУУЛНАА_л_гээд_байгаа_юм_даа. Өөрсдөө л энэ ард түмнийг тийм болгоод байгаа. Аль 2005 онд л Засгийн Газар Олон улсын зах дээр евробондоо гаргаж хэдэн тэрбум доллар аваад бүтээн байгуулалт хийх байсан юм. Зээлээр авсан мөнгийг юу юугүй идэж ууж чадахгүй байсан юм. Одоо харин уул уурхайн мөнгийг бол хэнээс ч зээлээгүй (юу ч мэдэхгүй ард түмнийх учраас) юм чинь харин ч нэг идэж ууж өгнө биз дээ. Ард түмэн нь дэлхийн хамгийн ядуу төвшинд амьдарч байхад ичих ч үгүй гадаадаас их зээл авах юм бол Монголд зарцуулах төсөл байхгүй гээд сууж байсан. Ямар сайндаа л олон улсын байгууллагууд нь элч төлөөлөгч нараа явуулж зээл авбал та нар өөрсдөө юу гэдэг билээ "Өргүй бол баян гэдэг биз дээ" гэж тавласан. Өөрсдийг нь очоод хараарай. Яг өнөөдөр Өр ба ДНБ харьцаагаар Монгол шиг эрүүл улс байхгүй.

#Япон_л_гэхэд_энэ_харьцаа_нь_манайхаас_10_дахин_муу. Эдийн засаг мэддэггүй, ард түмний өмнөөс шийдвэр гаргаж чаддаггүй юм бол зайлаад өгцгөөх хэрэгтэй. Улс орны хамгийн чухал албан тушаалуудыг эзлээд, таглаас болоод суугаад байх шаардлага байхгүй. Энэ ард түмэн эрүүл, боловсролтой, аюулгүй орчинд л амьдрах ёстой болохоос биш тэр Өр- ДНБ хэнд хамаатай юм. Монгол шиг барьцаалах баялагтай оронд харин ч тэрэн шиг амархан юм байхгүй. Өнөөдөр нэг залуу улс төрч ТВ-ээр ярьж байна. Эх орон гэдэг бол Хүн ард болохоос биш уул, ус биш гэж. Би зөв гэж бодож байна. Бид одоо уул, ус, ямаа энэ тэр ярихаа болиод Хүнээ яримаар байгаа юм. Тэр уул, ус, ямаа гурав дараа нь болно доо болно. Ямар сайндаа л Монгол Орны өрсөлдөх чадвар ярисан чинь Ямааны ноолуур уу, Хонины ноос уу гэж яриад хүний аазгай хөдөлгөхөв дээ. Өнөөдөр Америкт генийн ахисан төвшний судлагаа шинжилгээ хориотой байна. Солонгост ч хориотой л байна.

#Тэгвэл_Монголд_хийе л дээ. Хорт хавдарыг генийн төвшинд нь эмчилдэг технологийг бий болгоё, технологичид нь Монголчууд байг. Эсвэл малчин удамтай юм чинь чадахгүй юм уу? Ахисан төвшний шинжлэх ухаануудад цөөхөн хэдэн төгрөг зараад, Монгол улсын давуу байдлаа ашиглан (ядуу гэдэг давуу талаа) шинэ технологиуд гаргаж олон улсын зах дээр зарж болно. Харвардын профессорын жилийн цалин нь 100 гаруй мянган доллар л юм билээ. Миний ах Катарын Хааны их Сургуульд эрдэмтэн хийж байна. Тэнд мундаг өндөр технологитой сургуулиуд байгуулаад Америкийн их сургуулиудаас эрдэмтэдийн багуудыг нь худалдан авч ажиллуулж байна. Ах маань гэхэд Диабетийг эмчлэх шинэ төсөл дээр ажиллаж байх жишээтэй. Эхний судлагаанууд нь нэлээд амжилттай явж байна гэж сонссон. Тэр хүнд жишээ нь Монголд ирэх ямар ч нөхцөл алга. Монголд ахисан шатны шинжлэх ухаанд жилдээ 100 хүрэхгүй сая төгрөг хуваарилдаг (нэг яамны даргын машины үнэд ч хүрэхгүй) гэвэл итгэх үү.

Диабетийг эмчлэх шинэ технологи гаргалаа гэхэд энэ бол дэлхийд жилдээ 150 тэрбум долларын сектор байх жишээтэй. Юун Оюу толгой, Юун Таван толгой. Би эртээд нэг залуу эрдэмтэнтэй уулзсан. Токиод өндөр технологиор доктор хамгаалсан. Тэгээд цоо шинэ хөдөлгөөнт радио холбооны хагас дамжуулагчийн технологи дээр ажиллаж байгаа. Хэрэв амжилттай болвол дэлхийд цоо шинэ зүйл болно гэж байгаа. Мань хүнд ердөө өөрийн цаасан дээр гаргасан онолоо туршихад эхлээд 200 мянгахан доллар хэрэгтэй байгаа. Бүтэн 3 жил хөөцөлдөөд олж чадаагүй байна. Ах маань ч гэсэн Монголдоо ирж диабетийг эмчлэх технологио гаргаж, Монголын гэсэн бүтээл болгох хүсэлтэй. Гэвч энд юу ч алга. Сургууль, лаборатори, удирдлага, бодлого, зохион байгуулалт, мөнгө юу ч алга. Хамгийн гол нь Монголд Монгол хүн сайн сайхан амьдарч, Монгол улс дэлхийн цээжинд цохилж чадна гэдэгт итгэсэн, итгэл үнэмшлээ үйл хэрэг болгосон, амбицтай удирдагч нар огт алга.

Ө.ГАНЗОРИГ

 

Баялагийн хуваарилалт
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Эрдмин"-ий эзэмшиж буй ордын хайгуулыг улс хийсэн нь ТӨРД АВАХ үндэслэл болжээ

 Үндэсний Баялгийн сангийн хуулийг хэрэгжүүлэх үүднээс стратегийн ...

Өнөөдөр, 10:14
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар хүүхэд хамгааллаас гадна хүүхэд хөгжлийн асуудалд онцгой анхаарна

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлдэг Хүүхдийн төлөө ...

Өнөөдөр, 09:28
Зэсийн баяжмал боловсруулах үйлдвэр 2028 онд ашиглалтад орно

  Хойд бүсийн анхдугаар хуралдаан энэ долоо хоногт Булган ...

Өнөөдөр, 09:09
Худалдан авах ажиллагааны тухай хуулийн төсөлд чанарт суурилсан шалгуурыг урьтал болгоно

  Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөл ...

Өчигдөр, 15:44
АМХЭГ-ын анхны дарга Д.Жаргалсайхан Тавантолгойн ордыг анх ингэж “тараажээ”

  Монголын төр Үндсэн хууль, Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу ...

Өчигдөр, 09:40
Тавантолгойд дахиад нүүрсний хулгай нүүрлэв үү?!

 Уг нь хоёр жилийн өмнө, "…Тавантолгойн уурхайг цогц байдлаар ...

Өчигдөр, 09:14
10 тэрбум хүртэлх төсөвтэй тендерт баталгаа шаардахгүй болно

  Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн хөгжлийн зөвлөлийн 5 дугаар ...

Өчигдөр, 09:08
Н.Учрал: “Эрдэнэт үйлдвэр”-ийн овоолгыг ашиглах компанийг сонгон шалгаруулж байхаар боллоо

  Засгийн газрын өнөөдрийн хуралдаан дуусав. Хуралдаанаар 24 асуудал ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 59 минут
2025 оны 05 сарын 05, 15 цаг 38 минут
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

 Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд ...

2025 оны 05 сарын 05, 15 цаг 33 минут
2025 оны 05 сарын 05, 09 цаг 52 минут
2025 оны 05 сарын 02, 15 цаг 14 минут
Зэс хайлуулах үйлдвэрийг барих хөрөнгө оруулагч олдох уу?

 Хамтарсан Засгийн газар уулын баяжуулах "Эрдэнэт” үйлдвэрийг ...

2025 оны 05 сарын 02, 08 цаг 25 минут
Монголын ашигт малтмалын хамгийн олон лицензийг хэн хэн эзэмшдэг вэ?

 Ашигт малтмалын хамгийн олон, тус бүр 10-аас дээш лицензийг эзэмшдэг ...

2025 оны 05 сарын 02, 07 цаг 42 минут
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

2025 оны 05 сарын 01, 16 цаг 55 минут
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

2025 оны 05 сарын 01, 14 цаг 52 минут
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани