Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

АМНААТ-аас хүлээсэн алдагдал

АМНААТ-аас хүлээсэн алдагдал

 

Монгол улсын эдийн засаг уул, уурхайгаас хамааралтай. Энэхүү салбар хөрөнгө мөнгө, цаг хугацаа, эрх зүйн онцлог орчин шаарддаг учрыг нь олж, тунг нь тохируулахад нэлээд ярвигтай зүйл бололтой. Гадаадынхан энэ салбарт хөрөнгө оруулахдаа асар их болгоомжилдог. Эрх зүйн орчинг өөрчлөхгүй гэж шаардана. Түүнийгээ баталгаажуулан тогтвортой байдлын гэрээ байгуулах жишээтэй. Ийм жишээний нэг нь Оюу Толгой. Том төсөл учир үүн дээр ярих зүйл алга. Тэртэй тэргүй "галт тэрэг хөдөлчихсөн”. Гэхдээ л түүнийг тойрсон улс төр тасрахгүй юм. Энэ бол тусдаа зүйл.

 

Одоо энд алтны ашигт малтмалын нөөц ашигласны албан татвар (АМНААТ)-ын тухай ярих хэрэгтэй болов. Энэ татварыг роялти гэж нэрлэх нь бий.  Алт олборлогч нарт өнгөрсөн хугацаанд энэ төрлийн татварыг янз бүрээр ногдуулж байжээ.  Тоо хэмжээг нь авч үзвэл дээд тал нь алтны "гэнэтийн ашиг”-ийн 68 хувь (2006 оны 6 дугаар сарын 8)-ийн татвартай байсан аж. Гэтэл 2005 онд улсын хэмжээнд 22 тн алт олборлож байсан бол 2008 онд 13 тн болон буурчээ. Монголбанканд тушаасан алт 2005 онд 15 тн байсан бол 2010 онд 2.1 тн болж буурсан байх  юм.  Алтанд өндөр татвар тогтоосноор энэ салбарыг дампууруулсан (алтны арилжаа далд хэлбэрт шилжсэн) гэж ойлгож болно. Гэхдээ өндөр татвараас илүүтэй тооцоо судалгаагүй татварыг өөрчилдөг. Тэр нь тухайн салбараа татан унагадаг болохыг харуулсан хамгийн ойрхны жишээ.

 

Уг салбарыг босгож ирэхийн тулд 2014 оны 1-ээс Монголбанканд тушаасан алтны АМНААТ-ыг тогтмол 2.5 хувь (5 жилийн хугацаатай) болгосон юм. Ийм арга хэмжээ авсны үр дүнд 2018 онд Монголбанканд тушаасан алтны хэмжээ 22 тн болж өссөн билээ. Монголбанканд тушаах алтны  хэмжээг өсгөх үүднээс тухайн үе (2014-2018 он)-д татвараас гадна олон төрлийн давхар арга хэмжээ авсан.  Монголбанк, Стандарт хэмжил зүйн газрын харьяа Үнэт металлын алтны сорьц тогтоох, худалдан авах нэг цэгийн үйлчилгээний төв Баянхонгор, Дархан-Уул аймагт байгуулсан. Энэ бол алт худалдан авах дэд бүтэц. Ийм бүтэцтэй болсноор Монголбанканд иргэд, аж ахуйн нэгж алтаа их хэмжээгээр тушаах болсон гэж хэлж болно.


Гэвч УИХ 2019 оны 1 дүгээр сарын 1-нээс энэ татварыг зогсоож таван хувь болгосон. Тухайн үед Монголбанканд тушаасан алтны татварыг (2.5 хувь) хэвээр үлдээх талаар аж ахуйн нэгж болон иргэдээс маш их санал гарсан юм. Тэдний саналыг УИХ хүлээн аваагүй. Татвар нэмэх гол шалтгаан төсвийн орлого нэмэхэд чиглэсэн нь тодорхой. Алтны татварын өөрчлөлт ч үүнд чиглэсэн юм билээ. Уг татварыг нэмэн улсын төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцсон аж. Төсөвт орлого төвлөрүүлэх нэг хэрэг. Монголбанканд аж ахуйн нэгж, иргэд 22 тонн алт тушаана. Түүнээс төсөвт 50 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцсон биз. Гэхдээ төлөвлөсөн (22 тн) алт төвбанканд тушаагдаагүй буурсан (15.2 тн)  тул төсвийн орлого тэр хэмжээгээр тасарсан гэж ойлгож болно. Улсын төсөв том сав учир өөр байгалийн  баялаг ( зэс, нүүрс гэх мэт)-аас нөхөгдөх боломжтой. Ийм учраас түүнийг орхиё.

 

Монголбанканд 2019 онд аж ахуйн нэгж, иргэд 15.2 тонн алт тушаажээ. Энэ бол тус салбарт хүрсэн түвшингээ эргүүлээд алдаж байгаа хоёр дахь нөхцөл. Түүгээр зогсохгүй төвбанканд  2018, 2019 онд тушаасан алтны зөрүү 6 тн-оор яригдаж байна. Зургаан тн алт нь 300 сая (ойролцоогоор) ам. доллар. Алтны АМНААТ нэмснээс хүлээсэн эхний алдагдал энэ. Дэлхийн зах зээл дээр нэг унац нь 282 ам.доллар (2019 он 12 дугаар сар) байсан. Гэтэл он гарснаас хойш алтны үнэ 18 хувиар өсжээ. АМНААТ-аас  хүлээсэн манай дараагийн алдагдал нь олон улсын зах зээл дээрх алтны үнийн өсөлт болж байна. 

 

 

Эдгээрээс гадна төгрөг суларч, ам. доллар чангарсан ханшийн зөрүү бас орно. Төсөвт 50 тэрбум төгрөг төвлөрүүлэх гээд, АМНААТ-аас дээрх алдагдлыг одоогоор бид хүлээв бололтой. Энэ төрлийн татварыг нэмээгүй бол валютын нөөц (4 тэрбум 15 сая ам. доллар)-өө алдагдсан алтны зөрүүний үнэ 300 сая ам.доллароор нэмэх боломж бидэнд байжээ. Алтны татвараар олон оролдвол осолтой юм байна.

Монцамэ агентлаг



АМНААТ-аас хүлээсэн алдагдал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

Өнөөдөр, 12:46
Өнөөдөр, 12:38
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани