Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Олон улсад орд барьцаалан бонд босгож, хишиг тараасан жишээ байдаггүй

 
 

Олон улсад орд барьцаалан бонд босгож, хишиг тараасан жишээ байдаггүй

 

  • Уул уурхайн голлох бүтээгдэхүүн болох зэс, алт, нүүрс зэрэг голлох бүтээгдэхүүний үнэ энэ онд тогтвортой байна
  • Сонгуулийн дараа шинээр бий болох УИХ, Засгийн газарт асуудлыг тохож, өнөөдөр эрх барьж байгаа улс төрийн хүчин зүгээр сууж болохгүй. Тиймээс цаг алдалгүй анхаарч ажиллах хэрэгтэй. 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой тусгаж байж, ард түмэн зөв ойлголттой, итгэл үнэм шилтэйгээр сонгуулиа идэвхтэй өгнө

Эрдэс баялгийн эрх зүй судлаач Г.Сурахбаяртай уул уурхайн салбарын энэ оны төлөвийн талаар ярилцлаа. Тэрээр 2020 онд уул уурхайн салбарын хөгжил тогтвортой байгааг онцолсон юм.

-Уул уурхайн салбарын 2020 оны төлөвийг та хэрхэн харж байна вэ? 

-Энэ онд уул уурхайн салбарын хөгжил нэлээн тогтвортой байх болов уу. Учир нь зэс, алт, нүүрс зэрэг голлох бүтээгдэхүүний үнэ тогтвортой байна. Геологи хайгуулын салбарт хөрөнгө оруулалтыг нэмж татах, улсын эрдэс баялгийн санг арвижуулах чиглэлээр төрөөс анхаарч ажиллах хэрэгтэй. 

-Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрлийг жилийн хугацаанд олгохгүй байх шийдвэрийг гаргасан. Энэ талаар та юу хэлэх вэ? 

-Тус шийдвэрийг хууль эрх зүй, хэрэглээ талаас харвал зөрчил бий. Хэдий тийм боловч уул уурхайн салбарын цаашдын тогтвортой хөгжлийг харгалзаж үүнд бид хүлээцтэй хандах нь зөв байх. Үндсэн хуулийн 6.2 дахь заалт энэ асуудал холбоотой. 2020 он эрдэс баялгийн салбарын эрх зүйн орчныг шинэчилсэн жил байх бол ов уу гэх таамаглал байна. 

-6.2 дахь заалтыг илүү тодорхой болгох ямар боломж харагдаж байгаа вэ? 

-Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтөөр орж ирсэн 6.2 ач холбогдол бүхий заалт болсон. Тус заалттай холбоотойгоор 2020 оны УИХ, Засгийн газар нэлээн ачаалалтай ажиллах шаардлагатай юм. Сонгуулийн дараа шинээр бий болох УИХ, Засгийн газарт асуудлыг тохож, өнөөдөр эрх барьж байгаа улс төрийн хүчин зүгээр сууж болохгүй. Тиймээс цаг алдалгүй анхаарч ажиллах хэрэгтэй. 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт энэ талаар тодорхой тусгаж байж, ард түмэн зөв ойлголттой, итгэл үнэм шилтэйгээр сонгуулиа идэвхтэй өгнө. Зөвхөн газрын хэвлийн баялагт хамаарах бус ой, ус, ургамал, ан амьтан зэрэг байгалийн баялгийг Монгол Улсын төр цаашдаа тогтвортой хөгжлийн зорилтот нийцүүлж, хэрхэн ашиглах асуудлыг судалж тооцох шаардлага байна. 

-Салхитын мөнгөний ордын ирээдүйн үр ашгийг барьцаалан бонд гаргаж, тэтгэврийн зээлийг тэглэнэ гэж байна. Та энэ шийдвэрийг хэр бодитой шийдвэр гэж харж байна вэ. Ийм боломж байгаа юу? 

-ТЭЗҮ нь тодорхой биш байхад урьдчилан бонд босгож ард түмэнд хишиг болгон тараах нь манайд гарч байгаа сонгодог жишээ юм. Дэлхийн бусад оронд ордыг барьцаалж, бонд босгож хишиг тараасан зүйл байдаггүй. Ийм үзэгдэл дахин битгий давтагдаасай. Уул уурхайн бизнес өөрийн гэсэн тоглоомын дүрэмтэй, дэлхийн эдийн засаг, үнэ ханштай уялдаж байдаг. 

-Стратегийн 15 орчим орд бий. Үүнийг үр ашигтай, өгөөжтэй байдлаар хэрхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, зөв засаглалаар хангах хэрэгтэй вэ? 

-Салбарын хуулийн зохицуулалтад стратегийн ашигт малтмалын ангиллаар нь үүнийг оруулбал төр засаг болон нийт хөрөнгө оруулагчдад ойлгомжтой болно. Сүүлийн үед, газрын ховор элементийг дэлхий нийтээр эрчимтэй ярьж байна. Тухайлбал, АНУ, Канад энэ чиглэлээр хамтарч ажиллах стратегийн түншлэлийн гэрээ байгууллаа. Австрали улс геологи хайгуулын салбар хийгээд олборлолт боловсруулах чиглэлд хөрөнгө оруулалт хийж байна. Ногоон дэлхий, ногоон үйлдвэрлэл, ногоон эдийн засаг гэх чиглэлд дэлхий нийт анхаарч эхэллээ. Энэ дэлхийн нийтийн чиг хандлагаас манай улс дүгнэлт хийгээд стратегийн ордыг ашигт малтмал гэх утгаар нь томьёолбол илүү өрсөлдөх чадвартай байх. 

-Уул уурхайн компаниуд орон нутгийн иргэдтэй хэр ойлголцож байна вэ? 

-Ашигт малтмалын тухай хуулийн 42-дугаар зүйлд орон нутагтай хамтарч ажиллах гэрээний тухай зохицуулалт бий. 2006 онд асуудлыг явцуу хүрээнд томъёолсноос болж нэлээн маргаан дагуулсан. Ялангуяа геологи хайгуулын ажил өрнөж байгаа энэ үед ихээхэн саад болж байна. Иргэд байгаль орчин, нийгмийн хүрээнд асуудлыг харж буй учраас өргөн агуулгаар хуулийн шинэтгэлийг хийх ёстой. Манайд үйл ажиллагаа явуулж буй компаниудаас "Эрдэнэт”, "Оюутолгой” зэрэг компани сайн жишгийг нэвтрүүлж байна. 

-Уул уурхайн салбарт ажиллагсдын үзүүлэлт ямар байна вэ? 

-Дэлхий нийтээр уул уурхайн салбарын технологийн асуудал, автоматжуулалт хүчтэй яригдаж байна. Нэн ялангуяа газрын гүний уурхайд автомат төхөөрөмж хэрэглэхээс эхлүүлээд, судалгаа хөгжлийн төвүүд үүнд хөрөнгө зарж ажиллаж байна. Ойрын жилүүдэд уул уурхайн салбарт ажиллах манай өнөөгийн ажиллах хүчний харьцаа нэлээн тогтвортой байх болов уу. Учир нь манайд гүний уурхай цөөн байдаг. 

Засгийн газрын мэдээ
 
Олон улсад орд барьцаалан бонд босгож, хишиг тараасан жишээ байдаггүй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

Өнөөдөр, 10:05
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

Өчигдөр, 17:59
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

Өчигдөр, 12:16
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

Өчигдөр, 11:55
Өчигдөр, 10:21
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани