Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Жонш” хөтөлбөр батлахын өмнө

“Жонш” хөтөлбөр батлахын өмнө

 

Ц.МЯГМАРБАЯР

Өнгөрсөн оны төсвийн гүйцэтгэлд  эрдэс баялгийн салбараас оруулсан орлого 2.9 их наяд төгрөгт хүрч өмнөх оноос  590.7 тэрбум төгрөг буюу 25.4 хувиар өссөнг өчигдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээлсэн юм.  Зөвхөн уул урхайгаас төсөвт  хоёр  тэрбум 622 сая төгрөг  төвлөрсөн байна. Үүнээс нүүрснээс хамгийн их буюу нэг тэрбум 210 сая, алтнаас 116.84 тэрбум, жоншноос 34.82 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлсэн нь 27.8 хувиар өсчээ.  Харин жоншний экспорт  дангаараа өмнөх  оноос 18 тэрбум 48 сая төгрөгөөр нэмэгдсэн нь алт болон нүүрснийхээс  113 хувиар өссөн нь анхаарал татаж байлаа.  Өөрөөр хэлбэл алт, зэс, нүүрсний орлогын араас жин дарах ашигт малтмал бол яах аргагүй сүүлийн хоёр жилд өсөлттэй байгаа жонш юм. Хөдөө орон нутагт ялангуяа жоншний орд төвлөрсөн Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хэнтий аймгуудад бичил уурхайчид энэхүү үнэт жоншийг олборлож амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Тиймээс төмрийн хүдрийг хайлуулахад өргөн ашигладаг жоншийг хүдрийн баяжмал болгож нэмүү өртөг шингээн экспортловол манай эдийн засагт улам өгөөжөө өгөх юм.

 

Жоншний экспортын орлого өмнөх оноос 19 орчим тэрбум төгрөгөөр  өсчээ

 

Хоёр жилийн өмнөөс Монгол Улсын жоншний экспорт хоёр дахин өсч 25 тэрбум төгрөгт хүрч байсан бол 2019 оны эцсээр 34.82 сая төгрөгөөр өссөн байна. Жоншний үнэ уурхайн амнаас тонн тутамд агууламжаас шалтгаалж дунджаар 190 мянган төгрөгийн үнэтэй байсан бол өнөөдрийн байдлаар 92 хувийн агууламжтай нь 800-900 мянган төгрөг болж өсчээ. Харин хятад ченжүүд олон улсын зах зээлд хоёр нугалж үнэ хүргэдэг аж.  Одоогоор жоншний экспортын дундаж үнэ 306 ам.доллар болсныг статистик мэдээ харуулж байна. Монгол Улс ОХУ-д төлөх өрөө жоншний экспортоор барагдуулж байсан гэдэг. Одоо ч БНХАУ, ОХУ, БНСУ руу экспортолж байна. Дийлэнх буюу  74.7 хувийг ОХУ руу, 25.1 хувийг БНХАУ руу тус тус экспортолжээ.  Мөнгөн дүнгээр илэрхийлбэл, 170.4 сая ам.долларын 557.7 мянган тонн жонш экспортолсон нь 2018 оны мөн үетэй харьцуулахад 135.9 мянган тонноор нэмэгдсэн байна. Цаашид хоёр улсад төмрийн хүдэр хайлуулахад өргөн хэрэглэдэг хүдрийн баяжмалын хэрэгцээ нэмэгдэхийг шинжээчид хэлээд байгаа. Тиймээс жоншний нөөцөөрөө дэлхийн орнуудаас эхний тавдугаарт жагсдаг манай  улс жоншний үнэ ямар байхаас шалтгаалж  ордуудаа хайхрахгүй орхиж болохгүй санагдана.

Өнгөрсөн хугацаанд хайлуур жоншний баяжуулах үйлдвэрийн бааз болж байсан Дорноговь аймгийн Айраг сум дахь болон  бусад ордуудаа  хаяснаас болж Хятадын хөрөнгө оруулагчтай үйлдвэр нэртэй балгасууд нэг суманд гэхэд дөрөв, таваараа шавааралдан байрлаж байгаль экологид халтай үйл ажиллагаа явуулж хүний эрхийг зөрчиж байгааг иргэний нийгмийн байгууллагынхан шүүмжилдэг. Жоншний нөөцийн 70 орчим хувь нь Дорноговь аймгийн Айраг, Өргөн, Их хэт сум болон  Хэнтий, Дундговь, Өмнөговь  аймгуудад байрладаг гэдэг. Социализмын үеэс жоншний баяжуулах гурван том үйлдвэрийн эхтэй Айраг суманд  2006 оноос эхлэн уул уурхайн хайгуул, олборлолт, тээвэрлэлтийн болон баяжуулах үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрчимтэй явагдаж эхэлсэн. 2017 оноос жонш, төмрийн хүдэр баяжуулах үйлдвэрүүд илүү төвлөрөн ажиллах болжээ. Өөрөөр хэлбэл, Айраг сумын төв дотор дөрөв, нийт зургаан баяжуулах үйлдвэр баригдан ажилласаар байна. Эдгээр уул уурхайн үйлдвэрүүд нь 4000 гаруй хүн ам төвлөрсөн суурин газарт хэт ойр ажилласнаар их хэмжээний тоосжилт, химийн бодисын үнэр тогтмол гарч, агаарын чанарт мэдэгдэхүйц сөрөг нөлөөлж байгаагаас гадна, химийн бодистой хаягдлаа сумын ахуйн хог хаягдлын цэгт хаядагаас сумын төвийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг урт хугацаанд ноцтой зөрчиж байгаа тухай "Эх орон хамтын хүч” ТББ-ын тэргүүн Л.Лхагваа ярьж байна. Алт, зэс, нүүрсэндээ анхаарлаа хандуулж суух зуурт жоншний үнэ  ийнхүү өсч буйг анзаарч стандартын шаардлага хангахгүй баяжуулах үйлдвэрүүдийг цэгцлэх цаг болсныг нутгийн иргэд хэлж байна. Тухайлбал, Дорноговь аймгийн Айраг суманд одоогоор "Янтай уул”, "Хэрлэн импекс” зэрэг таван үйлдвэр нэг дор ажиллаж байна. Хэдийгээр бичил уурхайчид жоншний олборлолтоос амьдарлаа залгуулж байгаа ч Бичил уурхайн эрхлэх журмын дагуу тэдэнд давуу боломж хязгаарлагдмал байгааг ч хэлж байна. Тиймээс 2014 оноос хойш яригдаж буй "Жонш хөтөлбөр”-ийг батлах нь чухал аж. Гэхдээ батлахаас өмнө дүрэм, журмаа стандартын дагуу шинэчилж бэлтгэх ажлаа сайн хангах талаар судлаачид сануулсан. Учир нь "Алт” хөтөлбөрөөс "Жонш” хөтөлбөр онцлогтой тул уг хөтөлбөрийн дагуу явуулж болохгүй. Нөгөөтэйгүүр Бичил уурхай эрхлэх Засгийн газрын 151 дүгээр журам жоншний олборлолтод тохирохгүй байгааг ч хэлж байна.

Уул уурхайн яамнаас "Жонш хөтөлбөр” батлагдах ажлын явц ахицтай байгаа ч иргэний нийгмийн байгууллага болон бусад холбогдох газраас ирсэн санал, хүсэлтийг харгалзан батлах тухай ярьж байна. Айраг сумын иргэд ч хоёр удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж саналаа хүргүүлсэн аж. Ингэснээр  Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас "Баяжуулах үйлдвэрт тавигдах шаардлага, үйл ажиллагаа эрхлэх журам”-ыг боловсруулан уул уурхайн боловсруулах, баяжуулах үйлдвэрлэлийн харилцааг зохицуулж, үүссэн асуудлыг шийдвэрлэх талаар ажиллаж байгаа юм байна. Нутгийн иргэдийн зүгээс сум орон нутагт үр өгөөжөө өгөхгүй байгаа эдгээр үйлдвэрүүдийг зогсоож  оронд нь стандартын шаардлага хангасан техник технологийн шинэ шийдлийг нэвтрүүлсэн төрийн өмч, хувийн хэвшил хосолсон 1-2 үйлдвэр байгуулахыг тус хөтөлбөрт тусгаж өгөхийг хүсч байгаа юм билээ. Ингэснээр сум орон нутгийн эдийн засаг сэргэж, ажлын байр нэмэгдэж ядуурлаас гарах зорилт хангагдана.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин


“Жонш” хөтөлбөр батлахын өмнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:13
Халзан бүрэгтэй бол зүгээр нэг уул биш бидний ирээдүй

  Халзан Бүрэгтэйн газрын ховор элементийн орд газрыг ашиглах ...

2026 оны 04 сарын 30, 15 цаг 39 минут
Нас барсан иргэний 1,072 хувьцааг өвлүүлж, өмнөх жилүүдийн ногдол ашгийг нөхөж олгохоор болжээ

  Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.  ...

2026 оны 04 сарын 30, 13 цаг 13 минут
Н.Цэрэнсамбуу: "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ногдол ашгийг татвар суутгаснаар 63,000 төгрөг олгогдоно

  "Эрдэнэс Тавантолгой(ЭТТ)" ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурал ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 32 минут
“Эрдэнэт”-ийн Г.Ёндон энэ цаг үед яахын аргагүй дархлагджээ

  УУХҮ-ийн сайдаар ажиллаж байсан Г.Ёндон 2022 оны наймдугаар сарын ...

2026 оны 04 сарын 28, 16 цаг 13 минут
Ираны дайн эхэлснээс хойш АНУ-аас газрын тос тээвэлэсэн танкер анх удаа Японд иржээ

  ТОКИО, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /Kyodo/. АНУ-аас газрын ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 40 минут
АНУ-Ираны хэлэлцээ цуцлагдсаны дараа газрын тосны үнэ өсжээ

  МОСКВА, 2026 оны дөрөвдүгээр сарын 27 /RIA Novosti/. АНУ, ...

2026 оны 04 сарын 27, 10 цаг 26 минут
Дизель түлш, шатахууны үнийг нэмэхгүй хэмээн мэдэгдлээ

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ болон Бүгд ...

2026 оны 04 сарын 24, 13 цаг 58 минут
Ерөнхий сайд Казахстанд ажиллаж буй Г.Дамдинням сайдтай холбогдож шатахууны асуудлаар ярьжээ

  Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Казахстанд ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс ...

2026 оны 04 сарын 23, 10 цаг 58 минут
ОХУ Дружба хоолойгоор дамжуулан Казахстанаас Герман руу нефть экспортолдгийг зогсооно

  ОХУ тавдугаар сарын 1-нээс эхэлж Дружба хоолойгоор дамжуулан ...

2026 оны 04 сарын 22, 17 цаг 28 минут
Евро-5 шатахууны нийлүүлэлтийг нэмэгдүүлж, тогтвортой байлгахаар харилцан тохиролцжээ

Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ОХУ-д албан ...

2026 оны 04 сарын 22, 14 цаг 16 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн дөрвөн жилийн дээд түвшинд хүрчээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн эрчим хүч болон ачаа ...

2026 оны 04 сарын 20, 15 цаг 23 минут
Зэс хайлуулах үйлдвэрийн тендерийг яаравчлах нь “Үндэсний аюулгүй байдал“-д эрсдэлтэй юу?

  Дэлхий дахинд геополитикийн нөхцөл байдал тогтворгүй, шатахуун ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 11 минут
Ираны тал АНУ-тай хэлэлцээ хийхээс татгалзжээ

  ТЕХРАН, 2026 оны дөрөвдүгээр сарын 20 /DW/. АНУ-ын тал Ормузын ...

2026 оны 04 сарын 20, 12 цаг 01 минут
Оросын нефтийн экспортын орлого хоёр дахин нэмэгджээ

  Ойрх Дорнодод дайн дэгдсэнээс хойш Орос улсын нефтиэс олсон орлого ...

2026 оны 04 сарын 15, 15 цаг 49 минут
Б.Дэлгэрсайхан: Харбины гэрээгээр надад хэрэг үүсгээд шалгавал шалга. Нуух юм байхгүй

  Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан 2026 оны дөрөвдүгээр ...

2026 оны 04 сарын 15, 12 цаг 32 минут
Дизель түлшний үнийн өсөлт Австралийн тээврийн салбарыг хямралд орууллаа

  Ойрхи Дорнодод хурцадсан геополитикийн мөргөлдөөний улмаас дизель ...

2026 оны 04 сарын 15, 11 цаг 57 минут
Хөнгөн цагааны үнэ сүүлийн 4 жилийн дээд түвшинд хүрчээ

  АСТАНА, 2026 оны дөрөвдүгээр сарын 14 /Kazinform/. АНУ-ын ...

2026 оны 04 сарын 14, 11 цаг 16 минут
2026 оны 04 сарын 14, 10 цаг 54 минут
917 сая ам.долларын хулгайн зэсийг Хятадад нийлүүлж байсан хууль бус сүлжээг илрүүлжээ

  Өмнөд Америкийн Чили улсын түүхэн дэх хамгийн том зохион ...

2026 оны 04 сарын 13, 15 цаг 33 минут
2026 оны 04 сарын 13, 14 цаг 40 минут
Газрын тосны нийлүүлэлтийн асуудал бүх зүйлийг хамарсан хямрал болон хувирч байна

  Иран дахь дайн эхлээд нэг сар өнгөрлөө. Энэ хугацаанд газрын тосны ...

2026 оны 04 сарын 09, 17 цаг 36 минут
Эрдэнэтийн 49 хувь буцаж таарах нь шиг байна

  2017 оны УИХ-ын 23 дугаар тогтоолоор Эрдэнэтийн уурхайн 49 хувийг ...

2026 оны 04 сарын 09, 14 цаг 41 минут
Г.Дамдинням: Гангийн үйлдвэр барих олон улсын тендер зарлаж байна

  Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням Засгийн газрын ...

2026 оны 04 сарын 08, 15 цаг 44 минут
АНУ Иранд өгсөн сануулгаа 14 хоног хойшлууллаа

  АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Иран улсад хүчтэй цохилт өгнө гэсэн ...

2026 оны 04 сарын 08, 14 цаг 58 минут
2026 оны 04 сарын 08, 09 цаг 35 минут
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг хууль бусаар олборлосон үйл ажиллагааг таслан зогсоолоо

  Олон нийтийн сүлжээнд Хэнтий аймгийн Мөрөн сумын нутагт түгээмэл ...

2026 оны 04 сарын 07, 17 цаг 12 минут
“Оюу толгой” компаниас устай холбоотой мэдээлэлд хүргүүлж буй тайлбар, тодруулга

  Сүүлийн үед Оюу толгой үйлдвэрийн ус ашиглалттай холбоотой, ...

2026 оны 04 сарын 07, 10 цаг 22 минут
1072 хувьцааны ногдол ашгийг энэ сард багтаан иргэдийн дансруу шилжүүлнэ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК 2025 оны санхүүгийн жилийн ...

2026 оны 04 сарын 06, 15 цаг 52 минут
ОПЕК+ олборлолтоо нэмэгдүүлнэ

  Газрын тос экспортлогч орнуудын байгууллага ба түүний түнш улсууд ...

2026 оны 04 сарын 06, 12 цаг 50 минут
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани