Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Том гүрнүүдийн ураны төлөөх тэмцэл Улаанбадрахад...

Говь нутагт таана хөмүүл ханхал­сан сайхан хавар болж байна. Эрт бороо орсон газраар төө хэрийн өвс ногоо сугсалзаж, цэлдэн хөх тэмээнүүд тааваараа бэлчиж үзэгдэнэ. Зам дагуу үзэгдэх хулан хүртэл ма­шин тэрэгнээс үргэхээс залхсан аятай ёс мэт шогших харагдана. Нялх хурга ишиг хоёр гур­ваараа нийлэн хонин гүрвэл үнэр­лэн тоглох нь хорвоотой танилцаж байна уу гэмээр.

Зам дагуух газрын гарц, хөөврөө хаян гилтэгнэх адууг харахад говь нутагт сайхан хавар болж байгаа нь илт. Ийм хавар болж байхад малчин хүний сэтгэл санаа өөдрөг, амьдрал нь өнгөтэй байдаг.

Харин Улаанбадрахын малчдын хувьд өөр өө. Өнгө­тэй өөдтэй хаврыг тэд эргэлзээ дүүрэн угтжээ. Учир нь тэдний малаас эмгэгтэй төл гарах нь урьд урьдны жилүүдийнхээс ог­цом өссөн байна. Энэ нутгийн иргэд ураны цацрагаас болоод хорт хавраар хүн өвдөөд байна, гажигтай мал төрсөн гэх мэдээллийг төрийн бус байгууллагууд тараагаад байгаа билээ.

Дээрх мэдээллийг цацсан гол эх сурвалж нь "Голомт” хэмээх сайт юм. Энэ сайтыг физикийн ухааны доктор Ариунболд гэдэг залуу ажиллуулдаг. Энэ залуу АНУ-ын "Texas A&M University” их сургуульд цөмийн физикийг Монгол улсад хөгжүүлнэ гээд сууж байгаа нэгэн. Тийм атлаа "Уран хортой, аюултай” гэсэн мэдээ мэдээллийг бэлтгэн нийлүүлээд суудаг нь гайхалтай.

Эмч нарын ярианаас үзвэл ямартай ч ураны цацрагаас болоод хүн амь­тан эндээгүй, өвчлөөгүй юм байна. "Үг дайвал нэмэгддэг, мөнгө дайвал хорогддог” гэсэн үг бий. Түүнтэй адилхан төрийн бус байгууллагын нөхдүүд Улаанбадрах сумын иргэ­дийн үгийг Улаанбаатар хотод хүргэхдээ хэд дахин нэмсэн байгаа юм. Нутгийн иргэдийг ураны цацрагт хордсон, мал сүрэг нь гажигтай хэмээн зарласан нь эртэдсэн хэрэг болжээ.

Улаанбадрах сумын малын махыг наймаачид урантай гээд авахаа байсан гэж дуулдлаа. Мөн Улаанбаатар хотод айлд хоноход хүртэл асуудалтай болсон гэнэ. 1500 хүн амтай энэ сумын иргэдээс олон шахуу төрийн бус байгууллагын гишүүд ирсэн гэх юм. Жилийн өмнө замын машин, микро автобус хөлсөлж ирдэг байсан эрхмүүд өдгөө Жи-500, Ланд круйзер-200, Лексус хөлөглөн ирдэг болжээ.

Сумын иргэд "Саяхан л хоосон нүцгэн ирдэг байсан нөхдүүд ямар амархан баяжиж орхив. Хятадуудаас мөнгө авчихсан юм биш үү” гэцгээхэд хүрчээ. Сумын иргэд Төрийн бус байгууллагын яриаг ихэд сонсдог, дэмждэг байж.

Яаж нутаг усаа Нигер болгохгүй байх бэ гээд л. Яг үнэндээ бол сумын иргэдээс Нигер улсад очсон хүн байхгүй, газрын зураг дээрээс харсан байна. Төрийн бус байгууллагын нөхдүүд "Францын "Арева” групп Нигер улсыг устгачихаад одоо Монгол Улсыг хордуулж эхэллээ” гэдэг ойлголтыг хүчтэй өгчээ.

"Арева” групп ганц Нигер улсад биш Англи, Америк, Хятад, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс, Шинэ Зеланд, Канад, Казахстан зэрэг 40 гаруй улсад хайгуулын үйл ажиллагаа явуулдаг. Тэр улсуудын иргэдийг уранаар хордууллаа, мал нь гажигтай төрөв гэж сонссонгүй. Гэвч төрийн бус байгууллагууд дэлхийн шившиг "Арева” хэмээн цоллох болж байна.

Улаанбаатар хотод байгаль хамгаалах чиг­лэлийн 800 гаруй төрийн бус байгууллагууд бий. Урт нэртэй хууль гарсан цагаас хойш алтны компаниуд олдохоо байсан тэд нарт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуулын тусгай зөвшөөрөлтэй "Кожеговь” компани гол бай нь болчихоод байна.

Улаанбадрах сумын иргэд "Бидэнд асуудал бий юу гэвэл бий. Гэхдээ Төрийн бус байгууллагын нөхдийг оролцуулахгүйгээр асуудлаа шийднэ. Яагаад гэвэл бидний тэмцлийг улс төрийн ашиг хонжоо, амьдрах аргаа болгоод байна. Тийм учраас сумынхаа иргэд, малчидтайгаа ярьж байгаад ажлын хэсэг гаргасан. Тэд бидний төлөөлөл байх болно” гэцгээлээ.

Иргэдийг гайхшируулж санааг нь зовоож байгаа зүйл бол уран. Энэ жил хорогдсон малаа уранаас боллоо гэж ойлгоод байгаа юм. "Танай мал уранаас болоод үхсэн” гэдэг үгийг төрийн бус байгууллагууд малчдын ой тойнд нь суулгаад өгчихсөн. Тийм учраас эрдэмтэн мэргэдийгн үгийг тоож сонсохоо байжээ. Нөгөөтэйгүүр аймаг, сумаараа эргэлзээнд орчихоод бие биеэндээ итгэж чадахгүй сууж байна.

Мал үхсэн баримт бий боловч ч ураны цацраг уу, химийн бодисийн хордлого уу, хэн нэгэн хордуулчихсан уу гэсэн түмэн асуулт хариулт нэхсээр байгаа юм. Орон нутгийн удирдлага "Мал зүгээр ээ” гээд хэлчих л юм бол малчдад тасдуулахаар нөхцөл үүсчээ. Малчид төр засаг, мал эмнэлэг, Цөмийн энергийн газар, Шинжлэх ухааны академид ч итгэхийг хүсэхгүй байна. Итгэхгүй байх үндэс бий.

Хамгийн анхны сэжигт­нээр Францын "Арева” группын охин компани болох "Кожеговь” татагдсан. Малчин Д.Норсүрэнгийн 20 тугал үхсэн асуудлаар 1818 удаа шалгасан хэдий ч уранаас болж үхээгүй нь тогтоогдсон. Эрдэм шинжилгээний байгууллага болон мэргэжлийн ажилт­нууд "Уранаас болж Д.Норсүрэнгийн 20 тугал үхээгүй” гэж мэдэгдсэн. Харин жүжигчин, яруу найрагч тэргүүтэй төрийн бус байгууллагуудын нөх­дүүд "Уранаас болсон” хэмээн оношилсон байдаг.

Улаанбадрах суманд асуудал бий. Тухайлбал дөрвөн жилд 18 эмгэгтэй төл хүлээн авдаг байсан. Гэтэл одоо 45 болон тоо толгой нь өсчээ. Соц нийгмийн үеэс эхлэн Дорноговь, Дундговь аймгийн ундны ус муу гэдгээрээ алдартай.

Зарим сумын амны ус хатуулаг ихтэйгээс гадна хүнцэлтэй. Энэ хороос болоод Өргөн сумын иргэд ходоодны шархтай, хорт хавдартай гэж оношлогддог хэдий ч арга хэмжээ авч байсангүй. Усны шүүлтүүр гэдэг зүйлээр сэтгэлээ хуураад явна аа говийнхон.

Говь нутагт сайхан хавар болж байгаа ч малчид айдастай байна. Тэр айдас нь биежээд уран гэдэг аймшигтай мангасыг бий болгосон харагдана. Тэд нарт Чернобыль осол , Япон улс дээр хаясан атомын бөмбөгдөлтийн дараах зургийг малчдад үзүүлсэн байдаг.

"Энэ сайхан нутгаа Нигер шиг, Чернобыль шиг болгохгүй” гэх хүн цөөнгүй. Тэр хүн төрийн бус байгууллагын бэлтгэсэн мэдээ мэдээллийг "Түмний нэг” киноны Чимэд шиг цээжилчихээд ярьж байгаатай ч тааралдав.

Япон, АНУ, Нигер, Өмнөд Африкийн бүгд найрамдах улс хүртэл өө сэв хайгаад ирсэн төрийн бус байгууллагынхан Улаанбадрах сумын иргэдийг хөөрөгдөн "Арева”-г зай­луулья, хөөж гаргая” гэж уриалж байгаа юм. Энэ компани ямар буруу хэрэг хийчихээд хөөгдөх дээрээ тулаад байгааг эрдэм шинжилгээний бай­гуул­лагууд гаргаж чадаагүй. Ийм тохиолдолд "Арева” групп эргээд заргалдах нь мэдээж.

Ураны хайгуул хийж байсан Канадын "Хан ресурс” гэдэг компанийг манайхан хөөж гарсан. Тэр компани Арбитрийн шүүхэд гаргасан гомдолдоо "Монгол Улс оросуудын дарамтанд орж биднийг хөөсөн” гэж бичсэн.

Ямартай ч баруун таван аймгийн цахилгааныг оросууд салгасан гэж улс төрчид ярьдаг юм билээ. Төрийн бус байгууллагуудтай нийлээд "Арева” группыг хөөгөөд гаргалаа гэхэд Арбитрийн шүүх дээр юугаа хэлж хуйхаа маажих улс бэ бид.

"Уранаас болоод тугал үхээгүй” гэдгийг олон улсын шинжээч нар батлаад байгаа юм. Гэтэл өнөөдөр юунаас болоод гажигтай төл гарав гэсэн асуулт дахиад хариулт нэхнэ. "Арева” группынхэн болохоор "Бид дэлхий ний­тэд хүлээн зөвшөөрөгдсөн стандартын дагуу ураны хайгуул хийж байгаа. АНУ, Казахстан, БНХАУ-тай адилхан хайгуул хийгээд явж байгаа шүү дээ. Яагаад ийм яриа хөөрөө гараад байгааг ойлгохгүй байна” гэсэн юм.

"Арева” группын зүгээс мал эмнэлгийн газар, Франц улсаас эрдэмтэд, судлаачдыг хүртэл авчирч "Малчин Д.Норсүрэнгийн 20 тугал уранаас болоогүй” гэсэн дүгнэлт гаргуулаад авчихсан болохоор тайван суугаад байгаа бололтой. "Эрээний бассейн” хэмээн алдаршсан "Зөөвч овоо” хэмээх дэлхийн хэмжээнд яригдах энэхүү ордыг хилийн гадна талаас хятадууд ухаж байгаа юм.

"Зөөвч овоо” ордыг Англи, ОХУ, Канад, БНХАУ зэрэг улсууд сонирхож байсан. Үндэсний аюулгүйн байдлын зөвлөл хэлэлцсний эцэст Францын "Арева” группт өгсөн. Арева бол Франц. Франц бол Европ гэдэг утгаар ураны ордод хайгуул хийх зөвшөөрөл өгсөн болов уу.

Тийм учраас гадны улс орнуудын ураны төлөөх тэмцэл Улаанбадрах суманд болоод байна гэх хардлага бий. Энэ хардлагын үндсийг Тагнуулын Ерөнхий газар тавьсан юм билээ. Энэ талаараа шалгаж байгаа, тодорхой таамгууд ч байдаг юм гэсэн.

Яг үнэндээ бол томоохон орд, бүтээн байгуулалт дагаад янз бүрийн хэл ам гардаг уламжлал бий. Тухайлбал Оюу толгой ордыг нээгдэх үед "Говийн ургах нар” төрийн бус байгууллагын тэргүүн Б.Буджаргал "Өмнөговь аймагт цээжнийхээ гадна талд зүрхтэй, хоёр нүд нь шанаан дээрээ гарчихсан, гэдэс нь задархай гэх мэт олон хүүхэд гажигтай төрлөө. Одоо бараг үхээд дууслаа” гэсэн ярилцлага өгсөн байдаг.

Тухайн үед ийм ярилцлага өгч байсан Б.Буджаргалтай холбогдоход "Би тийм гажигтай хүүхэд үзээгүй. Иргэдийн үгээр л зүгээр ярьчихсан” гэж байна. "Мянганы зам” төслийг эхлүүлж байх үед ч гэсэн "Цагаан зээр олноороо үхлээ, нүүдэлгүй боллоо” гэж ярьсан. Энэ яриа, мэдэгдлүүд хэр үнэний ортой байсныг таашгүй юм. Малчид уран олборлох талаар тодорхой ойлголтгүй.

Тийм учраас өөр өөрийн таамаг, төрийн бус байгууллагуудын үгээр ярина. Газар дор уусган баяжуулах арга гэдэг нь цоо шинэ зүйл биш. 30 жилийн өмнө Америк, Австралид хэрэглэж байсан технологи. Өдгөө Казахстан улсад уусган баяжуулах аргаар жилдээ 4000 тонн шар нунтаг олборлож байгаа билээ.

Улаанбадрах сумын 1500 иргэнд зөв мэдээлэл өгөх үүрэг Улсын мал эмнэлгийн газарт тулгараад байна. Гэтэл Улсын мал эмнэлгийн газарт нэг ч гомдол санал ирсэнгүй. Улаанбадрах сумын иргэд төрийн гурван өндөрлөгт хандахаасаа өмнө мал эмнэлэгт хандмаар юм. Улсын мал эмнэлгийн газар мэдээллийн мөрөөр арга хэмжээ аваагүйгээс болоод асуудал ийм хэмжээнд даамжирчээ.

"Кожеговь” компанид сүү таргаа тушаагаад шогшиж явсан малчин Д.Норсүрэнгийн үхсэн 20 тугалд Улсын мал эмнэлгийн газар шинжилгээ хийсэн. Түүнээс биш өнөө жил үхсэн 45 малд шинжилгээ хийсэн байгууллага, хувь хүн байдаггүй юм билээ. Хүн шиг толгойтой хурга, нохойн толгойтой ишиг гарсан гээд байгаа боловч зураг хөрөг олдоогүй.

Эцэст нь өгүүлэхэд хурга тугал үхсэн, хордсон, хордуулсан гэх асуудал Тагнуулын Ерөнхий газарт шалгагдаж байгаа аж.

Т.Эрдэнэ

Эх сурвалж:

Том гүрнүүдийн ураны төлөөх тэмцэл Улаанбадрахад...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани