Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Алт олборлож л байвал хүний амь, эрүүл мэнд хамаагүй юу, Д.Сумъяабазар сайд аа

 

-ХЭРГИЙН МӨРӨӨР- 

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг "Наран мандал” компанийн уурхайд дэлбэрэлт болж, ажилтнууд нь дэлбэрэлтэд өртөн, хүнд гэмтсэн талаар манай сонин мэдээлсэн. Тодруулбал, далд уурхайд тэсэлгээ хийхээр тэсэлгээний материал, хэрэгслээ бэлтгэж байсан агуулахад нь дэлбэрэлт болж, тэнд ажиллаж байсан таван хүний гурав нь гэмтсэн. Тэдний нэг нь нэлээд хүнд, хоёр дахь нь хүндэвтэр, гурав дахь нь хөнгөн гэмтэлтэй, нийслэлд хүргэгдэн ирээд буй юм. Хоёр жилийн өмнө уурхайн баяжуулах үйлдвэрт цианид алдаж, ажилчид нь хордсоноор уг компани "олны танил” болсон. Түүнээс хойш ч ажилчид нь гараа тасдуулсан, нурангид дарагдсан зэрэг ослын мэдээ тасардаггүй байв. Байс хийгээд ноцтой осол гаргадаг уг компанийн хариуцлагагүй үйл ажиллагааны талаар бид үргэлжлүүлэн сурвалжилж байна.

Залуус нүдгүй, гаргүй, эд эрхтэнгүй болсоор л байна. Та бүхэн яавал цочроо авах вэ эрхтэн дархтнууд аа

200 гаруйхан ажилчинтай жижиг уурхай богино хугацаанд ажиллахдаа өдий төдий залуусын эрүүл мэнд, эд эрхтнээр "тоглож”, насан туршид нь тахир дутуу болгосон талаар эх сурвалж хэлж буй. Энэ бол "Наран мандал” компанийн хэр хариуцлагагүй, мэргэжлийн бус болохыг бэлээхэн хэлээд өгч буй үзүүлэлт. Цагаан цахирын уурхайд ажлаа хийж яваад эрүүл мэндээрээ хохирсон хамгийн сүүлчийн жишээ нь саяын гурван залуу.

Дэлбэрэлтэд өртсөн тэдний зарим нь хоёр нүд, гарын хуруунууд, төмсөгөө алдаж, зарим нь өрөөсөн нүдгүй болсон. Гэтэл компани ажлаа хийж яваад амиа алдахын наахна очсон уурхайчдаас, тэдний ар гэрээс уучлал гуйхын оронд бурууг өөрсдөөсөө зайлуулах арга саам л хайж харагдах нь дэндүү ёс зүйгүй. "Наран мандал” компани "Манай туслан гүйцэтгэгч компани үйлдвэрлэлийн осол гаргаж, ажилчид нь гэмтсэн. Бидэнд хамаагүй” гэсэн тайлбарыг хийгээд буй бөгөөд орон нутагт тэрбум, тэрбумаар хөрөнгө оруулсан гэж цээжээ дэлдэн, нутгийн иргэдийг доромжилон, загнаж, сүрдүүлж байна.

200 гаруйхан ажилтантай жижиг уурхайд ийм богино хугацаатай өдий олон удаа үйлдвэрлэлийн осол гарч буй нь байдаг л зүйл хэрэг үү.

Тэр мөнгийг нь авснаараа иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг золиослох эрхийг уг компанид өгсөн юм уу. Хууль, хяналт, төрийн байгууллагын толгой дээр гарсан "Наран мандал” компани залуусын чинь амь нас, эд эрхтэн, эрүүл мэндээр тоглож л байг уу, Г.Батжаргал дарга аа.

200 гаруйхан ажилтантай жижиг уурхайд ийм богино хугацаатай өдий олон удаа үйлдвэрлэлийн осол гарч буй нь байдаг л зүйл хэрэг үү. Аюулгүй ажиллагааны норм стандарт, дүрэм журмаа мөрдөж ажилладаг, хөдөлмөрийн аюулгүй байдлыг сахидаг газарт ийм олон үйлдвэрлэлийн осол гарч, хүмүүс эрүүл мэнд, эд эрхтнээрээ хохирох уу. Энэ явдал үргэлжилсээр л байг уу, МХЕГ, Н.Цагаанхүү дарга аа.

Алт л олборлож байвал эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд огт хамаагүй юу. Хүнд ээлгүй, ийм хариуцлагагүй, аюултай уурхайг өөгшүүлж, толгойг нь илсээр байх уу. Хариуцлагагүй уурхайнуудаа хариуцлагатай болгох ажлаа хэзээ хийх вэ, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар аа.

Хууль, хяналтын байгууллагад итгэж болох уу

Ослын газарт аймгийн онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын төлөөллийг оролцуулсан хамтарсан баг ажиллаж, үзлэг хийсэн. Гэвч тэнд болсон явдлын талаар мэдээлэл өгөх хүн байгаагүйн дээр дэлбэрэлт болсон тэсэлгээний хэрэгслийн агуулахад орж ч үзээгүй талаар эх сурвалж хэлж буй. Тэгэхээр хэргийн газрын анхны үзлэг ямархуу болсон нь тодорхой байгаа биз.

Аймгийн Цагдаагийн газарт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа гэх ч тэндээс шударга дүгнэлт гарах, эсэх нь эргэлзээ төрүүлнэ. Учир нь аймгийн хууль, хяналтын байгууллага болон компанийн зүгээс бодит мэдээлэл өгөхгүй, нууцалсан байдалтай олон хонож буй нь хардлага төрүүлж байгаа юм. Мөн ослын талаар ямар нэг дүгнэлт гараагүй байхад аймгийн Засаг дарга илт компанийн талд байр суурь илэрхийлсэн нь хардлагыг лавшруулах нэг шалтгаан болж байна.

Тодруулбал, Баянхонгор аймгийн албан мэдээллийг нийтэлдэг "Нээлттэй засаг - Нэг Баянхонгор” фэйсбүүк хуудсанд "Наран мандал” ХХК-ийн ажилчид Засаг дарга Г.Батжаргалд уурхайг хэвийн үйл ажиллагаанд оруулах хүсэлт тавилаа. "Наран мандал” уурхайн туслан гүйцэтгэгч "Пироп эрдэнэ” компанийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдагдсаны улмаас үйлдвэрийн осол гарч, гурван хүн хүнд гэмтжээ. Үүний улмаас холбогдох байгууллагуудаас уурхайг тодорхойгүй хугацаагаар хаагаад байгаа бөгөөд тус компанид Баянхонгор аймгаас ажилладаг 200 гаруй иргэний төлөөлөл болсон 20 гаруй залуу Засаг даргатай уулзав. "Наранмандал энтерпрайзес” ХХК-ийн ажилчид "Уурхайг хэвийн үйл ажиллагаанд оруулж өгнө үү” гэсэн 300 гаруй ажилтны гарын үсэгтэй хүсэлтийг Засаг дарга Г.Батжаргалд өргөн барилаа.

Засаг дарга Г.Батжаргал "Баянхонгор аймгийн 200 гаруй иргэнийг тогтмол ажлын байраар хангаж, тэдний ар гэр, амьдрал ахуйд бодитоор нэмэр нөөлөг болж буй "Наран мандал” ХХК-ийг зогсоох, гацаах бодол надад байхгүй. Гэхдээ танай компанийн зүгээс тэр тэсэлгээний туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжтэй хариуцлага сайтар тооцох, хөдөлмөрийн аюулгүй байдлыг өндөр түвшинд тавих, мөн гэмтэж бэртсэн иргэдийн эрүүл мэндэд дорвитой анхаарах ёстой. Цаашдаа холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн, хяналт шалгалтын байгууллагууд үйл ажиллагааг хэвийн явуулж болно гэж үзсэн нөхцөлд миний бие аймгийн маань 200 иргэн, тэдний, ар гэр, ам бүлээр тооцоход 1000 гаруй хүнийг ажил орлогоос нь салгах аливаа нэг оролдлогыг дэмжихгүй” гэж мэдэгдлээ” гэсэн байгаа юм. Энэ нь орон нутгийн удирдлагаар дамжуулж шийдвэр гаргалтад нөлөөлөх вий гэсэн болгоомжлолыг төрүүлж буй.

Залуусыг сүрдүүлж эхэлжээ

Уурхайчин залуусын эрх ашгийг хамгаалж, хариуцлагагүй уурхайгаас хариуцлага нэхэхээ мэдэгдээд байсан нутгийн залуусыг сүрдүүлж эхэлсэн гэсэн мэдээлэл байна. Тодруулбал, нэр, нүүрээ ил гаргаж мэдээлэл өгсөн, хэвлэлийн хурал хийсэн залуусыг цагдаагийн байгууллагад өгнө гэж сүрдүүлсэн, олон нийтийн сүлжээгээр нэр хоч өгч доромжилсон явдал гарсаар байгаа аж. Бидэнд мэдээлэл өгсөн иргэн "Бид залуу хүмүүс, амьдрал үргэлжилнэ. Энэ компани хуульчдын том багтай гэж ярьдаг, цаашид өөр ажилд ороход чинь ч хаалт тавьж болно гэж сүрдүүлдэг. Орон нутгийнхан бодит байдлыг нь хэлье, нэгдье, нийлье гэдэг байсан бол одоо хэлэх үг, хийх үйлдэлдээ хянамгай байхгүй бол эргээд өөрсдөө юманд орооцолдчих вий гэсэн айдастай байдаг болсон. 
"Наран мандал” 200 гаруй ажилчинтай. Тэднийгээ олон нийтийн сүлжээнд зохион байгуулалтад оруулж, "Уурхайгаа аваръя”, "Энэ бол бидний хоолоо олж иддэг газар” гэх мэтийн зүйл бичих, хариуцлагагүй байдлынх нь талаар үнэн бодит зүйл бичсэн хүн рүү бөөнөөрөө дайрч, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх ажлыг системтэйгээр хийж байна” гэсэн. Тэр нь ч үнэн болох нь нийгмийн сүлжээгээр батлагдаж эхлэв.

"Наран мандал” компанийн ажилтан эмэгтэй өөрийн фэйсбүүк хуудастаа "Энд байгаа хүмүүс бүгд л "Наран мандал” ХХК-д ажиллаж байсан. Янз бүрийн шалтгаанаар ажлаас гарсан нь бүгд өөрсдийн хайхрамжгүй болон буруу үйлдлээс болсон. Нэгэн цагт цалинг нь авч, ар гэрээ тэжээж байсан хүмүүс гэхэд арай хүндлэлгүй, ёс суртахуунгүй хандаж байна даа залуус аа. Миний мэдэхийн л компанийн зүгээс байж болох бүх арга хэмжээг авсан, шаардлагатай гэсэн бүх талаар тусалсан байх. Тэр уурхайд чинь олон зуун залуусаа байг гэхэд чиний ах, хамаатны эгч чинь ар гэрийнхээ төлөө ажиллаж, амьдралаа дээшлүүлж байгаа бус уу. Удирдлагын зүгээс ч гэсэн ямар шалтгаанаар та бүхэн ажлаас гарсан бэ гэдэг бүх баримт нь байгаа байх. Дэлгэлээ гэхэд та хэд л эвгүй байдалд орж, нутаг усны чинь нэр хүнд унана шүү.

Энэ аймагт Цагаан цахир шиг үлгэр жишээ уурхай тун ховор байх. Зөвхөн аймагт л гэхэд агаарын бохирдол буруулах зорилгоор 100 сая гаруй төгрөг хандивласан, сумд өнөөдрийг хүртэл тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байх. Ингэж хөрөнгө оруулалт хийж, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулсан уурхай байвал мутраараа бичсэн энэ зүйлдээ уучлалт гуйя. Эцэст нь хэлэхэд, энэ үйлдэл тань дараагийн ажилд орох явцад (чинь) л хүндрэл учруулах байх, уурхай бол яах вэ, явдгаараа явах л байх.

Монголын уул уурхайн хөгжлийг ийм л паразитууд хамгийн ихээр доош татаж байгааг бүгд мэднэ. Паразитуудын хамгийн том зэвсэг бол орон нутгийн хөдөлгөөн болон хэвлэл мэдээлэл. Хүссэн болгон нь ажилладаг салбар гэж эндүүрэн үйлдвэрлэлийн осолд орно, амь насаа алдана. Гэвч энэ салбарт мэргэжлийн хүмүүс амжилт олдогоос гадна, ажлаа гэсэн сэтгэлтэй нь үлддэг” гэх мэтээр нутгийн иргэд, уурхайчид, хэвлэл мэдээллийнхнийг доромжилж, сүрдүүлсэн нийтлэлийг залуус руу хаяглажээ.

Энэ мэтээр компанийн хариуцлагагүй байдлыг талаар үг дуугарсан нутгийн залуусыг доромжилж, сүрдүүлэх, өөрсдийн үйл ажиллагааг дөвийлгөн сурталчлах пиарыг идэвхжүүлэн, үүндээ ажилчдаа татан оролцуулж, олон нийтийн хандлага, сэтгэл зүйд нөлөөлөх ажил хийж эхэлсэн байна. Гурвын гурван залуу үйлдвэрлэлийн осолд орж, эд эрхтэн, эрүүл мэндээсээ салчихаад байхад тэр арьсаа хамгаалахыг л оролдож, өөрсдөөсөө зайлуулахыг хичээж буй нь даанч харамсалтай.

Үндэсний шуудан


Алт олборлож л байвал хүний амь, эрүүл мэнд хамаагүй юу, Д.Сумъяабазар сайд аа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өнөөдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өнөөдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани