Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Мон-Ор” барилгын компанийн эзэн гэртээ алт угааж, мөнгөн усанд хүүхэд хорджээ

Мөнгөн усанд хордсон таван хүний биеийн байдалд хүнд байгаа гэх мэдээллийн мөрөөр дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын XIV гудамжны .. тоотод байрлах иргэн С-ын гэрт алт угааж, мөнгөн ус алдагджээ. Тодруулбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 30-31-нд шилжих шөнө гэрийн нөхцөлд хууль бусаар алт угааж байгаад мөнгөн ус алдсаны улмаас таван хүн хордсон байна. Тэдний дөрөв нь 30-50 насныхан бол нэг нь бага насны хүүхэд байжээ. Хордсон иргэд Хордлогын яаралтай түргэн тусламжийн төв, Эх хүүхдийн эрүүл мэндийн төв, Клиникийн гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Одоогийн байдлаар хүүхдийн биеийн байдал сайжирч байгаа ч хоёр хүнийх нь бие муу, хэд хэдэн мэс засалд ороод байгаа гэнэ.

"МОН-ОР” БАРИЛГЫН КОМПАНИЙН ЭЗНИЙ ХАШААНД МӨНГӨН УС АЛДАГДЖЭЭ

Алт угааж байгаад мөнгөн ус алдсан гэх айлыг бид зорив. 8-10 айлын газрыг өмчилж, хашаандаа гурван ижилхэн хаус сүндэрлүүлж, хоёр гэр барьж, тоосгоор хашаалж, төмөр хаалгаар тусгаарласан байлаа. Хашааных нь хаалгыг хэсэг тогшив. Хүн байхгүй бололтой халтар нохой хашаан дотроос хөлийн чимээгээр зогсоо зайгүй боргоно. Хашааных нь үүдээр хэд хэдэн машин орж гарсан гэмээр тод мөр байв. Мөн хоёр давхар байшингуудын үүдний гэрэл асаалттай, зарим цонх нь онгорхой байлаа. Иргэн С-ынх энэ хашаанд долоон жилийн өмнө нүүж ирсэн гэнэ. Энэ талаар XIV гудамжны .. тоотын эзэн "Манайх энд нүүж ирээд 11 жил болж байгаа. Манайхыг нүүж ирснээс дөрвөн жилийн дараа эднийх энд бууж, наад талын хоёр хаусыг барьсан. Саяхан цаад талын хаусыг нь барьсан юм. Том, том машин унасан хүмүүс ирж, яваад л Гэхдээ хашааны хаалгаа тэр бүр онгойлдоггүй айл. Хаалга нь удирдлагатай, байнгын харуултай байдаг. Анх сонсож байхад "Мон-Ор” гээд барилгын компанийнхан гэж байсан. Ах, дүүгээрээ нийлж энд газар аваад, амьдарч байгаа гэсэн. Хашааных нь хаалга байнга  цоожтой байдаг учраас дотроо чухам юу хийдгийг сайн мэдэхгүй. Хорооны ажилчдыг ч оруулдаггүй. Алт угааж, мөнгөн усанд иргэд хордсон талаар сонсоогүй” хэмээв. Уг хашаатай залгаа 5-6 айлын газрын хэмжээтэй хашаан дотор агуулахын зориулалттай бололтой хоёр байшинтай айл байв. Тэр хашаанд "Мон-Ор” компанийн ажилчид амьдардаг гэнэ. Биднийг хашааны үүдэн дээр зогсож байтал цагаан өнгийн "Приус-20” маркийн автомашинтай 30 орчим насны эмэгтэй машин дотроосоо хаалгаа онгойлгоод оров. "Юм асууя”  гэтэл юу ч хэлэлгүй хаалгаа хааж, гэр рүүгээ орчихав.

ХАШАА РУУГАА ХҮН ОРУУЛДАГГҮЙ АЙЛ 

Энэ хоёр хашаанд хэн амьдардаг, ямар үйлчилгээ эрхэлдэг, мөн мөнгөн усанд хордсон иргэдийн талаар тус хорооны XIV дүгээр гудамжыг хариуцсан хэсгийн төлөөлөгч Б.Болорчимэгээс тодруулахад "..тоотод айл амьдардаггүй. Хүн байхгүй. Манай хэсэгт мөнгөн усанд хүн хордсон хэрэг гараагүй” гэв. Харин 33 дугаар хороо нь өнгөрсөн жилээс өрх тусгаарлаж, тусдаа гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороог салгаж, 33,34 дүгээр хороог байгуулсан аж. XIV гудамжны хэсгийн хуучин байцаагчаас тодруулахад "Намайг хэсгийн ахлагч хийж байхад тэр айл хашаандаа хүн оруулдаггүй байсан. Анх нүүж ирж байхад нь бүртгэл хийх гээд очтол бүртгэлээ ч хийлгээгүй. Амьдрах зориулалтаар газар худалдаж авсан л гэж хэлсэн. Би хэсгийнхээ айлуудыг бүгдийг нь хаягтай болгох гэж зорьсны эцэст тэр айлыг бүртгэж байсан юм. Сонгууль болон хорооны ажлаар гэрт нь очихоор хөөж туудаг. Хогоо ч ачуулдаггүй айл байсан” гэлээ.

Мөнгөн ус хэр тархсан нь тодорхой бус

Хордсон хүмүүсийн биеийн байдлын талаар Эрүүл мэндийн яамны хор судлалын мэргэжлийн зөвлөлийн дарга С.Юндэнгээс тодруулахад "Сүүлийн үед химийн хордлого ихсэх хандлагатай байна. Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын албанаас мөнгөн усанд таван хүн хордсон гэх мэдээлэл ирсэн. Мэдээллийн дагуу хордсон гэх иргэдээс шинжилгээ авахад, мөнгөн ус илэрсэн. Мөнгөн усанд хордож болох хэмжээнээс хэд дахин их хордсон хоёр иргэний биеийн байдал хүнд байна. Харин хүүхдэд цаг алдалгүй эмчилгээ хийсэн учраас бие нь харьцангуй тогтворжиж, сайжирч байгаа. Монгол Улсын Химийн хуульд хүн ам олноор суурьшсан газар хортой, аюултай химийн бодисоор үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахгүй гэж заасан байдаг. Гэтэл энэ хуулийг зөрчиж, өөрийн болон бусдын амь насанд заналхийлсэн үйл явдал боллоо. Мөнгөн усны шинжилгээнд зөвхөн таван хүн хамрагдаж, тэдний биенээс хор илэрсэн. Мөнгөн ус цааш тархаж, хажуу айл болон бусад хүнийг хордуулсан байхыг үгүйсгэхгүй. Энэ хор цааш тархсан эсэхийг холбогдох албаныхан тодруулж байгаа” гэв.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАРТ ДУУДЛАГА ИРЭЭГҮЙ ГЭВ

Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын хэвлэлийн төлөөлөгч С.Бурмаагаас тодруулахад "Онцгой байдлын газарт нэгдүгээр сарын 30-31-нд мөнгөн усанд хордсон гэх дуудлага ирээгүй. Манайх ийм дуудлагаар ажиллаагүй” гэсэн юм. Харин Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсээс тодруулахад "Манай байгууллага дуудлагын дагуу газар дээр нь ажилласан. Хэргийг тодруулахаар бид ажиллаж байна. Дэлгэрэнгүй мэдээллийг Нийслэлийн онцгой байдлын газар өгнө” гэв.

"МОН-ОР” КОМПАНИ НЬ 2006 ОНООС БАРИЛГА УГСРАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА ЯВУУЛЖ ЭХЭЛЖЭЭ

Тус компанийг регистрийн дугаараар нь Улсын ерөнхий бүртгэлийн газрын сайтаас хайж үзвэл, үйл ажиллагаа явуулах эрхээ 2006 онд авч байжээ. Ингэхдээ барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулах зөвшөөрөл авсан аж. Мөн орон нутгийн эмнэлгийн барилгыг барихаар улсаас хэд хэдэн тендер авч байжээ. Түүнчлэн "Уранмандал” хотхоныг барьж байгаа гэнэ. Бид хордсон гэх иргэний дүүгээс болсон явдлын талаар тодруулах гэсэн боловч "Хордсон хүмүүсийн биеийн байдал хэвийн байгаа. Хэвлэлд мэдээлэл өгөхгүй” гэлээ. 
Алслагдсан гэр хорооллын гудамжинд баймааргүй гурван ихэр байшин сүндэрлүүлж, хүн бүү хэл нохой ч оруулдаггүй энэ байшин дотор хэн, юу хийдэг нь тодорхой бус. Мэдэх эрх хэнд ч байхгүй, хаалттай гэмээр. Нийслэлд мөнгөн ус ашиглахыг хуулиар хориглодог. Гэтэл хэн нэгэн том толгойт алт угааж, их хэмжээний мөнгөн ус алдсан нь аюултай хэрэг. Хэрэв мөнгөн ус цааш тархсан бол иргэдэд маш их хэмжээний хохирол учруулах нь тодорхой. 

 
Үндэсний шуудан
“Мон-Ор” барилгын компанийн эзэн гэртээ алт угааж, мөнгөн усанд хүүхэд хорджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Монголын төр биш Ц.Элбэгдорж Жастин Каплаг "өршөөсөн" юм

Капла эхлээд 6,1 их наяд төгрөг (тухайн үеийн Монгол Улсын төсөвтэй бараг ...

Өнөөдөр, 15:08
БНХАУ зогсоогоод байсан нүүрс тээвэрлэлтийн сүлжээнийхээ 70 хувийг сэргээжээ

Корона вирусийн шинэ төрлийн халдварын улмаас БНХАУ хүн олноор ажилладаг ...

2020 оны 02 сарын 22, 14 цаг 41 минут
Б.Ганхуяг: IPO гаргахад бэлэн болсон

   Т.САЙХАН   "Эрдэнэс Тавантолгой” компани олон улсын зах ...

2020 оны 02 сарын 21, 18 цаг 53 минут
Ц.Даваасүрэн: "Оюутолгой" компани хэт өндөр үнээр цахилгаан станц барих санал гаргасан

 Эрчим хүчний яамнаас 2019 онд хийсэн ажлынхаа тайлан болон энэ ...

2020 оны 02 сарын 21, 17 цаг 38 минут
Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийн шүүх хурал хойшилжээ

Салхитын мөнгөний ордтой холбоотой нэр бүхий  шүүгчдэд холбогдох ...

2020 оны 02 сарын 21, 16 цаг 37 минут
Тавантолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээ “хорлон сүйтгэх ажиллагаа” байсан уу?

Ерөнхий сайд асан М.Энхсайханыг “хорлон сүйтгэх үйл ажиллагаа ...

2020 оны 02 сарын 21, 14 цаг 50 минут
Оюутолгойтой холбоотой татварын маргааныг Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр болжээ

Монголын үндэсний татварын ерөнхий газраас 2018 оны нэгдүгээр ...

2020 оны 02 сарын 21, 13 цаг 43 минут
Нүүрсээ Оросын нутгаар 7000км тойруулж, далайгаар Зүүн Өмнөд Азид гаргах юм гэнэ

ОХУ-ын нүүрсний батлагдсан нөөц Монголынхоос 1200 дахин их байдаг. ...

2020 оны 02 сарын 21, 13 цаг 12 минут
“Rio Tinto” компани арбитрын шүүхэд ханджээ

ЛОНДОН. /Reuters/. “Оюу толгой” компани Монгол Улсын ...

2020 оны 02 сарын 21, 13 цаг 01 минут
"Туркойз хилл ресурс" 150 сая долларын татварын асуудлаар арбитрт хандахаар болсноо мэдэгдлээ

Монгол Улсын Засгийн газартай татварын маргаанаа шийдэж чадаагүй тул энэ ...

2020 оны 02 сарын 21, 11 цаг 12 минут
"Туркойз Хилл Ресурс" Засгийн газрыг арбитрын шүүхэд өгөхөө мэдэгдлээ

"Оюу Толгой” төслийн голлох хөрөнгө оруулагч "Туркойз Хилл Ресурс” өчигдөр ...

2020 оны 02 сарын 21, 10 цаг 41 минут
SOMO: АНУ, Рио Тинто Монголын Засгийн газрын "тархийг угааж", өрөнд оруулсан

 Амстердамд байрлах Олон үндэстний корпорацийн судалгааны төвийн ...

2020 оны 02 сарын 21, 10 цаг 27 минут
Кувейт, Саудын Араб төвийг сахисан бүсэд нефть олборлож эхэлжээ

 Кувейт болон Саудын Арабын хилийн бүс дэх төвийг сахисан бүсэд ...

2020 оны 02 сарын 20, 19 цаг 09 минут
"Эрдэнэт үйлдвэр"-ийн Оёдлын цех амны хаалт үйлдвэрлэж байна

 Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан ...

2020 оны 02 сарын 20, 18 цаг 19 минут
Хийн хоолойг Монголоор дамжуулах ТЭЗҮ-ийг боловсруулах Оросын талын ажлын хэсэг байгуулагджээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны 12 дугаар сард ОХУ-д ...

2020 оны 02 сарын 20, 17 цаг 16 минут
Ө.Энхтүвшин: Гуравдугаар сарын 2-ноос нүүрс болон газрын тосны экспортыг сэргээх шийдвэр гаргалаа

Улсын Онцгой комисс өнөөдөр хуралдаж нүүрс, газрын тосны экспортыг ...

2020 оны 02 сарын 20, 17 цаг 07 минут
Нийслэл рүү 50 кг түүхий нүүрс нэвтрүүлэхийг завджээ

Хонхорын авто тээврийн шалган нэвтрүүлэх хяналтын цэгээр 2020 оны 2 дугаар ...

2020 оны 02 сарын 20, 17 цаг 04 минут
Гайхамшигтай эрдэнийн чулуу алмаазын тухай сонирхолтой баримтууд

 Алмаз эрдэнэ бол зөвхөн эмэгтэй хүний ​​шүтээн биш, геологичдын ...

2020 оны 02 сарын 20, 13 цаг 55 минут
Амьтан, ургамлын гуравны нэг нь 50 жилийн дотор устаж үгүй болно

 Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас 2070 он гэхэд дэлхий дээрх амьтан, ...

2020 оны 02 сарын 20, 12 цаг 57 минут
"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ

"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар ...

2020 оны 02 сарын 20, 12 цаг 54 минут
"Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ хавар эхэлнэ

 "Газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн барилга угсралтын ажил энэ ...

2020 оны 02 сарын 20, 12 цаг 12 минут
БНХАУ зогсоогоод байсан нүүрс тээвэрлэлтийн сүлжээнийхээ 70 хувийг сэргээжээ

Корона вирусийн шинэ төрлийн халдварын улмаас БНХАУ хүн олноор ажилладаг ...

2020 оны 02 сарын 20, 11 цаг 34 минут
“Амгалан дулааны станц” ХХК-ийг төрийн өмчит компани болголоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Дулааны IV цахилгаан ...

2020 оны 02 сарын 20, 10 цаг 45 минут
Дорнод аймагт 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн Царилтын хошуу” ...

2020 оны 02 сарын 20, 10 цаг 34 минут
Засаг чангарч, “Рио Тинто” гэдийх үү?!

Оюутолгойн гэрээг магтахаасаа муулдаг хүн олон.  Тэр гэрээг ...

2020 оны 02 сарын 20, 10 цаг 28 минут
Алтны үнэ сүүлийн долоон жилийн хугацаанд хамгийн дээд цэгтээ хүрчээ

Алтны үнэ нэг трой унц нь 1600 ам.доллароос дээшилж, 2013 оноос хойших ...

2020 оны 02 сарын 20, 10 цаг 09 минут
Газрын наймаанаас эхтэй байгаль эхийн эсрэг гэмт хэрэг-II

 Улсын хэмжээнд 2015-2018 онд олгосон газруудтай холбоотой зөрчил ...

2020 оны 02 сарын 19, 18 цаг 59 минут
Хуурамч бичиг баримт бүрдүүлсэн компаниудын тусгай зөвшөөрлийг цуцлав

 Увс аймгийн Цагаан хайрхан суманд хууль бусаар алт олборлохоор зэхэж ...

2020 оны 02 сарын 19, 18 цаг 22 минут
Казахстан “Сибирийн хүч-2” хоолойг сонирхсон хэвээр

 Казахстаны Эрчим хүчний сайд Нурлан Ногаев энэ сарын 18-нд мэдэгдэл ...

2020 оны 02 сарын 19, 18 цаг 19 минут
Н.Цэрэнбат сайдын тушаалаар 16888 амьтан “цаазаар авахуулах” нь ээ

Засгийн газар тусгай болон ахуйн зориулалттай ан агнуурын тоог баталдаг ч ...

2020 оны 02 сарын 19, 17 цаг 36 минут
Энэ өдөр түүхэнд: Дэлхийн халим хамгаалах өдөр

Хоёрдугаар сарын 19 бол Дэлхийн халим хамгаалах өдөр. Энэ өдрийг 34 жилийн ...

2020 оны 02 сарын 19, 17 цаг 30 минут
Коронавирусээс сэргийлж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ

 Монгол Улсын Засгийн Газраас 2020.02.13-наас эхлэн улс даяар ...

2020 оны 02 сарын 19, 15 цаг 31 минут
Үйлдвэрлэлийн түүхий эдийг БНХАУ-аас өөр улсаас импортлох боломжийг судлахыг хүслээ

Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг нуруун дээрээ үүрч яваа аж ахуйн ...

2020 оны 02 сарын 19, 15 цаг 22 минут
Австралид 113 төрөл зүйлийн амьтанд “яаралтай тусламж” шаардлагатай байна

Австрали улсад дэгдсэн ойн түймрийн улмаас тоо толгой нь хорогдож, ...

2020 оны 02 сарын 19, 13 цаг 47 минут
“Ойгон нуур"-т хорогдсон 143 үхрийн сэг зэмийг гаргаж дуусжээ

Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн “Ойгон ...

2020 оны 02 сарын 19, 11 цаг 40 минут
Дэлхийн хамгийн баян хүн $10 тэрбумыг уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйлсэд хандивлана

Дэлхийн хамгийн баян хүн гэгддэг Амазон компанийн үүсгэн байгуулагч Жэф ...

2020 оны 02 сарын 19, 10 цаг 55 минут
Хууль бусаар алт олборлох гэж байсан компанийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

 Увс аймгийн Цагаан хайрхан суманд хууль бусаар алт олборлохоор зэхэж ...

2020 оны 02 сарын 19, 10 цаг 53 минут
Коронавирус ба Монголын эдийн засаг

Зүрх судсаар орж ирсэн цусыг уушги руу дамжуулдаг. Уушги түүнийг нь ...

2020 оны 02 сарын 19, 09 цаг 17 минут
М.Оюунчимэг: Байгалийн баялгийг иргэддээ тэгш хуваарилах чинь өөрөө ардчилал байхгүй юу

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа. ...

2020 оны 02 сарын 18, 16 цаг 25 минут
ӨМНӨГОВЬ: Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажилд Тавантолгой компани дэмжлэг үзүүлэв

Коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлыг улс орон даяар зохион байгуулж, ...

2020 оны 02 сарын 18, 14 цаг 09 минут
Хөрөнгө оруулалт татах асуудлаар Улаанбаатарт бизнес эрхлэгчдийн форум хийхээр 10 гаруй улсын сайдтай тохиролцжээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Мюнхений аюулгүй байдлын Бага хуралд ...

2020 оны 02 сарын 18, 12 цаг 46 минут
Тавантолгойн цахилгаан станцыг 924 сая ам.доллараар барих ТЭЗҮ бэлэн болжээ

“Оюу толгой” компани Тавантолгойн цахилгаан станцын төслийн ...

2020 оны 02 сарын 18, 11 цаг 37 минут
Шалган нэвтрүүлэх товчоодод тухайн иргэний орж гарсан болон машины дугаараар мэдээлэл бүртгэгдэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан ...

2020 оны 02 сарын 18, 11 цаг 32 минут
ТАНИЛЦ: 1072 хувьцаагаа шалгах боломжууд

 "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэд хэчнээн ...

2020 оны 02 сарын 18, 10 цаг 33 минут
Рио Тинто шүүхийн үүдэнд тулж ирэв

 -Аварга загасыг шүүхэд дуудсан Ричард Баулигийн хэрэг ирэх ...

2020 оны 02 сарын 18, 09 цаг 59 минут
Жефф Безос уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 10 тэрбум ам.долларыг хандивлана

 МОСКВА./TASS/.Америкийн тэрбумтан, "Amazon” компанийг үүсгэн ...

2020 оны 02 сарын 18, 09 цаг 42 минут
2020 оны 02 сарын 17, 18 цаг 32 минут
Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ

 Өнгөрсөн он эдийн засаг газрын тосны экспортоос шууд ...

2020 оны 02 сарын 17, 18 цаг 22 минут
Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарыг шүүх хурлын тов гарлаа

 "Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой, уг ордын тусгай ...

2020 оны 02 сарын 17, 18 цаг 01 минут
Д.Сумъяабазар сайд аа, Хөрөнгийн биржид хувьцаа гаргах нь зөв...

Хүн төрөлхтөн байгалийн баялагаа ашиглаж ирсэн түүхтэй. Олон зууны турш ...

2020 оны 02 сарын 17, 17 цаг 23 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани