Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын тос үйлдвэрлэгчид алдагдал хүлээж болзошгүй байна

 
 

Газрын тос үйлдвэрлэгчид алдагдал хүлээж болзошгүй байна

  • Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ "хямдрах” нөхцөлийг газрын тосны зах зээл олгож эхэллээ
  • West Texas төрлийн газрын тосны үнэ 2020 оны оргил цэгээс 20 гаруй хувиар буурч, 49 ам.доллар болов. Шинэ төрлийн вирусийн тархалтын улмаас хар "алт”-ны салбарт бараан төлөв ноёлж эхэллээ
  • Газрын тос болон байгалийн хийн салбарын Exx­on Mobil, Chev­ron тэргүүтэй компанийн ашиг энэ оны эхний улиралд буурахаар байна
  • Хэрэв газрын тосны үнэ дэлхийн зах зээлд буурсаар байвал манай улсын төсвийн орлого тэр хэрээр хумигдана гэсэн үг

Дэлхий нийтийг түгшээх болсон шинэ төрлийн вирусийн улмаас таваарын ханш сүүлийн өдрүүдэд огцом уруудлаа. Газрын тосны үнэ мөн адил буурч эхэллээ. Үүнтэй холбогдуулан газрын тос үйлдвэрлэгчид олборлолтоо цаашид бууруулж болзошгүй байна. Коронавирусийн улмаас хэрэглээ буурч, эрэлт дэлхий нийтээр багасаж буй. Brent гэхэд баррель нь энэ онд дунджаар 50 ам.долларт хэлбэлзэх бол 2021 оноос ялимгүй сэргэх таамгийг Citi group дэвшүүлжээ. ОПЕК-ийн орнууд олборлолтоо хумьж байгаа нь үнэ үргэлжлэн унахаас сэргийлсэн оролдлого гэдгийг газрын тос олборлогч орнуудын дээрх шийдэл илтгэнэ. Газрын тос болон байгалийн хийн салбарын Exxon Mobil, Chevron тэргүүтэй компанийн ашиг энэ оны эхний улиралд буурахаар байна. "Хар алт”-ны зах зээлийг хүндрэлд хөтөлж буй шинэ төрлийн вирусийн дэгдэлт хэзээ намжихаас уг таваарын үнэ ханш хэрхэн өөрчлөгдөх нь үлэмж шалтгаалах юм. Goldman Sachs-ийн таамгаар нефтийн үнэ энэ онд багагүй бэрхшээлтэй тулгарч мэдэхээр байна. Үүний нэг нь АНУ-ын Иранд баримталж буй бодлого. Эдгээр нь газрын тосны салбарын ойрын ирээ-дүйг тодорхойлохоор байна.Түймрийн аюулаас болж багагүй хохирол амсаж буй Австралийн эдийн засгийн өсөлт энэ онд удаашрах төлөвтэй байгаа. Төмрийн хүдэр, нүүрс гээд уул уурхайн баялаг ихтэй орнуудыг түүчээлэх тус улс манайхтай ижилхэн экспортлогч бөгөөд өмнөд хөршийн зах зээлд бид хүчтэй өрсөлдөж буй. Хэдий тийм боловч газрын тосны бүтээгдэхүүнээс аль аль нь хараат хэвээр байна. Австралийн газрын тосны салбарт Америк тэргүүтэй орнууд эзэн суусан бөгөөд иргэд нь дэлхийн зах зээлийн үнээр шатахуунаа худалдан авч буй. Олон улсын зах зээлд газрын тосны үнэ хэрхэн савлахаас Австралийн эдийн засаг, түүний дотор өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ хамт хэлбэлзэнэ. Австралийн эдийн засаг хамгийн мэдрэг гэж зарим шинжээч дүгнэсэн байдаг. Газрын тосны үнэ огцом өсөх тохиолдолд өндөг, талхны үнэд хүртэл шууд өөрчлөлт орно. Шатахууны үнэ Австралийн эдийн засагт хамгийн нөлөө бүхий байр суурь эзэлж байна. Монголд ч ялгаагүй газрын тосны бүтээгдэхүүний үнэ бүхий л салбарын зарлага дотор томоор бичигдэнэ. Гэхдээ Австралид дэлхийн зах зээл дээрх өсөлт, бууралт шууд нөлөөлж байдаг бол Монголд бууралт ажиглагдах бус харин өсөлтийн нөлөө урт удаан хугацаанд тогтвортой хадгалагдаж байна. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ шатахууны үнийн өсөлтөөс болж нэмэгдэх боловч харин уруудсан үед дагаад буурч байсан нь үгүй. Өссөн бол өссөн гэсэн хандлага үйлдвэрлэгч, импортлогчдын гэм биш зан бол жээ. Ийм нөхцөлд бараа, бүтээгдэхүүн, ажил , үйлчилгээний үнэ шударга тогтож байна гэж дүгнэхэд өрөөсгөл. Тэрчлэн хэрэглэгчийн эрх ашиг хэр хангагдаж байгааг дээрхээс харж болох юм. Манай улсын хувьд Австралитай нэгэн адил газрын тос үйлдвэрлэгч бус хэрэглэгч. Газрын тос нэрэх үйлдвэртэй болох талаар сүүлийн 20 гаруй жил ярьж буй. Үүнийг ажил хэрэг болгох төсөл Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр Дорноговь аймагт хэрэгжиж байна. Улсын хэмжээнд өнгөрсөн онд 6.87 сая баррель буюу 932,367 тонн газрын тос олборлож, үүнээс 6.54 сая баррель тос экспортолсон билээ. Харин энэ онд нийт 6.6 сая баррель буюу 890 мянган тонн газрын тос олборлохоор төлөвлөж байна. Ингэснээр улсын төсөвт 335.6 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөж байна. Хэрэв газрын тосны үнэ дэлхийн зах зээлд буурсаар байвал манай улсын төсвийн орлого мөн адил тэр хэрээр хумигдана гэсэн үг. Харин бензин шатахууны үнэ дагаад буурах зүй тогтол Монголд үйлчлэх болов уу.

Засгийн газрын мэдээ
Газрын тос үйлдвэрлэгчид алдагдал хүлээж болзошгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өнөөдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өнөөдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани