Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Цагаан Цахирт”-ын уурхайнхан осолдсон ажилчдаа хамааралгүй гэж мэдэгдлээ

“Цагаан Цахирт”-ын уурхайнхан осолдсон ажилчдаа хамааралгүй гэж мэдэгдлээ

 

-Уурхайн дэлбэрэлтэд өртсөн иргэн хараагаа алдаж, нөхөн үржихүйн чадваргүй болжээ-

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт алтны олборлолт явуулдаг "Цагаан Цахир” уурхай нь ороген гаралтай кварцын судлын алтны үндсэн орд юм. Алтны олборлолт хийхдээ цианит ашигладаг цөөн хэдэн уурхайн нэг бөгөөд тус ордыг УИХ-ын гишүүн асан "Молекул” Б.Батбаяр эзэмшдэг. Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2018 онд тус уурхайд цианит алдагдсаны улмаас ажилчид нь хордож байсан бөгөөд тухайн үед хөдөлмөрийн аюулгүй байдал алдагдсаны улмаас дээрх осол гарсан гэж мэргэжлийн байгууллага дүгнэсэн байдаг.

Тэгвэл өнгөрөгч нэгдүгээр сарын 24-ны өдөр уурхайд дахин осол гарч гурван хүн гэмтсэн ноцтой хэрэг гарчээ. Энэ тухай тодруулбал, Баян-Овоо сумын нэгдүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Наран мандал” компанийн "Цагаан Цахир” уурхайд тэсэлгээний бодис дэлбэрч, агуулахад ажиллаж байсан таван ажилтны гурав нь гэмтжээ. Дэлбэрэлтийн улмаас тэсэлгээний инженер 28 настай Г, тэсэлгээчин 44 настай Г болон 22 настай Д нар хүнд гэмтсэн байна. Улмаар уурхайн ажилчид гэмтсэн иргэдийг Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн боловч өвчтөний биеийн байдал хүнд байсан учир нийслэл рүү Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү шилжүүлжээ.

Эдгээр иргэдийн биеийн байдлын талаар ГССҮТ-өөс тодруулахад "Баянхонгор аймгаас ирсэн иргэдийн амин үзүүлэлт сайжирч байна. Гурван иргэний нэг нь маш хүнд гэмтэлтэй. Хоёр нүдний алим хагарсан, баруун төмсөг няцарсан, гар хугарсан, хуруу тайрагдсан оноштойгоор эмчлэгдэж байна. Нөгөө хоёр өвчтөний тухайд мөн гар хугарсан, нүхэжсэн шархтай, арьс салст зулгарч гэмтсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байгаа. Эмч нарын зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна” гэлээ.

"Цагаан Цахир”-ын уурхайд гарсан ослын хэргийг Баянхонгор аймаг дахь цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгаж байна. Мөн хэрэг гарснаас хойш аймгийн мэргэжлийн хяналтын газраас уурхайд шалгалт оруулж,   албаныхны шийдвэрээр компанийн тэсэлгээ хийх үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа аж.

Дээрх ослын дараачаас нутгийн иргэд нэгдэж "Цагаан Цахир”-ын уурхайн үйл ажиллагааг зогсоож, албаны шалгалт оруулахыг шаардан жагсаал зохион байгуулах хүсэлтийг Аймгийн удирдлагуудад гаргасан боловч хорио цээрийн дэглэмтэй энэ үед олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Улмаар иргэд нэгдэж гарын үсэг цуглуулж эхлээд байна.

Харин "Наран мандал” компанийн зүгээс "2020 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр уурхайд гарсан осолд харамсаж байна. Осолд өртсөн ажилчид нь туслан гүйцэтгэгч "Пироп Эрдэнэ” компанийн ажилчид бөгөөд манай компанитай хамааралгүй. Энэхүү осол нь манай компанитай шууд хамааралгүй боловч цаашид хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм, журам, зааварчилгаа, тэдгээрийн хэрэгжилтэд тавих шаардлага, хяналтаа чангатгах арга хэмжээ авна” гэх мэдэгдэл гаргажээ.

Баян-Овоо сумын иргэдийн хэлж байгаагаар, энэ удаагийн осол анхных биш бөгөөд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш таван жилийн хугацаанд маш олон осол гарч залуучууд эрүүл мэндээрээ хохирсоор байгаа тухай мэдээлж байна. Уурхайн нурангид дарагдсаны улмаас хэвтэрт орсон хүн ч байдаг гэх ба дээрх уурхайгаар дамжуулан Баянхонгор аймгийн ирээдүй болсон маш залуучууд хөдөлмөрийн чадвараа алдаж, амьдралын баталгаагүй болсоор байгаа гэдгийг иргэд хэлж байв.

Д.Бат-Эрдэнэ: Уурхайн ослуудыг цагдаа , мэргэжлийн хяналтынхнаас нуудаг

Тус компанид ажиллаж байгаад үйлдвэрлэлийн осолд орж, эрүүл мэндээрээ хохирсон иргэн Д.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Өмнө нь уурхайд ажиллаж байсан гэлээ. Ямар шалтгаанаас уурхайгаас гарсан юм бэ?

-Би энд хоёр жил ажиллах хугацаандаа хоёр удаа үйлдвэрлэлийн осолд орсон. Эхнийх нь удаад тоног төхөөрөмжид хавчуулагдсан. Дараа нь далд уурхайн нурангид дарагдаж, нуруугаа хугалсан. Түүнээс болоод одоо хөл гар өвддөг, 4-5 кг-аас дээш хүнд юм өргөж чадахгүй болсон.
-Ажилчид өөрсдөөсөө болж осолд орж, амиа алддаг гэж компанийн ажилтан буруутгасан байсан. Чиний хувьд яаж байгаад осолд орсон бэ?
-Надаас шалтгаалсан буруутай үйл ажиллагаа байгаагүй. Аюулгүй ажиллагааны зааварчилгааны дагуу ажиллаж яваад л осолд орсон. Цагаан цахир бол алтны үндсэн орд. Тэнд далд уурхай гэж нэрлэдэг нүхнээс олборлолт хийдэг. Нүхэнд хад чулуу нурах, дээрээс унах нь байнга тохиолддог энгийн үзэгдэл. Тэр нуралт биднээс огт шалтгаалахгүй шүү дээ.
Энэ компанид ажиллаж байгаад бэртэж гэмтсэн хүн маш олон. Уурхайн нэг ээлж 20 хоног ажиллаад солигддог. Ямар нэг осол гэмтэлгүй ээлж бууна гэж ер нь байхгүй. Хүнд, хөнгөн ямар нэг зүйл заавал болдог. Түүнийгээ уурхай нь нууж дараад өнгөрөөдөг. Тархи толгойндоо гэмтэл авсан, хөл, гараа хугалсан, тасалсан хүмүүс гарын арван хуруунаас олон. Нүхэнд ажиллаж байгаа хүмүүсийн 80-90 хувь нь уушгины өвчин, бронхиттой. Далд уурхайн стандарт гэдэг зүйлийг ямар байдгийг мэдэхгүй, гэхдээ тэнд бол аюултай нөхцөлд ажилладаг шүү.
-Уурхайд осолдсон ажилчдад компанийн зүгээс хэрхэн ханддаг вэ?

-Асуудал үүсэхээр цалинг нь өгөөд амыг нь хаачихдаг болохоор ажилчид нь үүнийгээ гаргаж чаддаггүй. Сая л гэхэд үйлдвэрлэлийн осолд ороод гараа тасдуулсан залуутай уулзаж энэ байдлыг ил гаргая, хэвлэлийн хурал хийе гэхэд өөрөө "Тэгье” гэсэн ч ээж нь "Хүү маань гуравдугаар сард мэс засалд орно. Манайх мөнгө төгрөг муутай. Одоо хэвлэл мэдээлэлд хандаад явахаар уурхай дараа дараагийн удаад эмчилгээний зардал өгөхгүй болчихвол бид хохирох гээд байна. Хэвлэлийн хуралд оролцож чадахгүй нь” гэсэн. Ийм л маягтай байдаг. Тэр уурхайд зээлгүй хүн нэг ч байхгүй. Зээлээр нь барьцаалж, ямар нэг зүйл болбол ажлаас нь хална гэж дарамталдаг. Ингээд бүх зүйлийг хаачихдаг.
-Үйлдвэрлэлийн ослыг уурхай нууж өнгөрөөдөг гэлээ. Энэ тухай тодруулахгүй юу?
-Би осолд орсныхоо дараа өдөрт хэдэн удаа өвчин намдаагч хийлгэдэг байлаа. Нэг тариаг 2000-3000 төгрөгөөр авч, өдрийн хэд хэд хийлгэхээр эдийн засагт ч хүндрэлтэй болж, нийгмийн даатгал төлж байгаад үйлдвэрлэлийн осолд орсон юм чинь ямар нэг хөнгөлөлт, дэмжлэг байх ёстой гэж хүн зөвлөсний дагуу нийгмийн даатгал руу очсон юм. Би залуу хүн эрүүл байх хэрэгтэй, эмчилгээ хийлгэх хэрэгтэй, нэгэнт нийгмийн даатгал төлсөн юм чинь хуулийн дагуух үйлчилгээг авах ёстой гэж бодож л тийшээ очсон.
Тэгтэл компанийн оффисоос над руу залгаж, "Янз бүрийн байдлаар ил гаргахгүй гэж бид тохирсон биз дээ. Тэгээд өвчтэй байх хугацааны чинь цалин мөнгийг өгч байгаа шүү дээ. Ингэж хүн амьтанд ярьж болохгүй” гэсэн.
Нийгмийн даатгалын газарт үйлдвэрлэлийн осол гэмтэл хариуцсан хүн байдаг юм билээ. Тэгээд осолд орсон гээд очихоор мэргэжлийн хяналт, цагдаагийн газраас асууж тодруулдаг бололтой. Хуулиараа тэгэх ёстой байх. Гэтэл компани тухайн ослоо холбогдох байгууллагуудад мэдэгдэлгүй нууж дардаг. Үйлдвэрлэлийн ослын хөөн хэлэлцэх хугацаа гэдэг юм уу, ямар ч байсан гэмтэж бэртсэн хүн нь зургаан сарын дотор мэргэжлийн байгууллагуудад хандах ёстой, тэр хугацаа нь өнгөрчихвөл уурхайн зүгээс ямар нэг хариуцлага хүлээхгүй болдог юм байна.
-Нутгийн залуус нэгдэж жагсаал зохион байгуулна гэсэн мэдээлэл байсан?
-Бид залуу хүмүүс. Нутагт минь үйл ажиллагаа явуулж байгаа энэ компани аюулгүй ажиллагаагаа хангаасай, залуус ажилдаа яваад эсэн мэнд иргэж ирэх баталгаатай байгаасай, дахиж ийм үйлдвэрийн осол гаргахгүй байхад анхаараасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна. Гэтэл компани осол аваараа нуухыг л бодохоос биш аюулгүй ажиллагаагаа найдвартай хангахыг бодохгүй байна. Тиймээс хэсэг залуус нэгдээд жагсаал зохион байгуулъя гэсэн ч олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулж болохгүй гэлээ. Аймгийн хууль, хүчний байгууллага, цагдаа, шүүхийнхэн бүгд компанийн талд ажилладаг болохоор бид нутгийн иргэдэд хандана гэж бодож байгаа.

“Цагаан Цахирт”-ын уурхайнхан осолдсон ажилчдаа хамааралгүй гэж мэдэгдлээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн сүүлийн гурван жилийн үйл ажиллагаанд аудит хийнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны арваннэгдүгээр сарын 5-нд ...

Өнөөдөр, 18:19
Г.ДАМДИННЯМ: “Рио тинто”-гийн талаас энэ сард багтаан саналаа ирүүлнэ

  “Рио тинто” групптэй хийж буй хэлэлцээрийн явц, үр ...

Өнөөдөр, 17:45
ОПЕК+ бүлгийн шийдвэрийн дараа газрын тосны үнэ өсжээ

  ЛОНДОН, 2025 оны арваннэгдүгээр сарын ...

2025 оны 11 сарын 03, 15 цаг 01 минут
Хувь нийлүүлэгчдийн гэрээ хэнд ашигтай байв?

  Засгийн газар хөрөнгө санхүү зэрэг чадамж нь үл мэдэгдэх оффшор ...

2025 оны 11 сарын 03, 14 цаг 48 минут
2025 оны 11 сарын 03, 12 цаг 56 минут
2025 оны 10 сарын 31, 11 цаг 58 минут
Дэлхийн зэсийн зах зээлийн үйлдвэрлэл ба хэрэглээ цаашдын чиг хандлага

  Сүүлийн жилүүдэд зэсийн эрэлт огцом нэмэгдэж байгаатай ...

2025 оны 10 сарын 31, 10 цаг 17 минут
Г.Дамдинням: Газрын тос боловсруулах үйлдвэрийг 2027 оны эхний хагаст ашиглалтад оруулна

  Засгийн газрын хуралдааны дараа Аж үйлдвэр, эрдэс баялагын сайд ...

2025 оны 10 сарын 30, 16 цаг 39 минут
Авилгын хэрэгт холбогдсон Оюутолгой компанийн албан тушаалтныг нэг сар хорихоор болжээ

  Оюутолгой компанийн Худалдан авах газрын нэр бүхий дөрвөн албан ...

2025 оны 10 сарын 30, 15 цаг 00 минут
Энэтхэг Оросын газрын тосны импортоо хоёр дахин бууруулсан гэж мэдэгдсэн ч эх сурвалжууд үгүйсгэв

  АНУ-ын Цагаан ордны төлөөлөгч Энэтхэг улс Оросоос авдаг газрын ...

2025 оны 10 сарын 30, 11 цаг 49 минут
Нэг л өдөр “Эрдэнэт”-ийг дахиад оросуудтай, “Оюу толгой”-г хятадуудтай ярихаар болчихсон байх вий!

  Монголын улс төр урьд байгаагүйгээр хямралтай байдалд хүрсэн. Эрх ...

2025 оны 10 сарын 30, 10 цаг 58 минут
Шатахууны импорт ирэх өдрүүдэд хоёр дахин нэмэгдэнэ

  Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн (2025.10.27) байдлаар нийт 53 вагон ...

2025 оны 10 сарын 29, 16 цаг 09 минут
“УБТЗ” ХНН Бээжингийн Зам харилцааны их сургуульд оюутан суралцуулна

Манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ...

2025 оны 10 сарын 28, 16 цаг 04 минут
Бортээгийн орд дахь “Админерал” ХХК-ийн баяжуулах үйлдвэрийг прокурорын шийдвэрээр битүүмжилжээ

  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Тавантолгойн бүлэг ордын нэг ...

2025 оны 10 сарын 28, 13 цаг 00 минут
Алтны үнэ 4000 ам.доллароос доошилжээ

  ИСТАНБУЛ, 2025 оны аравдугаар сарын 28 /Anadolu/. АНУ, ...

2025 оны 10 сарын 28, 12 цаг 22 минут
Стратегийн “Төмөртэй” орд төрийн мэдэлд хэвээр үлдэх шийдвэр гарлаа

  Өнөөдөр Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ...

2025 оны 10 сарын 28, 10 цаг 04 минут
“Төмөртэй” стратегийн орд Д.Эрдэнэбилэгт очих уу?

  Нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн хуралдаан ...

2025 оны 10 сарын 27, 17 цаг 17 минут
2025 оны 10 сарын 27, 13 цаг 20 минут
Зэсийн үнэ тонн нь 9952 ам.долларт хүрч, он гарснаас хойших хамгийн өндөр түвшинд очив

 Экспортод гаргасан ашигт малтмалын бүтээгдэхүүний аравдугаар сарын ...

2025 оны 10 сарын 27, 12 цаг 45 минут
“Алт-3” хөтөлбөр хэрэгжүүлэхдээ өмнөх алдаагаа давтахгүй байх сан

 Олон улсын зах зээлд энэ сарын 20-ны өдрийн байдлаар нэг унци буюу ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 38 минут
Ж.Золжаргал: Нүүрс шороо болохгүй

  УИХ-ын гишүүн Ж.Золжаргалын “Монголын улс төр, намын дотоод ...

2025 оны 10 сарын 27, 10 цаг 35 минут
АНУ Оросын газрын тосны томоохон компаниудын эсрэг хориг арга хэмжээ зарлалаа

  АНУ Оросын газрын тосны хоёр том компани болох "Роснефть" болон ...

2025 оны 10 сарын 23, 17 цаг 28 минут
“Улаанбаатар төмөр зам”-ын Ерөнхий хорооны ээлжит хуралдаан эхэллээ

   Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг "Улаанбаатар төмөр ...

2025 оны 10 сарын 23, 11 цаг 07 минут
АНУ Австралитай чухал ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 21 /ВВС/. АНУ-ын ...

2025 оны 10 сарын 22, 09 цаг 31 минут
Rio Tinto 138.75 сая ам.долларын хохирол барагдуулна

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 16 /Reuters/. Их ...

2025 оны 10 сарын 16, 18 цаг 05 минут
Алтны ханш унц нь 5000 ам.доллар давна гэж таамаглав

  Алтны үнэ түүхэндээ байгаагүй огцом өсөлтийг 2025 онд үзүүлж, бүх ...

2025 оны 10 сарын 14, 15 цаг 11 минут
ЭТТ: Бортээгийн ордод ямар ч компани үйл ажиллагаа явуулaaгүй, ашиг олоогүй

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2021 онд нээлттэй сонгон шалгаруулалт ...

2025 оны 10 сарын 13, 14 цаг 24 минут
Мөнгөний үнэ 50 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2025 оны аравдугаар сарын 10 /CNN/.  Үнэ ...

2025 оны 10 сарын 10, 14 цаг 49 минут
Гашуунсухайт боомтод ухаалаг гарц нэвтрүүллээ

  Тэргүүн шадар сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 57 минут
Европын Холбоо гангийн татварыг хоёр дахин нэмэгдүүлнэ

  БРЮССЕЛЬ, 2025 оны аравдугаар сарын 8 /DW/. Европын Холбоо ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 42 минут
БНХАУ-ын зах зээлийн гүнд нүүрс борлуулж эхэлжээ

  Монгол Улсын засгийн газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК 2025 оны 10 ...

2025 оны 10 сарын 08, 10 цаг 19 минут
2025 оны 10 сарын 07, 12 цаг 18 минут
ОПЕК+ бүлгийн орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

  БЕРЛИН, 2025 оны аравдугаар сарын 6 /DW/. Газрын тос ...

2025 оны 10 сарын 06, 15 цаг 09 минут
"Энержи ресурс"-ын нүүрсэнд АМНАТ ногдуулах боломжгүй болжээ

  Улсын дээд шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн ...

2025 оны 10 сарын 06, 13 цаг 24 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн гурван сарын хугацаа дуусжээ

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-д тогтоосон онцгой дэглэмийн ...

2025 оны 10 сарын 06, 12 цаг 13 минут
”Ногоон гайхамшиг”-5 Өвөр Монголын экологийн өөрчлөлт

Уулс, гол мөрөн, ой мод, тариалан, нуур, бэлчээр, элсэн цөл нь харилцан ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 02 минут
“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

“Ногоон гайхамшиг” -1/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх ...

2025 оны 10 сарын 03, 17 цаг 00 минут
Монгол Улсын иргэний EGPA өвчний ховор тохиолдлыг амжилттай эмчиллээ

Өвөр Монголын Олон Улсын Монгол Эмнэлгийн эмч нар сүүлийн үе сая хүн ...

2025 оны 10 сарын 03, 16 цаг 58 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 40 минут
2025 оны 10 сарын 03, 12 цаг 28 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 08 минут
2025 оны 10 сарын 01, 18 цаг 03 минут
“Ногоон гайхамшиг” -2 Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдсэн Өвөр Монголын мэргэн ухаан

Өвөр Монгол нь цөлжилттэй тэмцэж буй бүсээрээ Хятадад тэргүүлдэг. Хятад ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 56 минут
“Ногоон гайхамшиг” -3/ Цөлжилттэй тэмцэх асуудлыг шийдвэрлэх Өвөр Монголын шийдэл

БНХАУ-ын хойд хилд оршдог Өвөр Монгол нь цөлжилт ихтэй, элсэн шуурга ихтэй ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 51 минут
”Ногоон гайхамшиг”-4 “Элсийг алт болгонсон” Өвөр Монголын эрч хүч

Цөл нь зөвхөн тэмээний хонхны дуун, ганцаардал байхаа больсон. Харин ...

2025 оны 10 сарын 01, 17 цаг 49 минут
2025 оны 10 сарын 01, 15 цаг 53 минут
Алтны үнэ дахин түүхэн дээд үзүүлэлтэд хүрчээ

  ЛОНДОН, 2025 оны есдүгээр сарын ...

2025 оны 10 сарын 01, 11 цаг 24 минут
Хятад-Монголын хэвлэл мэдээллийн 15 дахь форум өндөрлөв

”Хиймэл оюун ухааны эрин үе дэх Хятад, Монголын хэвлэл мэдээллийн ...

2025 оны 10 сарын 01, 08 цаг 36 минут
2025 оны 10 сарын 01, 08 цаг 30 минут
Brent газрын тосны үнэ сүүлийн хоёр сарын хугацаанд анх удаа 70 ам.доллар давлаа

  Лондоны түүхий эдийн бирж дээр газрын тосны жишиг үнэ баррель нь ...

2025 оны 09 сарын 30, 10 цаг 23 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани