Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Наран мандал”-ын уурхай залуусын тань амь нас, эрүүл мэндээр тоглож л байг уу, Г.Батжаргал дарга аа

	

 

“Наран мандал”-ын уурхай залуусын тань амь нас, эрүүл мэндээр тоглож л байг уу, Г.Батжаргал дарга аа

 

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг "Наран мандал” компанийн уурхайд дэлбэрэлт болж, ажилтнууд нь дэлбэрэлтэд өртөн, хүнд гэмтсэн талаар манай сонин мэдээлсэн. Байс хийгээд ноцтой осол гаргадаг уг компанийн хариуцлагагүй үйл ажиллагааны талаар бид үргэлжлүүлэн сурвалжилж байна.
200 гаруйхан ажилчинтай жижиг уурхай ийм богино хугацаанд өдий төдий залуусын эрүүл мэнд, эд эрхтэнээр "тоглож”, насан туршид нь тахир дутуу болгожээ. Энэ бол "Наран мандал” компанийн хэр хариуцлагагүй, мэргэжлийн бус болохыг бэлээхэн хэлээд өгч буй үзүүлэлт. Ажлаа хийж яваад эрүүл мэндээрээ хохирсон хамгийн сүүлчийн жишээ нь саяын гурван залуу. Дэлбэрэлтэд өртсөн тэдний зарим нь хоёр нүд, гарын хуруунууд, төмсөгөө алдаж, зарим нь өрөөсөн нүдгүй болсон. Гэтэл компани ажлаа хийж яваад амиа алдахын наахна очсон уурхайчдаас, тэдний ар гэрээс уучлал гуйхын оронд бурууг өөрсдөөсөө зайлуулах арга саам л хайж харагдах нь дэндүү ёс зүйгүй.
Монголчуудад, тэр тусмаа баянхонгорчуудад хүрээлэн буй орчин, хүн зон, ажилчдадаа ээлтэй, хариуцлагатай уул уурхай л ус, агаар шиг хэрэгтэй байгаагаас биш алтны төлөө ажилчдынхаа аюулгүй байдлыг гаргуунд нь гаргадаг, хариуцлагагүй, аюултай уурхай хэрэггүй. 
"Наран мандал” компанийнхан орон нутагт тэрбум, тэрбумаар хөрөнгө оруулсан гэж цээжээ дэлдэн, нутгийн иргэдийг доромжилж, загнадаг юм билээ. Тэр мөнгийг нь авснаараа иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг золиослох эрхийг уг компанид өгсөн юм уу, аймгийн Засаг дарга аа. Хууль, хяналт, төрийн байгууллагын толгой дээр гарсан "Наран мандал” компани залуусын чинь амь нас, эд эрхтэн, эрүүл мэндээр тоглож л байг уу, Г.Батжаргал дарга аа.
Ц.БОЛОРЧИМЭГ: ЯГ ЮУ БОЛСОН ТАЛААР ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ХҮН ОСЛЫН ГАЗАРТ БАЙГААГҮЙ
Ослын газарт ажиллаж, хэргийн газрын үзлэг хийх багт багтсан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын улсын байцаагч  Ц.Болорчимэгтэй холбогдлоо.
-"Наран мандал” компанийн уурхайд дэлбэрэлт болж хүмүүс гэмтсэн байна. Осол юунаас болсон юм бол?
-Цагдаад хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байгаа учраас бид мэдээлэл өгөх боломжгүй. Тэндээс эрүүгийн гэмт хэргийн шинжгүй үйлдвэрлэлийн осол гэсэн дүгнэлт гарсан тохиолдолд манай хөдөлмөрийн байцаагч түүнд нь баталгаажуулалт хийх, эсэхээ шийднэ. Тухайн аж ахуйн нэгж өөрөө бас дотооддоо судалж, үйлдвэрлэлийн осол мөн, бишийг тогтоосон актаа манайд авчирч өгөх ёстой.
-Та ажил үүргийнхээ хуваарийн дагуу ослын газарт ажиллах ёстой. Уурхай руу очсон биз дээ?
-Аймгийн онцгой байдал, цагдаа болон манай байгууллагын хамтарсан баг ослын газарт очиж, үзлэг хийсэн. Тухайн үед дэлбэрэлт болсон газрын аюулыг бүрэн арилгаагүй байсан учраас бид агуулах руу нь ороогүй.
-Тэсэлгээний бодисын агуулахад нь дэлбэрэлт болсон юм уу. Та нарыг очиход нөхцөл байдал ямар байв?
-Тэсэлгээний хэрэгслийн агуулахад нь дэлбэрэлт болсон юм билээ. Тэнд ажиллаж байсан ажилчид нь байгаагүй. Нэг ээлжийн инженер нь осолд өртчихсөн, нөгөө ээлжийнх нь инженер гэмтсэн хүмүүсээ аваад аймаг руу явчихсан байсан учраас яг юу болсон, яасан талаар тодорхой мэдээлэл өгөх хүн ослын газарт байгаагүй. Одоо цагдаа дээр л тайлбар, мэдээлэл өгч байгаа байх.
-Та нар ослын газарт очсон ч мэдээлэл авч чадаагүй юм байна, тийм үү?
-Далд уурхайд тэсэлгээ хийхээр тэсэлгээний материал, хэрэгслээ бэлтгэж байхад нь дэлбэрэлт болсон юм билээ. Агуулахад таван хүн ажиллаж байснаас хоёр нь гайгүй үлдсэн. Гэмтсэн гурвын нэг нь нэлээд хүнд, хоёр дахь нь хүндэвтэр, гурав дахь нь хөнгөн гэмтэлтэй гэсэн.
-Ийм ноцтой осол гараад байхад "Наран мандал” компанийн үйл ажиллагааг явуулсаар байгаа нь ямар учиртай вэ?
-Тэсэлгээ хийдэг туслан гүйцэтгэгч компанийн үйл ажиллагааг зогсоосон. Үйл ажиллагааг нь зогсоохоор барахгүй тусгай зөвшөөрлийг нь цуцлах асуудал яригдана. "Наран мандал”-ын тухайд, тэсэлгээг нь зогсоочихоор далд уурхайн ажил нь явахгүй болж байгаа юм гэв.
Гурван залууг эрүүл мэнд, эд эрхтэнээс нь салгаад буй ноцтой осол юунаас болсон талаар мэдээлэл авахаар Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга Г.Батаатай холбогдоход "Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, Хэрэг бүртгэх тасагт харьяалан шилжүүлсэн. Шалгагдаж байгаа учраас ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Хууль, хяналтын байгууллагынхан ийм яриатай сууна. Ямартай ч "Наран мандал” компанийн уурхайн тэсэлгээний материалын агуулахад болсон дэлбэрэлтийг шалгахаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ.
НУТГИЙН ИРГЭН: 200 ГАРУЙХАН АЖИЛЧИНТАЙ ЖИЖИГ УУРХАЙ ХЭРНЭЭ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСОЛД ОРСОН ХҮНИЙ ТОО 30 ДӨХӨӨД БАЙГАА
Уурхайчин залуусын эрх ашгийг хамгаалж, хариуцлагагүй уурхайгаас хариуцлага нэхэхээ мэдэгдээд буй тэрбээр үзэл бодлоо хуваалцахыг зөвшөөрсөн ч нэрээ нууцлахыг хүссэн юм.
-Нутгийнхан их болгоомжлолтой байдаг болж. Компанийн зүгээс сүрдүүлж, нөлөөлөх зүйл байдаг юм уу?
-Ер нь айлгана шүү. Бид залуу хүмүүс, амьдрал үргэлжилнэ. Энэ компани хуульчдын том багтай гэж ярьдаг, цаашид өөр ажилд ороход чинь ч хаалт тавьж болно гэж сүрдүүлдэг. Орон нутгийнхан бодит байдлыг нь хэлье, нэгдье, нийлье гэдэг байсан бол одоо хэлэх үг, хийх үйлдэлдээ хянамгай байхгүй бол эргээд өөрсдөө юманд орооцолдчих вий гэсэн айдастай байдаг болсон. 
"Наран мандал” 200 гаруй ажилчинтай. Тэднийгээ олон нийтийн сүлжээнд зохион байгуулалтад оруулж, "Уурхайгаа аваръя”, "Энэ бол бидний хоолоо олж иддэг газар” гэх мэтийн зүйл бичих, хариуцлагагүй байдлынх нь талаар үнэн бодит зүйл бичсэн хүн рүү бөөнөөрөө дайрч, хэл амаар доромжлох, айлган сүрдүүлэх ажлыг системтэйгээр хийж байна.
-Уг компанид ажиллаж байгаад хөдөлмөрийн чадвараа алдсан залуус болон орон нутгийн залуучуудын байгууллага хамтран уурхайчдын эрх ашгийг хамгаалах талаар ярьж байгаа гэсэн. Энэ ажил ямархуу явцтай байна вэ?
-Жагсаал хийхээр төлөвлөж байсан ч аймгийн удирдлага зөвшөөрөөгүй. Тиймээс гарын үсэг цуглуулж, шаардлага хүргүүлэх талаар ярилцаж байна.
-Уурхайг хөдөлмөр хамгааллын стандартыг хангадаггүй, ажилчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалдаггүй гэж буруутгаж байх шиг байсан. Ингэх тодорхой шалтгаан бий юу?
-2014 оноос хойш энэ уурхай ажиллаж байгаа. Энэ богино хугацаанд үйлдвэрлэлийн осолд орсон хүний тоо 30 дөхсөн. Цианидад хордож, үйлдвэрлэлийн осолд орж, эрүүл мэнд, эрхтэнээ алдсан ч үүнийгээ тоолгүй энд ажиллаж байгаа залуу олон. Нэг залуу цианидад хордсон ч эргэж ажилдаа ороод дахин осолдож, гараа тасдуулсан. Цианидад хордсон гэж шуугиан дэгдээсэн гурван хүнээс гадна цианид асгарсны дараа үйлдвэрт ажиллаж, хордсон, үүнээсээ болж уушги нь өвчилж, хэд хэдэн удаа хагалгаанд орсон хүн ч бий. Ажлын байрнаас болж уушги нь өвчилсөн хүн тэнд олон. Тэднийг өөрсдийнхөө гэрээтэй эмнэлэгт эмчилнэ гэж хот руу авч яваад, "Чи угаасаа уушгины сүрьеэтэй юм байна” гэж хэлээд явуулчихдаг.
-Та хэт нэг талыг барьж буй юм биш биз. Уурхайн буруутай үйл ажиллагаанаас эрүүл мэндээрээ хохирсон бол эргэж очиж ажиллаад байхгүй байлгүй дээ?
-Орон нутагт ажлын байр ховор, цалин бага шүү дээ. Уурхай бусад байгууллагыг бодвол цалин өндөртэй, тэр хэрээрээ зээл өндөр гардаг. Мэргэжил, боловсрол тааруу, хар бор ажил хийж амьдралаа залгуулдаг залуус энд ажилд ордог. Өөр орлогогүй, 10-20 сая төгрөгийн зээлтэй хүмүүс ажилгүй болохоос айдаг юм. Түүн дээр нь дөрөөлж хамаг булхайгаа нуудаг. Осолд орсон хүмүүсийг ажиллаагүй хугацааных нь цалинг өгье, буцаад ирэхэд чинь цалин бууруулахгүйгээр хөнгөн ажлын байранд шилжүүлье гэхээр хүмүүс хууртагдчихдаг юм билээ.
БАТЖ.БАТБАЯРЫН УУРХАЙ ӨМНӨ НЬ ЦИАНИД АЛДАХДАА Ч ХОЛБОГДОХ БАЙГУУЛЛАГАД МЭДЭГДЭЛГҮЙ НУУХЫГ ОРОЛДОЖ, ТУСЛАН ГҮЙЦЭТГЭГЧ КОМПАНИА БУРУУТГАЖ БАЙВ
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулдаг уг уурхайг нутгийнхан Молекул Батбаярынх гэдгээр нь андахгүй. "Батж.Батбаяр Баянхонгороос УИХ-д сонгогдоод хийсэн ганц ажил нь Цагаан цахирын ордыг хувьдаа авсан” гэж ярилцдаг. Батж.Батбаяр Цагаан цахирт 298.13 га талбайтай Цагаан овоо, 755.2 га талбайтай Улаан толгой гэсэн ашиглалтын хоёр тусгай зөвшөөрөл эзэмшдэг бөгөөд эдгээр нь хоёул 30 жилийн хугацаатай.
Нэг их өндөр технологи шаардахгүй, газрын өнгөн хэсгээс алт уудлаад авах боломжтой, цөөнгүй тоннын нөөцтэй Цагаан цахирын орд олон хүний шуналыг хөдөлгөдөг. Өмнө нь энэ ордод БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Цагаан цахир гоулд” компани үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд тэдний цианидтай шламнаас 70 шахам ямаа хордож үхсэн хэрэг гарч байв. Тухайн үед аймгийн ИТХ-аас "Цагаан цахир гоулд” компанийн үйл ажиллагааг зогсоож, эзэмшиж байсан талбайг тусгай хэрэгцээнд авсан ч уг газар удалгүй Батж.Батбаярын мэдэлд очсон. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглан энэ ордыг өөрийн болгосон байх хэмээн түүнийг хардах нь бий. Батж.Батбаяр 2008-2012 оны парламентад Баянхонгор аймгаас сонгогдон ажилласан бөгөөд энэ хугацаандаа Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын алба хашсан юм.
Уг компани баяжуулах үйлдвэртээ цианид ашигладаг Монгол Улсын хэмжээнд байдаг гуравхан компанийн нэг. Тэднийх химийн хорт, аюултай бодис ашиглах зөвшөөрөлтэй, аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллах үүрэгтэй ч хүний эрүүл мэнд, байгаль орчинд хохирол учруулахуйц ослыг удаа дараа гаргаж буй. Саяын болсон дэлбэрэлт уг компанийн хувьд анхны осол биш. Том, жижиг янз бүрийн осол байнга гардаг ч үүнийгээ компани нуучихдаг тухай ажилчид нь хэлж буй. Мөн ажил хийж, амьдралаа дээшлүүлэх гэгээн мөрөөдөлтэй тус компанийн босгоор алхаад үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа ямар нэг хэмжээгээр алдсан залуусын тоо 30 дөхсөн тухай дээр дурдсан.
Өмнө нь хэд хэдэн осол гарснаас 2018 онд цианид алдаж, ажилчид нь хордсон томоохон осол болсон. Тэр өдөр цианидын уусмал шахдаг шахуургын товчлуур "өөрөө” дарагдаж, хорт уусмалыг 30 минут орчим ямар ч хяналтгүйгээр шахан их хэмжээний цианид алдсан байдаг. Өөр нэг ноцтой зүйл нь баяжуулах үйлдвэртээ химийн хорт бодис алдсан талаараа компанийнхан цаг тухайд нь холбогдох байгууллагад мэдэгдээгүй. Цианид алдсан үйл явдал гуравдугаар сарын 5-нд болсон. Харин цианид алдагдсан байж болзошгүй гэсэн мэдээллийг гуравдугаар сарын 7-ны 16.00 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлгээс Онцгой байдлын алба, Цагдаагийн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газарт өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл, хордсон иргэдийн бие муудаж эмнэлэгт хандахаас өөр аргагүй болж байж сая холбогдох байгууллагууд мэдсэн гэсэн үг. Таван тоннын савнаас шахсан цианидын уусмал 30 орчим минут хальж асгарсан нь дүрс бичлэгт үлдэж, уг компанийн хариуцлагагүй, аюулгүй байдлаа хангаагүйг батлах нотлох баримт болсон ч уг бичлэг сүүлдээ алдагдсан гэдэг.
Тухайн үед компани хордсон ажилчдаа цианидад бус, тэсэлгээний утаанд угаартсан гэсэн цуурхал тарааж, болсон явдлыг баллан, бүдэгрүүлэх гэж оролдож байв. Хордсон иргэд болон ар гэрийнхнийг нь хэвлэл мэдээлэлд юу ч ярихгүй байхыг тулгаж, элдэв аргаар амыг нь хамхисан. Хордсон иргэдийг гэрийнхэнтэй нь хамт хувийн эмнэлэгт хэвтүүлэхээс эхлээд дуугүй байлгахын тулд ихээхэн хөрөнгө хаясан. Эцэст нь компани ажилчдаа цианидад хордсоныг хүлээн зөвшөөрсөн ч уг хэрэгт туслан гүйцэтгэгч компаниа буруутгаад дууссан билээ.
Үндэсний шуудан

 

“Наран мандал”-ын уурхай залуусын тань амь нас, эрүүл мэндээр тоглож л байг уу, Г.Батжаргал дарга аа
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ, Украин ашигт малтмалын гэрээ байгуулжээ

  КИЕВ/ВАШИНГТОН, 2025 оны тавдугаар сарын 1 /CNN/. АНУ, ...

Өнөөдөр, 16:55
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эгийн голын УЦС-ын төслийн талбайд ажиллаж байна

  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай ...

Өнөөдөр, 14:52
Газрын ховор элементийн экспортоор Австрали улс Хятадыг орлож чадах уу?

 БЭЭЖИН, 2025 оны дөрөвдүгээр сарын 28 /BBC/. Австралид ...

2025 оны 04 сарын 29, 11 цаг 22 минут
2025 оны 04 сарын 29, 11 цаг 12 минут
2025 оны 04 сарын 28, 09 цаг 56 минут
Орд эзэмшигч үндэсний томоохон компаниуд ЗГ-тай ХЭЛЭЛЦЭЭГЭЭ ЭХЛҮҮЛЛЭЭ

 Монгол Улсын хэмжээнд стратегийн 16 ордын ес нь хувийн мэдэлд байгаа ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 34 минут
Л.Оюун-Эрдэнийн хэлсэн үгийн “орчуулга” ба ордын “эзэд”-ийн хариу улс төр

  Өнгөрсөн оны сүүлчээс эхэлсэн улс төрийн халуурлын бэтэг хагарах ...

2025 оны 04 сарын 28, 09 цаг 17 минут
2025 оны 04 сарын 26, 13 цаг 27 минут
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт эхэллээ

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замын бүтээн байгуулалт ...

2025 оны 04 сарын 25, 13 цаг 24 минут
“...Газрын тосоо хайя” гэж ганц ч гишүүн ярихгүй байна

 Оросоос онгоцны түлш авах, Евразийн эдийн засгийн холбоотой ...

2025 оны 04 сарын 25, 11 цаг 35 минут
2025 оны 04 сарын 24, 16 цаг 24 минут
Чех 60 жилийн дараа ОХУ-ын газрын тосны хамаарлаас гарчээ

 Чех 60 жилийн турш ОХУ-аас газрын тос импортолжээ. Тус улс  ...

2025 оны 04 сарын 24, 10 цаг 29 минут
Ганцмод-Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд эхэлнэ

  Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны дөрөвдүгээр ...

2025 оны 04 сарын 24, 08 цаг 58 минут
Или орчин үеийн ухаалаг эруул мэндийн төв

“Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй танилцъя” Монгол ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 19 минут
Хятад Монголын залуучуудын уулзалт болов

4-р сарын 20-ны өдөр “Хятадын онцлогт орчин үеийн шинэчлэлтэй ...

2025 оны 04 сарын 23, 17 цаг 16 минут
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

  УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг ...

2025 оны 04 сарын 23, 11 цаг 43 минут
Трамп яагаад Украины ашигт малтмалыг сонирхох болов

 АНУ болон Украины талууд ашигт малтмалын гэрээ хийх шийдвэр энэ оны ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 41 минут
Алтны үнэ 3400 ам.доллароос давжээ

 ИСТАНБУЛ, 2025 оны дөрөвдүгээр сарын 22 /Anadolu/. Дэлхийн ...

2025 оны 04 сарын 22, 15 цаг 39 минут
Оюу толгойн зэсийн нөөцийн 24, алтны 42, мөнгөний 29 хувийг “Онтрэ” ХХК эзэмшдэг

  Улсын Их Хурлын Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ...

2025 оны 04 сарын 22, 09 цаг 40 минут
Ө.Шижир: Баялгийн хуулийг хэрэгжүүлэхдээ 55 ордыг багцаар нь авч үзэх ёстой

  УИХ-ын гишүүн Ө.Шижиртэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. ...

2025 оны 04 сарын 21, 09 цаг 37 минут
УИХ-ын гишүүн асан Г.Амартүвшинг "Эрчист Монгол" ТӨХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилжээ

  Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан "Эрчист Монгол" ТӨХХК-ийн ...

2025 оны 04 сарын 20, 15 цаг 12 минут
"Төгрөг нуур"-ын ордыг буцааж авах шаардлага хүргүүллээ

  Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал "Ерөнхийлөгч асан ...

2025 оны 04 сарын 20, 12 цаг 37 минут
Урантай зэрэгцэн оршихоос аргагүй орчин үеийн амьдрал

 Өнөөдөр уранаас айх цаг биш гэдгийг нийтлэлийн эхэнд шулуухан ...

2025 оны 04 сарын 18, 20 цаг 21 минут
2025 оны 04 сарын 18, 18 цаг 15 минут
Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн хоршоологчдын үзэсгэлэнтэй танилцлаа

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хангайн бүсийн зөвлөлийн ...

2025 оны 04 сарын 18, 12 цаг 06 минут
Элчин сайд Ричард Буанган АНУ-ын шинэ Засаг захиргааны баримтлах бодлогыг танилцуулжээ

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Америкийн Нэгдсэн Улсаас ...

2025 оны 04 сарын 17, 15 цаг 40 минут
2025 оны 04 сарын 17, 09 цаг 31 минут
Гадаадад алдаршиж буй Хятадын бие даасан брэндүүд

Хятад брэндийн автомашин, гар утас, үйлдлийн камер зэрэг нь гадаад ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 09 минут
2025 оны 04 сарын 16, 22 цаг 07 минут
Үржил шимтэй хөрсөнд үндэс хатгаж, эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх шинэ замыг нээнэ

Аж ахуйн нэгжүүд маань шинжлэх ухаан, технологийн шинэчлэлийн гол цогц ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 04 минут
Оюун ухаан хүч чадлаа нягтруулж шинэ амжилт гаргая

2025 оны Хятадын хоёр чуулган хөтөлбөрийн дагуу хэлэлцэх ...

2025 оны 04 сарын 16, 22 цаг 01 минут
Үүлэн нутаг Юньнань руу аялаарай

Сүүлийн өдрүүдэд, Хятад улсын дарга Ши Жиньпин  Юньнань мужид ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 58 минут
Гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, өндөр түвшний нээлттэй байдлыг ахиулна

Энэ оны Засгийн газрын ажлын тайланд эдийн засгийн өндөр түвшний ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 56 минут
Шиньжяны төмөр замын хос боомтоор Хятад-Европ чиглэлийн галт тэрэг нийт 90 мянга гаруй удаа аялжээ

Автомашины сэлбэг хэрэгсэл, өдөр тутмын хэрэглээ, химийн бүтээгдэхүүн ...

2025 оны 04 сарын 16, 21 цаг 46 минут
Хятад улсад сурч байгаа гадаад оюутнууд Энхбайд мод тарилаа

ӨМӨЗО-ны Ардын  Засгийн Газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 32 минут
Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй инновацын хөдөлгөгч хүчин юм

Өнөөдрийн Хятад улс бол үйлдвэрлэлийн төв төдийгүй дэлхийн инновацын чухал ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 30 минут
Бээжин-Төв Азийн галт тэрэг тогтмол явж эхэлдэг

Машин, тоног төхөөрөмж, эм тариа, унадаг дугуйн эд анги зэрэг бараа ачсан ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 27 минут
”Бүс ба Зам”-ыг хамтран байгуулах тухай хамтарсан ярилцлага хийлээ

Саяхан Камбожид "Бүс ба Зам"-ыг хамтран байгуулах талаар "Ардын өдрийн ...

2025 оны 04 сарын 16, 20 цаг 23 минут
2025 оны 04 сарын 16, 20 цаг 13 минут
Саудын Арабд газрын тос, байгалийн хийн шинэ ордуудыг нээжээ

  Саудын Арабын зүүн муж болон Руб эль Хали цөлд газрын тос, ...

2025 оны 04 сарын 15, 15 цаг 40 минут
Алтны ханш сүүлийн 18 сарын дээд дүнгээр эрчимжлээ

 Алтны спот ханш 4.9 хувиар эрчимжиж, 2020 оны гуравдугаар сараас ...

2025 оны 04 сарын 15, 11 цаг 41 минут
Хятадад тогтоосон тарифын нэмэгдэл манай нүүрсний орлого буурахад нөлөөлсөн гэв

 Оны эхний гурван сарын байдлаар манай улсын эдийн засагт нүүрснээс ...

2025 оны 04 сарын 15, 10 цаг 31 минут
2025 оны 04 сарын 15, 09 цаг 55 минут
Засгийн газар өнгөрсөн 7 хоногт

  - Экспортын хэмжээ өнгөрсөн 7 хоногоос нэмэгдэж 237 сая ам.долларт ...

2025 оны 04 сарын 14, 14 цаг 15 минут
Алтны үнэ 3200 ам.доллароос давжээ

 ЛОНДОН, 2025 оны дөрөвдүгээр сарын ...

2025 оны 04 сарын 11, 15 цаг 37 минут
Б.Пүрэвдорж: Тавантолгой төмөр зам ТӨХК 4-хөн км газарт 1 сая төгрөгөөр тээвэр хийж байна

  УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Тавантолгой төмөр зам ТӨХК-ийн үйл ...

2025 оны 04 сарын 11, 14 цаг 34 минут
Brent газрын тосны үнэ 59 ам.доллараас доош уналаа

 Лондоны түүхий эдийн бирж дээр Brent газрын тосны үнэ 2021 оны ...

2025 оны 04 сарын 11, 09 цаг 32 минут
Ховор очир эрдэнийг танилцууллаа

  Зуу гаруй каратын очир эрдэнийг Орост анх удаагаа ...

2025 оны 04 сарын 10, 15 цаг 35 минут
2025 оны 04 сарын 10, 12 цаг 50 минут
Хятадын бараанаас 104 хувийн татвар авч эхэлжээ

  ВАШИНГТОН, 2025 оны дөрөвдүгээр сарын 9 /TASS/. АНУ-ын Засгийн ...

2025 оны 04 сарын 10, 12 цаг 49 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани