Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт ₮27.5 тэрбумыг алдаж байна

 

Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт ₮27.5 тэрбумыг алдаж байна

 

  • 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг коронавирус салхинд хийсгэх нь
  • Хэрэв төмөр замтай байсан бол нүүрсний экспортод өнөөдрийнх шиг хүндрэл үүсэхгүй байсныг "Монгол нүүрс ассоциаци” онцолсон юм

Дэлхий нийтийг түгшээж буй шинэ төрлийн вирусийн улмаас Монголын эдийн засаг хүндхэн сорилттой нүүр тулах нь. Орлогын гол эх үүсвэр нүүрсний экспорт ирэх сар хүртэл зогссоноор нөхцөл байдал улам эмзэг болж ирэв. "Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалын хэлснээр манай улс энэ оны эхний улиралд нүүрсний экспортоос олох орлогоо бүрмөсөн алдах нь нэгэнт тодорхой боллоо. 2020 оны төсөвт 42 сая тонн нүүрс экспортолж, үүнээс татварын орлогоор 1.4 их наяд төгрөг олохоор Засгийн газар тооцоолсон. Гэвч коронавирусээс улбаатай хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтаас үүдэн манай улс багагүй алдагдал амсахаар байна. Хэрэв бид дээр дурдсан төлөвлөсөн хэмжээнд нүүрсний экспорт хийж чадахгүй бол цалин тэтгэвэр тавих асуудал цаашид хүндэрнэ гэсэн үг. Орлогогүй төсөв ийм нөхцөлд зардлаа танахаас өөр хувилбаргүй. Төсвөө тодотгоод ч эдийн засгийн уналтыг зогсоож дийлэхгүй. 42 сая тонныг экспортлох Засгийн газрын төлөвлөгөөг коронавирус ийнхүү салхинд хийсгэх нь. БНХАУ-ын Баяннуур хот, Гашуунсухайтаас 130 км-ийн цаана байгаа Халиут гэх газар коронавирусийн халдварын хоёр ч тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ирэх сарын 2-ныг хүртэл Гашуунсухайт, Шивээхүрэн, Бичигт, Булган боомтоор нүүрсний экспорт хийхийг хориглох шийдвэр Улсын онцгой комиссоос гаргасан билээ. Монгол Улсын нүүрсний нийт экспортын 51 хувийг Гашуунсухайтын боомтоор тээвэрлэдэг. Зөвхөн тус боомтоор гэхэд жилд 3.5-4 орчим тэрбум ам.долларын уул уурхайн бараа бүтээгдэхүүний борлуулалт хийдэг. Тэгвэл Гашуунсухайтын боомт хаагдсанаас хойш манай улс өдөрт 10 гаруй сая ам.доллар буюу төв банкны мягмар гарагт зарласан албан ханшаар тооцож үзвэл 27.5 тэрбум төгрөг алдаж байна. Үүнийг 30 хоногоор үржүүлж тооцвол 300 гаруй сая ам.долларын орлогоо бид тавиад туух нь. Бусад боомтыг оруулж тооцвол үүнээс илүү өндөр тоо гарах нь дамжиггүй. 

Төсөв нь орлогогүй, улсын сан хөмрөг нь хоосон улс яаж дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэж, эрүүл мэндийн салбараа тэтгэж, тэжээх чадах билээ. Хамгийн ноцтой нь, Хятадын тал Монголоос авах уул уурхайн бараа бүтээгдэхүүний худалдан авалтаа 30-60 хүртэлх хоногоор хойшлуулж байгаа нь эдийн засагт урилгагүй хямрал дуудлаа. Ядаж байхад яр гэгчээр манай улс ирэх жилүүдэд 2.9 тэрбум ам.долларын гадаад өр төлбөр барагдуулах хатуу хуваарьтай. Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр, нэгдүгээр сард улсын нийт экспорт 459 сая ам.доллар болж, 2019 оны мөн үетэй харьцуулахад 24.4 хувиар ахисан. Гадаад худалдаа 14.3 сая ам.долларын алдагдалтай гарч, энэ нь эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2015 оныг дахин давтлаа. Уул уурхайн эдийн засагч Л.Наран баатар "2020 он сорилттой жил болохоор байна. Аж ахуйн нэгжүүдийн өглөг, авлага хугацаанаасаа хоцорч, зээлийн эргэн төлөлт муудаж байгаа нь ажиглагдах болсон. Уул уурхайн компаниудын сэлбэгийн хангалт тасарснаас болж техникүүд нь сул зогсож эхэллээ. Үүнийг дагаад ажил эрхлэлт муудна. Нөхцөл байдал энэ чигээр дахиад сар үргэлжлэхэд манай эдийн засагт томоохон хямрал авчирч мэдэхээр байна” хэмээн өөрийн нүүр номдоо бичжээ. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк тэргүүтэй олон улсын санхүүгийн донор байгууллагууд манай улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг ихээхэн өөдрөг төсөөлж, тогтвортой өснө хэмээн таамаглаж байсан. Тэгвэл нүүрсний экспорт хумигдаж, аж үйлдвэр болон үйлчилгээний салбарын үйл ажиллагаа саармагжсанаар эдийн засаг агших дүр зураг ажиглагдаж эхэллээ. Хэрэв төмөр замтай байсан бол нүүрсний экспортод өнөөдрийнх шиг хүндрэл үүсэхгүй байсныг "Монгол нүүрс ассоциаци” онцолсон юм. Өмнөд хөршийн нүүрсний эрэлт ихэсдэг хугацаа гэвэл дөрөвдүгээр сараас эхлээд наймдугаар сард оргилдоо хүрч, аравдугаар сараас уруудаж эхэлдэг. Энэ үед дэд бүтэц сайтай орнууд илүү давуу боломж эдлэх нь бий. Харин манай улсын хувьд авто замаар нүүрсээ тээвэрлэдэг учраас урт удаан хугацаанд зогссон салбарынхан бэлтгэл ажлаа хангаж, жигдэртэл багагүй хугацаа орно. Нүүрсний биет хэмжээгээ үлэмж ахиулахад төмөр замын ач холбогдол их. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км урт төмөр зам ашиглалтад орсноор жилд 30 сая тонн нүүрс экспортод гаргах боломж бүрдэнэ гэж үзэж буй. Гэвч өнөөдрийг хүртэл уг төмөр зам ашиглалтад орсонгүй. "Чингис” бонд болон "Эрдэнэс Тавантолгой”-н 2018 оны цэвэр ашгаас багагүй хэмжээний мөнгийг энэхүү төсөлд юүлсэн билээ. "Эрдэнэс Тавантолгой”-н нэг тонн нүүрс төмөр замтай болбол тээвэрлэх өртөг найм орчим ам.доллараар буурах бөгөөд автозамын тээврээс дөрөв дахин бага зардлаар нүүрсээ өмнөд хөрш болон гуравдагч зах зээлд хүргэх боломж бүрдэхээр байгаа юм. Нүүрсний экспортоос гадна ирэх тавдугаар сард ОУВС-тай байгуулсан "Өргөтгөсөн санхүү жилтийн хөтөлбөр” дуусахаар байгаа. 2017 оноос хойш хэрэгжсэн энэхүү хөтөлбөр зогссоноор манай улсыг чиглэх гадаадын хөрөнгө оруулалт буурч болзошгүй гэсэн таамгийг мөн хийгээд байна. Тэрчлэн УИХ-ын ээлжит сонгууль энэ онд тохиож байгаа нь ДНБ-ий өсөлт уруудах ээлжит үндэслэлд тооцогдоно. Корнонавирусийн тархалт намжихаас Монголын эдийн засаг өсөх, уруудах нь хамаарахаар байна. Хятадын эдийн засгийн зогсонги байдал тус улсаас хараат эдийн засагтай орнуудад хамгийн хүндээр нөлөөлөх аж. Өмнөд хөршийн эдийн засаг энэ онд агших таамгийг Bloomberg болон J&P Morgan, Economist Intelligence Unit тэргүүтэй байгууллагууд дэвшүүлсэн юм.

Засгийн газрын мэдээ
Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт ₮27.5 тэрбумыг алдаж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарлаа

Энэ оны 8 дугаар сарын байдлаар гадаад худалдааны эргэлт 7,244.3 сая ...

Өчигдөр, 14:37
Монголын эдийн засаг уул уурхайдаа л түшиглэж босно

Ядуу байхын зовлон яасан их юм бэ гэдэг л бидэнд тулгараад байна. Үндэсний ...

Өчигдөр, 13:03
Алтны баяжмалтай чулуу тээвэрлэж явсан этгээдийг илрүүлжээ

 Өчигдөр буюу хагас сайн өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг ...

2020 оны 09 сарын 24, 09 цаг 38 минут
Зэсийн ханш 6850 ам.долларт хүрчээ

 Лондоны металын бирж дээр өнгөрсөн баасан гарагт нэг тонн цэвэр ...

2020 оны 09 сарын 23, 17 цаг 01 минут
Жоншны уурхайн нурангид дарагдсан иргэний цогцсыг гаргажээ

 Дундговь аймгийн Хулд сумын нутагт орших Шувуутай багийн Ар ...

2020 оны 09 сарын 23, 16 цаг 38 минут
Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хооронд нь холбоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн ...

2020 оны 09 сарын 23, 16 цаг 08 минут
2020 оны 09 сарын 23, 11 цаг 00 минут
Мэдэгдэл

 "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн өмнөх удирдлагуудтай холбоотой ...

2020 оны 09 сарын 23, 10 цаг 17 минут
VIPEXPO.MN вэбсайт имижээ шинэчилж, илүү хялбар болжээ

Монголын бизнес эрхлэгчдийн мэдээ мэдээлэл, сурталчилгааг хэрэглэгчид нэг ...

2020 оны 09 сарын 23, 09 цаг 31 минут
Ардчилсан Конгод уурхайд хүний эрх зөрчигдөж байна гэв

 "Дэлхийн эдийн засгийн чуулган”-аас (World Economic Forum /WEF/) ...

2020 оны 09 сарын 22, 20 цаг 06 минут
Энэтхэг, Тайвань, Вьетнамын нүүрсний хэрэгцээ өсчээ

   М. Хүслэн   Азийн томоохон зах зээлд тооцогддог ...

2020 оны 09 сарын 22, 19 цаг 56 минут
Арванхоёрдугаар сар хүртэл гарц танахгүй

 OPEC-ийн өргөтгөсөн бүлгийн уулзалтын дараа Саудын Арабын Эрчим ...

2020 оны 09 сарын 22, 19 цаг 39 минут
Байгаль нуурын газар хөдлөлт Улаанбаатар хотод мэдрэгджээ

09 дүгээр сарын 22 буюу өнөөдөр 02:04:57 цагт ОХУ-ын Слюдянка тосгонд ...

2020 оны 09 сарын 22, 11 цаг 39 минут
НҮҮРСНИЙ ЗАМ

  Ѳдѳртѳѳ олон сая ам доллар эргэлдэж байдаг Ѳмнѳговь ...

2020 оны 09 сарын 22, 09 цаг 45 минут
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэнд “Хүндэт доктор” цол олголоо

 Монгол Улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт олон жил үр ...

2020 оны 09 сарын 19, 14 цаг 32 минут
БНХАУ нээрээ л Монголыг бодсондоо л нүүрс авч байгаа юу

БНХАУ-ын Гадаад харилцааны яамны сайд Ван И Монгол Улсад айлчлахын өмнө ...

2020 оны 09 сарын 18, 14 цаг 09 минут
Ц.Нямдорж: “Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь Ли Чин Ши гэдэг хятад хүн шүү

“Сахал” Эрдэнэбилэгийн эцэг нь 1940 онд Монголд орж ирсэн ...

2020 оны 09 сарын 18, 12 цаг 45 минут
“Эрдэнэт”-ийг шалгах ажлын хэсгийн ахлагчаар Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарыг томилжээ

 Засгийн газрын 2019 оны гуравдугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар ...

2020 оны 09 сарын 18, 10 цаг 25 минут
Газрын тосны эрэл, хайгуулыг эрчимжүүлэх ажлууд тусгагдсаныг онцоллоо

  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон БНХАУ-ын Петрочайна Дачин ...

2020 оны 09 сарын 17, 16 цаг 41 минут
Ван И буцлаа, НҮҮРСНИЙ ЭКСПОРТ өсөх үү?

 Австрали, Хятад хоёр  дахиад муудалцаад эхэллээ, ашгүй манай ...

2020 оны 09 сарын 17, 16 цаг 28 минут
Тээвэр зогсоох мэдэгдэл

Эрх баригч, ихэс дээдсийн "хэтэвч” нь болсон гэх Тавантолгой орд газар ...

2020 оны 09 сарын 15, 17 цаг 45 минут
COVID-19 алтны ханшид хэрхэн нөлөөлөв?

 Цар тахлын нөлөөгөөр эдийн засгийн тодорхойгүй байдал нэмэгдэж, үнэ ...

2020 оны 09 сарын 15, 17 цаг 43 минут
Нүүрс олборлолт аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтийг унагав

 Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сард 9.6 ...

2020 оны 09 сарын 15, 16 цаг 16 минут
Хувцасаа түлэх үү, шахмал түлшээ нэмэх үү

 Ойрын өдрүүдэд бороо орж, цочир хүйтэрлээ. Хүйтний улирал ирж байгаа ...

2020 оны 09 сарын 15, 16 цаг 12 минут
“COVID-19” олон улсад төмрийн хүдрийн үнэд хэрхэн нөлөөлөв?

 Бразил улсад Covid-19 хурдацтай тарсан нь тус улсын төмрийн хүдрийн ...

2020 оны 09 сарын 15, 14 цаг 23 минут
Нүүрс олборлолт аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтийг унагав

 Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сард 9.6 ...

2020 оны 09 сарын 15, 09 цаг 59 минут
“Rio Tinto” Монголын уурхайг хөгжүүлэхэд 500 сая ам.доллар босгоно

 ЛОНДОН./Reuters/."Rio Tinto” компани Монгол Улс дахь "Оюу толгой" ...

2020 оны 09 сарын 14, 16 цаг 22 минут
2020 оны 09 сарын 14, 15 цаг 14 минут
“Rio Tinto”-гийн гүйцэтгэх захирал тэргүүтэй өндөр албан тушаалтнууд компанийг орхихоо мэдэгдэв

 Австралийн уугуул иргэдийн ариун газар нутгийг сүйтгэсэн явдал ...

2020 оны 09 сарын 14, 15 цаг 08 минут
Зэсийн үнэ 40 гаруй хувиар өсчээ

 БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбар идэвхжиж улс орнуудын хөл хорио суларч ...

2020 оны 09 сарын 14, 14 цаг 35 минут
“Скорпион сервис” ХХК түүхий нүүрс ашиглаж байжээ

 Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд тоосгоны үйлдвэрлэл ...

2020 оны 09 сарын 14, 13 цаг 25 минут
2020 оны 09 сарын 14, 12 цаг 25 минут
Манай улс “Цөмийн зэвсэггүй бүс” боловч “Цөмийн эрчим хүчгүй бүс” биш

Ногоон эрчим хүчний чиг хандлага тэргүүлж байгаатай уялдан ураны үнэ өсөж, ...

2020 оны 09 сарын 14, 12 цаг 15 минут
ОХУ-д коксжих нүүрсний дахин нэг цогцолбор ашиглалтад орлоо

Оросууд 2030 он гэхэд нүүрсний экспортоор тэргүүлэх зорилт тавьжээ Оросын ...

2020 оны 09 сарын 14, 12 цаг 08 минут
“Туркойз Хилл Ресурс”: Оюутолгойн далд уурхайд шаардагдах ХӨРӨНГӨ босгоно

  Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд болох "Рио Тинто”, ...

2020 оны 09 сарын 14, 12 цаг 06 минут
Байгаль эхийн амьдрах хүсэл зоригийг илэрхийлэх 20 гэрэл зураг

Бидний амьдарч буй дэлхий ойролцоогоор 4,5 тэрбум жилийн настай ...

2020 оны 09 сарын 14, 10 цаг 16 минут
Хөрөнгө оруулагчид “Оюу Толгой”-н гүний уурхайн асуудал дээр тохиролцоонд хүрлээ

 "Оюу Толгой” төслийн голлох хөрөнгө оруулагчид болох "Рио Тинто” ...

2020 оны 09 сарын 14, 10 цаг 11 минут
Манай улс “Цөмийн зэвсэггүй бүс” боловч “Цөмийн эрчим хүчгүй бүс” биш

 Ногоон эрчим хүчний чиг хандлага тэргүүлж байгаатай уялдан ураны үнэ ...

2020 оны 09 сарын 14, 09 цаг 40 минут
“Рио Тинто” буулт хийж эхлэв үү?

 УИХ-ын чуулганы 2019 оны арваннэгдүгээр сарын 21-ний нэгдсэн ...

2020 оны 09 сарын 14, 09 цаг 37 минут
АНУ-ын баруун эрэгт аймшигт түймэр дэгдэж байна

 АНУ-ын баруун эргийн мужуудад ой хээрийн 100 шахам түймэр дэгдэж ...

2020 оны 09 сарын 11, 15 цаг 00 минут
Газрын тосны үйлдвэр түшсэн хотхоныг 2024 онд ашиглалтад оруулна

 БНЭУ-ын Засгийн газрын 1.2 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр ...

2020 оны 09 сарын 11, 12 цаг 54 минут
Цагаан хаданд “Ми ми” худалддаг жолооч нарыг шалгуулах хүсэлт гаргажээ

 Өмнөговь аймгийн Цагаан хад чиглэлд тээвэр эрхэлдэг нэр бүхий жолооч ...

2020 оны 09 сарын 11, 11 цаг 21 минут
“Рио Тинто”-гийн гүйцэтгэх захирал Жан Себастьян Жакийг ТУЗ нь огцруулах ШИЙДВЭР гаргалаа

 Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талууд болох "Рио Тинто”, ...

2020 оны 09 сарын 11, 10 цаг 08 минут
2020 оны 09 сарын 10, 12 цаг 58 минут
“Тайван зогсоол” цогцолбор энэ онд ашиглалтад орно

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг 14 мянга гаруй жолооч ...

2020 оны 09 сарын 10, 12 цаг 22 минут
“Эрдэнэс Тавантолгой”-н эрх бүхий албан тушаалтнууд тендер будилуулдагийг тогтоожээ

“Эрдэнэс Тавантолгой” компанийн эрх бүхий албан тушаалтнууд ...

2020 оны 09 сарын 10, 12 цаг 17 минут
Зэсийн ханш 7000 ам.долларт хүрнэ

 Зэсийн үнэ тонн нь өнгөрсөн сард 6342-6728 ам.долларын хооронд ...

2020 оны 09 сарын 09, 17 цаг 08 минут
Багануур, Шивээ-Овоо, Шарын голын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 75- 76 хувьтай байна

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрчим хүчний салбарын 2020-2021 ...

2020 оны 09 сарын 09, 16 цаг 58 минут
Калифорнийн түймэр түүхэнд байгаагүй их талбайг хамарчээ

  АНУ-ын Калифорни мужид энэ жил ойн түймрийн хэмжээ 809.3 мянган ...

2020 оны 09 сарын 09, 16 цаг 52 минут
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 77 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд мөн өдөр “ДЦС-IV” компанийн дулааны ...

2020 оны 09 сарын 09, 11 цаг 00 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани