Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдсийн баялгаас үүдэх “Монгол өвчин” (Mongolian disease)

Дэлхий дээр 200 гаруй улс орны байгалийн баялгийн нөөц бололцооны хувьд харилцан адилгүй.

Байгалийн нөөц баялаг улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд түлхэц өгч, түшиг тулгуур болдог гэдэг маргаангүй зүйл. Гэхдээ байгалийн баялгаа зүй зохистой, зөв ашиглаж байж, түүний үр өгөөжийг нь улс, нийгмийнхээ хөгжилд нэмэр хандив болгох нөхцөл, боломж үүсдэг. 

Байгалийн арвин их нөөц баялагтай боловч түүнийгээ буруу ашиглаж, зарцуулснаас үүдэн бий болдог “Голланд өвчин”, “Баялгийн хараал” гэх мэт сөрөг үр дагавруудын талаар бидний монголчууд цөөн бус жилийн хугацаанд бага бусаар ярьж хэлэлцсээр, бие биедээ анхааруулсаар, цэцэрхсээр байгаа билээ. 

Байгаль дахь эрдэс баялгийн олборлолт, боловсруулалтаас гарсан бүтээгдэхүүнээ экспортлох замаар мөнгө олж, түүнийгээ нийгмийн учир утгагүй халамж, тансаглалд хий зарцуулж, цацах, бүтээгдэхүүний зах зээлийн үнэ буурахад эдийн засаг нь дагаад унах, төр, засгийн эрх баригчдын зарим нэг ухвар мөчид ухаан, шуналт этгээдүүд буруу зөрүү замаар оруулсан зэргээс шалтгаалан улс орон   ядуурахыг товчхондоо “Голланд өвчин” тусах гээд байгаа юм. “Баялгийн хараал” гэдэг нь эрдсийн баялгаа олборлож, ашиглаад дууссан ч улс, нийгмээрээ ядуу тарчиг хэвээрээ, баялаг үйлдвэрлэдэг гялайж гялтайх ганц үйлдвэргүй, эвдэрсэн газар шороондоо дарагдан үлдэхийг хэлдэг.

Монгол Улс байгалийн эрдэс баялаг арвинтай хийгээд уул уурхайн салбарт тулгуурлан аж төрдгийн хувьд ийм төрлийн өвчин, хараалд өртчих вий гэж нийтээрээ болгоомжилдог, сэтгэл зовнидог. Гэтэл манай эрх баригчид хуучин, шинэ оны зааг дээр дурдсан “өвчин, хараал”-тай адил бус, гэхдээ энэ төрөлд хамруулбал зохих цоо шинэ төрлийн “өвчин”-ийг   дэлгэрүүлэв. Энэ нь Монгол Улсын тэтгэврийн насны 421 мянган иргэнээс тэтгэврийн зээлтэй 229 мянган иргэн ХААН болон Төрийн банкнаас авсан 776 тэрбум төгрөгийн зээлийг нэг удаа тэглэх хууль боловсруулан баталсан үйлдэл юм. 

Энэхүү зээлийн төлбөрт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК-ийн эзэмшилд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь байдаг Салхитын  ордыг ирээдүйд ашиглах 7 жилийн хугацааны нийлбэр ашгийг барьцаалан бонд гаргаж мөнгөжүүлэх замаар уг хуулийг хэрэгжүүлэх явдал юм. Үүнийг  монголоор тайлбарлавал “Алаагүй баавгайн арьсыг хуваах”-ын үлгэр жинхэнээрээ  амилж байгаа нь энэ.

Орд ашиглах төслийг “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК хэрэгжүүлэх, “Эрдэнэс Монгол” ХХК бонд гаргах, түүнд нь Хөгжлийн банк баталгаа гаргах, Монголбанк мөнгөжүүлэх, тэр мөнгөний 70%-ийг ХААН банк, 30%-ийг Төрийн банк авсанаар тэтгэврийн зээлийн өр тэглэх ажиллагаа хэрэгжих юм байна. Түүнчлэн, тэтгэврийн зээл аваагүй 192 мянган ахмадуудад тус бүрт 1 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаас гаргаж тараах   гэнэ. Энэ бол яах аргагүй эрдсийн баялгаас үүдэн үүсэж байгаа цоо шинэ “өвчин” юм. Урьд нь ийм “өвчин”-ий сураг сонсогдож байгаагүй билээ. Цоо шинэ учраас, тэгээд ч Монголоос гарч байгаа учир үүнийг “монгол өвчин” гэж нэрлэхээс өөр аргагүй. 

“Монгол  өвчин” нь “голланд  өвчин”-өөс ялгаатай. Нэгдүгээрт, “голланд өвчин”-ий үед олборлож, хагас боловсруулсан бүтээгдэхүүнээ экспортолж, түүнээс бодитой бий болсон орлогыг шамшигдуулдаг бол “Монгол өвчин” нь олборлож, ашиглаж эхлээ ч үгүй байгаа ашигт малтмалын ордын ашиглалтаас ирээдүйд бий болно гэж алдаа, мадагтайгаар цаасан дээр тооцоолсон орлого, ашгийг барьцаалан бонд болон үнэт цаас гаргаж, түүнийгээ бодитой байгаа мөнгөөр (улсын буюу ард түмний бэлэн мөнгө) мөнгөжүүлж, хэн нэгний ашиг сонирхолтой зүйлд зарцуулдаг. Хоёрдугаарт, ирээдүйд бий болох ашиг, орлогыг нь төр өмчлөн, эзэрхэн авч буй мөртлөө, тэрхүү ашиг, орлогыг бий болгох арга, үндсэн зэвсэг  болсон хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг төр гаргах, өрөнд орж буйгаа мэдэхгүй байгаагийн дээр энэхүү хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг хэрхэн гаргах талаар өчүүхэн ч бодсонгүй. Гуравдугаарт, “Монгол өвчин”-өөр хамаг орлого, ашгийг нь түрүүлээд авсан төслийг хэрэгжинэ гэж итгэхэд бэрх. “Монгол өвчин” нь цаасан дээр (хууль, шийдвэрээсээ эхлээд бонд, үнэт цаасаа хүртэл) хий хоосон, эзэн-хариуцагчгүй дэлгэрч буй учраас уг ордыг ашиглах төслийн хөрөнгө оруулалт шийдэгдэхгүй, бөөн хүлээлт, маргаан үүсэх нь дамжиггүй тул тусгай зөвшөөрөл эзэмшилт будилж, төсөл хэрэгжих хугацаа хойшилсоноор ойлгомжгүй нөхцөл байдал эцэс төгсгөлгүй үргэлжилж, эцэстээ улс нийгэм л хохирно. 

Ашигт малтмалын бусад нүнжигтэй томоохон ордуудын хувь заяа ийм маягаар “монгол өвчин”-д нэрвэгдэж, өөрийн ашиг сонирхолд нийцүүлэн шийдвэрлэх, нам, эвсэл, эрхтэн дархтан цаашид бий болохыг үгүйсгэх аргагүй. “Монгол өвчин” гарснаар банк, харилцагч хоорондын арилжааны харилцаанд төр хөндлөнгөөс оролцож, будлиан үүсгэж байна. Зөвхөн Засгийн газрын гаргасан бондыг мөнгөжүүлэх үүрэгтэй Монголбанк компанийн бондыг санхүүжүүлэх болж байна. Төр иргэдэд ялгавартай хандаж байгаа нь бодитой илэрч, ард иргэдэд сөрөг сэтгэгдэл төрүүлж байна.

Ийнхүү эрдэс баялагтай холбоотой нэгэн шинэ “өвчин” Монгол эх оронд маань үүсэж байгаа нь туйлын харамсалтай.  

Монгол Улсын Зөвлөх инженер, Доктор (Ph.D) Н.Даваасамбуу 

WWW.MONGOLIANMININGJOURNAL.COM

Эрдсийн баялгаас үүдэх “Монгол өвчин” (Mongolian disease)
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Нэр:*
Сэтгэгдэл:
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Insert link URLInsert protected URL Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Батлах код: *
Шинэ мэдээ
Өчигдөр, 18:32
Ираны эдийн засаг газрын тосноос шууд хамааралгүй болжээ

 Өнгөрсөн он эдийн засаг газрын тосны экспортоос шууд ...

Өчигдөр, 18:22
Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдсон шүүгч нарыг шүүх хурлын тов гарлаа

 "Салхитын мөнгөний орд”-ын гэх тодотголтой, уг ордын тусгай ...

Өчигдөр, 18:01
Д.Сумъяабазар сайд аа, Хөрөнгийн биржид хувьцаа гаргах нь зөв...

Хүн төрөлхтөн байгалийн баялагаа ашиглаж ирсэн түүхтэй. Олон зууны турш ...

Өчигдөр, 17:23
“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаатай иргэн 96480 төгрөгийн ногдол ашиг авна

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуягтай ...

Өчигдөр, 16:09
Нүүрс биш зэс экспортыг хойш нь ЧАНГААВ

 Коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлсэн арга хэмжээнүүд эдийн ...

Өчигдөр, 13:23
"Эрдэнэс Тавантолгой" анх удаа ногдол ашиг ТАРААХ боллоо

 "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ...

Өчигдөр, 13:18
1072 хувьцааны дансаа нээлгээгүй иргэдэд ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ

 "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг ...

Өчигдөр, 13:12
"Хөх хотын түүх: Тонис-херацлейон"

Газар дундын тэнгисээс ирэх худалдааны хөлөг онгоцуудыг саравчлан, эртний ...

Өчигдөр, 12:52
Газрын тосны ханш 47 ам.доллар болж буурч магадгүй

 ОПЕК буюу Газрын тос экспортлогч орнуудын байгууллага жил бүр ...

Өчигдөр, 12:50
Далайн боомтоор нүүрсээ экспортлох боломж бүрдсэн ч бэлтгэл хангалтгүй байна

    Ерөнхийлөгчийн Японд нүүрс нийлүүлэх тохиролцоог ...

Өчигдөр, 12:45
"Явуургүй шунал"

Сарьсан багваахайн ченж Хятадууд ханшаа өсгөж 800 мянгаас 1 тэрбум төгрөг ...

Өчигдөр, 11:48
Өчигдөр, 11:05
Эрдсийн баялгаас үүдэх “Монгол өвчин” (Mongolian disease)

Дэлхий дээр 200 гаруй улс орны байгалийн баялгийн нөөц бололцооны хувьд ...

2020 оны 02 сарын 14, 16 цаг 15 минут
16 тонн шатахуун тээвэрлэж яваад “Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрсөн машиныг татаж гаргажээ

Говь-Алтай аймгийн нутагт орших “Ээвийн гол”-ын мөсөнд ...

2020 оны 02 сарын 14, 14 цаг 20 минут
Reuters: Титэм вирус "Оюутолгой"-н хүдрийн импортыг саарууллаа

 Шинэ төрлийн титэм вирусийн халдвар тархахаас урьдчилан сэргийлэх ...

2020 оны 02 сарын 14, 13 цаг 33 минут
Рио Тинто: Коронавирус Монгол Улсын зэсийн экспортод сөргөөр нөлөөлнө

 БНХАУ-д коронавирусийн халдвар тархсан нь Монгол Улсын зэсийн ...

2020 оны 02 сарын 14, 13 цаг 05 минут
Хууль бусаар мод бэлтгэсэн долоон гэмт хэрэг илрүүлжээ

Цагдаагийн байгууллагаас жил бүр зохион байгуулдаг "Сар шинэ" нэгдсэн арга ...

2020 оны 02 сарын 14, 12 цаг 34 минут
ОПЕК ОХУ-аас хариу хүлээх зуур газрын тосны үнэ СЭРГЭВ

 Нью-Йоркийн бирж дээр нэг баррель түүхий нефтийн үнэ 51.38 ам.доллар ...

2020 оны 02 сарын 14, 11 цаг 56 минут
Н.Назарбаевын хүсэл хийн хоолойг Монголоос ХОЛДУУЛНА

 ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монголоор ...

2020 оны 02 сарын 14, 11 цаг 42 минут
Шуурхай мэдээ: Монгол Улс хилээ бүрэн хаалаа...

Өнөөдөр болсон Засгийн газарын хуралдаанаар Монгол улс онцгой байдал ...

2020 оны 02 сарын 13, 17 цаг 40 минут
Байгаль орчны нөхөн сэргээлтээс 10 тэрбум төгрөг тусгай санд төвлөрчээ

 2019 онд хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх зорилтын хүрээнд Ашигт ...

2020 оны 02 сарын 13, 14 цаг 53 минут
Шилийн богд руу зорчих хөдөлгөөнийг хориглолоо

Цагаан сарын баярыг нийтийн хэмжээнд тэмдэглэн өнгөрүүлэхгүй болсонтой ...

2020 оны 02 сарын 13, 14 цаг 09 минут
2020 оны 02 сарын 13, 13 цаг 24 минут
Кёкүшюүзан Д.Батбаяр уул уурхай томоохон лицензүүдийг хууль зөрчиж хувьдаа цуглуулсан уу!

Монголын уул уурхайн сор болсон лицензүүдийг өөрсөд дээрээ төвлөрүүлсэн 30 ...

2020 оны 02 сарын 13, 13 цаг 20 минут
Б.Ганхуяг: Нүүрсний экспортын хоригийг сунгавал эдийн засагт сөргөөр нөлөөлнө

 Гашуунсухайт боомтоос 130-190 км-ийн цаана коронавирусний дөрвөн ...

2020 оны 02 сарын 13, 12 цаг 09 минут
Гурвантэсийн улаан чулууг иргэд ухаад найм хонож байна

 Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан ...

2020 оны 02 сарын 13, 11 цаг 56 минут
2020 оны 02 сарын 13, 11 цаг 43 минут
Өвөл хэт дулаарснаас болж шумуул устах аюул нүүрлээд байна

 Биологийн мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар уур амьсгалын өөрчлөлтийн ...

2020 оны 02 сарын 13, 11 цаг 35 минут
Анхаар! Мухар сүсгээс үүдэн хууль бусаар ан амьтанг агнах гэмт хэрэг зөрчил үйлдэгдсээр!!!

 Иргэдийн дунд аливаа өвчинг эдгээж анагаадаг гэх мухар сүсэг, амнаас ...

2020 оны 02 сарын 13, 10 цаг 44 минут
Шонхороос олсон орлого хаачдаг вэ?

 Дээр дурдсан хоёр  хууль /БНАТТ хууль, УТХТ хууль/ 2012.5.17 ...

2020 оны 02 сарын 13, 10 цаг 39 минут
Уурхайн ажилчид аймгийн Засаг даргад ханджээ

Баянхонгор /МОНЦАМЭ/. "Наран мандал энтерпрайзес" ХХК-ийн уурхайд ...

2020 оны 02 сарын 12, 20 цаг 04 минут
Ж.Батзандан гишүүн “Хятад”-уудтай орооцолдсон бичлэгний дор жиргээчид юу жиргэв?

УИХ-ын гишүүн  Ж.Батзандан гишүүний ХЯТАДУУДТАЙ уулзаж буй, мөн ...

2020 оны 02 сарын 12, 16 цаг 34 минут
Гашуунсухайтын боомт хаагдсанаар Монгол Улс өдөрт ₮27.5 тэрбумыг алдаж байна

    42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөг коронавирус ...

2020 оны 02 сарын 12, 13 цаг 33 минут
Харийн соёл импортлогчид хаачив...

“Хайрт”либералууд минь хаана байна??? Дэлхий дахины өмнө шинэ ...

2020 оны 02 сарын 12, 13 цаг 30 минут
“Наран мандал”-ын уурхай залуусын тань амь нас, эрүүл мэндээр тоглож л байг уу, Г.Батжаргал дарга аа

 Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ...

2020 оны 02 сарын 12, 13 цаг 24 минут
П.Очирбат: Дубайн төлөвлөгөөг баталсан хүмүүсийг шоронд хорих биш, харин ч шагнах хэрэгтэй

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай уул уурхай тойрсон сэдвээр ...

2020 оны 02 сарын 12, 12 цаг 13 минут
ОХУ, БНХАУ Монголоор хийн хоолой дамжуулах эсэхийг хэлэлцэнэ

“Сибирийн хүч-2” хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр ...

2020 оны 02 сарын 12, 11 цаг 33 минут
Жоншны баяжуулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ

Дундговь аймгийн Баянжаргалан сумын "Болоржонш" ХХК тус сумын Энгэр-Ус ...

2020 оны 02 сарын 12, 10 цаг 56 минут
Ойгоос мод ухаж авчирч булшлахаа хэзээ зогсоох вэ?

Мод vржvvлгийн газрууд 10 жил тарьсан модоо 3000 тегрегеер зарая гэж хот ...

2020 оны 02 сарын 11, 20 цаг 47 минут
Сайжруулсан түлшний “алдааг” шинэ үйлдвэртээ залруулах боломжтой юу

  Түүхий нүүрсний хэрэглээнд хязгаарлалт тавьж, сайжруулсан шахмал ...

2020 оны 02 сарын 11, 17 цаг 02 минут
Ж.Батзандан гишүүний Хятадуудтай уулзаж линценз наймаалцсан бичлэг цацагдлаа

УИХ-ын гишүүн, ШИНЭ-ын дарга Ж.Батзандан Хятадуудтай уулзжээ.    ...

2020 оны 02 сарын 11, 14 цаг 37 минут
“Гашуунсухайт боомтод шинэ коронавирусийн 12 сэжигтэй тохиолдол илэрсэн“

ДЭМБ, Эрүүл мэндийн яам, Хил хамгаалах ерөнхий газар болон МХЕГ ...

2020 оны 02 сарын 11, 12 цаг 57 минут
“Rio Tinto” компанийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирлыг шинээр томилжээ

“Rio Tinto” компани Монгол Улсын Засгийн газартай харилцаагаа ...

2020 оны 02 сарын 10, 17 цаг 38 минут
Коронавирусийн дэгдэлт Монголын гадаад худалдаанд нөлөөлж эхэллээ

БНХАУ-ын Ухань хотоос гаралтай коронавирусийн дэгдэлтээс үүдэлтэй Азийн ...

2020 оны 02 сарын 10, 17 цаг 27 минут
ҮЕЭЛҮҮД Монголын шүүх засаглалыг Хятадын мөнгөөр "АВЛИГАДСАН ТҮҮХ"

Гэрээс нь 3 тэрбум төгрөг олдсон Г.ЖАРГАЛАН түүний ахан дүүс буюу Салхитын ...

2020 оны 02 сарын 10, 14 цаг 19 минут
Төрдөө мартагдсан түмэн!

Засгийн газрын 39-р тогтоолоор хилийн боомтуудыг хаахаар шийдвэрлэсэн ч ...

2020 оны 02 сарын 10, 12 цаг 31 минут
“100 УМАЙ”-Н ХӨШӨӨ: МОНГОЛ ОХИДЫН ХЭВЛИЙД ХЯТАДЫН ҮР ҮЛДЭХ ЁСГҮЙ ХЭМЭЭН ХЭЛМЭГДҮҮЛСЭН ТҮҮХ

1930 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр 100 эхийг хэлмэгдүүлэн амь насыг нь ...

2020 оны 02 сарын 10, 11 цаг 53 минут
Титэмт вирус нефтийн үнэд нөлөөлсөн нь

 Хятад болон бусад улсад шинэ төрлийн титэмт вирусээр үүсгэгддэг ...

2020 оны 02 сарын 10, 10 цаг 16 минут
Антарктид түүхэн дээд хэмжээндээ хүрч халав

Дэлхийн өмнөд туйл болох Антарктидын нэг хэсэгт Цельсийн 18.3 хэмийн ...

2020 оны 02 сарын 08, 13 цаг 56 минут

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

"Монголын Геологийн есөн эрхэм" номын нээлт боллоо
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани