Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

М.Оюунчимэг: Байгалийн баялгийг иргэддээ тэгш хуваарилах чинь өөрөө ардчилал байхгүй юу


УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэгтэй ярилцлаа.


-"Эрдэнэс-Тавантолгой ХК-иас ногдол ашиг хуваарилах тухай мэдээлэл хийлээ. Бас ч багагүй хугацаа туулж байж иргэдэд олгосон 1072 хувьцаа "амь орж” байна. Энэ асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороо оны өмнө хэлэлцэж "Эрдэнэс-Тавантолгой” ХК, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд чиглэл өгч байлаа. Тэгэхээр өнөөдрийн энэ үр дүн бас танай Байнгын хороотой холбоотой байх?

-"Эрдэнэс-Тавантолгой” ХК өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн нэг гол үүсвэр болоод үүрэг гүйцэтгэж байна. Өнгөрсөн хугацаанд Тавантолгойн ашгаар чамгүй олон өр зээлийг төллөө. Одоо иргэдэд ногдол ашиг өгөх бололцоо бүрдээд байна гэж ойлгож байгаа. Ер нь анх бид эдийн засгийн тооцоо судалгаа хийж, тодорхой үндэслэлтэйгээр энэ 1072 ширхэг хувьцааг иргэдэд эзэмшүүлж байлаа. Эргээд сануулахад, УИХ-ын 2010 оны 39 дүгээр, Засгийн газрын 2010 оны 272 дугаар тогтоолын дагуу Төрийн өмчийн хорооны 2010 оны аравдугаар сарын 28-ны өдрийн 425 дугаар тогтоол, "Эрдэнэс-МГЛ” ХХК-ийн ТУЗ-ийн 2010 оны арванхоёрдугаар сарын 7-ны 07 дугаар тогтоолоор "Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдаж байсан.

Тухайн үеийн УИХ, Засгийн газар анх байгуулахаасаа л иргэдэд тодорхой хувьцааг эзэмшүүлэх асуудлыг шийдсэн шүү дээ. Өнгөрсөн жил Өргөдлийн байнгын хороонд 27 мянга орчим иргэн, дээр нь ТББ-уудаас "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 2017, 2018, 2019 оны ногдол ашгаас иргэдэд хуваарилах бололцоотой байхад шийдэхгүй байна гэсэн өргөдөл ирсэн. Бид мэдээж ирсэн өргөдлийг хэлэлцээд "Эрдэнэс-Тавантолгой” ХК болоод Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад хуулийн хүрээнд судалж, шийдвэрлэх үүрэг даалгаврыг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны тэмдэглэлээр өгсөн байгаа.

-Тодруулбал?

-Тавантолгойн хувьцааны 14.7 хувийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд эзэмшдэг. Үлдсэнийг нь төр эзэмшиж байгаа. Ер нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК 2017 оноос ашигтай ажиллаж эхэлсэн байдаг. 2018 оны ашгаас Засгийн газар өөрт ногдох хувиар төмөр замын бүтээн байгуулалт хийх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Монгол Улс нүүрсээ авто замаар тээвэрлээд байх нь нэгдүгээрт эдийн засгийн хувьд ашиг багатай, хоёрдугаарт, байгаль орчин сүйдэхээс эхлээд асуудалтай шүү дээ. Ингэхдээ иргэдэд ногдол ашигт нь 57 орчим төгрөгийг суулгаж хуваарилсан байгаа юм. Тийм учраас 2019 онд суулгасан энэ ногдол ашгаа иргэдэд хуваарилах асуудлыг судалж шийдвэрлэхийг Засгийн газарт, тэр дундаа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдад Өргөдлийн байнгын хороо тэмдэглэлээр үүрэг өгсөн юм. Нэгдүгээрт, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн 2018 оны хуримтлагдсан ашгаас Тавантолгойн ордын  үнэ цэнийг өсгөж, үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний явцын талаар мэдээллийг олон нийтэд ил тод хүргэх, тайлагнахыг даалгасан.  Хоёрдугаарт, нийт хувьцаа эзэмшигч иргэдэд 2019 оны цэвэр ашгаас ногдол ашиг хуваарилах асуудлыг шийдвэрлэхийг үүрэг болгосон. Гуравдугаарт, "Эрдэнэс-Тавантолгой” компанийн хувьцааг хөрвүүлэх ажлыг яаралтай эхлүүлж тайлагнах, хувьцаа эзэмшигчдийн бүртгэлийн ажлыг эрчимжүүлэх, Компанийн тухай хуулийн дагуу 1072 хувьцаа эзэмшигчдийн төлөөллийг нийт хувьцаа эзэмшигчдийн хуралд оруулах нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг даалгасан юм. Байнгын хорооны өгсөн үүрэг даалгаврыг хэрхэн яаж биелүүлж байгааг хаврын ээлжит чуулган эхлэхээр эргэж сонсох ийм төлөвлөгөөнд орсон явж байгаа.

-"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигч иргэдэд ногдол ашиг өгөхөөр зарлаж байгаа нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны үүрэг, даалгаврыг биелүүлчихлээ гэсэн үг биз дээ?

-Ерөнхийдөө Өргөдлийн байнгын хорооны өгсөн чиглэлүүд бодит ажил болоод явж байна. Өргөдлийн байнгын хороо өөрөө онцлогтой л доо. Ер нь аливаа үйлдвэрлэлийн процесс бүхэнд нь хяналт тавиад явчихвал эцсийн бүтээгдэхүүн сайн гардаг. Түүн шиг Өргөдлийн байнгын хороо ямарваа асуудал дээр ард иргэд, тухайн салбарт ажилладаг мэргэжилтнүүд, ТББ-ууд, эдийн засагчдын тооцоо судалгааг авч нарийн судалдаг. Ингээд хуралдаанаар тодорхой шийдэл гаргадаг.  Тэр дагуу "Үүнийг ингэж шийдвэрлэх бололцоо байгаа юм байна. Хуулийн хүрээнд судлаад эргэж танилцуулах” гээд Байнгын хорооноос тэмдэглэл, үүрэг, даалгавар өгдөг. Товчхондоо, Өргөдлийн байнгын хороо төрийн ажил шат шатандаа назгайрах, унтаа байдалд орохоос сэргийлж байнга гүйцэтгэлд нь хяналт тавьдаг гэсэн үг. Үр дүнд нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос гарсан шийдвэр Засгийн газрын түвшинд маш сайн ажил хэрэг болоод хэрэгжээд яваад байгаа. Агаарын бохирдол, Туул голын асуудал, одоо энэ 1072 ширхэг хувьцаа зэргийг дурдаж болно. Энд нэг зүйлийг дурдахад, "Эрдэнэс-Тавантолгой” ХК байгуулагдсанаас хойш 2018 оны эцсийг хүртэл 192.2 сая метр куб хөрс хуулалтын ажил хийсэн байгаа. Нийтдээ 45.92 сая тонн нүүрс олборлосон үйл ажиллагааны үзүүлэлттэй. Үүнээс зөвхөн 2018 онд нийт 11 сая тонн нүүрс олборлож, 13.1 сая тонн нүүрс борлуулсан үзүүлэлт байна. Ингэж цар хүрээ нь нэмэгдсэнээр 2018 оны санхүүгийн тайлангаар борлуулалтын орлогын хэмжээ нь нэг их наяд 986.9 тэрбум төгрөг болсон байдаг. Тиймээс манай нүүрсний олборлолт, экспорт нэмэгдэж төсөвт орж ирэх орлого сайжирсан болохоор эдийн засгийн тооцоо судалгаагаа хийгээд 2019 оны хувьд иргэдэд ногдол ашиг хуваарилах бололцоо гарч байна гэж би харж байгаа.

-Өргөдлийн байнгын хороо иргэдтэй шууд тулж тэдний санал, гомдлыг хүлээж авдаг. Энэ "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн иргэдэд байгаа 1072 хувьцааг "амь оруулаач” гэсэн хүсэлт хэр ирж байсан бэ. Мэдээллээс харахад тавдугаар сар орчим хувьцааны ногдол мөнгийг иргэдэд өгөх юм байна. Тэгэхээр зарим хүн "Энэ бол сонгууль угтсан ээлжит мөнгө тараалт байна” гэж хараад байна л даа?

-2018 оны ногдол ашгийг 2019 онд, 2019 оны ногдол ашгийг 2020 онд өгнө шүү дээ. Бүх  л компаниудын тайлан баланс, татварын дараах ашиг ямар байгаа нь хоёрдугаар сарын дундуур эцэслэж тодорхой болдог. Энэ бүх тооцоогоо татвартай тулгаад одоо зарлаж байгаа байх. Тэгэхээр цаг хугацааны хувьд ингэж таарч байгаа юм. Түүнээс 2016 он шиг сонгуулиас сарын өмнө гэнэтхэн мөнгө өгөх гээд байгаа асуудал биш. Харин цаашдаа ногдол ашгийг иргэдэд олгохдоо заавал тав, зургаадугаар сар хүргэж улстөржсөн хэл ам гаргалгүйгээр бололцоогоороо эртхэн өгөх ёстой гэж бодож байна.

-Ногдол ашиг өгөхтэй зэрэгцээд 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн 600 мянга орчим хүүхэд яах вэ гэдэг асуудал гараад ирлээ. Энэ дээр "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн захирал Б.Ганхуяг "Улс хамгийн том хувьцаа эзэмшигч болохоор Засгийн газар тодорхой шийдлээ гаргах байх аа” гэж байна лээ. Ер нь ямар гарц байгаа бол?

-Өргөдлийн байнгын хорооны хурал дээр "Эрдэнэс-Тавантолгой-н удирдлагууд үүнийг хэлж байсан. Үндсэн хуулиар монгол хүн бүр тэгш эрхтэй. Тэгэхээр бид ганц "Эрдэнэс-Тавантолгой-г биш сүүлд гарсан ордуудыг бас эзэмшүүлж болно шүү дээ. Одоо Салхитын мөнгөний ордыг тэтгэврийн зээлийг тэглэх асуудалтай уяж өгч байгаатай адил гэсэн үг. Монголд олон том орд бий. Тэднийг хувьцаа аваагүй иргэддээ эзэмшүүлэх асуудлыг төр зохицуулах үүрэгтэй. Иргэдээ ялгаварлаж хандаж болохгүй учраас Засгийн газар үүнийг анхаарч байгаа байх. Ер нь Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өөрсдөө үүн дээр их зөв бодлого барьдаг шүү дээ. Тэгэхээр Засгийн газар шийдлээ гаргах байх гэж харж байгаа.

-Тавантолгой бол нэг л орд. Гэхдээ 2.5 сая хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгөх болсноороо байгалийн баялгийг тэгш хүртээх асуудлаар сайн жишиг тогтоож байх шиг байна. Цаашид ер нь бусад ордуудын ашгийг иргэдэд яаж тэгш хүртээх ёстой юм бэ?

-Маш чухал юм хөндлөө. Бид Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа "Байгалийн баялаг бол төрийн бөгөөд нийтийн өмч байна” гэж заасан. Энэ чухал заалт орсны хүчинд бид жишээлбэл, Салхитын мөнгөний ордыг иргэдэд ээлтэйгээр шийдвэрлэх бололцоо бий болсон шүү дээ. Өөр олон орд Монгол Улсад бий. Заримыг нь нэг айл гэр авчихсан гээд хэл ам гарч л байдаг. Үүнийг төр булааж авах тухай яриагүй шүү. Харин тэр хувьцааг иргэдэд тэгш хуваарилах бололцоог нээх тухай юм. Хууль бусаар авсан бол ёстой нөгөө төрийн нийтийн өмч болгоод шинэ төрсөн хүүхдүүдэд хуваарилах хэрэгтэй. Бидний байнга жишээ авч яриад байдаг Норвегийн баялгийн сан яг ийм шүү дээ. Саяхан Ерөнхийлөгч Норвег улсад айлчилж өөрөө очиж үзлээ. УИХ-аас төлөөлөл явж байна. Засгийн газар ч явж үзсэн. Тэнд бүхэл бүтэн жишээ байгаад байна. Бэлэн дугуй байхад дугуйг дахин бүтээгээд яах вэ дээ. Тэр жишгээр Монголд байгаа асар баян ордуудаа хүртээх асуудлыг одоо Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийнхөө хүрээнд шийдэх бүрэн бололцоо бий. Үүн дээр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам ажиллах ёстой.

-Хуучин байгалийн баялаг гэхээр "30 гэр бүл”, "Нүүрсчдийн нам”, "МАНАН” гээд хэрэлддэг байлаа. Одоо иргэд бага ч гэсэн ногдол ашиг аваад байгалийн баялаг иргэдэд очих зам нээгдэж байна гэж ойлгоод байгаа. Ерөнхийдөө сүүлийн хоёр жил Засгийн газар уул уурхайн асуудал руу нэлээд зоригтой орж, зоримог шийдвэр гаргах шиг боллоо. Та хувьдаа үүнийг хэрхэн харж байгаа вэ?

-Одоо жишээ нь, Оюутолгойн ордод Монголын эзэмших хувийг нэмэгдүүлье. Эсвэл Монгол Улс рояалтигаа нэмэгдүүлээд авъя гээд яриад байна. УИХ-аас бүр тогтоолоор үүрэг өгсөн. "Эрдэнэс-Тавантолгой” шиг Оюутолгойгоос монголчууд 1072 хувьцаа шиг жишгээр ногдол хүртэх бололцоог бид хэлэлцээ хийж байгаад бий болгох ёстой. Төрийн өмчийн гэхээр л ганц "Эрдэнэс-Тавантолгой” руу харах хэрэггүй шүү дээ. УИХ-ын тогтоол гаргаж Засгийн газарт үүрэг чиглэл өгөөд бусад ордуудыг ийм эргэлтэд оруулах бололцоо бий. Бид Үндсэн хуульд заасны дагуу байгалийн баялгийг иргэддээ тэгш хуваарилах чинь өөрөө ардчилал байхгүй юу. Ардчилал гэдэг бол Үндсэн хуулиар олгогдсон эрхээ иргэн бүр нь тэгш эдлэх эрх юм. Гэтэл манайд цөөн хэдэн гэр бүл эсвэл хэн мэдээлэлд ойрхон байгаа нь баялгаас илүү хүртчихсэн байдаг. Мэдээллээс хол жирийн иргэд баялгаас хүртэхгүй байгаа учраас ажилгүйдэл, ядуурал дорвитой буурахгүй байна шүү дээ. Монгол Улс чинээлэг дундаж давхаргатай болно гэж бид хэчнээн жил лоозогнов. Хэрэгжихгүй байгаа нь, баян ядуугийн харьцаа хэт холдож байгаа нь байгалийн баялгийн тэгш бус хуваарилалттай холбоотой. Тийм учраас үүн дээр У.Хүрэлсүхийн Засгийн газар маш дорвитой алхмууд хийж байна. УИХ-ыг та харж байгаа байх. УИХ-ын даргын захирамжууд гарч байна. Үүн дээр Өргөдлийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо ороод хяналт, шахалтууд тавьж эхэлж байна. Юм нээлттэй болж байна шүү дээ. Гэхдээ энэ асуудал ийм богино хугацаанд шийдэгдэхгүй юм билээ. Яагаад гэвэл асар их мөнгөтэй, том систем бүлэглэлтэй бид тэмцэж байгаа шүү дээ. Тэгэхээр нэлээд хугацаа хэрэгтэй. Мөн дөрөв дэх засаглал болсон хэвлэлийн хүч чухал.

Дээрээс нь шүүх засаглал маш шударга ажиллах нь их хэрэгтэй байна л даа. Энэ талаар бид хуулийн хүрээнд асуудал шийдэхийг ярьж байгаа. Түүнээс биш хувийн өмчийг булаах юм уу, гадаад дотоодын шударга хөрөнгө оруулалтыг зогсоох тухай огт яригдаагүй. Тийм юм байж болохгүй.

ЭХ СУРВАЛЖ: ӨГЛӨӨНИЙ СОНИН

М.Оюунчимэг: Байгалийн баялгийг иргэддээ тэгш хуваарилах чинь өөрөө ардчилал байхгүй юу
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани