Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Коронавирус ба Монголын эдийн засаг

Зүрх судсаар орж ирсэн цусыг уушги руу дамжуулдаг. Уушги түүнийг нь хүчилтөрөгчөөр баяжуулан буцааж, бусад эрхтэнд түгээдэг. Товчхондоо, энэ үйлдлээр л хүн амьдарч, өсөж, өвчин эсэргүүцэж, бүтээж, торнидог. Монгол Улс нүүрс, зэс, мах, ноолуураа зарж, америк доллар олоод, эргээд олсон мөнгөө аж ахуйн нэгжүүдэд тендер, иргэдэд тэтгэвэр, тэтгэмж, төрийн албан хаагчдад цалин хэлбэрээр өгдөг.

Tэрхүү авсан мөнгөөрөө иргэд нь хоол хүнс, хувцас хунар, ахуйн хэрэглээгээ худалдах замаар эргээд зах зээлд мөнгөө гаргадаг. Буцаад мөнгө нь төрийн санд татвар, хураамж хэлбэрээр төвлөрнө. Мөн л улсын эдийн засгийн эргэлт товчхондоо нэг иймэрхүү. Гэхдээ ЖДҮ-ийг дэмжих зээл, тендерийн унац гэх мэт хуулиас гадуур эргэлтийг эс тооцвол шүү дээ.

Цус судсаар ямар нэгэн саадгүйгээр урсаж байж л бүхий л биеэр тархаж, хүнийг амьдруулахтай адил мөнгөний урсгал ч тасралтгүй үргэлжилснээр улсын эдийн засаг тогтвортой байх юм. Магадгүй гэнэтийн осол аюул тохиолдох, удаан хугацааны далд хэлбэрийн өвчлөлийн улмаас цусны эргэлт саарвал хүн өвдөнө, хэвтэрт орно, ухаан алдаж унана, хөдөлмөрийн чадвараа алдана. Үүний нэгэн адил гадаад болон дотоод нөхцөл байдлаас үүдэж эдийн засгийн “зүрх” зогсож, эргэлт саарвал улсын “эрүүл мэнд” муудна.

Яг энэ нөхцөл байдал өнөөдөр Монгол Улсад тохиолдоод байна. ЖДҮ-тэй, хахуультай, халамжтай төсөв маань хурд саахын хажуугаар БНХАУ-аас гаралтай коронавирусийн тархалт гадаад худалдааны хувьд бүрэн хамааралтай Монгол Улсад ч хүндхэн тусаж байна.

Үүнээс үүдэн хүнсний худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэл, барилга, барилгын худалдаа гэх мэт бүхий л салбарын мөнгөний урсгал саарах эрсдэл үүсэж буй.

Гадаад худалдааны орлого тэрбумаар тасарна

Гаалийн ерөнхий газрын мэдээлснээр Монгол Улсын экспорт, импорт энэ оны нэгдүгээр сард буурсан байна. Экспорт 459 сая ам.доллар болж өнгөрсөн оноос 148.3 сая ам.доллар буюу 24.4 хувиар буурчээ. Монголын экспортын орлогод эрдэсийн бүтээгдэхүүн голлодог буюу 87.1 хувийг эзэлж байгаа. Тэгвэл энэ оны нэгдүгээр сард Монгол Улс 2.4 сая тонн нүүрс экспортод гаргасан. Мөн 101.6 мянган тонн зэсийн баяжмал, 815.5 мянган тонн төмрийн хүдэр, 12.8 мянган тонн цайрын баяжмал, 287.0 мянган баррель газрын тосыг экспортолжээ. Тэгвэл хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн нийт экспортод 4.7 хувийг эзэлдэг бол бусад төрлийн экспорт 8.2 хувийг эзэлж байна. Монгол Улс 2020 онд 11.8 их наяд төгрөгийн орлого олохоор тооцсон. Үүнийхээ гуравны нэгийг уул уурхайн бүтээгдэхүүнээ зарж бүрдүүлэх юм. Өөрөөр хэлбэл, 1.3 их наяд төгрөгийн нүүрс, 1.7 их наяд төгрөгийн зэсийн баяжмал БНХАУ-д худалдахаар тооцоолсон. Гэтэл нүүрсний экспорт он гараад бараг зогссон гэхэд болно. Учир нь нэгдүгээр сард БНХАУ- ын Сар шинийн баярын амралт зэргээс шалтгаалж, үйлдвэрлэл нь багасч, импорт нь буурдаг нь жил бүрийн үзэгдэл. Үүнтэй зэрэгцээд коронавирус гарсан тул үргэлжүүлэн амралтаа сунгаснаар манай экспорт зогссон. Энэ сарын 10-наас эхлэн БНХАУ-ын сунгасан амралт дуусаж, үйлдвэрлэл эхэлсэн ч Монгол Улс албан ёсоор нүүрсний экспортоо гуравдугаар сарын 2 хүртэл зогсоосон. Вирусийн халдвараас жолооч нарыг хамгаалахын тулд ийм шийдвэр гаргаснаа ч албан ёсоор тайлбарласан. Гэвч яг ижилхэн авто замын боомтоор худалдаалдаг зэсийн баяжмалын экспорт хэвээр үргэлжилсээр байгаа. Ядаж нэг эрдэсээ ч болов зарж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ эрсдэлээс сэргийлсэн бол бүх л жолоочийг хамгаалах нь зүйн хэрэг гэмээр. Харин асуудлын гол эрсдэлээс сэргийлэхдээ биш нүүрсний салбарт Монгол Улс тээвэрлэлт талаасаа хэтэрхий БНХАУ-ын хараат гэдэгт байгаа юм. Тодруулбал, Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэдэг 14 мянган автомашины хоёр мянга хүрэхгүй нь Монголын компанийнх. Бусад нь БНХАУ-ын компанийн машин. Ингээд л он гараад Монгол хүссэн хүсээгүй нүүрсний экспорт зогссон хэрэг. Түүнчлэн Монгол Улс дотоодын махны хэрэглээний тогтвортой байдлыг хангах зорилгоор махны экспортоо ч түр хугацаагаар зогсоосон юм.

Энэ мэт нөхцөл байдлын улмаас Монгол Улсын гадаад худалдаа тэрбум америк доллараар буурах нь тодорхой. Өнгөрсөн онд Монгол Улсын экспорт долоон тэрбум ам.доллар байсан.

Ингэхээр энэ онд экспортын долооны нэг нь байхгүй болно гэсэн үг. Ингэхээр төсвийн орлого тооцоолсноос буурна. Гэтэл эргээд төсвийн зарлага орлогоосоо хоёр их наядаар давж байгаа. Орлого нь ингээд буурахаар хоёр их наядын зарлага нь өснө. Асуудал нь төсвийн зарлагад хөрөнгө оруулалт жин дарж байгаа. Өөрөөр хэлбэл, Монгол Улс энэ онд 3.6 их наядын хөрөнгө оруулалт хийхээр болсон. Гэтэл төсвийн санхүүжилт нь бүрдээгүй үед тендерт оролцсон компаниуд санхүүжилтээ авч чадахгүй шатах эрсдэлтэй юм. Ингэхээр төсөвт тодотгол хий гэдэг байр суурийг эдийн засагчид илэрхийлж байгаа юм. 

Эдийн засагч Н.Энхбаяр: Нэгдүгээр улирлын дүнг харж байгаад дөрөвдүгээр сард арга хэмжээ авна гэвэл хоцорно. Гадаад худалдаа багаар бодоход тэрбум ам.долларын алдагдал хүлээх нь. Ингэхээр төсөв дээр гарцаагүй өөрчлөлт орохоос өөр аргагүй боллоо. Засгийн газрын түвшинд авах арга хэмжээгээ гурван сард эхлүүлмээр байна.

Эдийн засагч Б.Дөлгөөн: Энэ асуудал дээр Монгол Улсын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл санаачилгыг гартаа аваад ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Сангийн яам, Монголбанкны бүрэлдэхүүн багтсан зөвлөл шүү дээ.

“Одооxондоо валютын захад эрсдэл үүсээгүй”

Гадаад худалдаатай холбоотой дараагийн эрсдэл Монголын валютын ханштай шууд холбогдох юм. Нааштай нь одоогоор валютын захад сөрөг нөлөө ажиглагдаагүй байгааг Төв банк мэдээлсэн. Монгол Улсын гадаад валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар бөгөөд богино хугацаандаа тогтвортой байхаар. Харин нөхцөл байдал сайжрахгүй, удаан буюу гурван сараас дээш хугацаанд үргэлжилбэл, хүндрэл үүсэхийг шинжээчид тайлбарлаж байгаа.

“Голомт” банкны Нөөцийн удирдлагын газрын Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэ: Одоо бол сар гаруй хугацаа өнгөрөхөд банкны системд ямар нэгэн нөлөөлөл алга. Гэхдээ урт хугацаандаа эрсдэл үүсэж, зээл чанаргүйднэ. Харин энэ шинэ нөхцөл байдалд хэрхэн хариу арга хэмжээ авах вэ гэдэг нь бидэнд “гэрийн даалгавар” болж байна.

Худалдаа, үйлчилгээний салбар хумигдаж байна

Нэгдүгээр сард Монгол Улсын импорт 473.3 сая ам.доллар болсон нь өнгөрсөн оноос 30.7 сая ам.доллараар буюу 6.2 хувиар буурсан үзүүлэлт юм. Импортын бүтээгдэхүүний хувьд нефть, автомашин, түүний сэлбэг хэрэгсэл эд анги голлодог.

Өөрөөр хэлбэл, Монгол Улс жилд ойролцоогоор тэрбум ам.долларынавто машин болон тэрбум ам.долларын нефтийн бүтээгдэхүүн худалдан авдаг. Энэ оны нэгдүгээр сард нийт дүнгээрээ импорт буурсан ч нефтийн бүтээгдэхүүний импорт өссөн байна. Тодруулбал, оны эхний сард Монгол Улс 136.7 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн, шатах тослох материал авсан нь өнгөрсөн оноос 16.3 сая ам доллараар өссөн байна. Хүнс болон ахуйн барааны импортын тухайд Монгол Улс гахай, тахианы мах, махан бүтээгдэхүүн, ургамлын тос, цагаан будаа, элсэн чихэр гэх мэт жин дардаг. Он гарснаар Монгол Улс 1200 тонн тахианы мах БНХАУ-аас авсан бол 13.8 сая ширхэг өндөг ОХУ- аас импортолжээ. Одоогоор Монгол Улс эрсдэлийн бүс нутгаас хүнсний бүтээгдэхүүн импортлохгүй байх шийдвэр гаргасан. Энэ дундаа гахай, тахианы мах, махан бүтээгдэхүүн, өндөгийн импортыг түр хугацаагаар хязгаарласан билээ. Импорт ийнхүү буурсан нь Монголын худалдаа, үйлчилгээний салбарын орлого багасаж байгаагийн илэрхийлэл юм. Мөн хязгаарлалт нь цаашид ч орлогыг нь хумих юм. Энэ салбар нь Монголын хөдөлмөрийн зах зээлийн оройд байдаг билээ.

Аялал жуулчлалын орлогыг зуны саруудад даатгах уу?

Дараагийн чухал салбар нь аялал жуулчлал юм. Монгол Улс 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан. Гэвч коронавирусийн тархалт нэмэгдэж байгаагийн улмаас ДЭМБ онц байдал зарласан. Ингэснээр нислэгүүд цуцлагдаж, улсууд гаднын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр ч гаргасан. Монгол Улс ч хилээр орох, гарах иргэдэд хязгаарлалт хийгээд буй. Тодруулбал, нэгдүгээр сарын 31-нд Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, гуравдугаар сарын 2 хүртэл Хятад улс руу зорчихыг хориглосон. Мөн энэ хугацаанд урд хөрштэй хиллэдэг боомтуудаар гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан юм. Монголын өвлийн аялал жуулчлалын томоохон ивент болох “Хөх сувд” ч цуцлагдаад буй. Тэгэхээр аялал жуулчлалын орлогыг зуны гурван сард даатгахаас аргагүй болох нь.

Эрсдэлийг хэрхэн давах вэ?

Коронавирусийн аюул дэлхий нийтийн анхаарлын төвд ороод сар гаруй хугацаа өнгөрчээ. Монгол Улсын Эрүү мэндийн яам, Улсын онцгой комисс ч өвчний тархалтын мэдээллийг олон нийтэд өгөөд ийм хугацаа өнгөрчээ. Вирусийн вакцин гарах хамгийн ойрын хугацаа зургаан сар, цаашилбал 18 сар болохыг ч ДЭМБ зарласан. Мөн хоёрдугаар сарын дундуур хамгийн тархалт оргил үедээ хүрч, буурах цикл нь дөрөвдүгээр сарын эхээр байхыг хэлсэн. Тэгэхээр Монгол Улс дахиад дор хаяж хоёр сар гүрийх хэрэг гарах нь. Энэ хугацаанд “бие муутай” Монголын эдийн засгийн дотоод орчинд ямар эрсдэл үүсэхийг таашгүй. Гэхдээ нэг л зүйл тодорхой нь үүсээд байгаа эрсдэлүүд нэмэгдэнэ үү гэхээс багасахгүй. Тэгэхээр Монгол Улс өвчний тархалт, өвчтэй хүний тоо, нас барагсдыг тоочсон мэдээлэл олон нийтэд өгөхөөс гадна дотоодод авах арга хэмжээ, гаргасан шийдвэр, бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал, дутагдаж байгаа бараа бүтээгдэхүүний нийлүүлэлтийг томоохон үйлдвэрүүд хангахад яаж анхаарах гэх мэт бодит асуудлыг ярих цаг нь болжээ.

Б.Болор-Эрдэнэ

Эх сурвалж: eagle.mn

Коронавирус ба Монголын эдийн засаг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани